Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Tuesday, March 9, 2010

Гайхамшигт эхнэр

“Speaker” орос сониноос энэ өгүүллэгийг орчуулан Даяар Монгол сонины 2006 оны 9-р сарын № 090 дугаарт нийтлүүлэхэд хүмүүс ихэд сонирхон уншиж сонины топ нийтлэлд орж байсан юм. Та бүхэнл таалагдана гэлэгт найдаж байна.

 /Нэрсийг Монгол нэрээр сольсон болно./


Гоо үзэсгэлэнт дагина эхнэртэй байхыг хүсэж мөрөөдөггүй эр хүн гэж хаа байх билээ. Тэдний зарим хэсгийнх нь энэ хүсэл нь мөрөөдөл чигээрээ дуусдаг бол зарим нь ажил хэрэг болгосноор хүсэл мөрөөдлөө биелүүлдэг байна.

Энэ ертөнц дээр нэгэн жирийн гэр бүл амьдардаг байв. Эхнэрийг нь Болороо, нөхрийг нь Дүгэрээ гэнэ. Эхнэр нь хоолоо бэлдэх зуураа нөхрийгөө гэр орны ажилд тусалдаггүй, мөнгө бага олдог гээд л үглэх ажээ. Ингэж үглэх нь нөхрийнх нь уурыг хүргэх боловч хариуд нь дуугарсангүй дотроо түүнийг буруутгаж -өөрөө нэг олигтой юм шиг бас хүнд заах санаатай. Анх гэрлэхэд ямар байлаа. Хөөрхөн, тэгээд бас эелдэг хүүхэн байсан сан даа. Одоо хар, ямар өөр хүн болсныг хэмээн бодно. Нэгэн удаа түүнийг үглээ эхнэр нь хог асга гэснээр Дүгэрээ телевизороосоо дуртай дургүй холдож хогоо асгахаар гадагшаа гарлаа. Буцаж орохынхоо өмнө хаалган дээр зогтусан Бурханд өөрийн эрхгүй хандаж: “Бурхан минь! Миний амьдралд ямар ч утга алга. Би бүхэл бүтэн амьдралаа ийм үглээ, царай муутай эхнэртэй өнгөрүүлэх гэж үү дээ? Энэ бол ёстой амьдрал биш там байна даа” гэв. Гэтэл гэнэт бурхан түүнд намууханаар хариу хэлэхийг сонсов:

- Хүү минь ээ. Би чамд гоо үзэсгэлэнт дагиныг эхнэр болгон өгч тусалж чадахсан. Даан ч хөршүүд чинь гэнэтийн өөрчлөлтийг хараад гайхаж балмагдана бизээ. Иймд би чиний эхнэрт дагины гоо үзэсгэлэн, сэтгэл санааг бага багаар суулгаж өгье. Харин чи нэг юмыг сайн санаж яваарай. Чи дагинатай амьдрахыг хүсч байгаа бол түүнд таарч тохирох хэмжээнд харьцах ёстой шүү.
- Их баярлалаа. Бурхан минь. Дагины төлөө бол ямар ч эр хүн өөрийгөө өөрчилнө шүү дээ. Харин та манай эхнэрийг хэзээ өөрчилж эхлэх вэ?
- Яг одоо би бага зэрэг өөрчлөе. Цаашдаа минут бүрд л сайжруулах болно.
Ингээд тэр гэртээ орж ирээд сонингоо шүүрээд телевизорын өмнө суув. Гэсэн ч сонин унших, телевизор үзэх сонирхол алга. Ядаж жаахан ч гэсэн өөрчлөгдсөн болов үү гэж эхнэрээ харах хүсэл төрөв. Тэсэлгүй босч гал тогооны өрөө үрүү шагааж эхнэрээ анхааралтай ширтлээ. Эхнэр буруу хараад аяга саваа угаах ажээ. Тэрээр гэнэт араас нь хүн ширтэхийг мэдрээд эргэж харлаа. Дугар эхнэрээ ширтэх зуураа “ерөөсөө өөрчлөгдсөн юм алга” гэж бодлоо. Харин эхнэр нь нөхрийнхөө анхаарлыг яагаад татах болсноо ойлгоогүй ч үсээ яаран засаж, нүүрэндээ пудр түрхээд асуулаа:
- Чи яагаад гэнэт хүнийг ширтээд унав?

Дугар сандарсандаа хэлэх үгээ олж яадахдаа:

- Аяга тавга угаахад чинь туслах уу? гэв.
- Туслах уу гэнээ гэж гайхсан эхнэр нь аяархан асууснаа халтар хормогчоо яаран тайлах зуураа би бараг угаагаад дуусчихлаа гэлээ.
-Хараач, шууд нүдний өмнө өөрчлөгдөж сайжирдаг байна шүү гэж нөхөр нь дотроо бодоод шууд л угаах савыг шүүрч аваад зүлгэж гарав.
Дараагийн өдөр нь ажлаа дуусгаад гэр үрүүгээ яарлаа. өглээ эхнэрээ хэрхэн дагина болж хувирч байхыг харахыг тэсгэлгүй хүснэ. Гэнэт тэрээр –Хэрэв эхнэр маань ихээр өөрчлөгдсөн байвал яанаа? Би өөрөө хэв хэвээрээ байдаг. Ядаж нэг цэцэг ч гэсэн худалдаж авъя даа гэж бодлоо.
Хаалга нээгдэхэд Дугар сандарч догдолж байлаа. Түүний өмнө жилийн өмнө өрөөнийнх нь авч өгсийг палажийг өмсөж, үсээ нямбай янзалсан эхнэр нь зогсож байв. Цэцгээ эв хавгүйхэн сарвайхдаа эхнэрээсээ нүдээ салгаж үл чадна. Болороо цэцгээ авахдаа баярласандаа сормуусаа буулган бага зэрэг дуу алдаад түүндээ ичингүйрснээр нүүр нь бага зэрэг улаав. “Ямар сайхан дагины сормуус вэ? Ямар ер бусын дотоод гадаад гоо сайхан бэ” гэж Дугар бахархан харж байлаа. Тэрээр бүрэн зассан ширээ, гоёмсог аяга таваг, асаалттай лаа, амтат хоол унд ширээн дээр байхыг хараад өөрийн эрхгүй дуу алдав. Түүнийг ширээнд суух үед нь Болороо ч сууснаа гэнэт сандран босч:

-өө харлаа. Би телевизор чамд асааж өгөхөө мартсан байна. Харин шинэхэн сонин энэ байна гэлээ.
- Надад телевизор үзэж, сонин унших хүсэл алга байнаа. Дандаа л адилхан юм гарч байдаг юм. Харин тэрнийхээ оронд чи минь надаа маргаашийн амралтын өдрийг яаж өнгөрөөмөөр байгаагаа хэл дээ гэж үнэн сэтгэлээсээ асуув.
- Харин чи? гэж Болороо хариу дуугарав.
- Би театрт маргаашийн үзвэрийн 2 билет юмыг яаж мэдэх вэ гээд авчихсан. Хэрэв чи хүсвэл үдээш өмнө театр явах аятайхан хувцас чамд худалдаж авъя. Чамд гэж хэлэхдээ Дугар арай л дагина чамдаа гэж ам алдах шахлаа. Эдгээр үгийг хэлэх зуур түүний өмнө сайхан инээмсэглэсэн, хацар нь аз жаргалтай туяарч, нүд нь гэрэлтсэн үнэхээр дагина сууж байгааг мэдэрлээ. “Бурхан минь! Ямар сайхан дагина вэ? Хэрэв өдөр бүр ингээд гоё болоод байвал түүн шиг гоё дагинад би тохирч чадах болов уу?” гэж Дугар бодох зуур түүнд нэгэн санаа төрлөө. “Харин амжих л хэрэгтэй. Дагиныг хажууд байгаа дээр нь амжих л хэрэгтэй. Түүнээс миний хүүхдийг гаргаад өгөөч гэж гуйя. Хүүхэд нь маань ийм гоё дагина бид хоёрын дундаас төрөх болно”
- Юуны тухай бодол болов? Догдолж байгааг чинь нүүрнээс чинь харж байна шүү гэж Болороо асуув.

Гэтэл Дугар яаж хэлэхээ мэдэхгүй байлаа. Дагинаас хүүхэд гаргаад өгөөч гэж шууд хэлж болох уу? Тэгж болох эсэхийг Бурханаас гуйгаагүй шүү дээ. Тэгээд түгдчин:
- Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Гоо үзэсгэлэнт дагина чамаасаа хүүхэд гаргаж өгөөч гэж гуйх гэсэн юм.
Болороо нөхөр үрүүгээ дөхөж ирлээ. Хайраар гэрэлтсэн нүднээс нь аз жаргалын нулимс хацрыг нь даган урсана. Дугарын мөрөн дээр гараа тавиад халуун амьсгалаар төөнөлөө.

… Ямар сайхан шөнө байлаа? Өнөөдөр ямар сайхан өглөө вэ? Дагинатай амьдрана гэдэг ямар сайхан хувь тавилан бэ гээд Дугар хоёр дахь ачаа гадагшаа салхилуулахаар хувцаслангаа бодно.

1 comment: