Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Monday, March 29, 2010

Удахгүй ...Эрүүл мэднийн шинэчлэлийн хууль цагаачдад хэрхэн нөлөөлөх вэ?

Эрүүл мэндийн шинэчлэлийн шинэ хууль батлагдаж эмнэлэгийн даатгалд орж чадахгүй байсан эсвэл эмнэлигйн төлбөр болон үйлчилгээний мөнгөнөөс болж өрд орж байгаа олон хүн баярлаж хүлээж авч байгаа бол олон хүн коммунист орнууд шиг нийтийн, чанаргүй эрүүл мэндийн систем болох нь сэтгэлээр унаж байгаа билээ. Гэсэн ч энэ нь америкт нийгмийн даатгалын /Sociel Security/ болон эрүүл мэднийн даатгалын Medicare-ийн хуулийг батлаж байсны адилаар нийгмийн чиглэлд хийсэн томоохон ялалт боллоо гэж үзэж байна. Гэвч энэ хуулийн нөлөө бид нар шиг цагаачдад аль зэрэг хамааралтай болон хамаг хүч чадлаа энэ хуулийг батлуулахад зарцуулсан ерөнхийлөгч амлаад байгаа Цагаачлалын шинэчлэлийн хуулийг ажил хэрэг болгож чадах болов уу гэсэн эргэлзээ давхар төрүүлж байгаа тухай бодлоо жаахан судалж үзээд удахгүй тавих болноо. Мэдээж энэ хууль бидний ирээдүйд хэрэгтэй хууль гэж би үзэж байгаа ч цагаачлалын хуулийг батлуулахад томоохон саад боллоо гэж санаа зовж байна. Гэхдээ харж л байя даа.

Thursday, March 18, 2010

Тооллого, татвар болон бусад мэдээ

Тооллого.


Өнгөрсөн долоо хоногт улс даяар айл бүрт энэ долоо хоногт тооллогоны хүснэгтийг бөглөж явуулах захиа очсон байгаа. Америкийн хүн амын тооллого 10 жил тутамд явагддаг бөгөөд 2000 онд явагдсан тооллогонд Монголчууд тийм ч идэвхтэй оролцоогүй нь U.S. Census бүртгэлийн газрын сайтаас Монгол хийж хайхаар бүртгэгдсэн хүн гарч ирэхгүй “0” байгаагаас харагдаж байна. Энэхүү бүртгэлд та бүхнийг идэвхтэй оролцоорой гэж уриалах гэсэн юм. Учир нь Монгол гэдгээр бүртгэлд орно гэдэг нь Монголчууд энэд байдгийг гол тоон илэрхийлэл болж бидний дуу хоолой бусдад сонсогдох, өөрсдийн эрх ашгийг төлөөллийг бий болгох зэрэгт төдийгүй бизнес, нийгмийн ач холбогдол их юм. Наад зах нь “undeserved” буюу нийгмийн элдэв ашиг тусаас тэгтлээ хүртэж чаддаггүй Монгол коммунитигийн хувьд ийм тооны хүмүүс байдаг тэдэнд хэрэгцээтэй үйлчилгээг хүргэх талаар засгийн газар, нийгмийн газрууд, ашгийн бус байгууллагуудтай хамтарч ажиллахад барьц болох боломжтой. Мөн энд байгаа хүмүүст хүрч ажиллах, үйлчилгээ үзүүлэх зэрэгт Монголын болон эндхийн монгол коммунитигийн байгууллагуудаас үүнд үндэслэн боломжийн мэдээллийг авах бололцоог олгоно. Бизнесийн гэдэгт Монголчуудад зориулсан төрөл бизнес хийхэд судалгааны гол эхлэх цэг энэхүү тоон үзүүлэлт болох юм. Энэ жилийн тооллогонд хүмүүсийн цагаачлалын статусыг асуусан асуулт байхгүй бөгөөд ирсэн хүснэгтийг үнэн зөв бөглөөд явуулахад л хангалттай юм. Энэ талаар коммунитигийн байгууллагууд хүмүүст бөглөхөд нь туслах үйл ажиллагаа зохион байгуулна гэдэгт итгэж байна.

Татвараа бодох сүүлийн хугацаа хүртэл сар үлдлээ.

- Earned Income Tax Credit энэ жилийн хувьд үргэлжилж байгаа. Энэ нь ажил хийж бага орлого олсон, зохих ёсны нийгмийн даатгалын дугаартай хүмүүст олгоддог кредит /хэн нэг нь ITIN-тай бол нөхцөлийг нь хангахгүй/ бөгөөд нэг ёсны хүмүүсийг улсаас тэтгэмж авалгүйгээр ажил хийж, орлоого олохыг нь дэмжиж улсаас өгдөг мөнгө гэж ойлгож болно. 2009 оны татварын хувьд 3 болон түүнээс дээш хүүхдүүдтэй хүмүүст дээд тал нь $5657, 2 хүүхэдтэй бол $5028, 1 бол $3043, хүүхэдгүй бол $457 авах боломжтой ба гэхдээ энэ үнийн дүн нь орлогын хэмжээ болон бусад зүйлээс хамааран хэлбэлзэнэ. Үүнд санаа зовёны хэрэггүй ба татварын программууд аяандаа автоматаар бодоод өгөх болно. IRS-ээс мэдээлж байгаагаар бага орлого олсон олон хүн татвараа бодуулаагүйн улмаас энэхүү кредитийг ашиглаж чадалгүйгээс жил бүр олон сая доллар улсын данс уруу буцдаг гэсэн байна. Жишээ нь IRS 2006 оны татвараа бодуулаагүй 1.4 сая хүмүүсийн авах ёстой 1,3 биллион долларыг удахгүй буцаах болж байна. Татварын буцаалт мөнгөө авах хүсэлт гаргах хугацаа 3 жил байдаг бөгөөд 3-н жилийн дотор мөнгөө авах гэж хандаагүй бол улсын сан уруу шилждэг тул 2006 онд татвараа бодуулаагүйгээс буцаалт мөнгөө авч чадаагүй хүмүүс ирэх 4-р сарын 15-аас өмнө нөхөн бодуулж явуулах ёстой. Өмнөх жилүүдийн татварын формуудыг IRS www.irs.gov-ийн сайтаас авах боломжтой. Гэхдээ мөн энэ мөнгө чинь хэрэв татварт өртэй бол өрөнд чинь шилжих болно. Түүнчлэн өмнө татварт ноогдох хэмжээний орлого олсон ч татвараа бодуулгүй явж байсан бол IRS-ээс татвараа нөхөж бодуулж явуулахыг шаардах зэрэг асуудал гарах боломжтойгоос хүмүүс төвөгшөөж нөхөн бодолт хийлгэхгүй явдаг. Өөрөөр хэлбэл мөнгө авахаар бол 3 жилийн дотор хандах хэрэгтэй гэдэг бол мөнгө төлөхөөр бол хэдийн жилийн өмнөх ч өрөө нэхэх болно. Ер нь энэ улсад оршин сууж зохих үүрэг хүлээж байсныг чинь батлах гол үзүүлэлт тул ямар ч тохиолдолд төвөгшөөж орхиж явснаас татварын асуудлаа зохицуулж янзалсан байх нь зүйтэй гэж боддог.

- IRS www.irs.gov сайтын Where’s My Refund хэсэг уруу орж асуусан хувийн мэдээллээ өгч банкны данс уруу чинь хэзээ мөнгө чинь орохыг харж болдог. Тэгвэл таны мөнгөний буцаалт чек чинь ирэхгүй удаад байвал мөн дээрх сайт уруу орж шалгаарай. Зарим тохиолдолд хаягаа буруу бичсэн тохиолдолд “хүргэх боломжгүй байсан” гэсэн мэдээлэл гарч ирнэ. Ийм бол хаягаа онлайнаар засч бичиж бөглөөрэй.

- W2-ээ олж авч чадахгүй байгаа бол ажил олгогчоос болон бусад санхүүгийн байгууллагаас олсон орлогыг чинь улсад мэдээлсэн мэдээллийг шалгах боломжтой. Үүний тул Federal Tax Board-ийн өөрийн мужийн сайт уруу орж MyFTB-ийг сонгох хэрэгтэй. Жишээ нь Калифорнийнх www.ftb.ca.gov. MyFTB өөрийн данс уруу орохын тулд таниас Нийгмийн даатгалын дугаар, мөн “customer service number” асуух болно. “customer service number”-ийг мөн өөрийн өмнөх татварын мэдээлэлд үндэслэн уг сайтаас авах боломжтой бөгөөд нэгэнт MyFTB данс уруугаа орсон бол зөвхөн W2-ийн мэдээлэл гэлтгүй өмнөх жилүүдийн татварын бодолтоо хүртэл үзэх боломжтой юм.

- Манайханд аль зэрэг хамааралтгүй хэлж мэдэхгүй юм. Гэхдээ мэдэж явахад илүүдэхгүй байх. Татварт ноогдох орлогод ажлаас халагдсаны ажиллаж байсан газраас нь өгсөн тэтгэмж, илүү төлөгдсөн амралт/өвчтэй байсан өдрүүдийн мөнгө, мөн улсаас авсан ажилгүйдлийн тэтгэмж ордог юм байна. Ажилгүйдлийн тэтгэмжийн хувьд федерал татварын бодолтонд орлого, харин мужийн бодолтонд татварт ноогдох орлогот тооцдоггүй аж. Гэхдээ энэ жилийн хувьд Конгрэссээс түр зуурын татварын чөлөө буюу нэг хүнд ажилгүйдлийн тэтгэмжийн эхний 2400 долларыг орлогоос хасахыг зөвшөөрсөн хууль гаргасан. Нөгөө талаас ажил хайхад гаргасан зарим зардлууд татаварт ноогдох орлогоос хасагдах боломжтойг та бүхэн мэдэж байгаа. Үүнд: resume хэвлэлт, шуудангийн зардлууд, утасны холын ярианы төлбөр, факс болон бензин, толл, өөр хотод ярилцдаганд орсон бол зочид буудлын зардлууд зэрэг аяллын зардлууд багтаж болно. Гэхдээ энэхүү хасалтын нөхцөлийг хангахын тулд “бусад /miscellaneous/” гэсэн ангиллын зардлууд чиний AGI-ын 2 хувиас хэтрэх ёсгүй. Түүнчлэн ажлын улмаас нүүхсэн зардлыг хасах боломжтойг өмнө нь мэдээлж байсан билээ. Дэлгэрэнгүйг IRS-ийн сайтаас болон 4128 буюу “Tax Impact of Job Loss” хэвлэлтээс олж хараарай.

- IRS-ийн мэдэгдсэнээр “тээврийн хэрэгслэлийн зардал өмнөх жилүүдээс буурсны дагуу”2009 оны бизнест хэрэглэсэн миллеаж тариф 1 майлд 55 цент байсан бол 2010 оны хувьд 50 цент, мөн эрүүл мэндийн болон нүүх үеийн миллеаж 24 центээс 16.5 фент болж тус тус буурах юм байна.

- Бага орлоготой хүмүүст татвар бодож өгөх үнэгүй үйлчилгээ улс даяар байдгийг та бүхэнд дахин сануулах гэсэн юм.. VITA буюу Volunteer Income Tax Assistance төвүүд /эдгээрт ашгийн бус байгууллага, шашины байгууллагууд, нийтийн сургууль, номын сан, засгийн газрын агентлагууд, банк, хувь хүмүүс хамтарч ажилладаг/ ахмад настангууд, бага орлоготой хүмүүс үнэгүй татвар бодож өгдөг. Гэхдээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол хэрэв би зөв сонссон бол зөвхөн 5000 хүртэлх долларын орлого олсон бол туслах болно. Цэвэр цалингын орлоготой хүмүүс заавал байгууллага, өөр хүмүүст мөнгө төлөлгүйгээр эдгээр төвүүдээр очоод бодуулаарай. Өөрийн чинь гэрийн ойролцоох төвүүдийн хаягийг дээр дурдсан FTB-ын сайт болон (800) 829-1040 утсаар авах бололцоотой.

- American Recovery and Reinvestment Act of 2009 буюу тусламжийн мөнгөнөөс татварт тусгагдаж байгаа зүйлсийн бидэнд хамааралтайгаас дурдвал: Making Work Pay /мөн 2010 оныход бас үйлчилнэ/ буюу ажил эрхэлсэн хүн бүрт $400, гэр бүл бол $800-ийн кредит өгч байгаа. Үүнд хувиараа орлого олсон хүмүүс ч хамрагдах ба зөв нийгмийн даатгалын дугаартай хүмүүс нөхцөлийг хангана. Түүнчлэн гэр бүлийн хувьд нэг нь зөв нийгмийн даатгалын дугаартай байхад л тэр хүн нь уг кредитыг авах бололцоотой. Анх удаа байр авсан хүмүүст олгох 8000 хүртэл долларын кредит /энэ жил 6 сар хүртэл сунгагдсан/, шинэ машин авсан хүмүүст зориулсан татварын хөнгөлөлт, дээр дурдсан EITC болон хүүхдийн татварын кредитын /Child tax credit/ хэмжээ түр хугацаагаар нэмэгдсэн, мөн байр эзэмшигч гэр орондоо энерги хэмнэх бүтээгдэхүүн худалдаж авсан, өөрчлөлт хийсэн бол авах кредит зэрэг орж байна. Иймд эдгээр өөрчлөлтүүд 2009 онд гарсан бол татвар бодож байгаа хүндээ хэлээрэй.

Энергид хэмнэлттэй гэр орны цахилгаан хэрэгслэлийн мөнгө буцаах программын талаар өмнө мэдээлж байсан билээ.

Тэгвэл www.Ecorebates.com гэдэг маш аятайхан сайт байна. Уг сайтааас муж мужаар нь мэдээллийг ангилж, хэрэгцээт сайтууд уруу линктэй, мөн цахилгаан хэрэгслэлийг харьцуулах, цахилгаан ус хэмнэх талаар зөвлөгөөнүүдийг багтаасан байна. Орж үзээрэй.

Эдийн засаг удаан ч гэсэн өсөж байна.

Үйлдвэрлэл, констаркшин, хувийн орлого, хэрэглэгчийн зарцуулалтын үзүүлэлтүүдэд үндэслэн дүгнэлтүүдээс үзэхэд Америкийн эдийн засаг хэдийгээр маш удаан ч гэсэн өсөлт нэгэнт мэдрэгдэж эхлээд байна. Үүнд хувийн орлогын хэмжээ өмнөх сарынхаас 0.1 хувиар өссөн буюу 12.2 биллионд хүрчээ. Жижиг бизнесүүдийн хувьд ч гэсэн оролгын өсөлт мэдүүлж эхлээд байна. Харин констракшин салбарын өсөлт хэлбэлзэлтэй буюу өмнөх саруудад нэмэгдсэн ч 1-р сард дахин унасан үзүүлэлттэй гарчээ. Хэдийгээр нийт дүнгээр констракшин зарцуулалт 0.6 хувиар буурсан ч хаузин /байрны/ констракшин 1.3 хувиар нэмэгдсэн ч энэ нь түр зуурынх байх магадлалтай гэжээ. Орон сууцны бус /коммершил/ констракшин 2.1 хувиар буурч гарчээ. Сорри, манай хэдэн барилгын залуучуудад одоохондоо ажил муу хэвээр байхнээ.

The Federal Reserve байгууллагын мэдээгээр айл гэрийн санхүүгийн чадавхи /household net worth/ сүүлийн улиралд бага зэрэг буюу 1,3 хувиар өсчээ. Энэ нь сүүлийн 3 улиралд дараалан гарч байгаа өсөлт бөгөөд энэ нь тогтворжиж байгааг илэрхийлж байна. Энэхүү гэр бүлийн санхүүгийн чадавхийг байр, чекэн данс, хөрөнгө оруулалт зэрэг хөрөнгөөс өр төлбөрийн хэмжээг хасч гаргаж ирдэг ба хэдийгээр эдгээр өссөн үзүүлэлт гарч байгаа ч хямрал болохоос өмнөх үеийн хэмжээнд буюу 65.9 трилион долларт хүрэхийн тулд дахин 21 хувиар өсөх хэрэгтэй болно. Энэ үзүүлэлтээс Америкийн эдийн засгийн 70 орчим хувийг илэрхийлдэг худалдан авалт шууд хамаардаг ба сүүлийн хэдэн саруудад хүмүүс болгоомжтой ч гэсэн мөнгөө зарцуулж эхлээд байна.

Monday, March 15, 2010

Нүдний харааны үнэгүй үзлэг

Kaiser Permanente-ээс нүдний үнэгүй катаракт мэс засал хийлгэх боломжтой хүмүүсийг сонгох үнэгүй үзлэг 4-р сарын 17-д Kaiser Permanente Point West Medical Offices /1650 Response Rd, Sacramento/-доо явуулах аж. Заавал аппойнтмент хийх шаардлагатай бөгөөд 4-сарын 9-өөс өмнө (916) 973-7159 утсаар холбогдож хийлгээрэй. Энэхүү мэс засал нь эмч нар жил бүр эрүүл мэндийн даатгалгүй болон мэс заслын зардлыг даах чадваргүй хүмүүст үзлэг үйлчилгээ үзүүлдэг Mission Cataract USA хүрээнд хийгддэг юм байна. KP-ийн эмч, сувилагч, ажилтнууд энэхүү программд 15 жилийн турш оролцож ирсэн бөгөөд энэ жилийн хувьд 20 хүртэлх тооны үнэгүй мэс заслыг 5-р сарын эхээр хийж гүйцэтгэх ажээ. Нүдний катаракт өвчин нь миний ойлгож байгаагаар нүдний харааны өөхлөлтийн улмаас хүний хараа муудах, сохрох байдалд хүргэдэг өвчин юм.

Saturday, March 13, 2010

Машин ихтэй замын ойролцоо өсвөл хүүхдүүд уушигны өвчин тусах магадлалтай.

Энэ мэдээг 2007 оны 1-р  сард ДМ сонинд нийтлүүлж байсан байна. Хэдийгээр хуучин ч гэсэн мэдээлэл нь одоо ч хэрэгцээтэй билээ. Үүнийг байр хөлслөх, худалдаж авахдаа анхаарахад илүүдэхгүй юм. Тэгээд ч хурдны замын ойролцоох байрны зарах үнэ арай хямд байдгийг та бүхэн анзаарсан байхаа. Б.Д
Хурдны замын ойр байршилтай гэр оронд өссөн хүүхдүүдийн уушигны батгаамжийн өсөлт удаашрах буюу зогссоноор цаашид том болсон хойноо уушиг ба зүрхий хүнд өвчнөөр өвчлөх магадлал ихтэй болохыг Өмнөд Калифорний эрдэмтэн судлаачдын 8 жилийн турш 3600 гаруй хүүхдүүдийг хамруулсан судалгааны дүнгээс гарчээ. Эдгээр хүүхдүүд астма өвчнөөр амархан өвчлөхөөс гадна уушигны хөгжлийн зогсолтын улмаас 50 нас орчмоос эхлэн зүрхний хүнд өвчинд нэрвэгдэх магадлал нь ихтэй болдог гэнэ.

 Доор агаарын бохирдлоос уушигны үйлчлэлийн хамаарлыг хүснэгтээр харуулжээ. Эдгээр хасах үзүүлэлт нь амьсгалын багтаамжийн өөрчлөлт болно.
 Хурдны зам хүртэлх зай 10 настайдаа 18 настайдаа 8 жилийн доторх өөрчлөлт
1/3 майлд -23 -121 -98
2/3 майлд -32 -93 -61
2/3-1 майлд -34 -78 -44
Жишээ нь, хурдны замаас 1/3 майл зайтай газар амьдарч байсан хүүхэд 1 майлаас илүү зайд амьдарч байсан хүүхдүүдийг бодвол 8 жилийн турш дунджаар 98 миллилитр агаар дутуу амьсгалдаг байна. Ийнхүү хурдны замаас 1 майл зай дотор амьдарч байгаа хүүхдүүдийн нийт уушигны багтаамж нь зохистой хэмжэээнээс 3 хувиар бага болдог байна.
Энэхүү судалгааны үр дүн цаашид байшин барилга, зам, сургуулийн барих байршлын сонголтонд нөлөөлнө гэдэгт эрдэмтэд найдаж байгаа юм байна.

SacBee сонины эх үүсвэрийг ашиглав.

Tuesday, March 9, 2010

Гайхамшигт эхнэр

“Speaker” орос сониноос энэ өгүүллэгийг орчуулан Даяар Монгол сонины 2006 оны 9-р сарын № 090 дугаарт нийтлүүлэхэд хүмүүс ихэд сонирхон уншиж сонины топ нийтлэлд орж байсан юм. Та бүхэнл таалагдана гэлэгт найдаж байна.

 /Нэрсийг Монгол нэрээр сольсон болно./


Гоо үзэсгэлэнт дагина эхнэртэй байхыг хүсэж мөрөөдөггүй эр хүн гэж хаа байх билээ. Тэдний зарим хэсгийнх нь энэ хүсэл нь мөрөөдөл чигээрээ дуусдаг бол зарим нь ажил хэрэг болгосноор хүсэл мөрөөдлөө биелүүлдэг байна.

Энэ ертөнц дээр нэгэн жирийн гэр бүл амьдардаг байв. Эхнэрийг нь Болороо, нөхрийг нь Дүгэрээ гэнэ. Эхнэр нь хоолоо бэлдэх зуураа нөхрийгөө гэр орны ажилд тусалдаггүй, мөнгө бага олдог гээд л үглэх ажээ. Ингэж үглэх нь нөхрийнх нь уурыг хүргэх боловч хариуд нь дуугарсангүй дотроо түүнийг буруутгаж -өөрөө нэг олигтой юм шиг бас хүнд заах санаатай. Анх гэрлэхэд ямар байлаа. Хөөрхөн, тэгээд бас эелдэг хүүхэн байсан сан даа. Одоо хар, ямар өөр хүн болсныг хэмээн бодно. Нэгэн удаа түүнийг үглээ эхнэр нь хог асга гэснээр Дүгэрээ телевизороосоо дуртай дургүй холдож хогоо асгахаар гадагшаа гарлаа. Буцаж орохынхоо өмнө хаалган дээр зогтусан Бурханд өөрийн эрхгүй хандаж: “Бурхан минь! Миний амьдралд ямар ч утга алга. Би бүхэл бүтэн амьдралаа ийм үглээ, царай муутай эхнэртэй өнгөрүүлэх гэж үү дээ? Энэ бол ёстой амьдрал биш там байна даа” гэв. Гэтэл гэнэт бурхан түүнд намууханаар хариу хэлэхийг сонсов:

- Хүү минь ээ. Би чамд гоо үзэсгэлэнт дагиныг эхнэр болгон өгч тусалж чадахсан. Даан ч хөршүүд чинь гэнэтийн өөрчлөлтийг хараад гайхаж балмагдана бизээ. Иймд би чиний эхнэрт дагины гоо үзэсгэлэн, сэтгэл санааг бага багаар суулгаж өгье. Харин чи нэг юмыг сайн санаж яваарай. Чи дагинатай амьдрахыг хүсч байгаа бол түүнд таарч тохирох хэмжээнд харьцах ёстой шүү.
- Их баярлалаа. Бурхан минь. Дагины төлөө бол ямар ч эр хүн өөрийгөө өөрчилнө шүү дээ. Харин та манай эхнэрийг хэзээ өөрчилж эхлэх вэ?
- Яг одоо би бага зэрэг өөрчлөе. Цаашдаа минут бүрд л сайжруулах болно.
Ингээд тэр гэртээ орж ирээд сонингоо шүүрээд телевизорын өмнө суув. Гэсэн ч сонин унших, телевизор үзэх сонирхол алга. Ядаж жаахан ч гэсэн өөрчлөгдсөн болов үү гэж эхнэрээ харах хүсэл төрөв. Тэсэлгүй босч гал тогооны өрөө үрүү шагааж эхнэрээ анхааралтай ширтлээ. Эхнэр буруу хараад аяга саваа угаах ажээ. Тэрээр гэнэт араас нь хүн ширтэхийг мэдрээд эргэж харлаа. Дугар эхнэрээ ширтэх зуураа “ерөөсөө өөрчлөгдсөн юм алга” гэж бодлоо. Харин эхнэр нь нөхрийнхөө анхаарлыг яагаад татах болсноо ойлгоогүй ч үсээ яаран засаж, нүүрэндээ пудр түрхээд асуулаа:
- Чи яагаад гэнэт хүнийг ширтээд унав?

Дугар сандарсандаа хэлэх үгээ олж яадахдаа:

- Аяга тавга угаахад чинь туслах уу? гэв.
- Туслах уу гэнээ гэж гайхсан эхнэр нь аяархан асууснаа халтар хормогчоо яаран тайлах зуураа би бараг угаагаад дуусчихлаа гэлээ.
-Хараач, шууд нүдний өмнө өөрчлөгдөж сайжирдаг байна шүү гэж нөхөр нь дотроо бодоод шууд л угаах савыг шүүрч аваад зүлгэж гарав.
Дараагийн өдөр нь ажлаа дуусгаад гэр үрүүгээ яарлаа. өглээ эхнэрээ хэрхэн дагина болж хувирч байхыг харахыг тэсгэлгүй хүснэ. Гэнэт тэрээр –Хэрэв эхнэр маань ихээр өөрчлөгдсөн байвал яанаа? Би өөрөө хэв хэвээрээ байдаг. Ядаж нэг цэцэг ч гэсэн худалдаж авъя даа гэж бодлоо.
Хаалга нээгдэхэд Дугар сандарч догдолж байлаа. Түүний өмнө жилийн өмнө өрөөнийнх нь авч өгсийг палажийг өмсөж, үсээ нямбай янзалсан эхнэр нь зогсож байв. Цэцгээ эв хавгүйхэн сарвайхдаа эхнэрээсээ нүдээ салгаж үл чадна. Болороо цэцгээ авахдаа баярласандаа сормуусаа буулган бага зэрэг дуу алдаад түүндээ ичингүйрснээр нүүр нь бага зэрэг улаав. “Ямар сайхан дагины сормуус вэ? Ямар ер бусын дотоод гадаад гоо сайхан бэ” гэж Дугар бахархан харж байлаа. Тэрээр бүрэн зассан ширээ, гоёмсог аяга таваг, асаалттай лаа, амтат хоол унд ширээн дээр байхыг хараад өөрийн эрхгүй дуу алдав. Түүнийг ширээнд суух үед нь Болороо ч сууснаа гэнэт сандран босч:

-өө харлаа. Би телевизор чамд асааж өгөхөө мартсан байна. Харин шинэхэн сонин энэ байна гэлээ.
- Надад телевизор үзэж, сонин унших хүсэл алга байнаа. Дандаа л адилхан юм гарч байдаг юм. Харин тэрнийхээ оронд чи минь надаа маргаашийн амралтын өдрийг яаж өнгөрөөмөөр байгаагаа хэл дээ гэж үнэн сэтгэлээсээ асуув.
- Харин чи? гэж Болороо хариу дуугарав.
- Би театрт маргаашийн үзвэрийн 2 билет юмыг яаж мэдэх вэ гээд авчихсан. Хэрэв чи хүсвэл үдээш өмнө театр явах аятайхан хувцас чамд худалдаж авъя. Чамд гэж хэлэхдээ Дугар арай л дагина чамдаа гэж ам алдах шахлаа. Эдгээр үгийг хэлэх зуур түүний өмнө сайхан инээмсэглэсэн, хацар нь аз жаргалтай туяарч, нүд нь гэрэлтсэн үнэхээр дагина сууж байгааг мэдэрлээ. “Бурхан минь! Ямар сайхан дагина вэ? Хэрэв өдөр бүр ингээд гоё болоод байвал түүн шиг гоё дагинад би тохирч чадах болов уу?” гэж Дугар бодох зуур түүнд нэгэн санаа төрлөө. “Харин амжих л хэрэгтэй. Дагиныг хажууд байгаа дээр нь амжих л хэрэгтэй. Түүнээс миний хүүхдийг гаргаад өгөөч гэж гуйя. Хүүхэд нь маань ийм гоё дагина бид хоёрын дундаас төрөх болно”
- Юуны тухай бодол болов? Догдолж байгааг чинь нүүрнээс чинь харж байна шүү гэж Болороо асуув.

Гэтэл Дугар яаж хэлэхээ мэдэхгүй байлаа. Дагинаас хүүхэд гаргаад өгөөч гэж шууд хэлж болох уу? Тэгж болох эсэхийг Бурханаас гуйгаагүй шүү дээ. Тэгээд түгдчин:
- Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Гоо үзэсгэлэнт дагина чамаасаа хүүхэд гаргаж өгөөч гэж гуйх гэсэн юм.
Болороо нөхөр үрүүгээ дөхөж ирлээ. Хайраар гэрэлтсэн нүднээс нь аз жаргалын нулимс хацрыг нь даган урсана. Дугарын мөрөн дээр гараа тавиад халуун амьсгалаар төөнөлөө.

… Ямар сайхан шөнө байлаа? Өнөөдөр ямар сайхан өглөө вэ? Дагинатай амьдрана гэдэг ямар сайхан хувь тавилан бэ гээд Дугар хоёр дахь ачаа гадагшаа салхилуулахаар хувцаслангаа бодно.

Friday, March 5, 2010

Мэдээний тойм

1. Жил бүр 3-р сард нэг өдрийг Дэлхийн бөөрний өдөр болгдог бөгөөд энэ жилийн хувьд энэ өдөр 3-р сарын 11-д болох юм байна. Жил бүр энэ өдрөөр The National Kidney Foundation байгууллагаас Америк даяар бөөрний үнэгүй үзлэг, шинжилгээг хийдэг билээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг болон өөрийн чинь амьдардаг газрын чинь ойролцоох ямар ямар хотуудад үзлэг явагдах талаар http://www.kidney.org/ сайт уруу орж үзээрэй. Түрүү жил энэ үзлэг Сакраментод таарч нэг, хоёр монгол хүн шинжилгээ өгөөд амжсан. Зөвхөн бөөр гэлтгүй биеийн ерөнхий үзлэг, жин зэргийг үзээд шинжилгээний хариу, зөвлөгөөг нь удалгүй шуудангаар ирүүлдэг юм билээ. Харамсалтай энэ жил Сакто болон Бэй Ариагийн ойролоох газруудад цэг алга байна. Харин эндээс 2 цаг орчмын зайтай Modesto хотод үзлэг н явагдах аж. Үнэхээр шаардлагатай хүмүүс бол холбогдож аппойнтмент хийлгэж очоорой.

2. Сактогийн дэргэдэх Thunder Valley Casino зочид буудал болон тоглоомын заалын өргөтөл нь 7 сард дуусах тийшээ хандах бөгөөд үүнд хэрэгцээтэй байгаа 600 гаруй ажилчдыг /тал нь бүтэн цагийн/ шинээр авахаар эхнээсээ өргөдөл хүлээн авч эхэлсэн байна.    http://www.thundervalleyresort.com/employment.aspx

3. Kaiser permanente-ээс дунд болон ахлах ангийн сурагчдын дунд "Don't Buy the Lie" гарчигтай тамхины эсрэг самбар байрлуулах дизайнны уралдаан зарласан байна. Гранд 2 шагналд тус бүр 1000 долларын гифт карт, мөн бүтээл нь хавраас Сакто орчмын самбаруудад байрлагдах ба шагналт байрныхан тус бүр 50 доллар авах аж. урадааны бүтээлийг хүлээн авах сүүлийн хугацаа 3-р сарын 19. Өнгөрсөн жил энэхүү урладаанд 8500 хүүхдүүд оролцсон гэсэн байна.
уралдаанд ороцохыг хүссэн хүүхдүүд http://www.kpdontbuythelie.org/ сайтаас дэлгэрэнгүй олж авааарай.

4. Elk Grove Unified School District-ээс өөрсдийн К-6 анги хүртэлх хүүхдүүддээ зориулж шүдний үнэгүй үзлэг зохион байгуулах аж. 3-р сарын 12-д Florin Elementary /7300 Kara Drive, Sacramento - (916)383-0530/ дээр, 4-р сарын 16-д Helen Carr Castello Elementary School /9850 Fire Poppy Drive, Elk Grove - (916) 686-1725/ дээр өглөө 8 аас өдөр 12 хүртэл үргэлжилнэ гэжээ.  

Wednesday, March 3, 2010

Гэрээсээ хийх ажил? Болгоомжил ...

Энэ материалыг 2006 оны 10 сард Даяар Монгол соининд нийтлүүлсэн байна.


Гэртээ хүүхдээ харж байгаа эхчүүд бидний хувьд гэрээсэээ ажиллаж мөнгө олох санал нь ямагт тэнгэрийн умдаг атгахтай адил сонсогддог билээ. Хэдийгээр бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч компаниудын утсаар ярьдаг хүнээс өгсүүлээд аудитор, даатгалын худалдаач, гэрээ байгуулагч зэрэг олон чиглэлээр гэртээ ажилладаг ажилчдаар хүрээгээ өргөсгөх нь нэмэгдэж байгаа ч үүнтэй адил хурдаар иймэрхүү ажлын талаарх заль мэхүүд олширч байна. Америкт олон зуун мянган эхчүүд, тахир дутуу иргэд гэртээ ажил хийх мөнгө олох мөрөөдөлтэй байдаг нь тэдний хүсэл дээр дөрөөлөн маш түргэн мөнгө хийх боломжийг скэммерүүдэд /scammer/ олгодог байна. Better Business Bureau /BBB/ байгууллагын зүүнөмнөд салбарын ажилтан Эл Полиззи “Бидэнд ирдэг нэг номерийн гомдол бол гэрээс хийх ажлын заль мэхний талаарх гомдол байдаг. Интернэт болон емайл нь скэммерүүдэд хүмүүсийг уургалах шинэ боломжийг өгч байна” гэж байна. Скэммерүүд ихэвчлэн энэ ажлыг хийхэд туршлагатай байх албагүй гэх ба ажлын танилцуулга, зааварчилгаа, багаж хэрэгсэл, компьютерийн программд урьдчилгаа мөнгө төлөхийг шаарддаг. Таныг мөнгөө явуулсны дараа тэд ямар ч хэрэгггүй шахуу мэдээлэл бүхий багц, танилцуулга, эсвэл юу ч илгээхгүй байх талтай. Харин хууль ёсны ажил олгогч компаниудыг олохын тулд ном, интернэтээс мэдээлэл цуглуулах, бусад ээжүүд, ажилчдаас нь санаа бодлыг нь асуух байна, эцэст нь BBB байгуулаллагын сайтаас шалгасны дараа л мөнгөө явуулах хэрэгтэй гэж зөвлөж байна. Эцэг эхчүүд болон тэтгэврийн насныханд зориулсан сэтгүүлүүд дээр долоо хоногт $3200 хийх зэрэг реклам үзэгддэг. Иймэрхүү богино хугацаанд их мөнгө олох утга бүхий рекламаас илүүтэй болгоомжлох нь зөв юм. Хамгийн түгээмэл байдаг скэммуудыг дурдвал: мэдээлэл дугтуйлах, эмнэлгийн нэхэмжлэл, шилжүүлэгийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн угсрах, сүлжээний маркетинг зэрэг болно. Эдгээрээс зарим заль мэхнүүдийг дэлгэрэнгүй танилцуулбал:

Чек-бэлэн мөнгө скэм
Нигерийн гэж нэрлэгддэг энэ скэмд улс хоорондын мөнгөний шилжүүлгийн тухай яригдана. Скэммэр хүмүүсийг итгүүлэхийн тулд хууль ёсны гэж харагдахаар төрөл бүрийн хуурамч бичиг баримт, албан захиа, төлбөр, зээлийн төлбөрийн бичиг баримтууд, банкны шилжүүлэг зэргийг хэрэглэнэ. Ийнхүү золиосоо уургалсны дараагаар олон улсын татвар, болон зарим суутгалаас болж чек, эсвэл мөнгөний ордерийг бэлэн мөнгө болгоход түүний туслалцаа хэрэгтэй байгаад итгүүлж түүнд түүний нэр бичигдсэн чек, мөнгөний ордерийг илгээх ба харин эдгээр мөнгөний зөвхөн тодорхой хэсгийг тухайн байгууллагад буцааж илгээхийг хүснэ. Хохирогч дээрх дурдсан мөнгийг нь илгээсний дараагаар өөрийн банк, санхүүгийн газраас түүний хийсэн чек, мөнгөний ордер нь хуурамч, мөнгө авах боломжгүй байгааг олж мэдэх ба харин түүний скэммерүүдэд шилжүүлсэн мөнгө нь хууль ёсны тул мөнгөөрөө хохироод үлдэнэ.

Дахин илгээх
Энэхүү скэм нь ихэвчлэн ажлын саналын хамт виа емайлээр ирдэг. Хуурамч “ажил олгогч” Нигерийн скемийн адилаар хуурамч гэрээ, бусад бичиг баримтыг ашиглана. Ийнхүү хохирогчид итгүүлснийхээ дараагаар түүний гэрийн хаягаар илгээмж илгээх ба түүнийг өгсөн хаягийн дагуу дахин илгээхийг хүсдэг. Энэ үйлдлийг гүйцэтгэснээр хохирогч хулгайлагдсан эд хөрөнгийг хүлээн авсан, шилжүүлсэн хэргээр /бичигдсэн хаяг нь үндэслэл болж/ цагдаагийн газрын хаалгыг татахад хүрнэ.

Скэм мэдээлэл дугтуйлж илгээх
Энэ төрлийн скэм нь ихэвчлэн “бүртгэлийн” гэж нэрлэгдэх урьдчилан төлдөг мөнгөтэй холбоотой. Энэ мөнгийн төлснөөр “ажил олгогч” хохирогчоос ихэвчлэн яг нэг төрлийн заруудыг хохирогчийн өөрийнх нь танил тал, мэддэг хаяг уруугаа илгээхийг хүснэ. Ингээд эдгээр зард хариу ирвэл үйл ажиллагаа хэрхэн явагдаж эхэлдэг талаар зааварчилгаа, гарын авлага бүхий мэдээллийг дугтуйлж шинэ “ажилчин”-д илгээнэ. Хохирогч “ажил олгогч”-оос зараас ирсэн хариуны тоогоор цалинжина.

Эмнэлгийн тооцооны үйл ажиллагаа
Уг багц бизнесийн зар сурталчилгаанаас харахад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг шаардсан байдаг. Эдгээр зарууд нь маш бага хэмжээний мөнгийг хөрөнгө оруулснаар эмнэлгийн тооцооны ажлын том зах зээл бүрэн хэмжээгээр таны өмнө онгойно гэсэн утгатай байна. Бодит байдал дээр бол эмнэлгийн биллингийн ажлын зах зээл нь нэлээд өрсөлдөөн ихтэй бөгөөд тодорхой тооны цөөхөн хэдэн том, маш тогтворжсон компаниудын эргэн тойронд эргэлдэг байна. Дээрх заруудын дагуу хөрөнгө оруулсан хүмүүсээс зөвхөн цөөн тооных нь үйлчлүүлэгч олж бага хэмжээний мөнгө олж эхлэх боловч анхны оруулсан мөнгөө нөхөх ч чаддаггүй байна.

Гэрээр ажиллах ажлын жагсаалт
Эдгээр скэм нь гэрээсээ ажиллах ажилчин авч байгаа компаниудын жагсаалтыг худалдаалах талаар юм. Тэдний зардаг жагсаалт нь бараг шинэчлэгддэггүй бөгөөд ихэвчлэн ямар ч үр ашиггүй үр дагаварт хүргэнэ.

Phishing скэм
Энэ төрлийн скэм нь хохирогчдын нууц мэдээллүүдийг уран аргаар нууцаар авахтай холбоотой юм. Эдгээр скэммерүүдийн емайл нь мэргэжлийн гэж харагдахаар лого тэмдэг, мэдээлэлтэй байх бөгөөд хүмүүсийг сайт дахь өөрсдийн данс уруугаа орж хувийн мэдээллээ яаралтай баталтгаажуулах шаардлагатай гэсэн утга бүхий байна. Линкүүд нь хуурамч вэб сайт уруу хэрэглэгчийг хөтлөх ба банкны дансны дугаар болон бусад хувийн мэдээллээ дахин шинэчлэхийг хүссэний дагуу оруулснаар таны нууц мэдээллүүд скэммэрүүдэд шилжиж тэднийг хууль бусаар ашиглах боломжийг олгоно.

Дээр дурдсан скэмүүдээс зайлсхийхийн хамт нэлээд хэмжээний мэдээллийг цуглуулснаар ажил хайгчид хууль ёсны ажил олох боложтойг дурдсан билээ. Харин боломжийн хэмжээний орлого олж эхлэх хүртэл нэлээд хэдэн жилийг зарцуулах хэрэгтэй болдог гэж гэрээсээ эмнэлгийн бүртгэл хөтөлдөг нэгэн эмэгтэй бичжээ. Тэрээр одоо боломжийн цалин авч байгаа төдийгүй байгууллагаасаа цалингаас гадуурх тэтгэмж авч эхэлсэн байна. Хэдийгээр түүний одоогийн авч байгаа цалин, тэтгэмж нь компанийн байранд очиж ажилласнаас арай багаар тогтоогдог ч гэртээ ажиллах нь тодорхой хэмжээний зардлуудыг хэмнэдэг тул тэрээр сэтгэл хангалуун байгаа аж. Эдгээр ажлаас гадна эхчүүд гэрээрээ өөрийн гэсэн бизнес эхлэх нь боломжийн байж болох юм. MasterCard International байгууллагаас гаргасан судалгаагаар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн гуравны хоёр нь гэрээсээ үйл ажиллагаа явуулдаг гэж гарчээ. Home-Based Working Moms байгууллагын үндэслэгч, захирал Лэслэй Спэнсерийн хэлж байгаагаар эмэгтэйчүүдийн гэрээр хийдэг хамгийн түгээмэл бизнесүүдэд Tupperware, Mary Kay Creative Memories зэрэг бүтээгдэхүүн зарах, дэмжлэг үзүүлэгч дасгажуулагч, виртуал туслагч зэрэг ажлууд ордог байна. Тэрээр гэрээр хийх ажлуудын саналуудын хувьд сайн судлах хэрэгтэй гэсэн бөгөөд скэммерүүдэд хууртагдсан эхчүүдээс утасны дуудлага 7 хоног бүр л түүнд ирдэг ажээ.

Доор www.hbwm.com болон Federal Trade, BBB байгууллагын эх сурвалжаас авсан сануулгуудыг толилуулъя.
Асуулт тавь. Ямар төрлийн үйл ажиллагааг ямар шатаар хийж гүйцэтгэх хэрэгтэй вэ? Цалингаар уу эсвэл суутгалаар цалинжих уу? Хэн надад төлөх вэ? Хэзээ би хамгийн эхний цалингаа авах вэ? Энэ ажлыг программын /ажлын багаж хэрэгсэл, гишүүнчлэлийн татвар зэрэг ороод/ нийт үнэ нь хэд вэ? Энэ мөнгийн төлснөөр би юу авах вэ?
· Ажилд хэзээ ч битгий мөнгө төл. Скэммерүүдийн ихэнх нь сонин сэтгүүлийн зар, материал хувилах болон бичиг хэргийн хэрэгсэл худалдаж авах зэрэгт өөрөөс чинь мөнгө шаарддаг. Түүнчлэн эдгээр компаниуд таныг энэ ажлын талаарх танилцуулга зааварчилгаанд эсвэл “зааварчилгаа” программд мөнгө төлөхийг шаардаж магадгүй. Эдгээр рекламаас болж хэрэглэгчид олон мянган доллар, дээрээс нь алтан цаг, энергээ хий дэмий алддаг байна.
· Тухайн компанийг судал. ВВВ /www.bbb.org/ болон State Attorney General байгууллагын сайтуудаас гомдол гарч байсан эсэхийг шалга.
· Сүүлийн үед гарч байгаа скэмүүдын талаарх мэдээллүүдийг www.scambusters.org болон National Fraud information center байгууллагын www.fraud.org сайтуудаас олж мэдэх.
· Болгоомжтой бай. Эдгээр компаний талаар гомдол байхгүй байна гэдэг нь уг компанийг хууль ёсны гэдгийг батлах баталгаа болохгүй. Шударга бус компаниуд баригдахгүйг тулд нэрээ солих, нүүх зэрэг аргуудыг хэрэглэдэг.
· Энэ талаар номнуудаас мэдээлэл авч болно. Жишээ нь “101 Best Home-Based Businesses for Women”, “Making Money with your Computer at Home”

Ингээд гэртээ хүүхдээ харж байгаа эхчүүддээ амжилт хүсэхийн хамт гэрээр хийх ажлын талаар хуримтлуулсан туршлага, мэдлэгээсээ бусадтайгаа хуваалцахыг уриалж байна.

Эдгээр дээр нэмж хэлэхэд 2006 оноос хойш интернэт бизнес нэлээд илүү хөгжиж ирж байгаа бөгөөд үүнтэй холбогдсон скэм гарч ирснийг та бүхэн мэдэж байгаа байх. Хэдийгээр бизнестэй холбоогүй ч байгалийн гай гамшгийн үеэр хүмүүсээс мөнгөний хандив хуурамчаар цуглуулах скэм дээр их гарч байгааг мэдээллийн хэрэгслэлээр сануулсаар байгаа билээ /Б.Д 3/3/2010/.