Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Thursday, December 29, 2011

Мэдэхэд илүүдэхгүй

За гоё юмнаас нь эхлэе.
Гайгүй чанарын бөгөөд боломжийн үнэтэй оргилуун дарс /sparking wine/.
Шинэ он гарахын хамт сайн сайхныг ерөөн оргилуун дарсаа задалдаг билээ. Оргилуун дарс гэснээс бидний уудаг ихэнх дарс жинхэнэ шампанск биш гэдгийг бид мэдэх билээ. Мэдээж Krug, Cristal зэрэг брэндийн Францын Champagne нутагт тусгай аргаар үйлдвэрлэсэн жинхэнэ шампанскыг ууя гэвэл хэдэн зуун доллараар зарцуулах хэрэгтэй болно. Гэхдээ зарим мэргэжилтнүүд жинхэнэтэй нь дөхөж очсон чанартай бөгөөд айхтар үнэтэй биш хэд хэдэн оргилуун дарсыг дурдсан байсныг энэд оруулж байна. Үүнд:
- Калифорний “Roederer Estate Brut” /16-20 доллар/
- Калифорний State Fair-д шалгарч байсан “Gloria Ferrer Sonoma Brut” /15 доллар орчим/
- “Domaine Carneros Brut” /18 доллар орчим/
- “Gruet” /20 доллар орчим/
- Мөн Испани улсад жинхэнэ шампанск хийдэг аргаар үйлдвэрлэдэг “cava” гэж нэрлэгддэг үндэсний оргилуун дарсуудаас сонгож болно. “Freixenet Cordon Negro Extra Dry”, “Jaume Serra Cristalino Cava” / хоёулаа 8 доллар орчим/
- Итали улсын үндэсний оргилуун дарс болох  prosecco нь спиртний орц багатай, жимс, лийрний амттайгаараа онцлог байдаг гэсэн ба ойролцоогоор 20 доллараар худалдан авч болно гэжээ. Тэдний санал болгож байгаа нь “Riondo Prosecco”/16 доллар орчим/.
- Францид үйлдвэрлэсэн оргилуун дарс дотор Crement de Bourgogne-ийг зүгээр гэсэн ба эдгээрээс “Louis Bouillot Blancde Blancs”-ийг санал болгожээ. Cheers!

Маргааш, нөгөөдөр Сакто орчмоор жолооны ард гар утсаар ярьж байгаа хүмүүсийг торгох аян явагдана.
Хэрэв жолооны ард чихэвчгүй утсаар ярьж байгаа /гэрлэн дохион дээр зогсож байгаа үедээ ч болохгүй/, текст бичиж, уншиж, явуулж байгаад баригдвал 166 доллараар торгох ажээ. Энэхүү хууль Калифорнид 2008 оноос /2009 оноос текстэн/ хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 500 мянган гаруй торгууль ноогдуулаад байгаа юм байна. 5 дахь өдрийн өглөөний 6 цагаас хагас сайн өдрийн өглөөний 6 цаг хүртэлх үргэлжлэх энэхүү аяны үеэр мөн жолооны ард идэж ууж, сонин уншиж байгаа жолооч нар уруу анхаарч хандах бөгөөд хэрэв эдгээр үйлдэл нь аюулгүйгээр жолоо барих ажиллагаанд саад болохоор бол зогсооно гэдгээ сануулж байна. 

Калифорнид 
2012 оны 1-р сарын нэгнээс эхлэн 8-аас доош насны бүх хүүхэд жин харгалзахгүйгээр /хуучин 60 фаундаас доош бол гэдэг байсан/ бүгд car seat booster seat-тэй машинаар зорчих шинэ хууль хэрэгжиж эхэлнэ.

Wednesday, December 28, 2011

Шинэ оны зорилт

Шинэ он гарахын үед бусад хүүхнүүдийн адилаар миний толгойд 2 гол зүйл байдаг нь нэг нь шинэ жилийн үдэшлэгт орохдоо гоё харагдахаасаа өнгөрсөн юм бишүү гэдэг шиг ч өөрийнхөө хамгийн гайгүй “хувилбараа” гаргаж ирэх, нөгөө гэр бүлийнхээ хийж бүтээснийг дүгнэж, үргэлжлүүлэх юм байвал үргэлжүүлэх, өөрчлөх юм байвал өөрчлөх, шинэ онынхоо шинэ зорилго, төлөвлөгөөгөө гаргах явдал байдаг билээ. Нас явахын хэрээр амьдралын зорилго чиглэл өөрчлөгдөж хичээж зүтгэж байсан зарим юм тэгтлээ чухал биш болж, харин энгийн зүйлс бидний гол чиглэл болж өөрчлөгдөх юм даа. Миний сүүлийн үед хичээж амьдралдаа баримтлах болсон чиглэл бол аль болохоор бүрэн дүүрэн амьдралаар амьдрах, эргэн тойрны олон зүйлийг бид өөрчилж чадахгүй ч хүмүүстэй болон орчин тойрондоо чадах чинээгээрээ ухаалаг хандах, таньж ойлгохыг хичээх болсон билээ. Мөн бидний болон нийт гэр бүлийн гол амжилт шалтгаалж байдаг эрүүл мэнддээ илүү анхаарах хэрэгтэйг илүүтэй ухаарах болсон. Нэлээд олон талаас нь бодож үзсэний дараа 2012 оныг “Happy” жил болгох өөрийн болон гэр бүлийнхээ ерөнхий чиглэлийг гаргаад байна. Блогтоо бичээд нийтэд зарлачихвал “ичсэн нүүрэндээ” өөрийгөө замаасаа шантрахгүй биелүүлэх гээд зүтгэх болов уу гэж бодсоных. Мөн та бүхний ирэх оны чиглэлд чинь ганц 2 нь ч гэсэн санаа өгөх болов уу гээд оруулж байна.

- Гэрийхнийгээ бүтэн нойртой байлгах. Биеийн болон сэтгэл санааны эрүүл байдалд нойр нэг  номерын чухал зүйл гэж эндхийн эмч нар бичдэг. Үнэхээр ч жаахан нойр, хоолноос холдоод ирэхээр толгой өвдөөд эхэлдэг болжээ. Хүүхдүүд ч гэсэн нойр дутуу хэд хонохоор сургуулиасаа ханиад амархан дагуулаад ирдгийг эцэг эхчүүд анддаггүй. Том хүмүүсийн хувьд 7-8 цаг, сургуулийн насны хүүхдүүдэд 10-12 цаг, “teen” насныхан 8-9 цаг унтах ёстой. Хүүхдүүд гэлтгүй өөрөө заримдаа чимээ шуугиангүй гээд шөнө нь юм бичиж суудаг зангаа больж ор уруугаа зүглэх цагаа хатуу баримтлах цаг болжээ.
- Тогтмол дасгал хийх. Дасгалын дүнд бие эрхтэн хөдлөхөөс гадна тархины үйл ажиллагаа “хөдлөж” идэвхждэг тул биднийг “happy” байхад маань туслах юм. Жилийн жилд л DVD, жим гээд л эхлэвч тогтмол болгож чадсангүй өдий хүрчээ. Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар өдөрт 60 минут идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй гэнэ. Үнэхээр хэвшүүлэхийн тулд биелүүлж чадахгүй хэцүү зүйл төлөвлөх хэрэггүй бөгөөд хамгийн гол нь өөрийн чинь хүсэл сонирхол, зам чөлөөнд чинь тохирсон дасгалаа л олох, нөхцөл байдлын өөрчлөлтөнд уян хатнаар төлөвлөх ёстой юм байна. Мундаг хүмүүсийг дууриаж дургүй юмаа хүчээр хийвэл хэвшил болохгүй нь ойлгомжтой билээ. Дасгал гэж тусад нь цаг гаргахгүйгээр ч өдөр тутмын хийдэг зүйлдээ багтаагаад 20 минут алхах, гүйхийг оруулаад дээр нь өөрийн дуртай хөдөлгөөнөө бүжиглэх ч юмуу, дээсээр үсрэх гэх зэргээр хөдлөхөд л хангалттай болохнээ. 
- Өөртөө цаг гаргах. Ялангуяа эмэгтэйчүүд бид бусдад цагаа зарцуулсаар өөрийгөө мартдаг. Хүүхдүүдийн сургууль, дугуйлан, гэрийн даалгавар, хоол унд, бичиг цаасны засвараар ядаж 20 минутыг өөртөө зориулж ганцаараа байж ном унших, гоо сайхандаа зарцуулах, дуг хийх зэргээр өөрийгөө тордох. Хэт их зүйлээр календараа дүүргэхгүй байх. Заримдаа хэт ачаалал өгөх зүйлд хийнэ гэж бусдад амлахгүй байх, өөртөө “хэрэггүй”, “үгүй” гэж хэлж байх. Сардаа ядаж нэг удаа найзуудтайгаа уулзах, утсаар ярих цаг гаргах. Ингэснээр уур уцаар багатай “happy mom” байж түүнийг дагаад гэр бүл ч гэсэн “happy” байх боломж нь ихсэх юм. 
- Хүүхдүүддээ хариуцлага нэмэх. Урдуур нь орж гүйсээр залхуу хүүхдүүдтэй болж орхижээ. Хоол унд, цэвэрлэгээнд оролцох тодорхой төлөвлөгөөг бичиж хадах /эндхийн хүүхдүүд заавар, дүрмийг баримтлах дуртай/.
- Хүүхдүүдээ сайн хүн болоход нь бэлдэх. Харьцангуй бэлэн юман дээр өсч байгаа тэндийг өдөр тутмын саад бэрхшээлд гонгинолгүйгээр тэсвэртэй, зоригтой хандаж шийдвэрлэдэг болгох, бусдад өгөөмөр, өрөвдөж хайрлах, нинжин сэтгэлээр хандах, эцэг эх, ах дүү, эргэн тойрны хүмүүс, одоо байгаа зүйлдээ талархаж билэгшээж хандахыг дадлагажуулах явдал билээ. Энэ бүгдэд тэднийг мэдээж нэг жилийн дотор хэвшүүлж чадахгүй ч өдөр бүрийн дадлагаар тэдний насан туршид нь үлдэх билээ.
- Эрүүл хүнсний хэрэглээгээ бага багаар нэмэгдүүлэх. Өнгөрч байгаа жилд арвай гурилыг хэрэглэж хэвшсэн, улирлын шинэ жимсийг улиралд нь авч иддэг болсон “амжилтаа” нэмэгдүүлж дээр нь улирлын шинэ ногоог хоолондоо багтааж хэвшүүлэх. Аль болох цөөхөн нэмэлт орцтой, хиймэл /artificial/ болон химийн бодистой хүнсний бүтээгдэхүүн худалдаж авч байх. Оройн хоолны “хүндийг” багасгаж өглөөний хоол уруугаа “шилжүүлэх”. Хоолноос хамаарах эрүүл мэнд ямар хоол идсэнээс гадна, хоолоо яаж идсэнээс хамаарна гэдэг. Гэр бүлээрээ хоолоо удаан тайван идэж хэвших.

Wednesday, December 21, 2011

Хэрэгцээт мэдээ, мэдээлэл

Цагаачлалын асуудлаар
Өмнө мэдээнд дурдаж байсан The Department Homeland Security /DHS/-аас хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн хууль бус цагаачдыг албадан гаргах хэргүүдийг цагаачлалын шүүхээр орохоос нь өмнө нэг бүрчлэн хянаснаар гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг албадан гаргахыг түргэвчлэх, гэмт хэрэг үйлдэж байгаагүй хүмүүсийг албадан гаргахыг зогсоох программын “test-run” буюу туршилтын ажиллагаа болон хууль сахиулах ажилтнууд, ЗГ-ын хуульчдыг эдгээр асуудлыг шийдвэрлэхэд сургах программыг орон даяар өнгөрсөн 11-р сарын дундуур албан ёсоор эхэлсэн. Энэхүү программыг эхэлснээр цагаачлалын шүүгчдийн өмнө овоороод байгаа 300 гаруй мянган хэргийг багасгаж, ингэснээр шүүгчдэд зөвхөн гэмт хэрэг үйлдсэн, Америкт аюул занал учруулах эрсдэлтэй хүмүүсийг албадан гаргахад анхаарлаа чиглүүлэх боломжийг өгнө гэж үзэж байгаа юм. Ийнхүү хэргүүдийг шүүхээс өмнө хянаж үзэх, ингэхдээ DHS-ын голлон анхаарах хэргүүдээс бусад албадан гаргах хэргүүдийг хаахад ажилтнуудыг сургах ажиллагааг зэрэг эхэлж байгаа нь цагаачлалын шүүхүүд болон орон нутгийн агентлагуудын хүч хэрэглэх бодлогот  эрс өөрчлөлтийг авчрах зорилготой аж. Цагаачлалын албаны захиргааны ажилтнуудад /хуульчид/ нэгдсэн улсын шүүх системийн яллагч нар тухайн хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийддэгийн адилаар Хууль зүйн яамны хэсэгт харьялагддаг цагаачлалын шүүх явцыг өөрчлөх эрх мэдлийг олгож байгаа гэсэн үг. Тэд Immigration and Customs Enforcement /ICE/ байгууллагын захирал John Morton-ын баталж гаргасан “6-р сарын 17-ны санамж бичиг /memorandum/”-ын дагуу шүүхэд шинээр ирсэн хэргүүдийг хянаж үзээд “low priority” хэргүүдийг шүүхэд шилжүүлэхгүйгээр хаахын хамт “high priority” буюу гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хэргийг түргэн шийдвэрлүүлэхээр шүүх үрүү шилжүүлнэ. Энэхүү туршилтын эхний шат “initial test run” 1-р сарын 13-д дуусах бол туршилтын 2-р шат болох DHS болон Хуулийн яамнаас хамтран Baltimore, Denver хотуудын цагаачлалын шүүхэд хэрэгжүүлэх 6 долоо хоногийн туршилтын программ 12-р сарын 4-наас эхлэн хэрэгжиж байна. Үүнд цагаачлалын албаны хуульчид эдгээр хотын цагаачлалын шүүхийн хэргүүдээс ачигдахаар шоронд хоригдсон биш /in detention/ албадан гаргахаар баривчлагдсан хүмүүсийн хэргүүдийг хянах аж. Энэхүү программын явцад гэмт хэрэгт холбогдоогүй бөгөөд оюутан сурагчид, цэргийн албан хаагчид, өндөр настан, америкийн иргэдийн ойрын хамаатан хүмүүсийн хэргийг нь хаах /close/ боловч хүчингүй болгохгүй /dismiss/ аж. Энэ нь хэрэв тэд гэмт хэрэг үйлдэх, цагаачлалын хуулийг дахин шинээр зөрчвөл хэргийг дахин сэргээх болно гэсэн үг юм байна. Хэдийгээр эдгээр хүмүүсийг Америкт үлдэхийг зөвшөөрөх боловч тэдэнд ямар нэгэн эерэг статус олгохгүй тул хууль зүйн үүднээс тодорхойгүй хүлээлтийн нөхцөлд үлдэхнээ.  

Шинэ кредит түүх
CorelLogic гэдэг нэгэн компани хүмүүсийн кредит түүхийг уламжлалт кредит товчоодоос гаргадгаас илүүтэй “гүнзгий” хувилбараар нь авах шинэ үйлчилгээг үзүүлж эхлэхээ саяхан зарлалаа. Ингэснээр тухайн хүний кредит түүхэнд урьд өмнө харагддаггүй байсан мэдээллүүд, тухайлбал байрны рентийн төлбөрөө хоцруулсан, урьд нь өр цуглуулах агентлагуудын дансанд шилжиж байсан, байрнаас хөөгдсөн, “payday loan” буюу түргэн хугацааны зээлийн үйлчилгээнд өргөдөл бөглөж байсан, төлбөрөө хэрхэн төлж байсан зэрэг бичлэгүүд орохнээ. Түүнчлэн үл хөдлөх татварын төлбөрт барьцаатай эсэх /property tax lien/, нийтийн эзэмшлийн төлбөрийн өртэй зэрэг мэдээллүүд нь тухайн хүний эзэмшлийн байрны үнэ өртгөөс илүүтэй банкинд өртэй байгаа эсэх, мөн томоохон кредит товчоодын орхигдуулдаг жижиг санхүүгийн байгууллагаас авсан үл хөдлөх хөрөнгийн зээл зэргийг ил гаргах бололцоотой болно гэж үзэж байна. Энэ компани зээл олгогч санхүүгийн байгууллагуудын хэрэглэдэг кредит оноог гаргадаг гол байгууллагын нэг FICO-тай хамтарч дээрх нарийвчилсан мэдээлэл дээр үндэслэсэн онооны томьёог гаргаж авахаар ажиллаж байгаа аж. Бүх төрлийн зээл олгогчид CorelLogic компаний CoreScore кредит түүхийг энэ сараас эхлэн ашиглах бололцоотой болсон бол харин үл хөдлөх хөрөнгийн зээл олгогчдод зориулагдсан тусгай оноо нь ирэх жилийн 3 сараас бэлэн болно гэжээ. Энэхүү шинэ төрлийн кредит түүх нь олон хүмүүсийн санхүүгийн нуугдмал “хар цэгүүдийг” гарган ирж зээл авах болон зээлийн хүүнд муугаар нөлөөлөх магадлалтай ч нөгөө талаас зарим богино түүхтэй хүмүүст байрны рентээ хугацаанд нь төлж байсан зэрэг нэмэлт сайн мэдээллээр түүхээ “зузааруулах” боломжийг өгч улмаар зээл авах магадлалыг нь нэмэгдүүлэх болно гэж компаний зүгээс үзэж байна. Байрны зээл өгдөг санхүүгийн байгууллагууд ямагт зээлийн хүрээгээ өргөжүүлж, орлогоо нэмэгдүүлэхийг эрмэлздэг бөгөөд дээр нь байрны зах зээлийн хямралаас хойш найдвартай байдлыг нэлээд өндөрт тавих болсон тул ийм нарийн төрлийн түүх, оноо тэдний сонирхолд нийцэж байгаа нь дамжиггүй. Хэд хэдэн томоохон зээл олгогч байгууллагууд түүх, оноог сонирхож байгаагаа тус компанид мэдэгдсэн байна. 200 гаруй сая хүмүүс 3 гол товчоодын түүхийг хэрэглэдэг бол ойролцоогоор 100 сая хүн CoreScore кредит түүхийг хэрэглэнэ гэж таамаглаж байна. Байрны голлох зээлүүдийг худалдаж авдаг Fannie Mae, Freddie Mac, Federal Housing Administration байгуулагууд автоматад системд хуучин уламжлалт оноогоо хэрэглэсээр байх бөгөөд дээрх нэмэлт мэдээлэл нь зээл олгогчдын шийдвэрт, тухайлбал зээлийн хүү нэмэх, хасахад нөлөөлөх болно гэж үзэж байна. CorelLogic компани хүмүүсийн нарийвчилсан мэдээллийг төрөл бүрийн мэдээллийн сан, эх үүсвэрээс, түүний дотор шүүх болон нийтийн мэдээлийн сангаас /public record/ цуглуулах ба хэрэглэгч өөрөө ч мэдээллээ шинэчлэн оруулах боломжтой байх юм байна. Түүнчлэн ирэх жилээс илүү их мэдээлэл түүний дотор тог, газын болон гар утасны төлбөрийн мэдээлэл зэргийг оруулах эсэхэд дүгнэлт хийж үзэх аж. Жилийн дараагаас бид энэхүү түүхээ AnnualCreditreport.com сайтаас бусад кредит товчоодын түүхийн адилаар жилд нэг удаа үнэгүй авдаг болох юм байна. Тэр болтол CoreScore түүхээ онлайнаар www.credco.com/consumer/?mid=3776&cid=3768 эсвэл (877) 532-8778 утсаар захиалан авч болно. Ийнхүү бидний жижиг ч хамаагүй санхүүгийн шийдвэр, үйлдэл бүр алган тавьсан мэт ил болохнээ.

Эм хямдаар авах боломж
Хүнс, бүтээгдэхүүний болон аптек дэлгүүрийн /drugstore/ проргаммд хамрагдвал эмчийн бичигтэй болон бичиггүй авдаг хэдэн зуун гаруй ерөнхий төрлийн эмүүдийг 30 хоногийн хангамжийг нэг тогтмол үнээр 4 доллар-аас эхлэн, 90 хоногийн хангамжийг ойролцоогоор 10 доллараас эхлэн хямд авч болдгийг саяхан олж мэдсэн юм. Эдгээр программууд нь муж бүрт өөр байж болно. Гэхдээ ихэнх дэлгүүрийн программд гишүүн болоход үнэгүй ч заримд нь гишүүн болоход жилийн хураамж төлдөг юм байна. Эдгээр дэлгүүрийн тогтмол үнэтэй эмүүдийн жагсаалтыг компаний нь сайтаас олж харж болно. Энэ жагсаалт жилээс жилд нэмэгдэж байгаа гэнэ. Wal-Mart, Sam’s Club, Target дэлгүүрийн программд жилийн төлбөргүйгээр элсэж болох бөгөөд нэлээд олон төрлийн эмийг 4, 10 доллараар авч болно. Жишээ нь Target дэлгүүрийн сайтаас Generic drugs гэж сонговол http://sites.target.com/site/en/spot/page.jsp?title=pharmacy_generic_drugs_condition антибиотекээс өгсүүлээд өвчин намдаах эм, жирэмсэний витамины 30 хоног хэрэглэх хэмжээтэйг 4 доллараар авч болохоор байна. Лангуу дээрх үнэнээс хямд байгаа биз. Мэдээж зарим нь зөвхөн эмчийн бичигтэй олгоно. Үнэгүй эмнэлгүүдэд үзүүлээд хэрэгцээтэй бол эмч эмийн бичиг бичээд өгнө гэдгийг та бүхэн юу эс андах вэ. 
Гэхдээ зарим дэлгүүрүүд зөвхөн эрүүл мэндийн даатгалгүй хүмүүст үйлчлэх зэрэг нөхцөлтэй байдаг гэсэн тул элсэхээсээ өмнө эхлээд нөхцөлийг нь шалгахад илүүдэхгүй болов уу. Зарим тохиолдолд эмийн даатгалтай хүн ч гэсэн бэлнээр мөнгөө төлбөл даатгалын co-payment-ээс нь бага ч тусах нь бий гэнэ. Costco-ийн аптек нэлээд хямд үнэтэй төдийгүй бүх хүмүүс нээлттэй боловч Costco Member Prescription Program нь зөвхөн эмийн даатгал /prescription coverage/ байхгүй Costco-ийн гишүүдэд үйлчлэх ба хэрэв үүнд гишүүн болбол ихэнх ерөнхий эмийн 90 хоногийн хангамжийг 10 доллараас хямд үнээр авч болно. Walgreens-ийн Prescription Saving Club-д гишүүнд элсэхэд /Medicare, Medicaid, Tricare-ийн гишүүд элсэж болохгүй/ жилийн нэг хүний 20 доллар, эсвэл гэр бүлийн 35 долларыг төлөх ба ингэснээр 8000 гаруй төрлийн эмийг 4, 10 доллараар авах боломжтой болно. Мөн гэрийн тэжээмэл амьтан дангаараа эсвэл гэр бүлийн гишүүн байдлаар элсэж болно гэжээ. CVC Caremark дэлгүүр Health Saving Pass программтай ба жилийн нэг хүний 15 доллар төлснөөр 400 гаруй эмний 90 хоногийн хангамжийг $11.99-аар авч болно. Kmart-ийн Pharmacy Prescription Savings Club жилийн 10 доллар. Та клубын картаараа 500 гаруй ерөнхий төрлийн эмнээс 30 хоногийн хангамжийг 5 доллар, 90 хоногийн хангамжийг 10 доллараар авч болно. Мөн бусад төрлийн ерөнхий болон дэлгүүрийн өөрийн эмнүүдийг 5-35%-ийн хямдруулан авах болоцоотой өгөх аж. Мөн PetK гэдэг программ нь амьтаны эмийг 5-10% хямдруулна. RiteAid’s Rx Saving программ нь үнэгүй боловч Medicare зэрэг хувийн болон, улс нийтийн санхүүжилттэй программтай хамтатгаж болохгүй гэсэн нөхцөлтэй. Мөн $8.99 –ээр 500 гаруй эмний 30 хоногийн нөөцийг, 90 хоногийн хангамжийг $15.99-аар авч болно. Эдгээр жагсаалтанд ороогүй бусад төрлийн ерөнхий эмийг 15-20%-аар хямдруулан /Connecticut мужаас бусад мужид/ авах боломжтой ажээ. Бие даасан жижиг аптекууд иймэрхүү программгүй ч бусад газрын үнэтэй ижилсгэж хямдруулан зарахдаа дургүйцэхгүй гэсэн тул асуугаад үзэхэд илүүдэхгүй билээ.

Кредит картны зарим “ид шид”
Кредит картаараа юм худалдаж авахаас гадна зарим ашиг тусыг гаргаж авч болдгийг би саяхан хүртэл мэддэггүй байсан билээ. Эдгээрийн талаар картны байгууллагуудаас явуулсан гарын авлага дээр бичсэн байдаг ч хүмүүс тэгтлээ анхаарч уншдаггүй билээ. Эдгээр нь тухайн картны төрлөөс хамаардаг тул банк, санхүүгийнхээ байгууллагаас асууж лавлаарай. Үүнд:
- Картаар худалдаж авсан барааны баталгаат хугацааг үнэгүй уртасгах. Ихэнх кредит картны компаниуд электрон болон зарим барааны нэг жилийн баталгаат хугацааг дахин нэг жилээр автоматаар уртасгана. Жишээ гар утасны чинь үйлдвэрийн баталгаат хугацаа нь нэг жил бөгөөд чиний утас  чинь 14 дэх сар дээрээ эвдэрсэн байлаа гэхэд засах, солих зардлыг чинь даана гэсэн үг. Үүний тулд картны компанидаа “claim” өргөдөл гаргах хэрэгтэй. Картныхаа байгууллага болон банкныхаа “Extended protection” программынх нь нөхцөлийг шалгаарай. Жишээ нь манай гэрийн нэг картны  банкны нөхцөлд бичсэнээр эвдэрснээс хойш 90 хоногийн дотор өргөдлөө бөглөх ёстой гэсэн байна лээ.
- Картаараа рентэлсэн машинд гарсан гэмтэл, хулгайн алдагдлыг төлөх. Хэрэв танай картны байгууллага чинь эдгээрийг төлөхөөр заасан бол машин рентлэх үедээ даатгал авах хэрэггүй байж болох юм. Зарим картны компани 50 мянга хүртэлх “coverage” гаргахаа бичсэн байдаг. Нөхцөлийг нь эхлээд шалгаарай.
- Худалдаж авсан барааг чинь хамгаална. Зарим компани картаараа худалдаж авсан бараа чинь худалдаж авснаас хойш 30-90 хоногийн дотор эвдэрсэн, алга болсон, хулгайлагдсан тохиолдолд нөхөж өгөхөөр заасан байдаг юм байна. Манай гэрийн гол хэрэглэгддэг карт дээр энэ амлалт байхгүй байсан ч оронд нь Price Protection буюу хэрэв худалдаж авсан барааг чинь авсан үнээс чинь хямдаар өөр газар зарж байгаа бол худалдаж авснаас хойш 60 хоногийн дотор /хямд үнэтэй зар гарснаас хойш 10 хоногийн дотор утастаж мэдэгдэх/ өргөдөл гаргаж шаардагдах бичиг баримтыг хавсаргаснаар үний зөрүүг банкнаас төлүүлэх боломжтой юм билээ.
- Хямдрал авах. Тухайн картны банк, компаний вэб сайт уруу орвол Office Depot, Lowe’s, Gap зэрэг хамтарч ажилладаг дэлгүүрүүдийн бараанаас хямдралтай авах линктэй байдаг.        

Friday, December 16, 2011

Рүүммэйт гэрээ


Энэхүү нийтлэлийг нэлээд хэдэн жилийн өмнө Даяар Монгол сайтад зориулж бичиж нийтлүүлж байсан юм.

Эндхийн ихэнх Монголчууд рүүммэйттэй байж үзсэн байхаа. Хэдийгээр урьдчилж сайхан ярьж тохирсон ч зарим зүйл дээр маргаан үүсч хоорондоо таарч тохирсонгүй гээд салж нүүдэг. Зарим нь бүүр удаан хугацаагаар бие биендээ таагүй хандах нь бий. Үнэхээр хувь хүмүүс өөр өөрийн онцлог зан чанар, үзэл бодолтой тул таарахгүй байх нь аргагүй гэж бид бүхэн боддог. Тэгвэл сонгосон хүнтэйгээ цуг нүүж орох буюу нүүлгэж оруулахынхаа өмнө бүх л /боломжит/ асуудлыг урьдчилан тусгасан бичгээр гэрээ хийснээр эдгээр рүүммэйтүүдийн хооронд гарах зөрчилдөөнөөс зайлхийх боломжтой санагдана. Үнэхээр гарч болох асуудлыг шийдвэрлэх замыг нь гэрээндээ тусгачихвал тэр тэгсэн, энэ энгээгүй гэсэн маргаан, гомдол ихээхэн хасагдах нв лавтай. Энэхүү гэрээндээ бид ямар асуудлыг тусгавал зохилтой авч үзье.
1.Байр сууцныхаа хуваарилалтыг дэлгэрэнгүй тусгах
Хэн том, эсвэл аятайхан өрөөнд нь орох вэ, рэнтийн төлбөрөө яаж хувааж төлөх вэ, хувцасны шүүгээ, агуулах сав нөгөө хүнд хүрэлцээтэй эсэхийг тусгана. Түүнчлэн нийтийн эзэмшлийн хэсэг болох гал тогоо, ливин, банны өрөөгөө ямар байдлаар хэн тохижуулах, ямар хуваариар цэвэрлэгээг хийх, хэний нэр дээр дулаан, цахилгааны билл байх вэ, утас, интернэт ашиглалтандаа хуваарь гаргах шаардлагатай эсэх, төлбөрийг яг нягт нямбай /задгай мөнгий ч гэсэн/ хуваах зэргээ дэлгэрэнгүй тусгах. Ялангуяа утас, интернэтийн хэрэглээ ялигүй мэт сонсогдож байвч олон цагаар утсаар ярих, интернэтэд сууснаар нөгөө хүний авах ёстой байсан чухал дуудлаганд саад болсноор маргаан үүсдэг тохиолдол байдаг. Эдгээрээс нэлээд чухал нь хоол ундаа нийлэх үү, эсвэл тусдаа байх уу, хэрэв нийлж хэрэглэх бол хэдий хэмжээний мөнгөөр ямар төрлийн хүнс авч байх, хоолоо хэрхэн ямар хуваариар ээлжилж хийх зэргээ тохиролцох нь зөв юм.
2.Сурсан зах
Хэрэглэж заншсан хүнс хоол хүнснээс өгсүүлээд сонирхон сонсдог хөгжим хүртэл хоорондын харилцаанд ихээхэн нөлөөтэй. Хэрэв хөрөгчинд хатсан талх, онгойлгосон лааз зэрэг хөглөрөх, эсвэл нэгний тань гоо сайхны хэрэгсэл ванны өрөөний хамаг тавиурыг дүүргэсэн байвал нөгөө хүнд таалагдахгүй байж болно. Иймд нийтийн хэрэглээний өрөөнүүдэд өөрсдийн эзэмшлийн эд зүйлсээ хэрхэн байрлуулах, дуу хөгжмөө чанга сул сонсох гээд л өөрийн дадсан зан заншлынхаа талаар сайн муугаа ярилцаад, гэрээндээ заримыг нь тусгавал зохилтой.
3.Цагийн хуваарь
Рооммэйтүүд ажлын болон хичээлийн цагууд янз бүр байж болно. Иймд нөгөө хүнээ амарч унтах, хичээллэх үед чимээ шуугиан гаргахгүй байх зэргээр цагийн хуваариа зохицуулах шаардлагатай.
4.Хувь хүний амар амгалан байдал
Хонуутаар болон богино хугацаагаар ирэх зочдынхаа талаар бие биендээ урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах шаардлагатай.
5.Рентний гэрээгээ баримтлах
Рооммэйтүүд бүгд рэнтийн гэрээтэйгээ сайн танилцсан байх шаардлагатай бөгөөд гэрээнд тусгагдсан үүрэг хариуцлагыг бүгд баримтлах ёстой билээ.
6.Хэрэв салж нүүхээр шийдвэл
Мэдээж бүх харилцаа өөгүй байж чадахгүй ээ. Тэгвэл хэрэв ямар нэгэн маргаан үүсч рэнтийн гэрээ дуусахаас өмнө нүүхээр шйидвэл хэдэн өдрийн өмнө /30 өдөр/ мэдэгдэх, болон хэрэв байраа гэмтээж бохирдуулаагүй бол дипозитоо хэзээ хэрхэн авах зэргээ гэрээндээ тусгаарай.
Түүнчлэн та интернэтээр “sample roommate agreements” гэдгээр хайлт хийвэл америк рооммэйт гэрээний жишээ олдох ба тэдгээрээс санаа авч болох юм.

Tuesday, November 29, 2011

Сакто орчмын үнэгүй болон хямд үнэтэй үйлчилгээтэй эмнэлгүүд

Үнэгүй
Sacramento Resourse Directory сайтад эрүүл мэндийн даатгалгүй /цаашид даатгалгүй гэнэ/, бага орлоготой иргэд үйлчигээ үнэгүй авч болох  нийт 26 эмнэлгүүдийг жагсаасан байна. Эдгээр дотор Монголчуудын маань очдог Paul Hom Asian Clinic шиг бусад UC Davis' болон бусад сургуулийн оюутнуудын үйлчилдэг эмнэлгүүд болох болох Bayanihan Clinic, Clínica Tepati, Davis Community Clinic, Imani Clinic,  Shifa Clinic, Willow Clinic, Joan Viteri Memorial Clinic эмнэлгүүдээс манайхан үйчлүүлэх боломжтойг нь багтаасан болно /зарим нь зөвхөн нэг коммунитид дагнаж үйчилдэг бололтой/.
Үүнд:
 1. Mercy Clinic
Free Health Clinic services for the homeless and families who may not have medical insurance. /даатгалгүй орон гэргүй хүн болон гэр бүлүүдэд үнэгүй үйлчилнэ/
Nurse's office in Friendship Park,
1321 North C Street at 12th Street, Sacramento, CA. 95814
Ph. (916) 446-3345
M- F 7:30a.m. – 4:00p.m.

 2.  TB Chest Clinic
Free and low cost chest x-rays and TB testing to Medi-cal insured or to people with no medical insurance.
/Medi-Calтэй болон даатгалгүй хүмүүст сүрьеэгийн тест болон цээжний рентген зургийг үнэгүй болон хямд үнэтэй авч өгнө/
4600 Broadway, Sacramento, CA. 95820
Ph. (916) 874-9823

3. IMPACT Program
FREE prostate cancer treatment and support to California men with little or no health insurance. /LA эмнэлэг боловч эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн хорт хавдраар чиглэлээр мэргэжлийн үйчлигээ үзүүлдэг байгаа тул орууллаа/
P.O.Box 957180, Los Angeles, CA. 90095
Ph. 1-800-409-8252

4. Shifa Clinic
Shifa Free Clinic is located next door to a mosque not far from the State Capitol in Sacramento. /Цагаан ордноос холгүй орших энэ эмнэлэгт хэлний бэрхшээлтэй, түүний дотор Urdu, Hindi, Punjabi, Arabic, Bengali, Fijian, Farsi, Bosnian, and Russian ярьдаг өвчтнүүдэд үйлчилнэ гэсэн байна. /
419 V Street, Suite A, Sacramento, CA. 95818
Ph. 916.441.6008
Sundays: 8:30 a.m. – 2:00 p.m.

5. Downtown Clinic
923 V Street, Sacramento, CA 95818
Ph. (916) 448-6553
Mon. - Fri. 8:00 a.m. - 2:00 p.m.

6. Bayanihan Clinic

Provides care to the uninsured population, and the Filipino community. Call for appointment and accepts limited walk-ins. /Даатгалгүй болон Филиппин үндэстнүүдэд үйлчилнэ. Аппойнтмент хийх хэрэгтэй. Шууд очих өвчтнүүдэд цөөхөн үйлчилдэг гэжээ./
923 V Street, Sacramento CA. 95818
Ph. (916) 448-6553 or (916) 833-1112
Saturdays: 9:00 a.m. – 12:00 p.m.

7. CARES
FREE HIV and STD Testing. CARES offers free & confidential walk-in and appointment HIV & STD testing. /ДОХ-ын болон бэлгийн замын халдварт өвчний үнэгүй тестийг хийж өгнө. Аппойнтментээр болон шууд очиж үзүүлэх боломжтой./
1500 21st Street, Sacramento, CA. 95811
Ph. (916) 443-3299 Mon. – Fri. 9:00 a.m. - 5:00 p.m. and Thursday 9:00 a.m. - 7:00 p.m.

8. Hope Well Child Clinic

4401 44th Street, Sacramento, CA 95820
Ph. (916) 874-1455 (эмнэлгийнх нь биш, захиргааны утас)
Hours: Monday and Wednesday 8:00 a.m. - 5:00 p.m.

9. Meadowview Clinic
2118 Meadowview Road, Sacramento, CA. 95832
Ph. (916) 427-0368

10. South City Health Clinic

Offers primary care clinic to adults and children. Include immunizations, STD's HIV diagnoses and family planning. /Хүүхэд, томчуудад зориулж эмнэлийн ерөнхий үйлчигээг үзүүлнэ. Тариа, гэр бүл төлөвлөлт, ДОХ, бэлгийн замын халдварт өвчний тест гэх зэрэг үйлчилгээ орно./
7171 Bowling Drive Ste. 300, Sacramento, CA. 95823
Ph. (916) 875-0802
Only open Thursday 8:00a.m. - 5:00p.m. and closed 12:00p.m. - 1:00p.m.

11. County of Sacramento Primary Care Clinic
The Primary care clinic provides walk in non-emergency services to people with Medi-cal or no health insurance. / Түргэн тусламжийн бус эмнэлгийн үйлчилгээг Medi-cal –тай болон даатгалгүй иргэдэд үзүүлнэ/
4600 Broadway, Sacramento, CA. 95820
Ph. (916) 874-9670
M - F 8:00a.m. - 5:00p.m.

12. Joan Viteri Memorial Clinic
Health care for high-risk populations. /ядууст зориулж үйлчилнэ/
3647 40th Street, Sacramento, CA. 95817
Ph. (916) 456-4849
Saturdays: 1:00p.m. – 5:00p.m.

12. Paul Hom Asian Clinic

For the Asian and Pacific Islander community, the Paul Hom clinic provides primary and acute care services.
6341 Folsom Blvd. Sacramento, CA. 95819
Saturdays: 8:00a.m. – 1:00p.m.

13. Mercy Clinic Folsom
Offers free and low-cost preventive and primary healthcare services. /урьчилан сэргийлэх болон үндсэн эмнэлгийн үйлчигээг үзүүлнэ/
Theodore Judah Elementary School
105 Dean Way, Folsom, CA 95630
Ph. (916) 983-3658

14. Natomas Crossroads FREE Clinic
Free Medical Clinic is open on the 1st Saturday of each month from 1:00p.m. - 6:00p.m.
/Энэхүү үнэгүй эмнэлэг нь сар бүрийн эхний хагас сайнд 1-6 хооронд ажиллана./
1101-A National Drive, Sacramento, CA. 95834
Ph. (916) 514-6163

15. White Rock Family Clinic
Free clinic. Not a walk in clinic - you must apply and provide proof of income, residency and ID. Two weeks waiting until seen. /Зөвхөн аппойнтментээр үйлчилнэ. 14 хоног хүлээнэ. Орлогын болон оршин суугаа хаягийн баталгаа болон ID-аа авчрах ёстой./
10487 White Rock Road, Rancho Cordova, CA. 95670
Ph. (916) 364-0724 Hours vary.

16. Mercy Clinic North Highlands –
Clinic is NOT accepting new patients / одоогоор шинээр өвчтөн авахгүй /
6060 Watt Avenue - (located in a bungalow behind SC Joice Elementary School)
North Highlands, CA. 95660 Ph. (916) 349-1568 –
Hours: Monday and Wednesday 8:00a.m. - 5:00p.m., Friday 8:00a.m. - 12:00p.m.

17. Well Child Clinics
Provides free physical and well child examinations and immunizations 2 months to 18 years. /2 сараас 18 нас хүртэлх хүүхдийн үзлэг, тариаг үнэгүй хийнэ/
7171 Bowling Drive, Suite 700, Sacramento, CA 95823
Ph. (916) 875-0802 or (916) 648-0982

18. WIC-ийн салбар дээр байрладаг үнэгүй эмнэлэг.
Даатгалгүй томчууд, хүүхдүүдэд үнэгүй үйлчилдэг. 2, 4 дэх өдрүүдэд 9-12 цагийн хооронд үздэг. Аппойнтмэнтээ (916) 984-9588 болон WIC-ийн бүртгэлийн ширээн дээр хийлгэж болно. Лав л яарсан үед сургууль, цэцэрлэгийн эмнэлгийн бичгийг бөглүүлэх, тариа хийлгэхэд зүгээр юм билээ. Бараг хүлээлгэдэггүй тул “sick visit” буюу өвчтэй үед нь очвол зүгээр болов уу. Харин шаардлагатай тариаг нь /шар хуудаснаас нь шалгаарай/ хийлгээрэй. Манай хүүд өмнө нь хийсэн тариаг дахиж хийх гэсэн. Бодвол санхүүжилт энээ тэрээтэй холбоотой болов уу гэж таамагласан.
Хаяг нь:
5655 Hillsdale Blvd, #1
Sacramento, CA 95842

Хямд үнэтэй эмнэлгүүд.
Эдгээр эмнэлгүүд нь төлбөрийнхөө хэмжээг орлогын тань хэмжээнд тулгуурлаж тогтоох тул урьдчилж утастаж хэдийг төлөх болохоо асуусан нь дээр болов уу. Ингэснээр хэд хэдэн эмнэлгийг харьцуулж сонголт хийж болно.

1. Sacramento Native American Health Center
Sliding scale and Medi-cal for under 21 age group only. /21-ээс доош насныханд Medi-cal-аар болон хямдралтай үнээр үйлчилнэ/
2020 J Street, Sacramento, CA 95814
Ph. (916) 341-0575

2. The Effort /www.theeffort.org/medical_care.htm/
Sliding scale clinic 30.00 to 55.00 depending upon income and family size. /орлого, гэр бүлийн хэмжээнээс хамаарч 30-55 долларын үнийн тарифтай. /
Нэлээд хэд хэдэн салбартай. Шүднээс өгсүүлээд тест, тариа гээд л төрөл бүрийн үйлчилгээг үзүүлдэг юм байна. Гэхдээ салбар бүр үйлчилгээний төрөл өөр өөр байгаа тул сайт уруу нь орж хараарай. Үүнд:

1/ 3415 Martin Luther King Blvd., Sacramento, CA.
Ph. (916) 233-4910
916-737-5555
Hours:Mon-Fri 8:00 am - 5:30 pm
Serves zip codes 95816, 95817, 95818, 95820.

2/ 1820 J Street, Sacramento, Ca.
Ph. (916) 325-5556
916-737-5555
Hours:Mon-Fri 9:00 am - 8:00 pm
Sat 8:00 am - 4:00 pm
Will accept Medi-cal, Medicare, Blue cross and low cost sliding scale of 30.00 minimum fees.  

3/ 8233 E. Stockton Blvd, Suite D, Sacramento, CA 95828
916-737-5555
Hours:Mental Health:
Mon-Thu 9:00 am – 8:00 pm
Fri 9:00 am – 5:00 pm
Medical Clinic:
Mon-Fri 8:00 am – 5:00 pm

4/ 6015 Watt Avenue, Suite 2 North Highlands, CA 95660
916-737-5555
Hours:Mon-Thu 8:30 am - 8:00 pm
Fri 8:30 am - 5:00 pm

3. Refugee Health Clinic
Accepts payment by CMISP only. /“County of Sacramento Medically Indigent Services Program-CMISP” талаарх мэдээлэл:9616 Micron Ave., Suite 850B, Sacramento, CA. 95827, Ph. (916) 874-9238 or 874-8912-Clinic information, Mon. - Fri. 8:00a.m. - 5:00p.m/
4600 Broadway, Suite 2100, Sacramento, CA 95820
Ph. (916) 874-9750

4. Midtown Medical Center
Well child exams. Immunizations, assistance with transportation and language translations. Accepts Medical and Blue Cross. Fees are 55.00 or 49.00 for follow up.
/Хүүхдийн ерөнхий үзлэгийг хийнэ. Тариа хийх, хүргэж өгөх авах, хэлний орчуулгын үйчлигээг бас үзүүлэх юм байна. Үнэ нь $55, дараагийн үзлэг нь $49 гэсэн байна./
3701 J Street #201, Sacramento, CA 95816
Ph. (916) 454-2345

5. Planned Parenthood. /төлбөртэй болсон бололтой/
Payment options: Medical - Medicaid and Sliding scale fees.
Салбарууд:

Ø Fruitridge health Center
5385 Franklin Blvd., Suite A-D, Sacramento, CA 95820
Ph. (916) 452-7305 Call for an appointment

Ø Capitol Plaza Health Center
1125 10th Street, Sacramento, CA 95814
Ph. (916) 444-7966

Ø B Street Center
201 29th Street, Suite B, Sacramento, CA 95816
Ph. (916) 446-6921

6. Sacramento Family Medical Center
Services for families or referrals to a specialist. Fees paid by Medi-cal or privately. Appointments/walk-ins accepted.

Ø Carmichael
3637 Mission Ave, #3, Sacramento, CA 95821
Ph. (916) 971-6702

Ø Rancho Cordova
2737 Woodberry Way, Rancho Cordova, CA 95670
Ph. (916) 363-2229

Ø South Sacramento
3811 Florin Road, #9, Sacramento, CA 95823
Ph. (916) 427-1227

Ø South Sacramento
4730 47th Ave, Sacramento, CA 95824
Ph. (916) 391-2229
Mon. - Fri. 8:pm - 5:30pm

Ø North
3441 Marysville Blvd, Sacramento, CA 95838
Ph. (916) 563-7200 Mon. - Fri. 8:00am - 5:30pm

7. Mercy Clinic
Provides General and Family medicine, Child Health and Disability program and Well Women visits.
Payment options:
· Medi-Cal
· Geographic Managed Care (GMC)
· Healthy Families
Monday - Friday 8:00 - 4:30
3911 Norwood Ave., Sacramento, CA
Ph. (916) 929-8575 Call for an appointment.

8. Molina Medical Clinic
3234 Marysville Blvd, Sacramento, CA 95815
Ph. (916) 646-1200 Call 24/7 to locate one of 15 locations. Payment by Medic-cal and privately income based.

9. Sacramento Community Clinic-Southgate
Payment options: Medi-cal - Medi-care - and Uninsured patients for Sliding scale fees.
Provides: Primary Care - Immunizations - Mental Health - Chiropractic Care - Family Planning - OB/GYN -
Hearing & Vision Screening - Occupational and Screening Physical Therapy - Wellness and Prevention Education
Specialist Referrals - Substance Abuse – Dental.

Ø South office
7275 E. Southgate Drive, Suite 204 & 206, Sacramento, Ca 95823
Phone: (916) 428-3788

Ø North office
2200 Del Paso Blvd., Sacramento, Ca 95815
Phone: (916) 924-7988

Monday, November 21, 2011

Цацагт хяруулын махаа хэрхэн бэлтгэх вэ?


 

Би баярын улиралд дуртай. Эргэн тойронд баярын уур амьсгал орж, гудамжны айлууд, дэлгүүр хоршоод баярын гоёогоо зүүж эхлээд байна. Хоол унд, бэлэг сэлт, цас, шинэ жилийн цэнгээн гээд л 11, 12-р сар нүд ирмэхийн зуургүй л өнгөрдөг. Монголын цагаан сар бол харин Америкийн 2 баярын нийлүүлсэнтэй тэнцэх байх. Талархлалын баярын ууц болсон Цацагт хяруулаа тойроод гэр бүл, төрөл садан, найз нөхдийн хамтаар ширээнд сууна. Зул сарын баяраар бэлэг сэлтээ солилцоно. Манайх гэдэг айлд цацагт хяруулын мах бэлдэж ширээгээ засдаг болсоор даруй 7 жил болжээ. Үүний хамтаар Талархлалын баярын уламжлалт идээ ундыг ширээнд тавихыг үргэлж хичээдэг билээ. Эдгээрээс монголчуудын тийм дуртай биш yam /амтат төмс/, stuffing /махтайгаа цуг иддэг шувууны дотор нь хийж эсвэл тусд болгодог жижиглэсэн талх, ногооны холимог/ оруулдаггүй бөгөөд шарсан нухсан төмс, green bean, Америкчуудын ихэвчлэн соус болгож хэрэглэдэг цангис /cranberry/ жимсийг компот болгож dessert  маягаар, мөн мэдээж pumpkin pie-г тавихад уламжлалт ширээ болж чадна.  Цацагт хяруулыг бэлтгэх талаар “хуримтлагдсан” туршлагаасаа та бүхэнтэй хуваалцах гэсэн юм.






Хамгийн түрүүнд хэдэн паундын шувуу авах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Миний хэрэглэдэг заавар бол: 16 паундаас доош жинтэй шувууны хувьд нэг паунд мах /ясны хамт/ 1 хүнд ноогдоно гэж тооцооолж болно. Шувуунаас өөр мах бэлтгэхгүй үед  Монголчууд арай их мах иднэ гээд 1 хүнд 2 паундаар тооцоолоход гэмгүй. Үлдсэн ч дараа нь хүүхдүүддээ эсвэл өөрсдөө ажилдаа сэндвич хийгээд аваад явна. Харин шувуу том байх тусам ястайгаа харьцуулахад хамаагүй их махтай байх болно. Ингэхээр жишээ нь: 5 хүнд 10 паунд, 8 хүнд 16 паунд, харин 10-аас дээш хүнд бол хамгийн том шувууг буюу 20- 24 паундынхийг авахад болох байх.
Хөлдүү шувуугаа хөлөөдөгчнөөсөө гаргаж хөргөгчиндээ гэсгээнэ. 5 паунд тутам 24 цаг гэсгээх хэрэгтэй. Жишээ нь 20 паундын шувуу байгаа бол 4 өдрийн өмнө хөлдөөгчнөөсөө гаргаж хөргөгчиндөө тавихнээ. Хэрэв эрт гаргаж амжаагүй бол  хүйтэн усанд хийж гэсгээж болно. 1 паунд тутамд 30 минут хүйтэн усанд байлгах шаардлагатай. Усыг нь 30 минут туамд солино. Ил гаргаж тавьж гэсгээх нь хоол хүнсний аюулгүйн үүднээс төдийгүй жигд гэсэлгүйгээр зарим хэсгээс шүүс нь гоожих, мөн микровэйвт хийвэл махны зарим хэсэгт нь болох процесс явагдах тул амтанд нь нөлөөлнө гэдгийг бүү мартаарай. Бүүр том шувууг хөрөгчинд багтаах гэж асуудал тулгардаг. Тэгвэл мөстэй cooler-т хийж гадаа хэд хонуулж олно.
Бэлтгэхийн хувьд хүмүүс янз бүрийн жорыг сонгодог байх. Наад зах нь худалдаж авсан шувууны баглаа боодол дээр хэрхэн бэлтгэх заавар байх болно. Шувуугаа бэлтгэхийн өмнө дотроос нь салгаж бэлдсэн дотор эрхтэнүүд /giblets/, хүзүүг гаргана. Миний хувьд хүзүүг нь ашигладаг. Тэгээд шувуугаа гадна доторгүй бүлээн усаар зайлна. Дараа нь цаасан алчуураар арчиж хатаагаад дотор талыг нь давс болон амтлагчаар амтал. Хэрэв дотор нь stuffing хийхгүй бол хөлийг нь холбосон төмөр утсанд буцааж тогтоогоод гадна талыг нь тосоор багсдана. Хэрэв stuffing хийх бол үүнийгээ хүзүүний хэсэгт болон биенд нь хийгээд хүзүүний хэсгийг битүүлж тогтоогоод хөлийг холбосон төмөр утсанд нь буцааж углаад мөн тосолно. Яг энэ үед амтлагч, glaze /бэлтгэсэн амтлагч шингэн/ хэрэглэх бол үрэх буюу дээр нь асгана. Эдгээр нь махны амтыг эрс дээшлүүлэх болно. Наад захын амар нь арга бол Mr.Dash зэрэг янз бүрийн амтлагчын холимог нунтагаар дотор гаднагүй цацаж болно /тосолсон болохоор амар тогтоно/.. Мөн  2 1/2 cup орчим yc /дуртай амтлагч, тахианы бульон зэргийг хийж хутгаж болно/ эсвэл бэлэн шөл зэргийг хэрэв амтлагчаар үрээгүй бол дээрээс нь асгах, урьдчилж үрсэн бол хажуугаар нь хийнэ. /Анх бичихдээ орхигдуулсан байсан/
Хэрэв уламжлалт термометр /жижиг улаан/ хийх бол гуяны хамгийн зузаан хэсэгт үрүү зоож ясанд нь хүрмэгц бага зэрэг буцааж татаж тогтооно. Харин шууд хэмждэг термометрийг мэдээж зууханд цуг хийж жигнэж болохгүй. Хайлна. Цаг нь болсон үед нь хийж хэмжинэ. Мах үрүү дүрэхэд 160F-г зааж байвал болсон гэж үзнэ, гэхдээ хүмүүс 170F-д хүргэвэл илүү амттай болдог гэдэг.
Дотор нь stuffing хийгээгүй шувууны хувьд 325F-д:
8-12 паунд – 2 ¾ -3 цаг
12-14 паунд – 3-3 ¾ цаг
14-18 паунд – 3 ¾ - 4 ¼ цаг
18-20 паунд – 4 ¼ - 4 ½ цаг
20-24 паунд – 4 ½ - 5 цаг тус тус жигнэж /roast/ болгоно. 
Том шувууг зууханд хийхийн өмнө тугалган цаасаар сулхан бүтээгээд болохын 30 минутын өмнө авбал дээд хэсгийг хэт борлохоос сэргийлэх болно. Хэрэв төмс ногоо хажуугаар нь хийх бол зайны байдлаас /овоолох эсэх/ хамаарч 1-2 цагийн өмнө хийхэд болно. Шувуугаа болмогц зуухнаасаа гаргаад ширээнд тавих тавга, сав дээрээ тавиад тугалган цаасаар бүтээж 20 минут амраана. Ингэснээр шүүс нь жигд тархаж махыг шүүслэг, зөөлөн амттай болгодог. Энэ хооронд gravy-гээ бэлтгэж болно. Үүний тулд махаа жигнэсэн саваа цэвэрлэхгүйгээр дээр сонгино, махны өөр шөл гарсан бол, мөн үлдэгдэл glaze зэргээсээ нэмж плиткэн дээр тавьж буцалгана. Савны ёроолыг хусч хутгаарай. Улам амттай болох болно. Дээр нь бага зэргийн шөл тасалж аваад хөрмөгц цардуул, эсвэл гурил хийж хутгаад сав уруу нэмж хийж өтгөрүүлнэ. Өтгөртөл нь байнга хутгах хэрэгтэй. Ингээд гаргаж цайны шүүлтүүрээр шүүж бүхэл хэсгийг ялгаснаар gravy бэлэн болно. Давс, перецээр нэмж амтлаад ширээндээ тавиарай.

Бүтэн жилийн турш миний блогоор зочилж надтай хамт байсан та бүхэндээ үргэлж талархаж явдаг шүү. Та бүхний бичсэн дулаан сайхан үгс, санал зөвлөгөө тань  миний сэтгэлийг хөөргөж баяр хөөр, ухаарал авчирдаг шүү. Та бүхэн Талархлалын баяраа сайхан тэмдэглээрэй.