Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Sunday, July 31, 2011

Аяллын үргэлжлэл: White sands national monument

12. White sands NM /New Mexico/
Энэ газар уруу явах замдаа америк мексикийн хилд 40 майл дөхөж очсон чинь зам дээр нь шууд цагаачлалын албаны шалгалтын цэгүүд ажиллдаг юм билээ.
Цагаан элсний цөлд анх удаа цөмийн зэвсгийн туршилт хийсэн цэг байдаг ба түүний ойролцоох цэргийн бааз дээр пуужингийн туршилтууд явагддаг гэсэн байсан. Бид нар пуужингийн музейг үзэхийн тулд цэргийн баазын хяналт шалгалтаар ороод машинаа гадаа нь тавиад орлоо. Байшингийн болон ажилладаг хүмүүсийн зургийг авахыг хориглосон ба бидний аппаратыг үүдний цэрэг нь шалгаж байсан. Анх цөмийн зэвсэг туршсан газраа жилд нэг удаа хүмүүсийг оруулдаг гэсэн нь 9 сарын эхний бүтэн сайн байсан билүү дээ. тэр талаар мэдэхийг хүсвэл сайт уруу нь орж хараарай.  Ямар ч байсан туршилтыг үзэх гэж хийсэн өндөр цамхагнаас ердөө хайлсан туглага үлдсэн байсан зурийг харсан.
Бид цаашаа цагаан элс нашийнол монумент уруугаа явлаа. Пуужингийн туршилт хийгдвэл заримдаа хаагддаг гэсэн. Бид нар зүгээр орж харчихаад л явах төлөвлөгөөтэй байсан ч үнэхээр гоё газар байсан тул орой хаатал нь байсан. элсийг нь цав цагаан элсэн чихэр шиг гэж бодоогүй байсан. Хөл нүцгэн алхахад халуун биш гоё юм билээ. хүүхдүүд сайхан гулгаж тоглож авсан. Пикникийн саравч нь харь гаригийнх шиг цагаан элсэндээ тохируулаад хийсэн нь их зохьсон байна лээ.














































13. Hot spring national park /AZ/
Халуун рашаан нэртэй нашийнол парк уруу орох замдаа Texas-ийн замын амралтын цэг дээр ЛА-ын өөрсдийн компанидаа /Azura/ жолоо барьдаг, машин ачдаг тракын жолооч Монгол залуучуудтай тааралдаж сайхан танилцлаа. Хэдийгээр өглөө оройдоо монгол хоолоо идэж явж байсан ч нарийн хоолоо санасан биднийг гэрийн хуушуур, цайгаар дайлж, том машин дотор анх удаа орж үзэж байгаа ах болон хүүхдүүдэд маань машин доторхоо үзүүлж танилцуулсан та бүхэнд их баярласан шүү. Та бүхний ажил үйлс, бизнес тань үргэлж өөдрөг байхын ерөөлийг дэвшүүлж Сакраменто хотоор ойр өнгөрвөл манайхаар ороод гарч яваарай.
Hot spring NP нь Арханзас мужийн цорын ганы нашийнол парк байсан бөгөөд үзэж сонирхонгоо камплаад авах төлөвлөгөөтэй байсан юм. Биднийг очиход усанд оруулдаг газрууд нь хаасан байсан тул кампингаа босгоод хотоод жаахан явж үзж сонирхлоо. Дээр үеэс баячууд энэд ирж рашаанд суудаг газар байсан ба нийтдээ 37 ширхэг харлуун рашааны ундрагатай. Паркийн хүрээнд 2 албан ёсны халуун рашааны газартай хүмүүст үйлчилдэг юм байна. Би дээр үеийнхээрээ үйлчилдэг гэдэг газрыг нь сонгож орсон. Мөн Клинтоны төрсөн нутаг юм билээ. Гудамжинд нь халуун, хүйтэн рашааны крантнуудтай.