Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Thursday, August 8, 2013

Baby food буюу нялх хүүхдийн тэжээлд хар тугалга байдаг

Миний өмнө нь бидний хэрэглээ дэх химийн хортой бодисууд цувралаараа хар тугалгын хольцтой /lead/ бүтээгдэхүүний талаар болон хэрхэн хүүхдийн тархины хөгжил, болон IQ-ийг багасгадаг хор холбогдолтой байдаг талаар мэдээлж байсан билээ. 
http://bayaraasacto.blogspot.com/2010/01/blog-post_28.html

Саяхан сонин уншаад сууж байтал эндхийн нялх хүүхдийн шилэн савтай тэжээлд, тухайлбал Gerber Products Co., Del Monte Foods, Beech-Nut Nutrition Corp., болон бусад компаний хүүхдийн тэжээл болон жүүсэнд Калифорний хуулиар сав багалаа боодол дээр нь сануулга бичигдэх хэмжээний хар тугалга агуулсан хэмээн шүүхэд зарга үүсгэгдэж байна гэдгийг уншаад маш гайхаж хүмүүс бас мэдэж байвал зүйтэй хэмээн энэхүү мэдээллийг оруулж байна. Үйлдвэрлэгчид эдгээр бүтээгдэхүүнд хар тугалга naturally  буюу байгалийн жамаар үүсдэг бөгөөд хар тугалгын хэмжээ маш бага бөгөөд сануулга бичигдэх шаардлагагүй гэсэн бол зарга мэдүүлэгчдийн зүгээс сав тус бүрд биш юмаа гэхэд нэлээд хэмжээгээр хэрэглэвэл хүүхдийн хар тугалгын биед нөлөөлөх өдрийн, бүр сарын нормыг давж болох тул анхааруулга байх шаардлагатай гэх мэтээр маргажээ.  Гэхдээ лууван, peach, лийр, амтат төмс /sweet potato/ болон усан үзмийн болон жимсний коктэйл орсон бүтээгдэхүүнүүд зарим хэмжээний хар тугалгаатай гэдэг дээр 2 тал санал нэг байна гэжээ. Манай зарим монгол эхчүүд үнэтэй тэжээл ямагт илүү байна гэсэн ойлголтоор хүүхдээ шилэн савтай хоолоор тогтмол хооллож байгаатай тааралдаж л байлаа. Үнэхээр ажлын зав чөлөө болон гадуур энэ тэнд явж байхад бол хэрэглэхээс өөр аргагүй л дээ. Гэхдээ л алим, лийр, лууван, төмсийг цэвэрлээд бага зэргийн усанд болгоод нухаад өгөхөд яаж ч бодсон олон хоног хадгалагдсан хоолноос хамаагүй дээр, амт чанар сайтай дээр нь мөнгөнд ч хэмнэлттэй байдаг. Дээр нь энэ мэдээ шилэн савтай тэжээлнүүдээс хааяа хааяа татгалзах үндэслэл өгөх байхаа гэж найдаж байна.

Thursday, August 1, 2013

“Ахмад настангууд”-д зориулсан хөнгөлөлтүүд



Энд 65 нас хүрмэгц “senior citizen” буюу ахмад настангуудад зориулсан бараа үйлчилгээний төрөл бүрийн хөнгөлөлтүүдийг авч эхэлдэг. Гэвч 65 хүрээгүй ч 50 наснаас эхлэн зарим төрлийн хөнгөлөлтүүдийн зах зухаас хүртэж бас болно. Үүнд:
1.    50 болон түүнээс дээш.
Юуны түрүүнд нөгөө алдартай AARP буюу хуучнаар American Association of Retired Persons байгууллагад 50 нас хүрсэн хүмүүс элсэж болох ба энэхүү байгууллага гишүүддээ зориулж төрөл бүрийн хямдрал санал болгодог. Гишүүд ердөө жилийн нэг хүний эсвэл хосын 16 доллар төлдөг. Нас нэмэгдэх тусам хөнгөлөлтүүдийн тоо нэмэгдэнэ. Үүнд.
-       Машин рент: Avis, Budget, Hertz-ээс машин рентлэхэд 25 хүртэлх хувь
-      Зочид буудал. Sheraton, Westin, Ramanda зэрэг зочид буудлуудад 20 хүртэлх хувь; Hyatt, Best Western, Comfort Inn зэрэг буудлуудад 10 хүртэлх хувь
-       Үзвэр үйлчилгээ: Live Nation концертийн 4 билетийг 3-ын үнээр, Cirque du Soleil шоуны билетийн үнийг 15-20 хувиар хямдруулж, Regal Entertainment Group кино театрт 32 унц ундаа, 64 унцын попкорныг $6.5-аар буюу ойролцоогоор хагас үнээр тус тус авах боломжтой.
-        Хоолны газар: Dunkin’ Donuts том савтай ундаа авбал донутс үнэгүй, Papa John’s пиццаны гакраас 25 хувийн хямдрал, Denny’s-д оройны 4-10 цагийн хооронд кофе 1 доллараар, нийт менюнээс 20 хувийн хямдрал авах бололцоотой.
-        Хэрэглээний бараа таваар: Walgreens-ын түших, тулах хэрэгсэлд 10 хувь, Lens-Crafters өөрсдийн бичигтэй нүдний шилний үнийн дүнгийн 30 хувь, Teleflora цэцгийн компани 20 хувь, UPS үйлчилгээнийхээ 15 хувиар тус тус хөнгөлдөг. Sleepy’s матрассны $399-оос дээш худалдан авалтанд 20 хувь, ихэнх мужуудад Allstate Insurance компаниас 45 минутын үнэгүй хуулийн зөвлөгөө, өмгөөлөгчийн төлбөрийн 20 хувийг хэмнэж болно. ADT байрны хамгаалалтын систем-д 10 хувь. Түүнчлэн AAA болон бусад группт ойролцоо хямдралууд байдаг.   
       2. 55 ба түүнээс дээш.
-          AARP гишүүд Chili’s 10%, Arby’s-ын зарим салбаруудад 10 хувийн хөнгөлөлт, 50 центийн кофе, Wendy’s-ын зарим салбаруудад үнэгүй ундаа.
-          Мөн энэ наснаас эхлэн AARP-ын гишүүн биш ч байсан ч зарим дэлгүүрүүдэд хөнгөлөлт авах бололцоотой. Rite Aid дэлгүүрт сар бүрийн эхний 2 дахь өдөр нийт худалдан авалтын 20 хувь, бусад 2 дахь өдрүүдэд 10 хувь, дэлгүүрийн нэрийн бараанд өдөр бүр 10 хувь тус тус хөнгөлөт авч болно. Ross Dress less дэлгүүрийн Every Tuesday клубт элсвэл 2 дахь өдөр бүр 10 хувийн хөнгөлөлт, Hallmark дэлгүүрийн зарим салбаруудад 7 хоногт нэг өдөр /хэд дэх өдөр болохыг нь өөрийн гэрийн ойролцоох дэлгүүрээс асуух/ 10 хувь, Pathmark 30 долларын 5 хувь хямдралыг 2 дахь өдөр бүр, Goodwill-д 7 хоногийн нэг өдөр /салбар бүрт өдөр нь өөр өөр байдаг/ 10 хувь.  IHOP ресторан бага порцтой, арай хямд үнэтэй 55-plus меню-г санал болгодог. Best Western зочид буудлуудад 10 болон түүнээс дээш хувиар хямдрал авах бололцоотой.
       3.   60 болон түүнээс дээш.
Нэлээд их хоолны болон үзвэр үйлчилгээний газруудаас хөнгөлөлт нэмэгдэнэ.
-          Кино: AMC театрууд 2 дахь өдрүүдэд хөнгөлөлт /янз бүрийн хэмжээтэй/, Regal Entertainment групп 30 хувийн хөнгөлөлт үзүүлнэ.
-          Хоол: Burger king 10%, Applebee’s хоолны газар үнэгүй Golden Apple хямдралын картаар 5-15 хувь, Ben & Jerry ихэнх салбарууд 10 хувь, зарим Subway, Dairy Queen хоолны газруудад 10 хувь.
-          Худалдаа: Publix 3 дахь өдөр бүр 5 хувь, Gristedes-д 2 дахь өдөр бүр 10 хувь, Kohl’s-д 3 дахь өдөр бүр 15 хувь.   
4.  62 ба түүнээс дээш.
-          Аялал, зочид буудлуудад илүү их хөнгөлтүүдийг авах боломжтой. Marriott, Holiday Inn Express буудлуудад 15 хувь, Amtrak галт тэрэгний билет 15 хувь /зарим билет орохгүй байж магадгүй/, Greyhound 5хувь.
-          America the Beautiful senior картыг шуудангаар бол 20 доллар, паркаас нь 10 доллараар худалддаж авбал америкийн бүх байгалийн үзэсгэлэнт газруудад, түүнчлэн дархан цаазтай паркуудад үнэгүй орох, дээр нь кампин сайтууд, кабин зэрэгт хямдрал авч болно.     
5. 65 хүрмэгц та албан ёсоор ахмад настангуудын эгнээд орох ба орон даяар музей, киноноос эхлээд төрөл бүрийн үзвэр үйлчилгээнд хөнгөлөт авах эрхтэй болно. Ялангуяа хөгшчүүлээ авч үйлчлүүлж байгаа үедээ хөнгөлөлт байгаа эсэхийг асуухад ердөө илүүдэхгүй. Түүнчлэн энэд оршин суугаа бага зэргийн тэтгэлгээр амьдарч байгаа хүмүүст эдгээр хөнгөлөлт аж ахуйд нь нэлээд нэмэртэй байх болов уу.