Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Friday, September 25, 2015

Хямд бараатай вэб сайт

Онлайн худалдааны сайт Jet.com удахгуй Amazon, Costco-той ерселдеж эхлэхнээ. Хамгийн хямд унэтэй бараатай гэхээр нь орж узлээ. Орохоор барахгуй юм авлаа. Унэ нь унэхээр хямд юм байна. Дэлгүүрт ойрлцоогоор 38$ байсан нэг барааг 28$ орчмоор авчихлаа. Худалдан авалт хийх явцад авсан барааны тоо хэмжээнээс хамраад унэ нь 20, 30 центээр багасаад явчхаж байна. Туунчлэн кредит биш дебит картаар телехед хямдрах жишээтэй. Гэхдээ мэдээж яагаад хямд байна гэдэг асуулт гарна. Энэ сайт Costco-ийн адил гишүүнчлэлтэй сайт юм байна. Жилийн 50 доллар. Одоогоор анх удаа бараа авч байгаа хүнд 35 долларын бараанд код оруулснаар 15 доллар хямдруулж байна. Мөн үнэгүй 3 сарын туршлалтын гишүүнчлэл өглөө. Би ч автоматаар 3 сарын дараа мөнгө аваад автоматаар аваад эхлэх байх, болохгүй бол утастаж cancel хийнэ гэж бодож байсан ч цаашид автомаар мөнгө авахгүй гээд гайгүй томоор гарч ирж байна. Мөн одоогоор 9/30 хүртэл үнийн дүнгээс үл хамааран үнэгүй тээвэрлэлттэй байна. Лав л миний барааны 2 нь 2 хоногийн дотор очно гэсэн имэйл ирүүлсэн байна. Та нар онлайнаар авъя гэж бодож байсан юмаа эндээс аваад туршаад үзээрэй. Амжилт.