Эрдэмтэд нялх хүүхдийн гэдсэн дэх тодорхой 4 төрлийн бактерийн /эдгээрийг FLVR гээд нэрлээд байгаа/ хомсдол нь тэднийг цаашид астматай болоход нь нөлөөлж байгааг гаргажээ. Астма өвчин нь удамшлаас гадна мөн байгаль орчны нөлөөтэй бөгөөд сүүлийн үед барууны өндөр хөгжилтэй орнуудад хүүхдийн энэ өвчлөлт нэмэгдэж байгаа юм.
Дээрх 4 төрлийн бактерийг хүүхдүүд натурал байдлаар авдаг ч сүүлийн жилүүдэд жирэмсэн эхчүүдийн антибиотекийн хэрэглээ болон хийсвэр хийлгэх нь нэмэгдсэн, хотын амьдрал, тэжээлээр өсгөдөг болсон зэрэг нь нөлөөлсөн гэж үзэж байна. Жишээ нь натурал төрөх үед эхээс авдаг бактери хийсвэр хийлгэх явцад хүүхдэд шилжихгүй байх гэх мэт. Энэхүү судалгааны дүн Science Transnational Medicine сэтгүүлийн саяхны дугаарт нийтлэгдсэн ба нялх төрсөн хүүхдийн өтгөн шинжлэх зэргээр хялбар аргаа астматай болох магадлалыг тодорхойлох боломжтой ба хэрэв хүүхэд астма тусах эрсдэл өндөртэй байвал пробиотек эмчилгээ хийх зөвлөгөө өгөгдөх боломжтой. Эхийн сүүнд хэрэгцээт микроб хадгалагддаг байх магадлалтай гэх мэтээр өмнө хийгдсэн судалгаануудад микробыг уг өвчинтэй холбож гарсан ба энэ талаарх нэг судалгааны тухай миний өмнө бичсэн бичлэгт орсон байгаа. Орчин үеийн амьдрал хүний үндсэн бактерүүдийн төрлийг 50 хувиар багасгадаг гэж таамаглажээ. Дээрх судалгааны материалд сүүлийн жилүүдэд гарсан судалгаануудаас орчин үеийн олон өвчин микробын алдагдал, ялангуяа хүний амьдралын эхний жилүүдэд гарсан алдагдлаас ихээхэн хамаарч байгааг харуулсаар байна гэжээ. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 1 нас хүртэлх хугацаанд нэмэгдсэн FLVC бактерийн хэмжээ цаашид астма тусахад нөлөө үзүүлээгүй тул эрдэмтэд нялхсын төрсөнөөс хойш 100 хоногийн доторх хугацаанд илүү чухал болохыг онцолжээ.
Monday, October 19, 2015
Wednesday, October 7, 2015
Silicon Prairie
Америкийн Midwest хэсэг залуу,
эхэлж байгаа технологийн компаниудыг татаж эхэллээ. Үнэ
нь хадсан Силиконы хөндий, Seattle
зэргийг бодвол Hudl
зэрэг технологийн компаниуд Nebraska
мужийн Lincoln мэт хотыг байрны хувьд хямд төсөр,
татварын хөнгөлөлт зэргийг харгалзан үзэж сонгож байна. Үүнийг дагаад энэ
чиглэлээр сургууль төгсөгчид амьдралаа босгоход нь хөрөнгө мөнгө шаардагдахгүйгээс
Silicon
Prairie гэж нэрлэгдээд байгаа Utah мужийн Provo, Tennessee мужийн Chattanooga, Nebraska мужийн Lincoln зэрэг хотуудад ажиллахыг дээрд
үзэж байгаа бөгөөд жишээ нь Hudl
компанид ажилчид дунджаар 67K
буюу тухайн хотынхоо дундаж цалингаас 60 хувиар илүү авдаг аж. Хэдийгээр
энэ нь Seattle хотын
технологийн ажилчдын дундаж цалин 99K-ийг
гүйцэхгүй ч Seattle-ийн дундаж хаузны
үнэ 385K, Lincoln
хотынх 158K, амьдралын
бусад өртөг бага тул залуучуудад ашигтай тусч байгаа бололтой. Money сэтгүүлийн Америкийн
хамгийн сайхан амьдрах боломжийг өгдөг жижиг, том хотуудын аль ч жагсаалтын эхэнд
Nebraska мужийн
2 хот орсон байхыг
үзвэл үнэхээр тайван сайхан муж бололтой. Ямар ч байсан коллежийн сургалтын
төлбөр хэд дахин хямд юм билээ. Энэ мужид Монголчууд маань хэрхэн товхинсон
байдаг болоо. Технологийн чиглэлээр сургууль төгсөгчдөд иймэрхүү бас сонголт
байх боломжтой юм гэж бодлоо.
Monday, October 5, 2015
Монгол ахуй ба шинжлэх ухаан
Бидний ахуй
ба шинжлэх ухаан
Одоогоос 6,7 жилийн өмнө орчин
үеийн шинэлэг аргаар хүүхдээ өсгөж, бойжуулахаар зүтгэж байгаа мундаг америк
эхчүүдтэй нэгэн бүлэгт орсноор
нэлээд гайгүй хүүхдийн эмч, судлаачдаас
эргэн тойрон байгаа амьдралаа анхааралтай ажиглаж баясаж амьдарч сурах Mindfulness, практик,
гараар элдэв зүйлс хийлгэх, тоглуулах замаар хүнлэг бөгөөд мэдлэгтэй хүүхэд
хүмүүжүүлэх Waldorf
Education зэргээс өгсүүлээд Реккигийн тухай анх номын дуу сонсож
билээ. Эдгээр дотроос зарим нэг зүйл, тухайлбал шинэлэг аргаар хүүхдүүдийг эмчилж сувилдаг
нэгэн эмч тархи хөдөлснийг массажийн аргаар эмчилж болдог /миний бие эндхийн
олон тамирчид болон хүүхдүүдийн тархи хөдөлснийг орчин үеийн эмнэлэг бүрэн
дүүрэн эмчилж чадаагүйгээс байнгын өвчин намдаах эм уудаг, эсвэл хүндэрсээр
тархины элдэв өвчтэй болсон олон тохиолдлыг уншиж сонсож байна/, өсч байгаа
хүүхдэд өсөлтөө хадгалахад нь дулаан энерги хэрэгтэй байдаг тул хөл, биеийг нь
аль болох дулаан байлгах гэх мэт зүйл минй хувьд мэдээжийн сонсогдож байсан ч
америк эхчүүдэд гайхалтай сонин шинэлэг зүйл болж байсанд анх удаагаа гайхаж
өвөг дээдсээ бахдахад хүрч билээ. Үүнтэй адил бидэнд уламжилж ирсэн ч зарим нэг
хүний хувьд бүдүүлэг хоцрогдсон хэмээн үзэж хардаг зарим нэг зүйл өчүүхэн миний
уншиж сонссон зарим шинжлэх ухааны судалгаануудтай ягштал таарах нь үнэхээр
сонин сайхан байдаг тул эдгээрээс та бүхэнтэйгээ хуваалцаж байна.
-
Бидний ген, тухайлбал ДНХ /DNA/-ийн хэсэг
болох telomeres нь
хүний наслалттай уялдаатай нь гэдгийг судлаачид гаргасан тухай нэгэн артиклийг Smithsonion сэтгүүлээс
өнгөрсөн жил уншсан юм. Хүний ДНХ 46 хросомтой, хросом бүрийн төгсгөлийг
хамгаалж байдаг /гутлын үдээсийн үзүүр лугаа/ байдаг telomeres нь хүнийг
анх төрөхөд нэлээд урт байж байгаад эс хуваагдаж үржих тутамд багассаар эс
ажиллагаагүй эсвэл үхэх үед маш жижиг болдог байна. Ахмад настай хүмүүсийн telomeres нь
залуучуудынхыг бодвол богино байдгаас эрдэмтэд telomeres-ийн урт нь наслалтын хэмжээг
илэрхийлэгч байх магадлалтай гэж үзсээр ирсэн. Харин Duke Их
сургуулийн хийсэн судалгаа telomeres-ийг
өөр өнцгөөс харах боломжийг олголоо. Тус сургуулийн эрдэмтэд хэсэг хүүхдүүдээс
5 настай байхад нь мөн 5 жилийн дараа 10 настай байхад нь ДНХ-ээс дээж авч
судалжээ. Энэхүү хугацаанд зарим хүүхдүүд зодуулж дээрхлүүлсэн, эсвэл эргэн
тойрны томчуудыг зэрлэг догшин авир гаргахыг харсан зэрэг үйл явдлууд
тохиолдсон байжээ. Эдгээр хүүхдүүдийн telomeres-ийн
хэмжээ бусад амар тайван байсан хүүхдүүдийнхтэй харьцуулахад хамаагүй багассан
байжээ. Boston
хотын эмэгтэйчүүдийн эмнэлэгт хийгдсэн өөр нэг судалгаа байна. Америкийн газар
бүрт амьдардаг 5243 сувилагчийн ДНХ-ийн дээжид хийсэн судалгаагаар phobia өвчтэй
/жирийн хүмүүсийн хувьд энгийн зарим нэгэн зүйлээс айдаг өвчин/ сувилагчдын telomeres нь ийм
өвчингүйгийнхээс бага байсан байна. Ялгааны хувьд 60 болон 66 настай хүмүүсийн telomeres-ийг
харьцуулсан мэт ийм зөрөөтэй байжээ. Одоогоор эрдэмтэд telomeres-ийн
хэмжээнд нөлөөлдөг тамхи татах зэрэг хүчин зүйлсийг жагсааж эхлээд байгаа
бөгөөд хөдөлгөөн үүний удаашруулдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.Германд хийсэн
судалгаагаар 40-өөд болон 50-иад насны хүмүүсийн telomeres нь 20-иад насныхнаас 40 хувиар
богино гарсан ба харин 40-50 насныхан нэлээд сайн гүйлтээр хичээлдэг бол 10-хан
хувиар богино байжээ.
Энэ нь хүнийг
эрүүл мэндийг дасгал, биеийн тамир, эм тариа зэргээр тордох тал дээр л илүүтэй анхаарч
ирсэн барууныхны хувьд үнэхээр шинэ зүйл боловч хүний бодол санаа (сэтгэцийн
өвчнийг хэлээгүй) дээрх
зүйлсээс дутуугүй хүний биед нөлөө үзүүлдэг, иймээс сайхан зүйл бодож, сэтгэлээ
амар амгаланг байлгахыг номолж байдаг дорны сургаалийг шинжлэх ухааны үүднээс
харахад иймэрхүү бууж байна даа.
-
Саяхан Pediatrics
сэтгүүлд хүүхдийнхээ сосикийг /pacifier/
амандаа хийж цэвэрлээд хүүхэддээ хөхүүлэхийг зөвлөжээ. Судалгаагаар амандаа шүлсээрээ
цэвэрлэж өгдөг эхчүүдийн хүүхдүүдэд угааж, буцалгаж ариутгадаг эхчүүдийн
хүүхдүүдийг бодвол бага алерги тусдаг гэж гарчээ. Мөн ээжийн шүлсийг хүртдэг эдгээр
хүүхдүүдэд экзэм бага тусдаг, астма тусах шинж тэмдэг бага илэрдэг, алерги
зэрэг өвчний үед эсэргүүцэл үзүүлдэг цусны цагаан бөөмийн тоо бага байсан
байна. Шинжлэх ухааны хэлээр бол хүүхдүүд аль болох эрт насандаа зарим
хэмжээгээр нянтай харьцаж байх нь цаашдын эрүүл мэндэд сайн гэж хэлж байгаа бол
монголоор бол ээжийн шүлс эрдэнэ гэдэг нь тэр юмаа.
-
Нэлээд олон жилийн өмнө судалгаар дутуу төрсөн болон бие
муутай нялх хүүхдийн биед ээжийн бие хүрч байх нь тэднийг тайвшруулж, өвчнийг
нь хөнгөлдөг гэж гарсан. Судлаачид аавыг нь болон төрүүлсэн ээжээс нь өөр
эмэгтэйг хүүхдийн биед хүргэж үзэхэд тэдгээр хүүхдүүдийн стресс нь багасч
байсан ч төрүүлсэн ээжийнх нь хэмжээнд үр дүн үзүүлээгүй байна. Ядаж л эхний
хэдэн сард тусад нь биш хүүхдээ өвөртлөөд унтахад шинжлэх ухааны үүднээс
буруудахааргүй болж байх шиг байна. Мөн хөхүүлэхэд ч амар юм даа тиймээ.
-
Монголчууд олон хүү түрүүлсэн эхчүүдийг дархан гэх
зэргээр хөөргөдөг. Энэ нь бас учиртай аж. Саяхан Финландад 17-20 зууны хооронд
төрсөн 11166 эхчүүд, 6360 эцгүүдийн наслалтанд хийсэн судалгааг гаргажээ. Тэдний
судалгаагаар 6 хүү гаргасан эх хүн багыгаа төрүүлснээс хойш дунджаар 32,4 жил
насласан бол 6 охин төрүүлсэн ээжүүд дунджаар 33,1 жил буюу ойролцоогоор 9 сар
илүү насалсан байжээ. Наслалт эдгээр эхчүүдийн нийгмийн, эдийн засгийн байдал,
амьдралын нөхцөлөөс үл хамааран ижил дүнтэй гарсан байна. Эдгээрээс дүгнээд
хүүд төрүүлэхэд илүү хүндрэлтэй байдаг болон охидууд ээжүүддээ гэр орны ажилд
нь илүүтэй тусалдаг зэрэг нь нөлөөлдөг гэж үзжээ.
-
Нян гэснээс нян бактерийн эсрэг үйлчилгээтэй олон төрлийн
цэвэрлэгээний бодис, саван зэргийг сүүлийн хэдэн арван жил дэлхий даяар
түгээмэл хэрэглэгдэж ирсэн. Намайг элдэв химийн бодисыг тэгтлээ шүтдэггүй
гэдгийг миний бичсэн өмнөх бичилтүүдийг уншиж байсан хүмүүс сайн мэдэх бизээ. San Diego хотын
Калифорнийн их сургуулийн дерметологийн багш Dr.Richard Gallo хэлснээр “сайн
бактерүүд арьсны эдийн боловсруулснаар өөрийн антибиотек үйлдвэрлэдэг ба эдгээр
нь “муу” бактерийг өөрсдөө устгах чадвартай болдог”гэснээс үзэхэд арьс маань
тэмцэх чадвартай байхад заавал anti-bacterial
буюу бактерийн эсрэг үйлчилгээтэй саван авах хэрэг байна уу гэж бодоход
хүргэнэ. Үүнд нэгэн судлаач ийнхүү хариулжээ. ”Жирийн саван хамгийн үр ашигтай
цэвэрлэгч юм. Яагаад гэвэл тос нь бохирыг гадаргууд наалдуулах үндэс болдог
бөгөөд бохирыг цэвэрлэнэ гэдгийг маслод дүрсэн хутгийг цэвэрлэхдээ адил төсөөлж
бод. Бохир дотор нян амьдардаг. Саван гулгамтгай хялтас мэт бөгөөд гадаргуу
бохир хоёрын дундуур орж салгаж цэвэрлэдэг. Саванг усаар зайлмагц бохир
нянгуудын хамтаар урсаж алга болдог. Өөрөөр хэлбэл бүх нянг урсгаж устгадаг байх
нь. Харин нянгийн эсрэг үйлчилгээтэй саван болон бодис нь нянг устгадаг ч
бүгдийг нь биш юм байна. Ойролцоогоор 2-5 хувь нь үлдэх бөгөөд үлдэж хоцорсон
нь бактерийн эсрэг бодисонд тэсвэртэй болдог. Өөрөөр хэлбэл бактерийн эсрэг
бодис нь эдгээрт тэсвэртэй, устгахад бэрхтэй “супер” нянг үүсгэдэг аж. Иймд
зарим тохиолдолд элдэв орц, үнэртэй химийн бодис авч цэвэрлэгээ хийснээс хоолны
цуу /уксус,
vinegar/-г
устай холиод цацаад цэвэрлэхэд нянг хамаагүй сайн устгадаг төдийгүй хүний биед
хор холбогдолгүй юм. Мөн зарим хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ашгийн бус
байгууллагуудаас бактерийн эсрэг үйлчилгээтэй саван, ооны 75 орчим хувьд агуулагддаг
triclosan болон
бусад бодисыг хүний биед хортой хэмээн гаргасан судалгаа байдаг ч FDA байгууллагаас
эдгээр бодисонд хориг тавиагүй бөгөөд харин эдгээр бодисын талаар үнэлэж үзэх нэн
ойрын зорилт байгаа гэснийг саяхан уншлаа. Эдгээр нь
бидэнд зарим хэмжээний нян, бактери бидэнд өөрсдөд нь хэрэгтэй юм байна элдэв
цэвэрлэгээний бодисыг бүү хэтрүүл, цэвэрлэгээний бодис энгийн байх тусмаа сайн,
мөнгөнд ч хэмнэлттэй гэж хэлээд байна.
-
“Хэт” цэвэрхэн байдал гэснээс зарим төрлийн өвчин ядуу
орнуудыг бодвол өндөр хөгжилтэй орнуудад харьцангуй их байдаг талаар та бүхэн
нэлээд сонсож байсан биз. Өнгөрсөн жил Smithsonion
сэтгүүлд гарсан нэгэн судалгаа миний анхаарлыг татсан юм. Финланд-Оросын
эрдэмтдийн эдгээр хил залгаа 2 улсын тосгонд хийсэн судалгаа юм. Финланд нь 1-р
төрлийн сахарын шижин /diabetes/ өвчтэй
хүүхдүүдийн тоогоор дэлхийд дээгүүрт ордог юм байна. 100 мянган хүүхэд тутамд
64 хүүхэд жил бүр энэ өвчнөөр оншлогддог аж. 1950 онд энэ тоо 4 дахин бага
байсан байна. Гэтэл генийн хувьд ойролцоо, энэ өвчнийг тусах эрсдэлийн
нөхцөлүүд ижилтэй энэ хөрш зэргэлдээ 2 улсын 500 майл радиуст багтах хүмүүсийн
амьдралын нөхцөл нь эрс тэс буюу финландчууд 7 дахин баян ч хөрш Оросын
Карелиад ийм өвчинтэй хүүхдийн тоо Финландын өвчтэй хүүхдийн тооны зургааны
нэгд ч хүрэхгүй бага байдаг нв энэхүү судалгааг хийхэд хүргэсэн юм байна.Судлаачид
2008 оноос эхлэн хэдэн мянган хүүхдийн эс эдийн дээжийг авч харьцуулж судалж
байгаа бөгөөд одоогоор гаргаад байгаа дүгнэлт нь ердөө “шороо”-нд гэж үзэж
байна. Гэхдээ энэ судалгааны эцсийн дүн гараагүй байгаа юм билээ. Үүнтэй адил
судалгаа Берлиний хана нурах үеэр хийгдсэн байна. Munich хотын их
сургуулийн эрдэмтэд Зүүн Германд байсан Leipzig
хотын хүүхдүүдийн хоородн харьцуулсан судалгааг хийжээ. Тухайн үед Leipzig хотын ихэнх
оршин суугчид галладаг зуухаар байраа халаадаг, нээлттэй уурхайтай байсан ба агаарын
бохирдол ихтэй тул астма зэрэг өвчин ихтэй гарна гэж төсөөлж байсан байна.
Гэтэл Leipzig
хотын хүүхдүүд Баваарын хүүхдүүдийн бодвол астма өвчлөлтөөр арай бага, hay fever, тоосонцрын
аллерги зэргийн өвчлөлтөөр харьцангуй бага тоотой гарч эрдэмтийн гайхлыг
төрүүлсөн байна. Удалгүй дэлхий даяар энэ тэнд хийгдсэн судалгааны дүнгүүд гарч
агаарын бохирдол биш нян бүхий шороо л эдгээр хүүдүүдийг биеийн эсэргүүцэл
сайтай болгосон гэж үзэхэд хүргэсэн билээ. Үүнийг шинжлэх ухааны хэлээр
тайлбарлавал өндөр орны хөгжилтэй хүүхдүүд “хэт” цэвэрхэн, шороо тостой
хутгалддаггүйгээс бага наснаас нь нян бохиртой тэмцэл хийгээгүй биеийн
хамгаалах иммун систем нь эсэргүүцэл муутай болдог аж. Өөрөөр хэлбэл дөнгөж төрсний
дараа хүүхдийн иммун систем ямар “дайсантай” тэмцэхээ мэдэхгүй байдаг байна. Хэрэв
бага наснаасаа хүүхэд “муу зүйлс” /нян бактер гэх мэт/ их тулгарах тусам иммун
систем улам нарийн шалгууртай болж тогтдог. Ингээд 1-2 настайд нь хүүхдийн
иммун систем төлөвшиж программчлагдах ба хэрэв нян бактеритай бага тулалдсан
бол “хийх” зүйлгүй иммун систем өөр жижиг зүйл үрүү онилж эхэлдэг байна. Энэ нь
зарим төрлийн хоол хүнс, тоосонцор зэргийн эсрэг үйлчилгээ үзүүлж эхэлдэг гэсэн
үг. Мөн эрдэмтдийн үзэж байгаагаар илүү “цэвэр” орчин үрүү нүүсэн тохиолдолд
ямар үндэстэн, арьс өнгөнөөс үл хамааран аллерги нь нэмэгддэг гэсэн нь миний
аллергитай болсон шалтгааныг тайлбарлаад өгч байх шиг байна. Тэгэхээр
хүүхдүүдээ өөрсдийн багад байсан шигээ байгалийнхаа жамаар татагдаад байгаа
шороо чулуугаар нь тоглоход нь заваан болчихлоо гээд нэг сандраад хэрэггүй,
тэдний биеийн эсэргүүцлийг нь улам сайжруулж байнаа хэмээн өөрийгөө
тайвшруулаарай. Та бүхэндээ эрүүл энхийг хүсэн ерөөе.
Thursday, October 1, 2015
Кабелиа салгаж мөнгөө хэмнэх боломжууд
Хэрэв танайх кабелийн үйчилгээндээ сард 60 доллараас дээш зарцуулдаг, мөн хэрэгцээтэй үйлчилгээгээ дутуу авдаг бол доорх мэдээллийг уншаарай.
2014 оны байдлаар Америкт 102 гаруй сая хэрэглэгчид кабелийн үйчилгээ авдаг байсан бол жил бүр үйчлүүлэгчдийн тоо буурсаар 2019 он гэхэд энэ салбар 1 сая хэрэглэгчээ алдана гэсэн судалгааг IBISWorld байгууллагаас гаргажээ. Энэ нь салбарт ажиллаж байгаа монголчуудын хувьд муу мэдээ юм. Гэвч нөгөө талаас гэр бүлүүд кабелиас өөр арай хямд хувилбарууд уруу шилжсэнээр зохих хэмжээний мөнгийг хэмнэх боломжтой болоод байна. Энэ нь юу вэ гэвэл өөрсдийн хэрэгцээний хэд хэдэн streaming үйлчилгээг авсанаар нийт үнийн дүн нь кабель компанид төлдөг төлбөрөөс хамаагүй бага тусна. Ингэснээр 1-т, элдэв гэрээ контрактэд баригдахгүй, хүссэн үедээ онлайнээр үйлчилгээгээ кансэл хийж болно, 2-т, кабелийн сонгосон планд чинь олон хэрэгцээгүй программ орж төлбөрөөс чинь хумсалж байдаг бол доорх аргуудыг сонгосноор зөвхөн өөрсдийн хүсэл сонирхолд нийцсэн үйлчилгээг сонгож мөнгөө төлөх болно гэсэн үг.
Үүний тулд эхлээд үйлчилгээгээ сонгоно. Үүнд:
1/ Netflex.
Үнэ: Сарын 9 доллар.
Гол шоунууд : House of card, Orange is the new black, Unbreakable Kimmy Schmidt, Daredevil...
Киноны томоохон католагтой, мөн өөрийн гэсэн шоунуудтай болж байгаа. Энэ талаар тайлбарлах нь илүүц бизээ. Ихэнх айлууд энэ үйлчилгээг авдаг байх.
2/ Hulu
Үнэ: Сарын 8 доллар.
Гол шоунууд : Empire, Modern Family, The Mindy Project, Scandal, Seinfeld
Hulu plus Fox, NBC, ABC болон CW-ийн primetime нэвтрүүлгүүд болон Comedy Central, FX-ийн одоогийн болон архивийн нэвтрүүлэг, шоунуудыг үзэх боломжтой.
3/ Sling TV
Үнэ: Сарын 20 доллар.
Гол шоунууд : The walking dead, Chopped, ESPN sports
AMC, TNT, A&E, CNN болон Food Network зэрэг ердийн 20 гаруй сувгийг дамжуулдаг ч эдгээрийн архиваас нь үзүүлдэггүй. Гэхдээ энэ нь ESPN, ESPN2-ийн 2-ууланг нь дамжуулдаг цорын ганц үйлчилгээ.
4/ HBO now
Үнэ: Сарын 15 доллар.
Гол шоунууд : Game of Thrones, True Detective, Veep, Ballers, Girls
HBO нь анхны өөрийн гэсэн streaming үйлчилгээг үзүүлж байгаа суваг юм. Үүнд одоогийн шоунуудаас гадна HBO-ийн хит шоунуудын цуглуулга, оргинал кинонууд, баримтат кино, спортын гол тоглолтууд бүхий сантай.
5/ Showtime
Үнэ: Сарын 11 доллар.
Гол шоунууд : Penny Dreadful, Ray Donovan, Homeland...
HBO now-аас 4 доллараас хямд дээр нь Hulu-ийн үйлчлүүлэгч бол сард 9 доллараар энэ үйлчилгээг авах боломжтой.
6/CBS all access
Үнэ: Сарын 6 доллар.
Гол шоунууд : NCIS, The big bang theory, The good wife...
CBS-ийн кинонуудын 6500 гаруй ангийг хүсэлтээр, түүнчлэн шинэ ангийг нь гарсаны маргааш нь шууд үзэж болно. Мөн pro golf зэрэг зарим live network content-уудыг үзэж боломжтой гэсэн байна.
7/ Sports
Үнэ: Төлбөр сонгосон сувгаасаа хамаарч янз бүр. Ойролцоогоор сарын 11 доллар.
Спорт сонирхогчдод хамгийн тохиромжтой үйлчилгээ. ESPN дээр төрөл бүрийн коллеж спорт чиглэлтэй сувгууд, гол спортын лигууд MLB, NFL, NBA, NHLийн streaming үйлчилгээг үзүүлдэг. Муу тал нь орон нутгийн тоглуулт дээр black out /гардаггүй/ болдог.
8/ Amazon Prime Video
Үнэ: Жилийн 99 доллар.
Гол шоунууд: Transparent, Alpha house, Bosch...
Энэ үйлчилгээ нь Netflex-ийн адилаар олон төрлийн кино, шоунуудын каталогтой. Дээр нь TV-тэй холбоогүй үйлчилгээнүүд хөгжмийн streaming үйлчилгээ, Amazon-ийн 2 өдрийн үнэгүй тээвэрлэлтийн үйлчилгээ багтана.
Тохирох хайрцаг, төхөөрөмжөө худалдаж авна (гэхдээ зарим үйлчигээг ухаалаг TV-ээр шууд үзэх боломжтой байдгийг бодолцоно бизээ) Үүнд:
Roku 3 - Үнэ 90 доллар
Ихэнх хэрэглэгчдэд тохиромжтой. 2000 гаруй сувгийг хүлээн авах бололцоог өгнө. Дуун коммандаар хайлт хийх боломжтой.
Apple TV - Үнэ 69 доллар
Apple-д дуртай хүмүүсийн авдаг л эд дээ гэж. iTunes, /amazon биш/, iphone, ipad, Mac-аас болон ихэнх streaming сувгуудыг үзэх боломжтой. Ихэнх TV-тэй HDMI кабелээр холбогдоно.
Chromecast - Үнэ 35 доллар
Хамгийн хямд хэрэгсэл. Энэ жижигхэн хэрэгслийг TV-ийн HDMI нүх үрүү шургуулснаар компьютерийн Google Chrome-оо болон Android хэрэгслээс нэвтрүүлгээ үзэх боломжтой.
Amazon Fire TV - Үнэ 99 доллар
Amazon Prime Video үйлчилгээтэй хүмүүс энэ төхөөрөмжийг ихэвчлэн сонгодог. Мөн бусад streaming үйлчилгээг авах боломжтой.
Indoor TV antenna - Үнэ 7 доллараас эхэлнэ.
Харин тиймээ антенн буцаж ирж байна. Эдгээрээр дамжуулан High definition-ээр нэвтрүүлэг үзэх боломжтой. Mohu Curve ($50) зэрэг зарим загвар сайтайг ханандаа өлгөхөд хүртэл аятайхан харагдана.
Бас л төхөөрөмжинд мөнгө зарцуулах хэрэгтэй болох нь гэж бодож байгаа байх. Гэхдээ кабелиа тасалснаас 2-3 сар хэмнэх мөнгөөрөө л авч орхино гэдгийг бодоорой. Түүнчлэн эдгээр төхөөрөмжүүд авсаархан тул ийш тийшээ явахдаа аваад явах боломжтой.
Өөрсдөдөө тохирсон зөв план гаргана. Жишээ нь:
1/ Үндсэн болон кабел сувгуудын фэн
План: Hulu, CBS all access, Sling TV
Төлбөр: Сарын $35
Хэмнэлт: Жилийн $492
2/ Зөвхөн шинэлэг зүйлс
План: Sling TV
Төлбөр: Сарын $20
Хэмнэлт: Жилийн $660
3/ Топ стриймин (streaming)
План: Netflex, Amazon Prime, HBO now, showtime
Төлбөр: Сарын $43
Хэмнэлт: Жилийн $381
4/ Спорт фэн
План:Sling TV + спорт лэгийн 2 суваг
Sling TV 5 доллараар өөр өөр спорт сувгуудыг нэмэх боломжтой.
Төлбөр: Сарын $47
Хэмнэлт: Жилийн $560 Эдгээр хангалтгүй санагдвал ихэнх мажор лэгүүд онлайнээр үзэх эрхийг ойролцоогоор жилийн 130 доллараар олгодог. Ингэснээр орон нутгийн тоглолтуудаа үзэж болно. Жишээ нь NFL шүтэгчид 70 доллар төлснөөр өөрсдийн дуртай багаа үзэх боломжтой ч зөвхөн тоглолт дууссаны дараа л үзэх эрхийг өгдөг.
5/ Сериалд дурлагчид
План: шоуны 12 season
хэрэв та янз бүрийн сонирхолтой бөгөөд нэг удаад зөвхөн ганц сериал дээр л анхаарлаа төвлөрүүлдэг бол сериал тус бүрийн season-оор тус тусд нь худалдаж авах нь ашигтай байж магад. Ойролцоогоор 45 минутын шоу нэг season-д ойролцоогоор 22 ангитай гэж үзвэл 500 гаруй цагийн кино гэсэн үг. Үүнээс олон цагаар TV үзэх боломжгүй гэж бодож байвал энэ үйлчилгээ таньд тохирох болно.
Төлбөр: Сарын $30
Хэмнэлт: Жилийн $360
6/ Кинонд дурлагчдад
План: Netflex, HBO now + 52 кино рент
Эдгээр сувгуудаас гадна шинэ кинонуудыг рентлээд үзэхэд ч кабельтэй байснаас илүүтэй мөнгөө хэмнэх болно.
Төлбөр: Сарын $46
Хэмнэлт: Жилийн $548
Эдгээрээс гадна iTunes, Amazon Instant Video, Google play зэргээс тухайн дуртай шоу, кино сериалаа тусад нь худалдаад аваад үзэж болно.
Ашигласан материал: The Wall Street Journal, Money сэтгүүл
2014 оны байдлаар Америкт 102 гаруй сая хэрэглэгчид кабелийн үйчилгээ авдаг байсан бол жил бүр үйчлүүлэгчдийн тоо буурсаар 2019 он гэхэд энэ салбар 1 сая хэрэглэгчээ алдана гэсэн судалгааг IBISWorld байгууллагаас гаргажээ. Энэ нь салбарт ажиллаж байгаа монголчуудын хувьд муу мэдээ юм. Гэвч нөгөө талаас гэр бүлүүд кабелиас өөр арай хямд хувилбарууд уруу шилжсэнээр зохих хэмжээний мөнгийг хэмнэх боломжтой болоод байна. Энэ нь юу вэ гэвэл өөрсдийн хэрэгцээний хэд хэдэн streaming үйлчилгээг авсанаар нийт үнийн дүн нь кабель компанид төлдөг төлбөрөөс хамаагүй бага тусна. Ингэснээр 1-т, элдэв гэрээ контрактэд баригдахгүй, хүссэн үедээ онлайнээр үйлчилгээгээ кансэл хийж болно, 2-т, кабелийн сонгосон планд чинь олон хэрэгцээгүй программ орж төлбөрөөс чинь хумсалж байдаг бол доорх аргуудыг сонгосноор зөвхөн өөрсдийн хүсэл сонирхолд нийцсэн үйлчилгээг сонгож мөнгөө төлөх болно гэсэн үг.
Үүний тулд эхлээд үйлчилгээгээ сонгоно. Үүнд:
1/ Netflex.
Үнэ: Сарын 9 доллар.
Гол шоунууд : House of card, Orange is the new black, Unbreakable Kimmy Schmidt, Daredevil...
Киноны томоохон католагтой, мөн өөрийн гэсэн шоунуудтай болж байгаа. Энэ талаар тайлбарлах нь илүүц бизээ. Ихэнх айлууд энэ үйлчилгээг авдаг байх.
2/ Hulu
Үнэ: Сарын 8 доллар.
Гол шоунууд : Empire, Modern Family, The Mindy Project, Scandal, Seinfeld
Hulu plus Fox, NBC, ABC болон CW-ийн primetime нэвтрүүлгүүд болон Comedy Central, FX-ийн одоогийн болон архивийн нэвтрүүлэг, шоунуудыг үзэх боломжтой.
3/ Sling TV
Үнэ: Сарын 20 доллар.
Гол шоунууд : The walking dead, Chopped, ESPN sports
AMC, TNT, A&E, CNN болон Food Network зэрэг ердийн 20 гаруй сувгийг дамжуулдаг ч эдгээрийн архиваас нь үзүүлдэггүй. Гэхдээ энэ нь ESPN, ESPN2-ийн 2-ууланг нь дамжуулдаг цорын ганц үйлчилгээ.
4/ HBO now
Үнэ: Сарын 15 доллар.
Гол шоунууд : Game of Thrones, True Detective, Veep, Ballers, Girls
HBO нь анхны өөрийн гэсэн streaming үйлчилгээг үзүүлж байгаа суваг юм. Үүнд одоогийн шоунуудаас гадна HBO-ийн хит шоунуудын цуглуулга, оргинал кинонууд, баримтат кино, спортын гол тоглолтууд бүхий сантай.
5/ Showtime
Үнэ: Сарын 11 доллар.
Гол шоунууд : Penny Dreadful, Ray Donovan, Homeland...
HBO now-аас 4 доллараас хямд дээр нь Hulu-ийн үйлчлүүлэгч бол сард 9 доллараар энэ үйлчилгээг авах боломжтой.
6/CBS all access
Үнэ: Сарын 6 доллар.
Гол шоунууд : NCIS, The big bang theory, The good wife...
CBS-ийн кинонуудын 6500 гаруй ангийг хүсэлтээр, түүнчлэн шинэ ангийг нь гарсаны маргааш нь шууд үзэж болно. Мөн pro golf зэрэг зарим live network content-уудыг үзэж боломжтой гэсэн байна.
7/ Sports
Үнэ: Төлбөр сонгосон сувгаасаа хамаарч янз бүр. Ойролцоогоор сарын 11 доллар.
Спорт сонирхогчдод хамгийн тохиромжтой үйлчилгээ. ESPN дээр төрөл бүрийн коллеж спорт чиглэлтэй сувгууд, гол спортын лигууд MLB, NFL, NBA, NHLийн streaming үйлчилгээг үзүүлдэг. Муу тал нь орон нутгийн тоглуулт дээр black out /гардаггүй/ болдог.
8/ Amazon Prime Video
Үнэ: Жилийн 99 доллар.
Гол шоунууд: Transparent, Alpha house, Bosch...
Энэ үйлчилгээ нь Netflex-ийн адилаар олон төрлийн кино, шоунуудын каталогтой. Дээр нь TV-тэй холбоогүй үйлчилгээнүүд хөгжмийн streaming үйлчилгээ, Amazon-ийн 2 өдрийн үнэгүй тээвэрлэлтийн үйлчилгээ багтана.
Тохирох хайрцаг, төхөөрөмжөө худалдаж авна (гэхдээ зарим үйлчигээг ухаалаг TV-ээр шууд үзэх боломжтой байдгийг бодолцоно бизээ) Үүнд:
Roku 3 - Үнэ 90 доллар
Ихэнх хэрэглэгчдэд тохиромжтой. 2000 гаруй сувгийг хүлээн авах бололцоог өгнө. Дуун коммандаар хайлт хийх боломжтой.
Apple TV - Үнэ 69 доллар
Apple-д дуртай хүмүүсийн авдаг л эд дээ гэж. iTunes, /amazon биш/, iphone, ipad, Mac-аас болон ихэнх streaming сувгуудыг үзэх боломжтой. Ихэнх TV-тэй HDMI кабелээр холбогдоно.
Chromecast - Үнэ 35 доллар
Хамгийн хямд хэрэгсэл. Энэ жижигхэн хэрэгслийг TV-ийн HDMI нүх үрүү шургуулснаар компьютерийн Google Chrome-оо болон Android хэрэгслээс нэвтрүүлгээ үзэх боломжтой.
Amazon Fire TV - Үнэ 99 доллар
Amazon Prime Video үйлчилгээтэй хүмүүс энэ төхөөрөмжийг ихэвчлэн сонгодог. Мөн бусад streaming үйлчилгээг авах боломжтой.
Indoor TV antenna - Үнэ 7 доллараас эхэлнэ.
Харин тиймээ антенн буцаж ирж байна. Эдгээрээр дамжуулан High definition-ээр нэвтрүүлэг үзэх боломжтой. Mohu Curve ($50) зэрэг зарим загвар сайтайг ханандаа өлгөхөд хүртэл аятайхан харагдана.
Бас л төхөөрөмжинд мөнгө зарцуулах хэрэгтэй болох нь гэж бодож байгаа байх. Гэхдээ кабелиа тасалснаас 2-3 сар хэмнэх мөнгөөрөө л авч орхино гэдгийг бодоорой. Түүнчлэн эдгээр төхөөрөмжүүд авсаархан тул ийш тийшээ явахдаа аваад явах боломжтой.
Өөрсдөдөө тохирсон зөв план гаргана. Жишээ нь:
1/ Үндсэн болон кабел сувгуудын фэн
План: Hulu, CBS all access, Sling TV
Төлбөр: Сарын $35
Хэмнэлт: Жилийн $492
2/ Зөвхөн шинэлэг зүйлс
План: Sling TV
Төлбөр: Сарын $20
Хэмнэлт: Жилийн $660
3/ Топ стриймин (streaming)
План: Netflex, Amazon Prime, HBO now, showtime
Төлбөр: Сарын $43
Хэмнэлт: Жилийн $381
4/ Спорт фэн
План:Sling TV + спорт лэгийн 2 суваг
Sling TV 5 доллараар өөр өөр спорт сувгуудыг нэмэх боломжтой.
Төлбөр: Сарын $47
Хэмнэлт: Жилийн $560 Эдгээр хангалтгүй санагдвал ихэнх мажор лэгүүд онлайнээр үзэх эрхийг ойролцоогоор жилийн 130 доллараар олгодог. Ингэснээр орон нутгийн тоглолтуудаа үзэж болно. Жишээ нь NFL шүтэгчид 70 доллар төлснөөр өөрсдийн дуртай багаа үзэх боломжтой ч зөвхөн тоглолт дууссаны дараа л үзэх эрхийг өгдөг.
5/ Сериалд дурлагчид
План: шоуны 12 season
хэрэв та янз бүрийн сонирхолтой бөгөөд нэг удаад зөвхөн ганц сериал дээр л анхаарлаа төвлөрүүлдэг бол сериал тус бүрийн season-оор тус тусд нь худалдаж авах нь ашигтай байж магад. Ойролцоогоор 45 минутын шоу нэг season-д ойролцоогоор 22 ангитай гэж үзвэл 500 гаруй цагийн кино гэсэн үг. Үүнээс олон цагаар TV үзэх боломжгүй гэж бодож байвал энэ үйлчилгээ таньд тохирох болно.
Төлбөр: Сарын $30
Хэмнэлт: Жилийн $360
6/ Кинонд дурлагчдад
План: Netflex, HBO now + 52 кино рент
Эдгээр сувгуудаас гадна шинэ кинонуудыг рентлээд үзэхэд ч кабельтэй байснаас илүүтэй мөнгөө хэмнэх болно.
Төлбөр: Сарын $46
Хэмнэлт: Жилийн $548
Эдгээрээс гадна iTunes, Amazon Instant Video, Google play зэргээс тухайн дуртай шоу, кино сериалаа тусад нь худалдаад аваад үзэж болно.
Ашигласан материал: The Wall Street Journal, Money сэтгүүл
Friday, September 25, 2015
Хямд бараатай вэб сайт
Онлайн худалдааны сайт Jet.com
удахгуй Amazon, Costco-той ерселдеж эхлэхнээ. Хамгийн хямд унэтэй
бараатай гэхээр нь орж узлээ. Орохоор барахгуй юм авлаа. Унэ нь унэхээр
хямд юм байна. Дэлгүүрт ойрлцоогоор 38$ байсан нэг барааг 28$ орчмоор
авчихлаа. Худалдан авалт хийх явцад авсан барааны тоо хэмжээнээс хамраад
унэ нь 20, 30 центээр багасаад явчхаж байна. Туунчлэн кредит биш дебит
картаар телехед хямдрах жишээтэй. Гэхдээ мэдээж яагаад хямд байна гэдэг
асуулт гарна. Энэ сайт Costco-ийн адил
гишүүнчлэлтэй сайт юм байна. Жилийн 50 доллар. Одоогоор анх удаа бараа
авч байгаа хүнд 35 долларын бараанд код оруулснаар 15 доллар хямдруулж
байна. Мөн үнэгүй 3 сарын туршлалтын гишүүнчлэл өглөө. Би ч автоматаар 3
сарын дараа мөнгө аваад автоматаар аваад эхлэх байх, болохгүй бол
утастаж cancel хийнэ гэж бодож байсан ч цаашид автомаар мөнгө авахгүй
гээд гайгүй томоор гарч ирж байна. Мөн одоогоор 9/30 хүртэл үнийн
дүнгээс үл хамааран үнэгүй тээвэрлэлттэй байна. Лав л миний барааны 2 нь
2 хоногийн дотор очно гэсэн имэйл ирүүлсэн байна. Та нар онлайнаар авъя
гэж бодож байсан юмаа эндээс аваад туршаад үзээрэй. Амжилт.
Tuesday, March 24, 2015
МӨНГӨ ба ХҮҮХЭД
Аавыг дараагийнх нь уналт бүхий бизнес эхлэх саналаас
татгалзуулах гэсэн бидний хэд хэдэн оролдлого бүтэлгүй боллоо. Эхлээд нэг
нэгээрээ хол байгаа нь утсаар, ойр байгаа нь халз ярилцаад ойлгуулах гээд үзэв.
Дараа нь найзыгаа төслийн тооцоог нь гаргаж өгөөд алдагдалтай гэдгийг нь сайн
харуулж батлаад өг гэж явуулсан боловч найзын маань тооцоог үл тоов. Бидний
оролдлогыг үл харгалзан хөгшин хүнд ахадсан, зардал, ажиллагаа ихтэй бизнесээ эхлэхээр
аль хэдийн газар аваад хашаа босгож эхэлснийг эгч маань дамжууллаа.
Уг нь ч залуу бөгөөд ажил, овсгоотой хүмүүст бол гахайн аж
ахуй эрхлэвэл хиам боловсруулах цех ихтэй Монголд бол аятайхан нь л бизнес.
Харин аав маань насаараа бичгийн ажил хийж аж амьдралаа “нам, засагтаа”
даатгаж, түүнийхээ төлөө ажиллаж байснаас биш хэзээ ч гэр бүлийн амьдралдаа
бизнес ухаан, эдийн засгийн ашигтай байх шийдвэрийг гаргаж байсангүй, гаргах ч
шаардлага байсангүй. Хэдийгээр нийгэм солигдсон ч мөнгөтэй харьцах хүмүүжил нь
хэвээр үлдсэн түүний хувьд ашгийн төлөө бизнес эрхлэх нь эхнээсээ л нуралт
байдаг билээ.
Энэ тэндээс тандаад үзвэл америк хүмүүст ч гэсэн настай эцэг
эхчүүддээ зөвлөгөө өгөхийг оролддог ч тийм амар байдаггүй бололтой. Нэлээд
сайнд тооцогддог нэгэн санхүүгийн мэргэжилтэн бичихдээ “…Ер нь хүмүүст
санхүүгийн зөвлөгөө өгнө гэдэг хэцүү, түүний дотор өөрийн хөгшчүүлдээ зөвлөгөө
өгнө гэдэг бол бүр ч хатуухан ажил…” гэжээ. Энд хөгшчүүлээ мөнгөө буруу эсвэл
ашиггүй хөрөнгө оруулалтанд алдчихвий хэмээн насанд хүрсэн хүүхдүүд нь санаа
зовж зөвлөгө өгөхөд тэд “бид чамаас олон оймс илээсэн тул мөнгө санхүүгээ
чамаас илүү зохицуулж чадна, no, thank you” гэх нь олонтой ажээ. Хэдэн үеэрээ
зах зээлийн эдийн засагтай оронд амьдарч байгаа тэдний хувьд асуудал өөр л дөө.
Харин тухайн нөхцөл байдал нь сэтгэхүйг нь өөрчилж хүссэн хүсээгүй зах зээл,
мөнгөний ухаанд алдаж онон суралцаж байгаа бид нар эцэг эх биднээсээ тэс ондоо
нөхцөлд өсөж бойжиж байгаа үр хүүхдүүддээ мөнгө, санхүүгийн зөв ухаан, хүмүүжил
олгож чадаж байгаа билүү хэмээн бодолхийлэхэд хүрсэн юм.
“Money Mama and the Three Little Pigs” буюу “Мөнгө ээж ба 3
жижиг тооройнууд” номын зохиолч Лори Макэй “Чи сургуульд дандаа онц сурдаг
байсан ч хэрэв бодит амьдрал дээр санхүүгийн шалгалтандаа унавал чиний бүхэл
бүтэн амьдрал чинь уруудах болно” гээд хэрэв хүүхдүүд мөнгөтэй зөв харьцаж
сурвал тэд том болоод өөрийн дуртай мэргэжлээ эзэмшээд, дуртай ажлаа хийж,
дуртай мөрөөдлөө гүйцэтгэж сайхан амьдрах болно. Яагаад гэвэл тэд мөнгөнийхөө
асуудлаа шийдсэн байх тул амьдралынхаа сонголтуудыг мөнгөнөөс хамаарах
дарамтгүйгээр хийх болно. ” хэмээн хүүхдэд санхүүгээ авч явах чадварын эртнээс
сургахын чухлыг онцолжээ.
Тэгвэл бид дөргүй бух шиг зүтгэх хөгшчүүлийнхээ өөрийн гэсэн
зорилго, хүслийг ойлгож тайван орхиод өсгөн хүмүүжүүлж байгаа үр хүүхдүүддээ
мөнгө, санхүүгийн зөв хүмүүжил олгох талаар санаа тавибал тэдний ирээдүйд нь
ихээхэн нэмэр болох нь дамжиггүй. Ингээд энд Америк эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ
мөнгөтэй зөв харьцдаг болгох тал дээр хэрхэн яаж анхаардаг талаар судалж үзсэн
юмаа.
1. Дуслыг хураавал далай буюу хадгалж сургах нь
“Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам” номонд хүүхдээ багаас нь
хадгалах ухаанд сургасан талаар нэгэн түүх өгүүлжээ.
Үүнд: “… Миний нэгэн танил 7 настай охиндоо 10 марк өгөнгөө
аав нь чамд нэг юм үзүүлье гээд хотынхоо ядуус амьдардаг дүүрэгт охиноо
авчирсан байна. Тэд тэр хавиар нэлээд эргэлдэж хоолны газраар нь хүртэл орж
хооллосан байна. Ингээд аав нь охиндоо: Насан туршдаа хүн эцэг эхтэйгээ
байхгүй. Хэзээ нэгэн цагт биеэ дааж амьдрах болно. Тэр үед чи ямар газар
амьдрах нь чамаас шалтгаалах болно. Чамд үзүүлсэн тэр газарт 10 маркаа бүгдийг
нь үрдэг хүмүүс амьдардаг юм. Чи сайхан байшинд найрсаг хөршүүдтэй дүүрэгт
амьдрахыг хүсвэл хадгалж сурах хэрэгтэй гээд хуримтлалын төлөвлөгөө охиндоо
гаргаж өгчээ. Охин том болоод тийм газар амьдрахыг хүсээгүй тул өөрийн 10
маркаас 5-ыг нь хадгалахыг хүсчээ. Аав нь охиныхоо хадгалсан марк бүрт
урамшуулал болгож 50 марк дансанд нь хийж байхаар болсон байна. 7 жилийн дараа
аав нь өөрийн оруулдаг хөрөнгө оруулалтаа зогсоосон бөгөөд охин нь нэгэнт
хадгалах дадал суусан тул цаашдаа өөрөө хуримтлуулсаар насанд хүрэхдээ 200 000
гаруй марктай болсон байжээ.”
Монголд олон хүн, түүний дотор би ч гэсэн “Үрэх мөнгө нь
байвал зарцуулах арга заавал олдоно” гэдэг Паркинсоны хуулиар амьдарч олигтой
хуримтлал хийж байсангүй. Үүд багын хүмүүжил, боловсрол үүний дээр нь аажуу
тайван Монгол араншин нөлөөлдөг байх л даа. Монголд жирийн амьдралтай хүн хэдэн
сар ажилгүй байсан ч төрөл саднаараа хооллоод яваад байж болдог тухай нэгэн өгүүлэл
санаанд орсон юм. Гэтэл энд нэг сар ажилгүй болбол хуримтлуулсан мөнгөгүй бол
юу болох билээ. Бидний амьдарч байгаа зах зээлийн нийгэм өөрөө хатуу нийгэм.
Иймд бид үр хүүхдүүдээ энэ нийгэмд ирээдүйд аятайхан амьдруулахын тулд тэднийг
олсон мөнгөнөөсөө хурааж сургах л хэрэгтэй болж байна.
Саяхан зурагтаар хүүхдүүд цуглуулсан задгай мөнгөө банкны
мөнгө тоологч машинд хийгээд гарсан мөнгөний тасалбараа банкны ажилтанд аваачиж
өгөөд хадгаламжийн данс нээлгэж болох тухай нэгэн реклам сонирхол татсан юм.
Америк эцэг эхчүүд хүүхдүүдээ багаас нь saүings ethic буюу
хадгаламжийн ёс суртахуунтай болгох үүднээс банкинд чекэн болон хадгаламжийн
данс нээж өгөх нь олонтой ажээ. Їнэхээр хүүхдүүд нь piggy bank юмуу төмөр
хайрцганд хадгалж байснаас илүү зүтгэлтэйгээр мөнгөө хадгалж эхэлдэг байна.
Зарим тохиолдолд хадгалсан мөнгөний тоо нь эцэг эхчүүдийгээ өөрсдөөсөө ичихэд ч
хүргэдэг гэнэ. Гэхдээ эхнээсээ дансныхаа мөнгийг зарцуулах эрхийг хүүхдүүддээ
өгөх үү, эсвэл жаахан том болохыг нь хүлээх үү гэдгийг бодож үзэж шийдвэрлэх
хэрэгтэй юм.
Нэг талаар данс өөрийнх нэр дээр тул мөнгөө өөрөө мэдэж
зарцуулах нь зөв боловч тэд зэрэг 10, 20 ширхэг барбинд мөнгөө үрээд дансаа
хоосолж магадгүй гэж эцэг эхчүүд болгоомжилдог ажээ. Нөгөө талаас тэд хэдийгээр
ухамсартай худалдан авалт хийж чадахгүй ч дансан дахь мөнгөнийх нь үлдэгдэл,
баланс, хүүний тухай сайн ойлгуулж тайлбарласнаар үрвэл дансан дахь мөнгө маань
багасна гэж ойлгоод бодолтойгоор сонголт хийж юм худалдаж авдаг аятай дадал
заншилд багаасаа суралцаж эхэлдэг байна. Дээр нь хүүхдүүд банкны үйл
ажиллагаатай эртнээс танилцаж, багаасаа чек бичих болон чекийн дэвтрийн
балансаа хөтөлж суралцдаг ажээ.
2. Үргүй зардал
2 жил уулзаагүй хүүгээ анх Америкт ирэхэд нь зав л гарвал
дэлгүүрээр дагуулж явж өөрийнх хүссэн төдийгүй надад өөрт маань таалагдсан
зүйлсийг хүүдээ авч өгч санасан сэтгэлээ дэвтээсэн юм. Гэтэл удалгүй гэрээ
дүүрэн эвдэрсэн эвдрээгүй хэрэгцээгүй тоглоом, хэрэгсэл энд тэндгүй хэвтэх
болсон ч хүү маань дахин дахин л нүдэнд харсан бүрээ авахуулах гэж оролдох
болсон билээ.
Хямд юм гээд тоохгүй байснаас бариад л бараг эвдрэх 1, 2
долларын үнэтэй тоглоомоос өгсүүлээд 25 сентийн машины хажуугаар ч зүгээр
өнгөрөхөө больж эхэллээ. 25-хан сент гээд хүүхдүүддээ өөгшүүлээд байгаа
хүмүүсийн хөл ихтэй газар хүүхдүүдийн нүдэн тусах газар олноор байрласан, мөнгө
хийхээр муухан шиг бохь, атга чихэр, резинин бөмбөг, шивээс гээд төрөл бүрийн
жижиг сажиг зүйлс гаргаж өгдөг эдгээр машинууд зэрэг нь бидний бодож байгаа шиг
тийм хямд зүйл мөн үү? Їнэхээр эдгээр машинуудаас бид хүүхдүүддээ баяр
баясгалан худалдан авч өгч чадаж байна уу, эсвэл зүгээр тэднийг мөнгөө цоорхой
шуудай уруу хийхийг сургаж байна уу?
Энэ бүгдийн эцэст хүүгийхээ мөнгөтэй харьцах харьцааг болон
өөрийн үйлдлээ ч өөрчлөх хэрэгтэй болсныг ухаарч америкчуудын нэрлэдгээр allowance
program буюу 7 хоног бүр тогтмол мөнгө өгдөг арганд шилжлээ.
Нөхөртэйгээ ярилцаж байгаад 7 хоногт биш сард нэг удаа,
харин мөнгөнийх нь хэмжээг 5 доллар байхаар тогтоолоо. Їнэхээр ч энэ арга хүүд
маань аятайхан тохирч бага зэргийн судалгаа хийсний үндсэн дээр /заримдаа
дэлгүүрүүдийн рекламын сэтгүүлийн тоглоомын хэсгийг эргүүлж үнийг нь харьцуулж
харах зэрэг/ ямар тоглоом авахаа эртнээс тодорхойлж үнийг нь мэдээд хэдэн сарын
“цалин”, бэлэгний мөнгөө уйгагүй цуглуулах боллоо. Өөрийн мөнгөөрөө авсан тоглоомых
нь хэрэглээ нь ч сайжрав. Ийнхүү энэ арга нь хүүг маань хадгалах, сайн сонголт
хийх, хүссэн юмандаа хүрэхийн тулд тэсэх, худалдан авалтын сайн муу талуудыг
мэдэж ойлгож авахад ихээхэн тусалж байгаа төдийгүй бидний мөнгийг ч хэмнэж
win-win situation буюу бидэнд ч хүүд маань ч ашигтай шийдэл болсон юм.
Мөн нэмж дурдахад хүүхдүүдийг олон зүйл худалдан авах
хүслийг нь төрүүлэх, мөнгө үрэх, хэт материаллаг болох зэрэг буруу заншилтай
болоход нь гадны олон хүчин зүйлс түүний дотор телевизийн реклам ихээхэн үүрэг
гүйцэтгэдгийг судалгаагаар нотолжээ. Мариа Шерлок “Хүүхдүүдтэйгээ энгийн
амьдрах нь” номондоо хүүхдүүдээ рекламын мангасаас хэрхэн хамгаалах талаар
дараахь зөвлөгөөг эцэг эхчүүдэд өгчээ.
Үүнд:
• Үзэх цагийг нь хязгаарлах
• Хүүхдүүдээ нэвтрүүлгийг зөв хүлээн авч байгаа эсэхэд нь
анхаарах. Үзсэн зүйлийнх нь талаар ярилц. Рекламыг шүүмлэхээсээ бүү ай.
• Хэлсэн ярьсан зүйлээ өөрөө хэрэгжүүл. Моод хөөцөлддөг эцэг
эхийн орчинд материалаг хүүхэд л өсөх болно.
• Аз жаргал эдэлж байгаа зүйлээс биш байгаль болон хүмүүстэй
харилцах харилцаанаас ирдэг болохыг хүүхдүүддээ аль болох харуулахыг хичээ.
Тэдэнд нөлөөлдөг дараагийн том хүчин зүйл бол үеийхнийх нь
дарамт, нөлөө бөгөөд хэт их матераллаг зүйлийн хойноос хөөцөлдөж мөнгө төгрөг
үрэх нь буруу гэдгийг ойлгуулахын тулд хүүхдүүдтэйгээ том хүн шиг ярилцаж
хэрэгтэй гэж санхүүгийн зөвлөгч Жек Сирард SacBee-д бичжээ. Харин тэдэнд дахиж
хэзээ ч юм битгий худалдаж ав гэх мэтээр хэлж загнахын оронд ойлгуулахыг хичээж
америкийн ихэнх саятнууд ямар их даруухан амьдардаг болон тэд мөнгөө дэмий
юманд үрдэггүй учраас баяжсан тухай өгүүлдэг бэст-сэллэр болсон “Millionaire
Next Door” гэх мэт номнуудыг уншуулбал тустай байх болно гэж зөвлөжээ.
3. Хувьцаа – Яагаад болохгүй гэж?
Хүүхдүүдийг хэрэгцээтэй эрсдэлийг болон хөрөнгө оруулалт
хийж чаддаг болгож сургах нь дараагийн чухал санхүүгийн боловсрол болно гэж
мэргэжилтнүүд үзэж байна. Энэ нь хадгаламжийн данс, депозит сертификатаас
гадуур санхүүгийн алхмуудыг хийж сургах гэсэн үг юм бөгөөд үүний тулд хувьцаа
бондтой эртнээс танил болгож байхад илүүдэхгүй бололтой.
Санхүүгийн шинжээчдийн үзэж байгаагаар хувьцааны хйрйнгй
оруулалтаар мөнгө хийхэд хүүхдүүд бидний бодож байгаагаас илүү түргэн суралцдаг
ажээ. “Хувьцааны ноогдол ашгийн тухай” номын зохиолч, Нью Жерсигийн санхүүгийн
төлөвлөгөө, хөрөнгө оруулалт манежментийн Wealth Builders фирмийн дэд захирал
Гари Стройк бичихдээ “Хувьцаанд зөвхөн 50-хан доллараар хөрөнгө оруулсан байсан
ч гэсэн хүүхдийн ухаан санааг түүн шиг татах зүйл үгүй болдог тул тэдэнд
хувьцаа авч өгсөнөөр хөрөнгө оруулахын мэргэн ухаанд суралцуулж болно” гэжээ.
3 хүүхдийн эх, “Stock Market Pie: Grandma Helps Emily Make a
Million” /Хувьцааны зах зээлийн бялуу буюу Эмилид эмээ нь сая доллар хийхэд нь
тусалсан тухай/ хүүхдийн номын зохиолч Жоэнни Сэймуре “Энгийн ажил төрөлтэй,
энгийн хүмүүс саятан болцгоодог. Тэд нар гэнэт сугалаа хожоод биш харин бага
багаар удаан хугацааны турш хадгалах, хөрөнгө оруулахын тусыг ойлгож мэдсэн
учраас л ийм эх баялгыг цуглуулж чаддаг юм.” гээд цааш нь, хүүхдэд өгөх
санхүүгийн бэлэг дотроос хамгийн утга учиртай нь хувьцааны бэлэг байх болно
хэмээн дурджээ.
Хөрөнгө оруулалтын Moneypaper сонины эрхлэгч Вита Нелсон
“Хүүхдэд бялуу авч өгч байснаас бялууг нь хийдэг Sara Lee компанийх нь хувьцааг
аваад өг. Тэгвэл тэд ирээдүйд өөрсдөө хэдийг бол хэдийг хүссэн тооны бялуугаа
худалдаж авах боломжтой болно” гэж хүүхдийг хувьцааны зах зээлд оролцуулахын
тусыг ийнхүү дурджээ. Хүүхдүүд хувьцаа, бондонд хөрөнгө оруулаад олох мөнгө нь
их биш ч байсан ч хамгийн гол нь суралцах зүйл нь их юм. Гэхдээ хувьцааны
хөрөнгө оруулалтаар ихээхэн ашиг олохыг хэн үгүй гэх билээ. Жишээ нь 1984 онд
Standart& Poor-ийн 500 индехийн санд оруулсан 5000 доллар өнөөдөр 57,000
долларын үнэ хүрч байна.
Гэвч хүүхдээ ганцаарчилсан хувьцаа эсвэл дан зах зээлд их
бооцоо тавьж нэг мөсөн их ашиг мөрөөдөгч биш харин бооцоогоо бага багаар
нэмэгдүүлснээр урт хугацааны томоохон ашиг олох магадлалаа нэмэгдүүлдэг хөрөнгө
оруулагч болгоход нь анхаарах хэрэгтэй гэж The Wall Street Journal-д бичжээ.
Мэдээжээр бид хүүхдүүддээ зориулж олон мянган долларын
хөрөнгө оруулалт хийж чадахгүй ч технологи бидэнд хүүхдүүддээ хямд үнээр жижиг
хувьцаанууд авах боломжийг олгож байна. 1000 гаруй компаниуд өөрсдийн хувьцааг
брокерээс биш компаниас нь шууд худалдан авах ашигтай байх төлөвлөгөө санал болгодог
юм байна. Хамгийн зөв газар бол тэдгээр компаниудын Вэб сайт байх болно.
Хөрөнгө оруулагчтай харилцах хэсгийн хуудас нь хөрөнгө оруулах төлөвлөгөөний
талаар танилцуулах болно. Эдгээр компаниудын дотор хүүхдүүдийн сайн танил
BellSouth /гар утас/, Aүon Products Inc /гоо сайхны бүтээгдэхүүн/, General
Motors Corp./машин/, Limited Brands Inc. /хувцас/ зэрэг болон бусад компаниуд
“diүidend reinүestments plan” буюу эзэмшиж буй хувьцаанд нь ноогдох ашгиар
автоматаар компанийхаа хувьцааг нэмж авч өгч дансанд чинь хийдэг төлөвлөгөөг
санал болгодог ажээ. Дээр дурдсан Moneypaper сонин анхны хувьцааг худалдан
авах, “diүidend reinүestments plan” бүртгүүлэхэд чинь туслах үйлчилгээ үзүүлдэг
гэнэ. Хэрэв таны хөрөнгө оруулахыг хүсч байгаа компани нь шууд хувьцаагаа худалдаалдаггүй
бол брокерээр дамжуулан худалдаж авах болох ба commission буюу худалдаа хийгдэх
бүрт авах үйлчилгээний хөлсийг төлөх хэрэгтэй болно. Иймд эхний үед онлайнаар
хямдралтай үйлчилдэг брокер хамгийн сайн сонголт байх болно. Жишээ нь, Веб
сайтад тулгуурлсан Sharebuilder Corp /www.sharebuilder.com/ нь анхны хөрөнгө
оруулалт хийх хамгийн бага мөнгөний тоог заадаггүй бөгөөд тухайн дансны
худалдаа бүрт 4 доллар л авдаг байна. Уг сайт анхны хөрөнгө оруулалтын хэмжээ,
тавьж байгаа зорилго /ямар хугацааны дараа, юуны тулд, хэдий хэмжээний мөнгөтэй
болох/ өөрийн чинь эрсдэл хийх зан чанар зэргээс үндэслэн зарим хувьцаа, бондыг
санал болгоод, зорилгондоо хүрэхийн тулд сар бүр тогтмол хэдийг дансандаа нэмж
хийх хэрэгтэй болохыг тооцоолж өгдөг сайхан программтай юм билээ.
Доор хямдралтай үйлчилгээ үзүүлдэг зарим онлайн брокеруудыг
жагсаав. /Хүснэгтээс харна уу./ Уг компаниудаас сонголт хийхдээ үйлчилгээний
гэрээ, нөхцөл зэрэгтэй нь сайн танилцаарай
Брокерууд Данс
нээлгэх үеийн хамгийн бага мөнгөний хэмжээ Үйлчилгээний
суутгал
Harrisdirect /www.harrisdirect.com/ $1 $7.95
Muriel Siebert /www.siebertnet.com/ $1 $14.95
Firsttrade /www.firsttrade.com/ $1 $6.95
Amerltrade /ameritrade.com/ $2,000
$10.99
OptionsXpress /optionsxpress.com/ $1 $9.95
BrownCo / www.brownco.com/ $15,000
$5.00
Scottrade /scottrade.com/ $500
$7.00
WallStreet*E /www.wallstreete.com/ $2,500 $9.99
Анхны хөрөнгө оруулалтаа хийхийн өмнө хувьцааны зах зээлийн
талаарх мэдлэг, боловсролоо нэмэгдүүлэхэд гэмгүй. Хөрөнгө оруулалт сонирхож,
өөрийн мөнгөөр хувьцаа авахыг хүсч байгаа томхон хүүхдүүдэд зориулж
Sharebuilder-ээс “Inүestor Starter Kit”-ийг санал болгодог аж. Үүнд” Давид
Вахын “The Automatic Milionaire: A Powerful One-Step Plan to Liүe and Finish
Rich” ном, Money сэтгүүлийн жилийн захиалга, Sharebuilder-ийн 25 долларын
кридет, дээр нь хувьцаагаа сонгох болон гараагаа хэрхэн эхлэх талаарх мэдээлэл
бүхий СD оролцуулаад бүгд нийлээд 29.95 долларын үнэтэй юм байна. Харин жижиг
хүүхдэд зориулж хувьцаа худалдаж авах гэж байгаа бол тоглоомон мотоциклийг
Harley-Daүidson-ы хувьцааны хамтаар, хумсны лакийг Aүon пүүсийн хувьцаатай гэх
мэтээр худалдаж авч өгвөл тэд илүү ойр хүлээж авах байх гэж зөвлөж байна.
Үнэхээр тэдэнд хөрөнгө оруулах хүсэл сонирхлыг эртнээс төрүүлж чадах юм бол
эцэстээ тэд өөрсдийгөө сайн аваад явахыг та бүгд харах болно гэж Нелсон
өгүүлжээ.
4. Юунаас эхлэх вэ?
Хүүхдүүд мөнгөний талаар мэдлэг, боловсролыг The Wall Street
Journal-аас ч юм уу, эсвэл үеийнхээ хүүхдүүдийн ярианаас юм уу олно гэх юм уу,
аль эсвэл сургуульд нь ч даатгах аргагүй. Иймд эцэг эх бид нар л тэднийг мөнгөө
зөв зохицуулдаг болгож сургах ёстой болж байна. Бага насны хүүхдүүдэд мөнгөний
үнэ цэнийг ойлгуулахын тулд дэлгүүр дагуулж явах, ийнхүү явахдаа хямдралын
талон ашиглах, хямдрал явагдаж байгаа үед нь худалдан авалт хийх зэргээр жишээ
үзүүлж, жинхэнэ үнийг худалдаж авсан үнэтэй харьцуулж хэдий хэмжээний хэмнэлт
хийснээ ойлгуулахыг хичээгээрэй.
Түүнчлэн ямар хэмжээний мөнгө хаанаас орж ирж хаашаа гарч
байгааг харуулах гэр бүлийн төсвөө тооцоонд тэднийг оролцуулах нь цаашдаа
өөрийн санхүүгийн мөнгөний урсгалыг бодож зохицуулдаг болгож сургахад тусална.
Мөн мөнгийг хөдөлмөрлөж олохын баяр баясгалангийг мэдрүүлэх, шийдвэр гаргах
чадварыг нь сайжируулахад биед нь тохирсон ажил хөдөлмөр хийхийн тусыг дурдахгүй
байхын аргагүй. Хүүхдүүд тухайн ажил хөдөлмөр эрхлэх санааг өөрөө бодож гаргах
юм уу, эсвэл бусдаас жишээ авч эхэлж болох юм. Алех охин 8 настай байхдаа л
байрныхаа аав ээжүүдийг нь завгүй байх юм уу эсвэл амрах гэсэн үед нь
хүүхдүүдтэй нь тоглож саатуулна гэсэн гараа бичсэн рекламын хуудсуудаа
апартментынхаа гадуур тарааж байжээ. Түүнийг цагийн 5 доллараар ажиллуулах
үйлчлүүлэгч зөндөө олдохоор барахгүй байнгын үйлчлүүэгчидтэй ч болж амжсан.
Бага насны хүүхдүүд лемонад зарах, Халловын, өндөгний баярын дараах үлдэгдэл
чирхийг 10 сентээр зарах, хүүхэд харах гээд олон төрлийн ажлыг бодож олж болно.
Арай томхон хүүхдүүд бол найз нөхөд, хөршүүддээ сайн сурталчилж чадвал айлын
гэр орон харах, зүлэг ногоо тасдах, нохой зугаалуулах бизнесээр хөөрхөн мөнгө
олоод байх боломжтой. Гэхдээ эдгээр мөнгө олох ажил нь хүүхэд насных нь хамгийн
чухал зүйл болж хувирахгүй байх тал дээр анхаарч ажиглаж байх нь эцэг эх бидний
үүрэг билээ.
Дээрх практик ажиллагаанаас гадна мэдээллийн арвин их далай
болсон интернэт болон ном сурах бичгээс хүүхдүүдийн мэдлэг мэдээллийг
нэмэгдүүлэх боломжтой юм. JumpStart Coalition www.jumpstart.org вэб сайтын
“personal finance clearinghouse” хэсгээс машин хэрхэн рентлэх вэ, хуучин машин
худалдаж авах нь зэрэг зөвлөгөөнөөс өгсүүлээд коллежид мөнгөө хэрхэн төлөх вэ,
салалтын үеийн санхүү зэрэг хувь хүний санхүүгийн талаар хүүхдүүдийн төрөл
бүрийн насанд тохируулан засгийн газар, бизнес, ашгийн бус байгууллагуудаас
гаргасан 500 гаруй материалыг захиалан авч болох юм байна. Үүний ихэнх нь маш
хямд үнэтэй, зарим нь үнэгүй материалууд юм. Уг сайтаас хүүхдийн ангийн түвшин,
материалын төрөл, сэдвээс хамааран хайлт хийх боломжтой бөгөөд үнэгүй материал
гэдгээр хайлт хийвэл 170 гаруй ном сурах бичиг, гарын авлага видео материал
олдож байна.
Түүнчлэн Merrill Lynch “Inүesting Pays Off” буюу “хөрөнгө
оруулалт үр дүнгээ өгдөг” нэртэй санхүүгийн мэдэгдэхүүн олгох хүүхдүүдийн нас
болон бизнес төлөвлөгөө, төсөв, ажил мэргэжил зэрэг сэдвээр ангилагдсан
интерактив сургалтын хйтйлбйрийг www.ml.com/philanthropy/ipo/ сайтаас татан
авах буюу захиалан авч болно. Уг хөтөлбөрийн ажиллах дэвтэр нь амьдралд гардаг
нөхцлүүд, ялангуяа гэр бүлд гардаг хамааралтай асуултуудыг тусгасан ба боломжит
хариултын хэсэгтэй тул хүүхдүүдээрээ хариулуулж бичүүлсэний дараа харьцуулан
шалгах боломжтой төдийгүй эцэг эх бид нарт ч гэсэн зарим мэдлэгийг олгох таатай
хөтөлбөр байна.
Дашрамд сонирхуулахад хүүхдүүдийг мөнгийг банкны автомат
машинаас л гардаг гэж ойлгодог бодлоос нь салгаж долларын дэвсгэрт, сентийн
талаарх түүх, марк дугаар, тэмдэглэгээ болон хэвлэлтийн талаарх мэдлэг,
мэдээллийг өгөхийг хүсвэл хүүхдүүдэд зориулсан дараахь сайтууд уруу зочлоорой.
Үүнд, Нэгдсэн Улсын Mint /зоосны Үйлдвэр/-ын сайтын /www.usmint.goү/ хүүхдүүдэд
зориулсан хэсгийг нь HIP Рocket Change нэрлэдэг ба дунд сургуулийн хүүхдүүдэд
зориулж тоглох замаар мэдээллийг авахаар хийжээ. Жишээ нь зоосны талаар түүх
сонсохын тулд цаг хугацааны машинд суух гэх мэт. Нэгдсэн улсын Bureau of
Engraүe and Printing /Сийлбэр, Хэвлэлтийн Товчоо/-ны сайт
/www.moneyfactory.com/-ын интерактив суралцах хэсэгт хүүхдүүд өөрсдөө долларын
дэвсгэрт урлаж найзууддаа илгээж болох юм байна. PBS-ын сайт болох
/www.pbs.org/wgbh/noүa/moolah/ олон нийтэд 1996 онд цацагдсан “Noүa” цувралын
зарим хэсгийг “Мөнгө хийх нууцаас” гарчгийн дор оруулжээ. Эндээс хүүхдүүд
жинхэнэ дэвсгэртийн бүтэц, хуурамч дэвсгэртийг харах боломжийг өгнө. www.xe.com
сайтын тусламжтайгаар гадаад мөнгөний ханшны талаар мэдээллийг авахаас гадна
хөрвүүлэгчийн тусламжтайгаар долларыг бусад мөнгө үрүү шилжүүлж үнэ цэнийг
мэдэж авч болох юм байна.
Түүнчлэн Нил Гадфрэйгийн “Ultimate Kid’s Money Вook” ном нь
8-12 насны хүүхдүүдэд долларын дэвсгэрт, зоосны талаар сонирхолтой хариултуудыг
өгчээ. Мйн хэрэв та бүгд Дэнвэр, Филаделфиа, Канзас сити хотуудад амьдардаг
буюу эсвэл эдгээрээр зочилбол Нэгдсэн улсын Mint-ээр, Вашингтон Ди Си-д Bureau
of Engraүe and Printing үйлдвэрүүдээр очиж танилцуулах аялалд нь оролцвол
хүүхдүүд тань хоосон цаас хэрхэн гялалзсан доллар болон хувирахыг харж
болохнээ. Түүнчлэн Канзас сити дахь Нэгдсэн улсын нөөцийн банкны байран дахь
Мөнгөний музейг орж сонирхож болох ба тэнд Харри Трумэний зоосны цуглуулгыг
үзэж болох ажээ.
Ингээд хүүхдүүдэд мөнгөний боловсрол олгох талаар цуглуулж
мэдсэн зүйлээ та бүхэнд танилцууллаа. Та бүхэн ч гэсэн энэ талаар аятай
туршлага хуримтлуулсан бол бидэнтэй хувуулцаарай
Subscribe to:
Posts (Atom)