Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Friday, April 10, 2020

2/25/19 AAA сэтгүүл

AAA сэтгүүл уншаад сууж байсан чинь хөөрхөн хөөрхөн зөвлөгөө байнаа. Рентний машин авсан үед бензины танк нь аль талдаа байгааг бид нар гарч хардаг даа. Гэтэл нүүрэн дээр минь аль талдаа байдгийг сумаар харуулчихсан байдаг юм байна. Мөн суудлын халаагуураа ашиглаад хоолоо (пицца гэх мэт) халуунаар гэртээ аваад ирэх, рензинээр АС нүхээр оруулж гаргаад утсаа түр тогтоох, cupcake цаасан суурийг аяга тогтоогчдоо дэвсчихээд солиод байж болох гэх мэт санааг өглөө.

3/2/19 Ажил

Амазоны бараа таваарыг өөрийнхөө машинаар зөөгөөд цагт $20 орчим олох боломжтой юм байна. шөнө орой болон баярын үеэр үнэлгээ нь өндөр болдог гэсэн бна. Гэхдээ үнэлгээ нь хот бүрт өөр өөр. Жишээ нь 4 цагийн блок нь Теннессеед $124 байхад флоридад $90 байх жишээтэй. 
Amazon Flex жолооч болохын тулд background check-ыг пасс хийх, хэд хэдэн сургалт видео үзэх, Apple эсвэл андройд гар утастай (апп-аараа ажлаа авдаг) гэсэн нөхцөлүүдтэй гэжээ. 
Тэгээд гар чийдэн, нохой хуурах амттан хармаалж аваад зөөгөөд байх нь. 
Амазоны үйлчилгээ (amazon.com, prime now, amazon fresh, одоо нэмээд whole food-ыг худалдаад авчихсан) жилээс жилд нэмэгдэж байгааг бодвол өөрөө ажлын цагаа тааруулаад хөөрхөн хэдэн төгрөг хармаалаад явах боломжтой байж болох юм.
Сайт нь flex.amazon.com

3/11/19 Мартын 8 ба ТУС клубын

Сакраменто хотын Монгол сурагчдын сайн үйлсийн ТУС (Team of Youth Care) клуб маань менторүүд, эцэг эхчүүдийнхээ хамтаар Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан Эмэгтэйчүүд, Гэр бүлүүдэд зориулсан мэдээллийн өдөрлөг 3-р сарын 9-д 1:00-4:00 хийхээр боллоо.
Клуб маань 2013 онд байгуулагдсанаасаа хойш Монголын хүүхдийн эмнэлэг, тасагт хэвтэж эмчлүүлж байгаа хүүхдүүд, сахиур нарт зориулж ном, тоглоомын сантай болгох эхлэл болгож тоглоом, ном, хувцас, худалдаж авч өгөх, сувилагч асрагч нарт гоёлын даашинз илгээх, эндхийн хөгшчүүлийн асрамжийн газарт очиж эргэх очих хүнгүй хөгшчүүлтэй цагийг хамт өнгөрөөх зэрэг үйл ажиллагааг хийж ирсэн ба Клубын эхний хүүхдүүд маань одоо коллеж төгсч байна даа.
Энэ жилийн үйл ажиллагаанд хүүхдүүд маань хичээлийнхээ хажуугаар Марихуаны хүүхэд, залуучуудад нөлөөлөх нөлөөллийн талаар судалгаа хийж үүн дээрээ үндэслэн видео хийж байгаа үүнийгээ та бүхэнд үзүүлнэ, мөн олон сайхан эмэгтэйчүүд илтгэл зөвлөгөө, өөрийн амьдралын туршлагаасаа хуваалцана, сонирхолтой яриа өрнүүлнэ. Энэ нь үнэгүй үйл ажиллагаа бөгөөд (Public Health Institute грантаар санхүүжигдэж байгаа) та бүхэн бууз, хоол идэнгээ эх хэлээрээ эмэгтэйчүүд гэр бүлүүд, үр хүүхдүүддээ хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө сонсох боломжтой.
Илтгэл, яриа хийх хүмүүс бага наснаас том коллеж төгссөн үр хүүхдүүдтэй, эсвэл Америкт мэргэжлийн байгууллагад олон жил ажилласан хэлж ярих туршлага ихтэй хүмүүс. Ялангуяа залуу эцэг эхчүүд, шинэээр ирсэн хүмүүст бол алдаж болохгүй боломж шүү.
Найз нөхдөө хэлж дамжуулаарай.


Мартын 8-ыг тохиолдуулан Эмэгтэйчүүд, гэр бүлүүдэд зориулсан мэдээллийн өдөрлөг маань маш амжилттай болж өндөрлөлөө. Өдөрлөгт ирсэн эцэг эхчүүд, хүүхдүүд маань эрүүл мэнд, үр хүүхдийн боловсрол, хичээл сурлагын тал дээр лекц, яриа сонсож марихуан гэж юу болох хүүхэд залуучуудад нөлөөлөх нөлөөллийн талаар бичлэг үзэж мэдлэг мэдээллээ дээшлүүлж, өөртөө болон үр хүүхэд, гэр орондоо хэрэгжүүлэх олон сайхан санаа оноо өвөртөлж, толгойгоо цэнэглээд авлаа.
Монгол коммунитигийн эмэгтэйчүүд, гэр бүлүүдийн төлөө үнэтэй цагаа зориулж ирж лекц уншсан Гол илтгэгч Энхмаа, Тэгшээ, Энхээ нартаа болон эцэг эхчүүддээ цагийг нь олсон сайхан зөвлөгөө, мэдээлэл өгсөн Чука багш, Удвал, Жавхаа, Цэрмаа нартаа чин сэтгэлээсээ баярлалаа. ТУС клубын хүүхдүүд ийм том үйл ажиллагааг зохион байгууллахад маш сайн оролцож хариуцсан үүрэг хариуцлагаа амжилттай биелүүллээ.
Ментор ээж нартаа амттай сайн хоол унд бэлдэж ирсэнд баярлалаа. Мөн клубын үйл ажиллагаа дэмжиж хандив өгсөн бүх хүмүүстээ баярласнаа иоэрхийлье. Цугларсан $129 -ыг хүүхдүүд дараагийн прожекттаа хэрэглэх болно.

3/12/19 Коллеж элсэлтийн хахаль баригдав

Бидний бага байхад томчууд, алдартай хүмүүс конкурсанд хүүхдээ тэнцүүлэхийн тулд дээгүүр өчнөөн юм хийдэг байсансан. Хөөрхий их сургуулийн багш нар, захирал, деканууд жилд ганц сайн мөнгө хийж авдаг нь тэр байсан байх даа. Тэрнээс болоод хахууль, танил талгүй хичнээн ч ардын хүүхдүүдийн хувь тавилан өөрчлөгдсөн болдоо. Конкурсынхаа оноог хүлээгээд хүүхдүүд эгнээд зогсож байхад дүн засч байгаа өрөө үрүү алдартай жүжигчин эгч инээмсэглэл татуулаад орж явчихаж байсан нь одоо ч нүдэнд харагдана. Дараа нь хэлний бэлтгэлд сурч байхад аж ахуй явчихаад ирэх хооронд комын бэлтгэлд байсан ихэнх хүүхдүүд дэвшээд инженерийн бэлтгэлд орчихсон байж билээ. Тайлбар нь эд нар орос сургууль төгссөн учир Герман хэлэнд сайн болох магадлалтай тул оруулсан гэсэн. Уг нь тоондоо сайн хүүхдүүд ордог мэргэжил байсан юм. Олон хүүхдийг түлхэж орчхоод гадаад явчихсан тэр хүүхдүүд очоод сурсан, төгссөн гэхэд эргэлзээтэй. Гэтэл Америкт бас ийм явдал гарсан нь илэрч. Итгэмээргүй л юм.
Өнгөрсан 7 хоногт FBI болон нэгдсэн улсын яллагчдаас 2011-2019 оны хооронд Америкийн нэр хүнд бүхий доорх сургуулиудад хүүхдээ оруулахдаа баян, алдартай эцэг эхчүүд элсэлтийн шалгалтын (SAT) дүнг засах, хуурамчаар спортын чадвартай гэсэн бичиг цаас бүрдүүлэх зэрэгт нийтдээ 25 сая долларын хахууль өгөгдсөн нь илэрч баригджээ. Хүмүүсийн хамгийн их дургүйцэж байгаа зүйл нь үнэхээр хөдөлмөрлөж хичээсэн хүүхдүүдийн орон тоон дээр эд нарын хүүхдүүд сурсанд юм. 
The FBI and federal prosecutors say parents paid bribes totaling $25 million from 2011 to 2019 to arrange for their children to cheat on entrance exams and win admission on bogus athletic grounds, The Associated Press reported.
The plot aimed to fraudulently admit students to schools such as Georgetown University, Stanford University, UCLA, the University of San Diego, the University of Southern California, University of Texas, Wake Forest, and Yale, NBC News.

3/21/19 Коллеж элсэлт

Хүүгийн сургууль дээр очиж 10-р ангид үзэх хичээлийг нь counselor -тай уулзаж сонгов.
3 жилийн дараа төгсөх хүүхдэд ийм хуудас өгч байна. Бодвол зорилгоо тодорхойлоод бэлд гэж байгаа бололтой. Коллежид спорт тоглох, төгсөөд шууд ажил хийр, цэрэгт явах хувилбаруудыг нь хасаад коллеж их сургуульд орох хэсгийг оруулав.
UC Berkeley элсэгчдийн 75% SAT 1520, GPA 4.32 той байна.
Нэлээд сайн сургуульд орохын тулд:
-honor, AP хичээл авах (4 -ээс дээш GPA авахын тулд. Жирийн хичээлд хамгийн дээд тал нь А буюу 4 оноо авч чадна.)
- GPA -ээ 4 үрүү дөхүүлсэн эсвэл, 4-өөс дээш байлгах
- учир утгатай коммунитигийн service хийх
- community college-д зарим хичээл авах (ахлах ангид хичээл хангалттай хүнд тул миний хувьд энэ нэг их шаардлагагүй гэж бодож байна. Гэхдээ сургууль нь honor, ap ангиуд санал болгодоггүй бол болохгүй гэх газаргүй.
- SAT сайн оноо авах

3/27/19 Алхалт

7 хоногт 2 өглөө гарч алхах шогшохыг хослуулж 2 майл яваад балансын хичээлдээ орчихоод буцаад алхаад 2 сар гаруй болж байх шив дээ. Багадаа уг нь сагс магс гээд л хэрдээ хөдөлгөөнтэй хүүхэд байсан нь ч бие тамирын ямар ч дасгал эхэлсэн сайндаа 3,4 сар болоод л хэвшүүлж чадахгүй өдий хүрэв. Тай чи, пилати, халуун ёого, спин дугуй, ус гээд хийж туршаагүй юм бараг байхгүй. Хайкинг хийх дуртай болохоор гадаа байгаль харсан шигээ алхах нь зүйтэй гэж үзээд эхэлсэн юм. Уул шугамандаа эрдэмтдийн үзэж байгаагаар дунджаар 66 өдөр, ер нь бол 18-254 өдөр давтаж хийсээр хэвшил болдог гээд байгаа.
Өглөө гарах гэж инээдтэй. Дурак чинь арга эв нь олдвол өөр юм хийгээд явчих санаатай. Тэгээд өөрийгөө хаалгаар өшиглөх нь холгүй гаргана. Нэг гарчихвал ч гоёо. Хэдийгээр парк марк биш, хөдөлгөөн ихтэй замын хажуугаар явдаг ч эргэн тойрноо хараад сэтгэл сэргээд явчихна. Өглөө бүр хашаандаа байгаа нэг сайхан морины хажуугаар өнгөрнө. Хавар болж байгаа болохоор цэцэг ногоо дэлгэрээд нүд сэргээнэ. Бас хажуугаар нь өнгөрдөг бяцхан гол д, уг нь бороо ихтэй үеэр ус урсдаг суваг шахуу юм л даа, зэрлэг туркэй, бас бус шувуунууд эргэлдэнэ. Хүүхдүүдийн хаврын амралт хүртэл энэ нь наддаа байгаль л юм даа.

3/28/19 ТУС клуб

ТУС клубын хүүхдүүд маань анхныхаа видео дээрээ ажиллаж дууссан. Одоо edit хийгдэж байна. Удахгүй сошиал медиагаар тараах болно.
Энд Sacramento County Coalition for Youth байгууллагаас гаргасан эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөөг менторууд маань монгол хэл дээр орчуулсныг оруулж байна. 
Марихуаны гэж юу вэ? Хүүхэд, залуучуудад хэрхэн нѳлѳѳлдѳг вэ?
-8:08
Click to expand