"Хувийн жаргалаа" хөөж нийгмийн ажлаа нэлээд орхигдууллаа :-)
7 хоногийн хугацаагаар дээрх газруудаар явсан аяллынхаа сониноос та бүхэнтэйгээ хуваалцья. Сиатл хотноо амьдрах хадам ахындаа 2 жил очиж золгоогүй, тэднээр бага хүүгийнхээ толгойд зориуд үлдээсэн хэсэг үсээ авахуулах, аав ээжийгээ Америкийн хэсгийг үзүүлэх, дээр нь нэлээд хэдэн жил очиж үзэх гээж төлөвлөж байсан хэд хэдэн үзэсгэлэнт газраар аяллаад авах бодлоо нэгмөсөн "бөөндөхөөр" аяллынхаа төлөвлөгөөг гаргаж, бэлтгэлээ хангаж аваад хүүхдүүддээ амармагц түрүүчийн бүтэн сайнд замдаа гарсан юм.
Сакраментогоос I 80 -руу ороод Давис хотоос 128 гэсэн жижиг зам уруу орж 29 уруу ороод уг хотод хүрнэ. Энэ хотын нэр та бүхэнд савлаж зарагддаг рашаан, цэвэр ус, жүүсээр нь танил сонсогдож байгаа байх. Тэгвэл энэ хот уг үйлдвэрээс /Зураг дээр уг үйлдвэрийн гадаах билэг тэмдэг төмөр дурсгал/ гадна хэд хэдэн сонирхолтой зогсоол таныг угтах болно. Бид юуны түрүүнд visitor center-ээр орж хэрэгцээт мэдээллээ олж авлаа. Үүний дараа Sharpsteen Museum /үнэгүй/-ээр орж уг хотын товч түүхтэй танилцлаа. Уг хотыг Калифорны анхны саятан Samuel Brannan 1886 онд байгуулсан түүхтэй юм байна. Тэрээр энэ газрын байгалийн халуун рашааныг нь шүтэн биширч New York-ийн алдарт Saratoga спа /spa/ шиг амралтын төв болгохоор 2000 акр газар худалдан авснаар Калифорний баячуудад зориулж 1862 онд өөрийн амралтын төвөө нээсэн байна. 1868 онд төмөр зам тавьж дууссанаар уг хот Напа валлиюд хүрэх цорын ганц гол тээврийн төв болж ихээхэн хөгжсөн ажээ. Sam-ын мөрөөдөлд үндэслэн уг хотын заримдаа Calistoga of Sarafornia /Saratoga + California/ гэж нэрлэх нь бий. Аялагчид энэ жижиг хотын төвөөр сайхан алхаж олноор байрлах спа, ресторанаар үйлчлүүлж, дэлхийд адартай Напагийн виноноос тэйс хийцгээж амрах аж. Музей үзсэний дараа бидний тэр хотыг зорьж очсон зорилгын нэг Old Faithful geyser /1299 Tubbs Lane, Calistoga, CA 94515, утас нь 707-942-6463 http://www.oldfaithfulgeyser.com/ дээр очлоо. Орохдоо билет /ил захидал маягаар хийсэн тул хүмүүс үрүү илгээж ч болно/ том хүн $10, ахмад настнууд 7, хүүхэд 3 доллараар авч орох бөгөөд сайт уруу нь ороод 1 доллар хөнгөлөх купон хэвлээд авч явбал олон хүнд багадахгүй хэдэн төгрөг хэмнээд авна. Танилцуулгад бичсэнээр уг geyser /газраас халуун рашаан хүчтэйгээр оргилон гарч байгааг/ нь тогтмол интервалаар оргилж байдаг дэлхийд цөөхөн тооны гайзерүүдийн /geyser/ нэг гэсэн бөгөөд 350F температуртай ус ойролцоогоор 60 feet өндөр хүртэл 3-4 минутын турш дээш "буудаж" байгаад завсарлаж 40 минутын дараа дахин эхлэх аж. Тухайн орчны усны нөөц, дулааны эх үүсвэр, газрын гадаргын нөхцөл байдал, эвдрэл зэргээс ховорхон тохироо бүрдсэнээр гайзер үүсэх бөгөөд Old Faithful нь халуун магма эсвэл лава үлдэгдэл дээгүүр урсах дэлхийн гүний голоос эх үүсвэртэй юм байна. Түүнчлэн Old Faithful газар хөдлөлт болох "анхааруулгыг" 2 хоногоос 2 долоо хоногийн өмнө өгдөг гэнэ.Энэ үед 40 минутын зайтай гаргадаг оргилолтын интервал нь өөрчлөгдөж удааршдаг аж. Газар хөдлөлтийн идэвхжилт гайзерийн 500 майл доторх зайд мэдрэгдээгүй гэж бичсэнийг бодоход нэлээд зайтай газар болох бага зэргийн гэлтгүй цочироо, хөдлөлтийг урьдчилж мэдэгддэг тул эрдэмтэн heat detector-ийг Old Faithful -ын ойролцоо байрлуулж тогтмол бичлэг хийж байдаг бололтой. Тэнд байсан мал амьтан, түний дотор llama /лам гөрөөс/ үхрээ санаж байгаа манай 2 хөгшний анхаарлыг ихэд татсан бөгөөд рашааны дараагийн оргилолтыг хүлээх зуураа хоол ундаа оруулж ирээд тавтай сайхан ширээнүүдийн нэг дээр үдийн ундаа уугаад авлаа.
Үргэлжлэл бий...