Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Showing posts with label Бизнес. Show all posts
Showing posts with label Бизнес. Show all posts

Friday, April 10, 2020

1/12/19 Юутүбчид

Бидний хүүхдүүдийн видеог нь нүдээ салгахгүй үзээд байдаг гарууд чинь энэ дээ. Өнгөрсөн сарын Forbes-ын дугаар дээр гарсныг би нөгөө 3-таа харуулсан юм. Ихэнх хүүхдүүдийн толгойнд тоглоом тоглоод эсвэл видео хийгээд эд нар шиг мөнгө олчихдог гэж аав ээжтэйгээ маргах нь бий. Маш их хөдөлмөр, толгой дээр нь бас аз байж байж эд нар шиг болно гэдгийг мэддэггүй. Жишээ нь монголд байгаа хүүхдүүд монгол хэл дээр видео хийгээд олон хүнд хүрч шалихгүй. Гэхдээ хичээлээ биш би тоглоомоороо, тоглоомын видеогоороо мөнгө хийж би чадна гэж байгаа бол эхлээд хичээж байгаад Англи хэлийг ус цас шиг сурчих , тэгээд одоо зах зээл дээр байгаа хэдэн сая видеоноос илүүтэй өвөрмөц, сонирхол татахуйц хийгээд батлаад өг гэж хэлчих. Үнэхээр уйгагүй зүтгэлгүй бол 1,2-ыг хийгээд л хаячих бх.
Би хүний тоглох бичлэгийг харахад юун сонирхолтой байнаа гэж гайхдаг ч бас ажиглаад байгаа юм. Хошиг шог үзэж байгаа юм шиг инээгээд үзээд байхыг нь яана. Хүүхдийн сэтгэлийг татахаар хийдэг болохоор л ингэж мөнгө олдог байх нь дээ. Нэг ёсны л бидний багадаа хүлээж хүлээж байж үздэг байсан кино, хүүхэлдэй кино л юм даа.
Нөгөө тоглоом танилцуулдаг хүү 7 хүрчихэж, 22 саяыг хийсэн байна. Бүр тоглоомын line-тай болоод дэлгүүрт зарж байгаа юм байна. Нэгэнт нэрд гарчихвал цааш нь яаж илүү мөнгө болгох талаар бизнес ухаан гаргадаг. Жишээ нь био инженерийн оюутан байхдаа видео хийж эхэлсэн markiplier гэдэг рүү "би насаараа видеогоор амьдрахгүй гэдгээ мэдэж байна. Ирээдүйнхээ төлөвлөгөөг бодох хэрэгтэй " гэжээ. Тэрээр бие тамирын хувцасны лайнтай болж байгаа бөгөөд түүний үзэгчид ихэвчлэн хуруугаа хөдөлгөхөөс өөр хөдөлгөөн хийдэггүй ч 33$ үнэтэй подвалк, 85$ үнэтэй бие тамирын цамцны урьдчилсан худалдаа нь 48 цагийн дотор зарагдаж дууссан байна.

1/22/19 Terry Crews

NFL тоглогч байж байгаад жүжигчин болсон Terry Crews гэдэг энэ хүний ярилцлагыг уншаад ямар сайхан зөв бодолтой хүн бэ гэж бодлоо. Бизнес, мөнгө хийх талаар тэрээр: баян байна гэдэг бол аль болох олон хүнд туслах боломжтой болж байгаа гэсэн үг. Хэрэв чиний бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнес чинь хүмүүст үйлчилж чадаж байвал, чи баян гэсэн үг. Харин эсрэгээрээ бизнес чинь сүйтгэж, нурааж, шударга бусаар олж байвал чи хичээн мөнгөтэй байсан ч чи бол ядуу хүн.
Бусадтай өөрийгөө харьцуулах талаар: би бусадтай өрсөлдөхгүй гэж хатуу шийдсэн. Би зүгээр л шинээр бүтээх болно. Стив Жовсыг хар. CD гэж байх үед түүний алсын хараа 10 мянган дууг хармаанд багтааж чадсан. Хэрэв сэтгэж чаддаг байх юм бол ямар ч зүйлийг өөрөөр хийх аргыг олж болно. Форд: "хэрэв би хүмүүсээс юу хүсч байгааг нь асуусан бол тэд улам хурдан давхих морь л хүсэх байсан" гэсэн.
Би иймэрхүү бодлоор өөрийгөө цэнэглэдэг. Чи хүмүүсийг хурдан морь биш машин хүсэх ёстойг итгүүлэх ёстой гэж байна. 
Монголд хийж бүтээлгүйгээр хутгаж, хуйвалдаж, завшиж мөнгө олоод, тэрийгээ хийж чадаж байна, мундаг байна, би баян гэж бодоод, залуу хүмүүс, хүүхдүүдэд буруу үлгэр дууриал үзүүлээд, замыг нь алдуулаад байгаа хүмүүс өөрсдийгөө болон үр хүүхдээ дотроос нь илжрүүлээд , монголын ирээдүйг хорлоод яваагаа даан ч ухаарахгүй юм даа.
Чиний мөнгө олж байгаа арга чинь хүмүүст үйлчилж байна уу эсвэл эх орноо нурааж, харлуулж, хутгаж байна уу?

1/25/19 брокерийн Transfix компани

Жил гаруйгийн өмнө бичиж байсан даа нөгөө тракны “Uber” болсон дижитал брокерийн Transfix компани өнгөрсөн жил 100 сая-ыг хийжээ. Эзэн нь Drew McElroy 36 настай залуу байна. Анх 2013 50 хуудас бизнес планаа бариад SF хотоор хөрөнгө цуглуулах гэж явахдаа start up tech компани байгууллахад суралцсан бна. Тэгж явахдаа 27 настай бизнесийн зөвлөх залуу Salama-тай танилцаж хамтрахаар болсон байна. Drew 250К найз нөхдөөсөө босгох хооронд Salama апп-ынхаа эхний хувилбарыг бэлэн болгосон ба түүнийг танилцуулж ашиглуулахаар трак зогсоолууд, конфересээр явж жолооч нарыг хоолоор дайлж апп-саа утсанд нь суулгуулж явсаар одоогоор тус компани 78 сая-ын хөрөнгө оруулалт цуглуулж, 140 ажилчидтай, 800 сая доллароор үнэлэгдэх болж нийт 56,000 жолооч энэ апп -аар ажлаа авахад ашиглаж байгаа юм байна. 
Энэ бүгдийг бичдэг нь нэгэн бодол үргэлж толгойд минь явдгаас үүдэлтэй юм. Эндхийн Монголчууд олон хүн тракын бизнес хийгээд удаж байна. Ихэвчлэн нэг нэгээрээ. Америкийн тракын индустри 700 биллион долларын бизнес. Нийлээд хөрөнгө босгоод сэтгээд хийвэл 1, 2-оороо жолоо бариад явдгааас орлогоо хэдэн 10 нугалаад, дээр нь өөрсдөдөө гэртээ байх цагаа нэмэгдүүлэх боломжтой. Миний хувьд тракны бизнест оролцож үзээгүй. Гэхдээ процессыг ойлгож ядаад байх юмгүй л дээ. Заавал эд нар шиг цоо шинээр эхлэх ч хэрэггүй. Зүгээр л яг дууриагаад л хийхэд, бичиг цаас факстайгаа одоо хүртэл зууралдаад яваа том компаниудын жижигхэн хувийг тоншиход л том мөнгөний эргүүлгэнд аяндаа ороод л явчихна. Манай Дэмбэрэл багш харагдаж байгаа ямар ч юмыг босгож болно гэж хэлдэгсэн.
Дан тракын бизнес гэлтгүй бусад бизнес дээр ч гэсэн. Чадвартай нэгэнтэйгээ бизнес хийж, орлогыг нь хэд дахин нэмэгдүүлэх санаа оноо авчрах байсан ч, магадгүй тэр хүнд $3К зарцуулаад 30К олох байсан нь ч, эсвэл хамтарч ажиллаад бие биенийхээ чадваруудаараа сул талуудаа нөхөөд өдөржингөө ажиллаад жилдээ олдог орлогоо 1 сард олох байсан ч олж харж чаддаггүй. Эсвэл өөрсдийгөө жижигхэн хүрээнд хязгаарлачихдаг. Энэ нь л бидэнд болоо гээд. Та бүхэн амжилттай ажиллаж амжилтанд хүрсэн бизнесийн талаар дурын түүхийг уншихад ихэвчлэн нэг нэгийгээ нөхсөн хүмүүс бие биеэ олоод л зоригтой үзэж тарсан байдаг биз дээ.
Бүгдээрээ боломжуудад хаалгаа нээлттэй байлгацгаая. Хамтарч цуг хийж бүтээх хүн олдвол хардаж бүү алдаарай. Нийлээд дэвшээд явах тухай болохоос хүнийг ашиглах тухай би энд яриагүй гэдгийг та бүхэн юу эс андах вэ.

4/30/19 Амьдралтай чинь уялдсан бизнес

"Амьдралтай чинь уялдсан бизнес"
2013 онд тавьж байсан илтгэл. 6 жил өнгөрч. Одоо ч миний баримталдаг үзэл бодол. Завгүй зүтгэх монгол коммунитигийхандаа зориулж бичсэн юм. Бодсон санасан маань биелэлээ олж тэр үед хотод 2-хон байсан монгол эзэнтэй ресторан одоо өргөжиж 10 гаруй хоолны газар болж, өөрсдийн амьдралаа дээшлүүлсэн төдийгүй ах дүү үр хүүхдээ төдийгүй монгол хүмүүсээ ажиллуулж цалинжуулж амь амжиргаанд нь нэмэр, хот муж, улсад хувь нэмрээ оруулаад явж байна. 
Шинээр бизнес эхлэх нь...
Гарчгийг харвал нэг л тагнуултай, цаашаа нь яг юу хэлэх гээж байгаа мэдэгдэхгүй байгаа биз. Энэ нь ийм учиртай юм болсон юмаа. Нэгдүгээрт Мягмар ах лекцийнхээ сэдвийг хурдан өг, хөтөлбөрөө боловсруулна гээд сандаргаад байснаас дутуу гарчиг өгөөд явуулчихсан юм. Нөгөө талаас өмнө нь 2008 он Оакланд хотноо, 2009 онд Вашингтон ДиСид болсон Америк дахь монгол бизнес эрлхэгчдийн уулзалт дээр Жижиг бизнесийн санаанууд, санаагаа хэрхэн мөнгө болгох вэ, Хоолны газрын бизнес гээд монголчуудын нэлээд сонирхдог 2 том сэдвээр, өөрийн хэлье, ярья гэсэн бодлоо багтаасан хэдэн сар гайгүй мэдээлэл бүхий лекц бэлдэж байж уншиж байсан болохоор үнэт цагаа зарцуулан байж ирсэн, өөрийнхөө хотын найз, нөхдүүд та бүхэндээ хэрэгцээтэй ямар мэдээллийг өгвөл зүгээр вэ гэдгийг нэлээд бодох шаардлагатай байснаас ийм юм болсон юмаа.
Бизнес эрхлэхийн ач тус.
Анх Монголоос ирснээс хойш 4 жилийн дараа буюу 2006 онд sac_mongolions групп, сүлжээ байгуулаад анх “Яагаад бизнес эрхлэх хэрэгтэй гэж...” гэсэн зүйл бичээд сүлжээгээрээ тарааж байлаа. Америкт ирэхийнхээ өмнө 3 жил гаруй хот хөдөөгийн жижиг бизнес эрхлэгчид нартай хамтарч ажиллаж тэдний дайчин оргилуун, зүтгүүр, хийж бүтээхийн уур савссан гал тогооноос ирсэн миний хувьд энэд байгаа монголчуудыгаа хараад бизнес хийх хүсэл сонирхол төрүүлэх юмсан гэсэн бодол хадгалагдаж байснаа анх гаргасан нь тэр билээ. Аминдаа л тэр үеийнхээ өөрийнхөө бодож сэтгэж байснаар бизнес эрхлэхийн ашиг тус гээд капитализмын ашиг тусаас илүү ихээр хүртэнэ, гэр бүл, үр хүүхдийнхээ амьдралыг баталгаатай болгоно байснаар жагсаад орхисон юм. Гэхдээ бас овоо, тэр дотор өөртөө сэтгэл хангалуун байж, хүсэл мөрөөдлөө гүйцээх боломжийг авчирна гэсэн үгс оруулсан юм. 
Бид нар шижигнэсэн залуу насандаа энэд ирж суурьшаад захаасаа 40, 50 хүрээд эхэллээ. Боломжит насныхаа дунд нь орсон гэсэн үг. Одоо л энэ цаг чинь өөрийн дур зоргоор уян хатан амьдрах хамгийн боломжтой цаг юм бишүү. Хошин шог дээр клип шиг амьдрал гэж байхгүй шүү гээд нэгийгээ загнаад байдаг шиг клип реклам дээр гардаг шиг үгүй юмаа гэхэд өөрийн даруухан хүсэлд чинь нийцсэн амьдралын хэв маягтаа таарсан бизнес хийгээд явах боломжтой юм.
Эртээд нэг юм уншаад сууж байтал тэр бичигчийн гэртээ хүүхдээ хардаг байсан эмэгтэй найз нь хүүхдүүдээ ахлах сургуульд орсны нь дараа 42 насандаа эмч болохоор шийдэхэд хүмүүс ихэд гайхацгаасан гэжээ. Тэгэхэд найз нь би яаж ч амьдарсан, ямар ч замаар явсан нэг л өдөр 50 нас хүрнэ. Тэгвэл би 50 хүрэхдээ ядаж эмч болсон байя даа гэж хариулжээ. Өнөөдөр тэр найз нь 60 настай үеийн эмэгтэйчүүдийн итгэлтэй сайн эмч болчихсон байгаа аж. Үнэхээр өөртөө итгээд шантралгүй зүтгээд, дээр нь өөрийг чинь сэтгэл санаагаар дэмждэг найз нөхөд ахан дүүс чинь байх юм бол чамд бүтээж чадахгүй зүйл гэж байхгүй билээ. Манай Дэмбэрэл багшийн хэлдгээр бол “Чиний нүдэнд харагдаж л байгаа бол бүтээж болно.”, Ч.Эрдэнэ зохиолчийн онолоор бол “Нэг тэнэгийн чадаж байгаа юмыг нөгөө тэнэг чадаж л таараа” гэж буулгаж болно. Мэдээж ямар нэгэн бизнесийг эхлэхэд болох болов уу, яахав гэсэн эргэлзээ, ямар нэгэн эрсдэл ямагт байдаг билээ. Гэхдээ та өнөөдөр өөрөөсөө асуу. Өөртөө болон гэр бүлдээ илүү сайхан амьдрал авчрах өөрийн ирээдүйн төлөө үзээд алдахад бэлэн байна уу гэж өөртөө асуулт тавиарай. Дасгалжуулагч нар тамирчдадаа хэрэв бусад өрсөлдөгчид чинь ядарсан зүдэрсэн байгаа бол яг энэ үед л чинь сэтгэл санааны хувьд хатуу чанга байж илүү хүч гаргавал чи ялах болноо гэж захьдаг байна. Үүнтэй адилаар бусад бизнесүүд удаарширсан нэг хэвийн болсон үед чи ухасхийгээд цойлох хэрэгтэй байхнээ. Үүнийг би хотын маань олон монголчууд маань олон жил солонгосуудад гал тогоонд ажиллалаа. Солонгос эздүүд ихэнх нь хөгширч, хүүхдүүдээс нь тэд нар шиг ажиллах бодолгүй байгаа. Яг энэ үед л монголчууд маань ухасхийгээд ядаж л хэдэн япон ресторонуудыг эзэмшээд авах бололцоотой санагддаг. 
Бизнесийн чиглэлээ сонгох нь.
Бизнесийн чиглэл, эсвэл бизнес сонгоход хувь хүний чадвар, дадлага, мөнгөний хэмжээ гээд л олон зүйлээс хамаарах нь ойлгомжтой. Энэд би ерөнхий 3 зүйлийг л хэлэхийг хүсч байгаа юм.
1. Голыг нь олсон /зөв/ бүтээгдэхүүн, үйлчилгээ
Бизнесийн анхны зарчим. Тохирох бүтээгдэхүүн үйлчилгээг тохирсон зах зээлд нь цагийг нь олж зарж чадвал таны бизнес амжилттай байна гэсэн үг. Энгийнээр хэлбэл чи хэн нэгний асуудлыг шийдвэрлэж өгөөд оронд нь мөнгө олно гэсэн үг. Мэдээж бүтээгдэхүүн үйлчилгээг сонгоход өөрийн ур чадвар, боломж, мөнгөний хэмжээ гээд олон юмнаас шалтгаална. Энэн дээр олон зүйл яриад яахав. Цааш нь хөдлөе.
2. Тогтвортой өрсөлдөх давуу тал.
Дэлхийн 2 номерын баян, хөрөнгө оруулагч, миний мундаг гэж хүндэлдэг хүмүүсийн нэг Warren Buffet-ээс хүмүүс “та бизнес худалдаж авах, хөрөнгө оруулахдаа юуг голлож анхаардаг вэ гэсэн асуултанд” тэрээр “A business with durable competitive advantage that even a moron could run, because sooner or later a moron will end up running it буюу тэнэг хүн ч гэсэн удирдаад явахад удаан хугацааны турш тогтвортой өрсөлдөх давуу талаа хадгалаад байх тийм бизнесийг хардаг. Яагаад гэвэл хэзээ нэгэн цагт ямар нэг тэнэг нь удирдах л болно” гэж ихэвчлэн хариулдаг. Манай дүүгийн хэлдгээр энэ хүн яав ч худлаа ярихгүй байх гэдэг шиг анхаарах нэг номерын зүйл байх нь ойлгомжтой юм. Тогтвортой өрсөлдөх давуу талтай гэдэг нь хэцүү үед ч гэсэн бизнесийг аваад явах тийм чадварыг нь харна гэсэн үг байхнээ. Хоолны газрын жишээн дээр бол үндсэн бүтээдэхүүнээрээ өрсөлдөх давуу талтай гэвэл хоол нь хаана ч байхгүй өвөрмөц, хүмүүст ихээр таалагддаг, бөгөөд ирээдүйн чиг хандлагат тохирсон байх /энэ дээр нэмээд тайлбар хийхэд эрүүл мэндэд хор нөлөө багатай хоол хүнс үрүү хэрэглэгчид чиглэж байгаа. Жишээ нь тос, будаг, амтлагч ихтэй хятад хоол явцгүй болж байгааг, хэрэглээ багасч байгааг харж байгаа байх... / эсвэл байршлын хувьд давуу талтай гэвэл нэлээд сайн үйлчилгээний төвд нэлээд тогтвортой, ойрын үед хаалгаа барьчихгүй нэлээд хүмүүсийн дуртай дэлгүүрийн хажууд байх гэх мэтчилэн нөхцөлүүдийг харах хэрэгтэй байх. Дээр дурдсан бараа бүтээгдэхүүн чинь ирээдүйн хандлага уруу чиглэсэн байх гэсэн дээр нэмж хэлэхэд хэрэглэгчдийн хандлага хаашаа байна гэдгийг анзаарч харсан байх хэрэгтэй юм. Үүнд жишээ нь хүний биенд хортой нь тодорхой бодис агуулаагүй байх /MSG гэх мэт/, байгаль орчинд хор багатай байх гэх мэтчилэн хэрэглэгчээ бодсон, хэдийгээр нэг хүний нөлөө өчүүхэн ч боловч өргөн уужим сэтгэлээр хүн төрөлхтөнийг бодсон, байгаль дэлхийгээ бодсон бүтээгдэхүүн үйлчилгээ ирээдүйн бизнес байх болно. Жишээ нь би ажилчиндаа ажилд ороход нь хамгийн түрүүнд хэлдэг үг нь “хэрэв чи өөрөө, эсвэл хүүхдэдээ идүүлэхгүй хоолоо битгийн хэрэглэгчид өг. Муухай болсон бол дахиад хий” гэдэг. 
Иймд бизнесээ сонгохдоо энэ 2 асуултыг өөртөө тавиарай.
- Тухайн зах зээл дээр танай бизнесийн өвөрмөц давуу тал нь юу байх вэ? 
- Танай бизнесийн энэхүү тогтвортой давуу тал чинь танай үйлчилгээ, бүтээгдэхүүн тус бүр танай үйлчилж байгаа зах зээлийн хэсэг тус бүрийн хэрэглэгч нарт ил харагдахуйц бат суурьтай ямар ашиг тус бууж байх вэ гэдгийг харах. Өөрөөр хэлбэл танай бизнесийн энэхүү өрсөлдөх давуу талаа зах зээлдээ мэдээлсэн, сурталчилсан, хүргэсэн тохиолдолд худалдан авагчид хүлээн авагчид ашиг тусыг нь ойлгож хүлээж авсанаар таны бизнес тогтвортой давуу талтай байж чадахнээ. Жишээ бүтээгдэхүүнүүнээр өрсөлдөх давуу талтай гэлээ. Тэгвэл меню дээр бичигдсэн 2 номерын тавагтай хоолыг хэрэглэгч өөр хоолны газраас авахгүй танайхаас ямар ашигтай болоод байнга худалдаж авч байх вэ гэдгийг харна гэсэн үг.
3. Life style business буюу амьдралтай чинь уялдсан бизнес
Бизнес амжилттай байна гэдэг мөнгө л ахуйхан олно гэсэн үг гэдгийг бид бүхэн мэдэж байгаа. Гэхдээ бид нар өнөөдөр амжилтийг өөр өнцөгөөс харж эхлэх нь зүйтэй санагддаг. Мөнгөтэй холбоотой 2 ойлголт байдаг. Мөнгөтэй бол аз жаргалтай гэж. Forbes сэтгүүлийн гаргадаг жагсалтын эхний 400 супер баян хүмүүсээс авсан санал асуулгаар тэд АНУ-д амьдарч байгаа жирийн хүнээс илүү аз жаргалтай байддаггүй гэж гарчээ. Нөгөө нь чи их мөнгөтэй болох тусам чамд чөлөөт цаг ихтэй болно гэдэг. Амьдрал дээр харин ч эсрэгээрээ. Их мөнгө хийх тусам чамд чөлөөт цаг бага байх болно. Сайн бодох юм бол ажилгүй хүн илүү их чөлөөт цагтай байдаг бол бизнес эрхэлж байгаа хүмүүс амралтын цаг нь улам л багасдаг байх нь. Бүр их баян хүмүүс бүр л их цаггүй байдаг юм байна. Тэгээд ч бизнес гэдэг чинь бизи гэдэг үгнээс гаралтай байгаа биз дээ. Тэгвэл эндээс бодохоор мөнгө чамд аз жаргал авчрахгүй, чамд илүү чөлөөт цаг авчрахгүй юм бол яах гэж улам бизнес хийж илүү мөнгө хийх зүтгэх хэрэгтэй байнаа гэдэг асуудал гарч ирнэ. Эхний хэсэгт бизнес хий хий гэчихээд юу гэх гээд байнаа гэж бодож байж болох юм. Эдийн засагт “opportunity cost” гэдэг хэллэг байдаг. Энэ нь чи нэг зүйлээсээ татгалзаж байж нөгөө зүйлийг сонгодог гэсэн үг. Өөрөөр хэлбэл бүтэн сайн өдрийг найзуудтайгаа өнгөрөөхөөр шийдвэл хүүхдүүдтэйгээ цуг сайхан байх боломжоо алдана гэсэн үг. Энэ маань найзуудтайгаа өнгөрөөхийг сонгосны миний төлж байгаа үнэ нь юм. Үнэхээр бид нар хүссэн зүйлээ ямар нэгэн байдлаар авч чадна. Гэхдээ хүссэн зүйл маань ямар нэгэн үнээр олддог гэдгийг л өгүүлж байгаа юм. Далай багш үүнийг “Юуг алдаж байж юуг олж авснаараа амжилтаа дүгнэ” гээд маш гоёор хэлчихсэн байдаг. Үүнийг эдийн засагчид “There is no such things as a free lunch” буюу үнэгүй үдийн хоол гэж байхгүй гэж хэлдэг.
2010 онд нэлээд томоохон бизнесийн зөвлөгч Victor Cheng-ийн зөвлөгөө дотроос “lifestyle business” гэдгийг олж уншсан нь намайг нэгэн өөр өнцгөөс бизнесийг харахад хүргэсэн юм. Уламжлалт аргаар бол хамаг хүч, сэтгэлээ бизнестээ морь мэт зүтгэж зориулаад үлдсэн хүч чадлаа /хэрэв үлдвэл шүү дээ/ гэр орон, өөртөө зарцуулж явж ирсэн. Гайгүй мөнгөтэй болохоороо ингэнээ тэгнээ гэж явсаар байтал нэг өдөр сэрэхэд ямар ч хувийн амьдрал байхгүй, нас ч байхгүй болсныг ухаардаг. Хэрэв та одоо л амьдралаараа амьдрахгүй бол ирээдүйд илүү их мөнгө хийвэл тэр чигээрээ л амьдралгүй үлдэнэ гэж тэрээр тайлбарлажээ. Амьдралтай чинь уялдсан бизнес гэдэг санаа нь: чиний төсөөлдөг хамгийн сайхан идеал амьдралыг чинь хүрээлж бизнесээ үүсгэх, эсвэл авч явах гэсэн санаа юм. Өөрөөр хэлбэл амьдрал чинь нэгд, энэхүү амьдралыг нь чинь тэтгэх бизнес чинь 2-т явна гэсэн үг. Үнэхээр бүтдэг бол гоё байгаа биз? Шинэ зам гээд л бодчих. Жишээ нь миний хувьд урт цагаар ажилладаг байсан ч яахав, гагцхүү надад унших, бичих боломж өгдөггүй ажил бол утгагүй байх жишээтэй. Ингэхээр юуны түрүүнд яг ямар амьдралын хэв маягтай байхаа бодохын тулд дараахь 5 асуултанд өөрөө хариулаарай.
- Та хэнтэй ажлын цагаа мөн хувийнхаа цагийг өнгөрөөхийг хүсч байна?
- Та ямар ажил хийж мөнгө олохыг хүсч байна? /эсвэл яг ямар үүрэг хүлээж ажиллахыг хүсч байна?/
- Хаана амьдарч ажиллахыг хүсч байна?
- Ямар цагаар, ямар өдрүүдээр ажиллахыг хүсч байна?
- Яаж ажиллахыг хүсдэг вэ? /ямар хувцас ч гэдэг юм уу, унтах боломж өгдөг оройхон эхэлдэг, эсвэл удаан завсарлагатай ч гэдэг юм уу/
Тэрээр энэ асуултанд хариулаад тэгээд түүнийгээ тойруулаад бизнесээ босго гэж зөвлөж байгаа юм. Үнэхэр та ямар амьдралаар амьдрахыг хүсч байна? Түүний ядаж ямар хэсгээр нь одоо амьдарч чадаж байна? Тэгж байгаад л биш , яг одоо? Амьдрал бол амьдрахад л зориулагдсан болохоос хүлээх бол амьдрал биш. Бодох л бодол байгаа биз. Өнөөдөр ингээд л шууд мөрөөдлийнхөө амьдралын хэв загварыг үүсгэнэ гэвэл мэдээж амьдралгүй хэрэг. Гэхдээ өнөөдрөөс эхэлж өөрчилж эхэлбэл тэгж байгаа д л гэдэг хугацаа наашилнаа даа. Бид нэг л амьдарна. Амьдрал богинохон. Have a fun.
Бизнес эхэлмээр байна. Хаанаас эхлэх вэ?
Хамгийн түрүүнд монголчуудаасаа асуу. Чиний бодож байгаатай адил бизнестэй хүн байвал очоод уулз. Харамгүй хэлээд өгнө. Миний хувьд өмнө дурдсан лекцүүдэд тодорхой сайн дурдсан байгаа. Дээр нь нэмээд хэдэн жижиг бизнесийн талаар мэдээлэл, сургалт явуулдаг байгууллагуудын мэдээллийг оруулж байна.
SCORE гээд Sacramento County’s Business Resource Center байгууллагаас. How To Decide about Starting a Business, бизнес эхлэх талаар хэрхэн шийдвэр гаргах вэ, How To Design a Well Run Business Model, сайн ажиллах бизнесийн загварыг хэрхэн гаргах вэ гэхчилэн жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан практик сайхан сургалтуудыг өөрийн энэ тэндхийн салбарууд дээрээ байнга явуулж байдаг. Вэб сайт уруу нь ороод имэйлээ бүртгүүлчихвэл сар бүр болох сургалтын жагсаалтыг аваад байдаг. Өөртийн гэртээ ойрхон оффист сургалт болбол өөрөө эсвэл ойлгохгүй гэж бодвол хүүхдүүдээсээ дагуулаад очиж болно. Сүүлийн үед ажиглаад байхад том хүүхдүүд маань, Батаагийн Жагаамаа, Батсайханы Ананд гээд л аав ээждээ бизнес эхлэхэд нь голлох үүрэгтэй оролцоод эхэлсэн байна. Тэдэнд ч гэсэн хэрэгтэй. Бага наснаасаа бизнесийг амьдрал дээр нь сурч байна гэсэн үг.
SBA /Small Business Administration/ байгууллагын вэб сайтад 30 минутын бизнесийн дадлагжуулах онлайн сургалтуудыг байрлуулсан байна лээ. /sba.gov/sba-learning-center/training/ Сэдвүүд нь гэвэл залуу бизнес эрхлэгчдэд: бизнес эхлэх хамгийн анхны зааварчилгаа, Бизнес төлөвлгөөө хэрхэн бичих вэ?, ЗГ-ын гэрээг яаж авах вэ, Эмэгтэй бизнес эрхлэгчдэд гэх мэтчилэн хичээлүүд байна лээ. Ганц 2-ыг нь үзсэн их аятайхан юм билээ.
Өөр нэг байгууллагыг саяхнаас мэддэг болоод байна. California Governor’s office of Business and Economic Development буюу GO-Biz нэрээр нэрлэдэг 2011 онд байгууллагдсан байгууллага. Энэ байгууллага голчлон вэб сайт болон онлайн хэрэгслэлээр бизнес эрхлэгчдэд мэдээллээр туслахад голчлон анхаарч ажилладаг юм билээ. Жишээ нь та Ранчо Кордава хотод автошоп ажиллуулъя гэвэл www.calgold.ca.gov сайт уруу ороод коунти, хотоо сонгоод бизнесийн төрлөө сонгоход л хэрэгцээт зөвшөөрлийн жагсаалт, түүнийг олгодог байгууллагын хаягнууд гараад ирэх жишээтэй. Мөн энэ байгууллага ирэх 7 сараас жижиг бизнесийн зээлд баталгаа гаргаж өгдөг үйлчилгээг нэвтрүүлэх юм байна. Ингэснээр энэ программд хамрагдаж байгаа 11 банк санхүүгийн газар уруу зээлд хандахад уг байгууллага арыг нь дааж баталгаа гаргаж өгч эхлэхнээ. 
Мөнгө, бэлэн мөнгө бизнес нээхэд хамгийн чухал зүйлүүдийн нэг. Уламжлалт биш зээлийн талаар, peer-to-peer сайтаар дамжуулж мөнгө зээлэх талаар өмнөх лекцэнд дурдсан байгаа. Дээр нь нэмж хэлэхэд уламжлалт биш мөнгө цуглуулах арга болж байгаа сүүлийн үед гарч ирсэн crowdfunding буюу нийтээр санхүүжүүлэх гэдгийг бага зэрэг тайлбарлах нь зүйтэй байх. Indie-GoGo, Kickstarter, PeerBackers зэрэг сайтуудад өөрийн мэдээллээ, зорилгоо байрлуулснаар сонирхсон, дэмжсэн хүмүүсээс мөнгө цуглуулж санхүүжүүлэлт олдог аргыг хэлдэг. Эхний үед ихэвчлэн гар урлал, зураач уран бүтээлчид, зохиолч, хөгжимчид зэрэг урлаг, уран сайхны чиглэлийн хүмүүс номоо хэвлүүлэх, CD-гээ гаргах, кино хийх гэхчилэн төсөлдөө санхүүжүүлэлт олдог байсан бол сүүлийн үед жижиг бизнесүүд иймэрхүү маягаар мөнгө цуглуулах боломжтой болоод байгаа билээ. Federal Jumpstart Our Business Startups (JOBS) Act нэртэй хууль өнгөрсөн жил Конгрессээр батлагдсанаар бизнес эрхлэгчийг нийтээр санхүүжүүлэх аргаар өөрийн хувьцааг хөрөнгө оруулагчдад худалдаж жилд 1 сая хүртэлх долларыг олохыг зөвшөөрсөн билээ. Гэхдээ зохицуулалтын хуулийг өнгөрсөн 12 сард улсын SEC агентлагаас гаргах төлөвлөгөөтэй байсан ч одоогоор юм сонсогдоогүй байгаа юм байна. Дүрэм, зохицуулалт бий болмогц ийм төрлийн сатйууд олшрох нь ойлгомжтой. Саяхан нэг сонин уншиж байхад нүдний өвөрмөц шил хийдэг залуу ийм маягаар 3 долоо хоногийн дотор 200 гаруй хүнээс тус бүр нь 5-1000 доллар, нийтдээ 15 мянгыг босгоод дэлгүүрээ нээсэн тухай уншиж байсан юм байна. Ийм байдаал мөнгө босгохын тулд дээрх сайтуудын аль нэгд бүртгүүлээд зорьж байгаа сангийн хэмжээ, хугацаа зэргээ багтаасан хуудас үүсгэнэ. Үүний хариуд сонирхсон хүмүүс амлалт өгч мөнгө өгнө. Үүний хариуд ихэвчлэн “thank you”гэх ч юмуу эсвэл бэлэг дурсгал,ын зүйл подвалк зэргийг явуулахад хангалттай байдаг. Гэхдээ хүмүүст сайн мэдэгдэж сурталчилах хэрэгтэй, Facebook, өөрийн танил тал, найз нөхдийн сүлжээгээрээ сайн зарлах ёстой. Өөрийн файлаа маш сайн хийх хэрэгтэй. Чиний энэ төсөл яагаад чухал байгаа юм, бусдад ямар ашиг тустай юм гэхчлэнгээ сайн тайлбарлсан, хүний сэтгэлд хүрсэн видео, бүтээгдэхүүний жишээ зураг зэргээ багтаасан байвал зүгээр. Хүмүүсээс мөнгө цугларч эхлэх үед ажлын явц, дэмшлээ байнга мэдээлж байх. 
За тэгээд өнөөдөр хэлж яръя гэж бодож явсан зүйлээ ихэнхийг нь ярьсан гэж бодож байна. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.
Удирдлага, менежмент дээр анхаарах зүйл.
1. Бизнесийн байгууллагын ёс зүй, дотоод уур амьгал хэрхэн тогтох нь чамаас хамаарна. Ажилчдын хоорондын харилцаа, бие биеэ хүндлэх байдал, үл ойлгоолцох байдал гарвал ямар байдалаар шийдвэрлэж байх талаараа чи өөрөө л орчин бий болгож тогтоосон байх ёстой. Жишээ нь чи худалдан авагчийгаа энэ муу яадаг юм гэж харьцаг бол ажилчид чинь мөн л тэгж хандана.
2. Хүнийг ажилд авахдаа тэр хүний юманд хандах хандлагаар нь үнэлж авч байвал зүгээр. Ямар ч чадварыг чи суулгаж, дадлагжуулж чадна. Харин хандлагыг чи өөрчилж чадахгүй.
3. Зан чанарын онцлог байдлыг нь сайн мэддэгээрээ монгол хүнийг ажилд авах сонирхолтой байдаг. Эртээд нэг яруу найрагч ярилцлага дээрээ монголчууд чинь бардам, ноён зантай хүмүүс байхгүй юу гэж хэлж байсан. Магадгүй. Гэсэн ч юмаа эхнээсээ өөрийн бизнесээ авч явах зарчмаа сайн тайлбарлаад ийм үед би ингэнэ, чи тэгнэ гэдгээ сайн ярилцаж ойлголцох хэрэгтэй. Монголчуудыг ажиллуулдаг солонгос эздүүд хүртэл монголчуудын учрыг олчихсон, учрыг нь олоод ажиллуулаад байхад бид нар монгол хүмүүс хоорондоо хэн хэндээ ашигтай тустай ажиллаад болох л болно.

Tuesday, April 30, 2013

Шинээр бизнес эхлэх нь...



Өнгөрсөн бүтэн сайнд /4-р сарын 28-д/ Сакрамэнто Opчмын Mонголчуудын Холбоонooc зохион байгуулсан "Шинжлэх Ухаан - Бизнэс Форум-2013 дээр өөрийн бэлтгэж уншсан илтгэлийг оруулж байна. 
Гарчгийг харвал нэг л тагнуултай, цаашаа нь яг юу хэлэх гээж байгаа мэдэгдэхгүй байгаа биз. Энэ нь ийм учиртай юм болсон юмаа. Нэгдүгээрт Мягмар ах лекцийнхээ сэдвийг хурдан өг, хөтөлбөрөө боловсруулна гээд сандаргаад байснаас дутуу гарчиг өгөөд явуулчихсан юм. Нөгөө талаас өмнө нь 2008 он Оакланд хотноо, 2009 онд Вашингтон ДиСид болсон Америк дахь монгол бизнес эрхлэгчдийн уулзалт дээр Жижиг бизнесийн санаанууд, санаагаа хэрхэн мөнгө болгох вэ, Хоолны газрын бизнес гээд монголчуудын нэлээд сонирхдог 2 том сэдвээр, өөрийн хэлье, ярья гэсэн бодлоо багтаасан  хэдэн сар гайгүй мэдээлэл бүхий лекц бэлдэж байж уншиж байсан болохоор үнэт цагаа зарцуулан байж ирсэн, өөрийнхөө хотын найз, нөхдүүд та бүхэндээ хэрэгцээтэй ямар мэдээллийг өгвөл зүгээр вэ гэдгийг нэлээд бодох шаардлагатай байснаас ийм юм болсон юмаа.
Бизнес эрхлэхийн ач тус.
Анх Монголоос ирснээс хойш 4 жилийн дараа буюу 2006 онд sac_mongolions групп, сүлжээ байгуулаад анх “Яагаад бизнес эрхлэх хэрэгтэй гэж...” гэсэн зүйл бичээд сүлжээгээрээ тарааж байлаа. Америкт ирэхийнхээ өмнө 3 жил гаруй хот хөдөөгийн жижиг бизнес эрхлэгчид нартай хамтарч ажиллаж тэдний дайчин оргилуун, зүтгүүр, хийж бүтээхийн уур савссан гал тогооноос ирсэн миний хувьд энэд байгаа монголчуудыгаа хараад бизнес хийх хүсэл сонирхол төрүүлэх юмсан гэсэн бодол хадгалагдаж байснаа анх гаргасан нь тэр билээ. Аминдаа л тэр үеийнхээ өөрийнхөө бодож сэтгэж байснаар бизнес эрхлэхийн ашиг тус гээд капитализмын ашиг тусаас илүү ихээр хүртэнэ, гэр бүл, үр хүүхдийнхээ амьдралыг баталгаатай болгоно гэж жагсаагаад орхисон юм. Гэхдээ бас овоо, тэр дотор өөртөө сэтгэл хангалуун байж, хүсэл мөрөөдлөө гүйцээх боломжийг авчирна гэсэн үгс оруулсан юм. 
Бид нар шижигнэсэн залуу насандаа энэд ирж суурьшаад захаасаа 40, 50 хүрээд эхэллээ. Боломжит насныхаа дунд нь орсон гэсэн үг. Одоо л энэ цаг чинь өөрийн дур зоргоор уян хатан амьдрах хамгийн боломжтой цаг юм бишүү. Хошин шог дээр клип шиг амьдрал гэж байхгүй шүү гээд нэгийгээ загнаад байдаг шиг клип реклам дээр гардаг шиг үгүй юмаа гэхэд өөрийн даруухан хүсэлд чинь нийцсэн амьдралын хэв маягтаа таарсан бизнес хийгээд явах боломжтой юм.
Эртээд нэг юм уншаад сууж байтал тэр бичигчийн гэртээ хүүхдээ хардаг байсан эмэгтэй найз нь хүүхдүүдээ ахлах сургуульд орсны нь дараа 42 насандаа эмч болохоор шийдэхэд хүмүүс ихэд гайхацгаасан гэжээ. Тэгэхэд найз нь би яаж ч амьдарсан, ямар ч замаар явсан нэг л өдөр 50 нас хүрнэ. Тэгвэл би 50 хүрэхдээ ядаж эмч болсон байя даа гэж хариулжээ. Өнөөдөр тэр найз нь 60 настай үеийн эмэгтэйчүүдийн итгэлтэй сайн эмч болчихсон байгаа аж. Үнэхээр өөртөө итгээд шантралгүй зүтгээд, дээр нь өөрийг чинь сэтгэл санаагаар дэмждэг найз нөхөд ахан дүүс чинь байх юм бол чамд бүтээж чадахгүй зүйл гэж байхгүй билээ. Манай Дэмбэрэл багшийн хэлдгээр бол “Чиний нүдэнд харагдаж л байгаа бол бүтээж болно.”, Ч.Эрдэнэ зохиолчийн онолоор бол “Нэг тэнэгийн чадаж байгаа юмыг нөгөө тэнэг чадаж л таараа” гэж буулгаж болно. Мэдээж ямар нэгэн бизнесийг эхлэхэд болох болов уу, яахав гэсэн эргэлзээ, ямар нэгэн эрсдэл ямагт байдаг билээ. Гэхдээ та өнөөдөр өөрөөсөө асуу. Өөртөө болон гэр бүлдээ илүү сайхан амьдрал авчрах өөрийн ирээдүйн төлөө үзээд алдахад бэлэн байна уу гэж өөртөө асуулт тавиарай. Дасгалжуулагч нар тамирчдадаа хэрэв бусад өрсөлдөгчид чинь ядарсан зүдэрсэн байгаа бол яг энэ үед л чинь сэтгэл санааны хувьд хатуу чанга байж илүү хүч гаргавал чи ялах болноо гэж захьдаг байна. Үүнтэй адилаар бусад бизнесүүд удаарширсан нэг хэвийн болсон үед чи ухасхийгээд цойлох хэрэгтэй байхнээ. Үүнийг би хотын маань олон монголчууд маань олон жил солонгосуудад гал тогоонд ажиллалаа. Солонгос эздүүд ихэнх нь хөгширч, хүүхдүүдээс нь тэд нар шиг ажиллах бодолгүй байгаа. Яг энэ үед л монголчууд маань ухасхийгээд ядаж л хэдэн япон ресторонуудыг эзэмшээд авах бололцоотой санагддаг.   
Бизнесийн чиглэлээ сонгох нь.
Бизнесийн чиглэл, эсвэл бизнес сонгоход хувь хүний чадвар, дадлага, мөнгөний хэмжээ гээд л олон зүйлээс хамаарах нь ойлгомжтой. Энэд би ерөнхий 3 зүйлийг л хэлэхийг хүсч байгаа юм.
1.      Голыг нь олсон /зөв/  бүтээгдэхүүн, үйлчилгээ
Бизнесийн анхны зарчим. Тохирох бүтээгдэхүүн үйлчилгээг тохирсон зах зээлд нь цагийг нь олж зарж чадвал таны бизнес амжилттай байна гэсэн үг. Энгийнээр хэлбэл чи хэн нэгний асуудлыг шийдвэрлэж өгөөд оронд нь мөнгө олно гэсэн үг. Мэдээж бүтээгдэхүүн үйлчилгээг сонгоход өөрийн ур чадвар, боломж, мөнгөний хэмжээ гээд олон юмнаас шалтгаална. Энэн дээр олон зүйл яриад яахав. Цааш нь хөдлөе.
2.      Тогтвортой өрсөлдөх давуу тал.
Дэлхийн 2 номерын баян, хөрөнгө оруулагч, миний мундаг гэж хүндэлдэг хүмүүсийн нэг Warren Buffet-ээс хүмүүс “та бизнес худалдаж авах, хөхөрөнгө оруулахдаа юуг голлож анхаардаг вэ гэсэн асуултанд” тэрээрA business  with durable competitive advantage that even a moron could run, because sooner or later a moron will end up running it буюу тэнэг хүн ч гэсэн удирдаад явахад удаан хугацааны турш тогтвортой өрсөлдөх давуу талаа хадгалаад байх тийм бизнесийг хардаг. Яагаад гэвэл хэзээ нэгэн цагт ямар нэг тэнэг нь удирдах л болно” гэж ихэвчлэн хариулдаг. Манай дүүгийн хэлдгээр энэ хүн яав ч худлаа ярихгүй байх гэдэг шиг анхаарах нэг номерын зүйл байх нь ойлгомжтой юм. Тогтвортой өрсөлдөх давуу талтай гэдэг нь хэцүү үед ч гэсэн бизнесийг аваад явах тийм чадварыг нь харна гэсэн үг байхнээ. Хоолны газрын жишээн дээр бол үндсэн бүтээдэхүүнээрээ өрсөлдөх давуу талтай гэвэл хоол нь хаана ч байхгүй өвөрмөц, хүмүүст ихээр таалагддаг, бөгөөд ирээдүйн чиг хандлагат тохирсон байх /энэ дээр нэмээд тайлбар хийхэд эрүүл мэндэд хор нөлөө багатай хоол хүнс үрүү хэрэглэгчид чиглэж байгаа. Жишээ нь тос, будаг, амтлагч ихтэй хятад хоол явцгүй болж байгааг,  хэрэглээ багасч байгааг харж байгаа байх... /  эсвэл байршлын хувьд давуу талтай гэвэл нэлээд сайн үйлчилгээний төвд нэлээд тогтвортой, ойрын үед хаалгаа барьчихгүй нэлээд хүмүүсийн дуртай дэлгүүрийн хажууд байх гэх мэтчилэн нөхцөлүүдийг харах хэрэгтэй байх. Дээр дурдсан бараа бүтээгдэхүүн чинь ирээдүйн хандлага уруу чиглэсэн байх гэсэн дээр нэмж хэлэхэд хэрэглэгчдийн хандлага хаашаа байна гэдгийг анзаарч харсан байх хэрэгтэй юм. Үүнд жишээ нь хүний биенд хортой нь тодорхой бодис агуулаагүй байх /MSG гэх мэт/, байгаль орчинд хор багатай байх гэх мэтчилэн хэрэглэгчээ бодсон, хэдийгээр нэг хүний нөлөө өчүүхэн ч боловч өргөн уужим сэтгэлээр хүн төрөлхтөнийг бодсон, байгаль дэлхийгээ бодсон бүтээгдэхүүн үйлчилгээ ирээдүйн бизнес байх болно. Жишээ нь би ажилчиндаа ажилд ороход нь хамгийн түрүүнд хэлдэг үг нь “хэрэв чи өөрөө, эсвэл хүүхдэдээ идүүлэхгүй хоолоо битгийн хэрэглэгчид өг. Муухай болсон бол дахиад хий” гэдэг.  
Иймд бизнесээ сонгохдоо энэ 2 асуултыг өөртөө тавиарай.
-          Тухайн зах зээл дээр танай бизнесийн өвөрмөц давуу тал нь юу байх вэ?  
-          Танай бизнесийн энэхүү тогтвортой давуу тал чинь танай үйлчилгээ, бүтээгдэхүүн тус бүр танай үйлчилж байгаа зах зээлийн хэсэг тус бүрийн хэрэглэгч нарт ил харагдахуйц бат суурьтай  ямар ашиг тус бууж байх вэ гэдгийг харах. Өөрөөр хэлбэл танай бизнесийн энэхүү өрсөлдөх давуу талаа зах зээлдээ мэдээлсэн, сурталчилсан, хүргэсэн тохиолдолд худалдан авагчид хүлээн авагчид ашиг тусыг нь ойлгож хүлээж авсанаар таны бизнес тогтвортой давуу талтай байж чадахнээ.  Жишээ бүтээгдэхүүнүүнээр өрсөлдөх давуу талтай гэлээ. Тэгвэл меню дээр бичигдсэн 2 номерын тавагтай хоолыг хэрэглэгч өөр хоолны газраас авахгүй танайхаас ямар ашигтай болоод байнга худалдаж авч байх вэ гэдгийг харна гэсэн үг.
3. Life style business буюу амьдралтай чинь уялдсан бизнес
Бизнес амжилттай байна гэдэг мөнгө л ахуйхан олно гэсэн үг гэдгийг бид бүхэн мэдэж байгаа. Гэхдээ бид нар өнөөдөр амжилтийг өөр өнцөгөөс харж эхлэх нь зүйтэй санагддаг. Мөнгөтэй холбоотой 2 ойлголт байдаг. Мөнгөтэй бол аз жаргалтай гэж. Forbes сэтгүүлийн гаргадаг жагсалтын эхний 400 супер баян хүмүүсээс авсан санал асуулгаар тэд АНУ-д амьдарч байгаа жирийн хүнээс илүү аз жаргалтай байддаггүй гэж гарчээ. Нөгөө нь чи их мөнгөтэй болох тусам чамд чөлөөт цаг ихтэй болно гэдэг. Амьдрал дээр харин ч эсрэгээрээ. Их мөнгө хийх тусам чамд чөлөөт цаг бага байх болно. Сайн бодох юм бол ажилгүй хүн илүү их чөлөөт цагтай байдаг бол бизнес эрхэлж байгаа хүмүүс амралтын цаг нь улам л багасдаг байх нь. Бүр их баян хүмүүс бүр л их цаггүй байдаг юм байна. Тэгээд ч бизнес гэдэг чинь бизи гэдэг үгнээс гаралтай байгаа биз дээ. Тэгвэл эндээс бодохоор мөнгө чамд аз жаргал авчрахгүй, чамд илүү чөлөөт цаг авчрахгүй юм бол яах гэж улам бизнес хийж илүү мөнгө хийх зүтгэх хэрэгтэй байнаа гэдэг асуудал гарч ирнэ. Эхний хэсэгт бизнес хий хий гэчихээд юу гэх гээд байнаа гэж бодож байж болох юм. Эдийн засагт “opportunity cost” гэдэг хэллэг байдаг. Энэ нь чи нэг зүйлээсээ татгалзаж байж нөгөө зүйлийг сонгодог гэсэн үг. Өөрөөр хэлбэл бүтэн сайн өдрийг найзуудтайгаа өнгөрөөхөөр шийдвэл хүүхдүүдтэйгээ цуг сайхан байх боломжоо алдана  гэсэн үг. Энэ маань найзуудтайгаа өнгөрөөхийг сонгосны миний төлж байгаа үнэ нь юм. Үнэхээр бид нар хүссэн зүйлээ ямар нэгэн байдлаар авч чадна. Гэхдээ хүссэн зүйл маань ямар нэгэн үнээр олддог гэдгийг л өгүүлж байгаа юм. Далай багш үүнийг “Юуг алдаж байж юуг олж авснаараа амжилтаа дүгнэ” гээд маш гоёор хэлчихсэн байдаг. Үүнийг эдийн засагчид “There is no such things as a free lunch” буюу үнэгүй үдийн хоол гэж байхгүй гэж хэлдэг.
2010 онд нэлээд томоохон бизнесийн зөвлөгч Victor Cheng-ийн зөвлөгөө дотроос “lifestyle business” гэдгийг олж уншсан нь намайг нэгэн өөр өнцгөөс бизнесийг харахад хүргэсэн юм. Уламжлалт аргаар бол хамаг хүч, сэтгэлээ бизнестээ морь мэт зүтгэж зориулаад үлдсэн хүч чадлаа  /хэрэв үлдвэл шүү дээ/ гэр орон, өөртөө зарцуулж явж ирсэн. Гайгүй мөнгөтэй болохоороо ингэнээ тэгнээ гэж явсаар байтал   нэг өдөр сэрэхэд ямар ч хувийн амьдрал байхгүй, нас ч байхгүй болсныг ухаардаг. Хэрэв та одоо л амьдралаараа амьдрахгүй бол ирээдүйд илүү их мөнгө хийвэл тэр чигээрээ л амьдралгүй үлдэнэ гэж тэрээр тайлбарлажээ. Амьдралтай чинь уялдсан бизнес гэдэг санаа нь: чиний төсөөлдөг хамгийн сайхан идеал амьдралыг чинь хүрээлж бизнесээ үүсгэх, эсвэл авч явах гэсэн санаа юм. Өөрөөр хэлбэл амьдрал чинь нэгд, энэхүү амьдралыг нь чинь тэтгэх бизнес чинь 2-т явна гэсэн үг. Үнэхээр бүтдэг бол гоё байгаа биз? Шинэ зам гээд л бодчих. Жишээ нь миний хувьд урт цагаар ажилладаг байсан ч яахав, гагцхүү надад унших, бичих боломж өгдөггүй ажил бол утгагүй байх жишээтэй. Ингэхээр юуны түрүүнд яг ямар амьдралын хэв маягтай байхаа бодохын тулд дараахь 5 асуултанд өөрөө хариулаарай.
-          Та хэнтэй ажлын цагаа мөн хувийнхаа цагийг өнгөрөөхийг хүсч байна?
-          Та ямар ажил хийж мөнгө олохыг хүсч байна? /эсвэл яг ямар үүрэг хүлээж ажиллахыг хүсч байна?/
-          Хаана амьдарч ажиллахыг хүсч байна?
-          Ямар цагаар, ямар өдрүүдээр ажиллахыг хүсч байна?
-          Яаж ажиллахыг хүсдэг вэ? /ямар хувцас ч гэдэг юм уу, унтах боломж өгдөг оройхон эхэлдэг, эсвэл удаан завсарлагатай ч гэдэг юм уу/
Тэрээр энэ асуултанд хариулаад тэгээд түүнийгээ тойруулаад бизнесээ босго гэж зөвлөж байгаа юм. Үнэхэр та ямар амьдралаар амьдрахыг хүсч байна? Түүний ядаж ямар хэсгээр нь одоо амьдарч чадаж байна? Тэгж байгаад л биш , яг одоо? Амьдрал бол амьдрахад л зориулагдсан болохоос хүлээх бол амьдрал биш. Бодох л бодол байгаа биз. Өнөөдөр ингээд л шууд мөрөөдлийнхөө амьдралын хэв загварыг үүсгэнэ гэвэл мэдээж амьдралгүй хэрэг. Гэхдээ өнөөдрөөс эхэлж өөрчилж эхэлбэл тэгж байгаа д л гэдэг хугацаа наашилнаа даа. Бид нэг л амьдарна. Амьдрал богинохон. Have a fun.
Бизнес эхэлмээр байна. Хаанаас эхлэх вэ?
Хамгийн түрүүнд монгнолчуудаасаа асуу. Чиний бодож байгаатай адил бизнестэй хүн байвал очоод уулз. Харамгүй хэлээд өгнө. Миний хувьд өмнө дурдсан лекцүүдэд тодорхой сайн дурдсан байгаа. Дээр нь нэмээд хэдэн жижиг бизнесийн талаар мэдээлэл, сургалт явуулдаг байгууллагуудын мэдээллийг оруулж байна.
SCORE гээд Sacramento County’s Business Resource Center байгууллагаас. How To Decide about Starting a Business, бизнес эхлэх талаар хэрхэн шийдвэр гаргах вэ, How To Design a Well Run Business Model, сайн ажиллах бизнесийн загварыг хэрхэн гаргах вэ гэхчилэн жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан практик сайхан сургалтуудыг өөрийн энэ тэндхийн салбарууд дээрээ байнга явуулж байдаг. Вэб сайт уруу нь ороод имэйлээ бүртгүүлчихвэл сар бүр болох сургалтын жагсаалтыг аваад байдаг. Өөртийн гэртээ ойрхон оффист сургалт болбол өөрөө эсвэл ойлгохгүй гэж бодвол хүүхдүүдээсээ дагуулаад очиж болно. Сүүлийн үед ажиглаад байхад том хүүхдүүд маань, Батаагийн Жагаамаа, Батсайханы Ананд гээд л  аав ээждээ бизнес эхлэхэд нь голлох үүрэгтэй оролцоод эхэлсэн байна. Тэдэнд ч гэсэн хэрэгтэй. Бага наснаасаа бизнесийг амьдрал дээр нь сурч байна гэсэн үг.
SBA /Small Business Administration/ байгууллагын вэб сайтад 30 минутын бизнесийн дадлагжуулах онлайн сургалтуудыг байрлуулсан байна лээ. /sba.gov/sba-learning-center/training/ Сэдвүүд нь гэвэл залуу бизнес эрхлэгчдэд: бизнес эхлэх хамгийн анхны зааварчилгаа, Бизнес төлөвлгөөө хэрхэн бичих вэ?,  ЗГ-ын гэрээг яаж авах вэ, Эмэгтэй бизнес эрхлэгчдэд гэх мэтчилэн хичээлүүд байна лээ. Ганц 2-ыг нь үзсэн их аятайхан юм билээ.
Өөр нэг байгууллагыг саяхнаас мэддэг болоод байна. California Governor’s office of Business and Economic Development буюу GO-Biz нэрээр нэрлэдэг 2011 онд байгууллагдсан байгууллага. Энэ байгууллага голчлон вэб сайт болон онлайн хэрэгслэлээр бизнес эрхлэгчдэд мэдээллээр туслахад голчлон анхаарч ажилладаг юм билээ. Жишээ нь та Ранчо Кордава хотод автошоп ажиллуулъя гэвэл  www.calgold.ca.gov сайт уруу ороод коунти, хотоо сонгоод бизнесийн төрлөө сонгоход л хэрэгцээт зөвшөөрлийн жагсаалт, түүнийг олгодог байгууллагын хаягнууд гараад ирэх жишээтэй. Мөн энэ байгууллага ирэх 7 сараас жижиг бизнесийн зээлд баталгаа гаргаж өгдөг үйлчилгээг нэвтрүүлэх юм байна. Ингэснээр энэ программд хамрагдаж байгаа 11 банк санхүүгийн газар уруу зээлд хандахад уг байгууллага арыг нь дааж баталгаа гаргаж өгч эхлэхнээ.  
Мөнгө, бэлэн мөнгө бизнес нээхэд хамгийн чухал зүйлүүдийн нэг. Уламжлалт биш зээлийн талаар, peer-to-peer сайтаар дамжуулж мөнгө зээлэх талаар өмнөх лекцэнд дурдсан байгаа. Дээр нь нэмж хэлэхэд уламжлалт биш мөнгө цуглуулах арга болж байгаа сүүлийн үед гарч ирсэн crowdfunding буюу нийтээр санхүүжүүлэх гэдгийг бага зэрэг тайлбарлах нь зүйтэй байх. Indie-GoGo, Kickstarter, PeerBackers зэрэг сайтуудад өөрийн мэдээллээ, зорилгоо байрлуулснаар сонирхсон, дэмжсэн хүмүүсээс мөнгө цуглуулж санхүүжүүлэлт олдог аргыг хэлдэг. Эхний үед ихэвчлэн гар урлал, зураач уран бүтээлчид, зохиолч, хөгжимчид зэрэг урлаг, уран сайхны чиглэлийн хүмүүс номоо хэвлүүлэх, CD-гээ гаргах, кино хийх гэхчилэн төсөлдөө санхүүжүүлэлт олдог байсан бол сүүлийн үед жижиг бизнесүүд иймэрхүү маягаар мөнгө цуглуулах боломжтой болоод байгаа билээ. Federal Jumpstart Our Business Startups (JOBS) Act нэртэй хууль өнгөрсөн жил Конгрессээр батлагдсанаар бизнес эрхлэгчийг нийтээр санхүүжүүлэх аргаар өөрийн хувьцааг хөрөнгө оруулагчдад худалдаж жилд 1 сая хүртэлх долларыг олохыг зөвшөөрсөн билээ. Гэхдээ зохицуулалтын хуулийг өнгөрсөн 12 сард улсын SEC агентлагаас гаргах төлөвлөгөөтэй байсан ч одоогоор юм сонсогдоогүй байгаа юм байна. Дүрэм, зохицуулалт бий болмогц ийм төрлийн сатйууд олшрох нь ойлгомжтой. Саяхан нэг сонин уншиж байхад нүдний өвөрмөц шил хийдэг залуу ийм маягаар 3 долоо хоногийн дотор 200 гаруй хүнээс тус бүр нь 5-1000 доллар, нийтдээ 15 мянгыг босгоод дэлгүүрээ нээсэн тухай уншиж байсан юм байна. Ийм байдаал мөнгө босгохын тулд дээрх сайтуудын аль нэгд бүртгүүлээд зорьж байгаа сангийн хэмжээ, хугацаа зэргээ багтаасан хуудас үүсгэнэ. Үүний хариуд сонирхсон хүмүүс амлалт өгч мөнгө өгнө. Үүний хариуд ихэвчлэн “thank you”гэх ч юмуу эсвэл бэлэг дурсгал,ын зүйл подвалк зэргийг явуулахад хангалттай байдаг. Гэхдээ хүмүүст сайн мэдэгдэж сурталчилах хэрэгтэй, Facebook, өөрийн танил тал, найз нөхдийн сүлжээгээрээ сайн зарлах ёстой. Өөрийн файлаа маш сайн хийх хэрэгтэй. Чиний энэ төсөл яагаад чухал байгаа юм, бусдад ямар ашиг тустай юм гэхчлэнгээ сайн тайлбарлсан, хүний сэтгэлд хүрсэн видео, бүтээгдэхүүний жишээ зураг зэргээ багтаасан байвал зүгээр. Хүмүүсээс мөнгө цугларч эхлэх үед ажлын явц, дэмшлээ байнга мэдээлж байх.      
За тэгээд өнөөдөр хэлж яръя гэж бодож явсан зүйлээ ихэнхийг нь ярьсан гэж бодож байна. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.

Sunday, March 4, 2012

Жижиг бизнесийн санаанууд, санаагаа хэрхэн мөнгө болгох вэ: Бодит жишээнүүд


Өмнө тавьсан лекцийг хүмүүс нэлээд сонирхсон тул 2008 онд Оакланд хотноо болсон  Америк дахь бизнес эрхлэгчдийн уулзалт дээр тавьж байсан илтгэлээ доор оруулж байна. 3 гаруй жилийн өмнөх мэдээлэл тул зарим мэдээлэл баримтууд хуучирсан байх магадлалтай тул шүүн тунгааж уншаарай. Энэхүү уулзалтыг АНУ дахь Монголчуудын худалдааны танхим  байгууллагаас жил бүр зохион байгуулдаг билээ.

Миний өнөөдөр лекцээ шинээр бизнес эрхлэх, бизнесээ өргөжүүлэх, бизнесийн чиглэлээ өөрчлөхөөр эрэл хайгуул хийж, бодол болж байгаа хүмүүст зориулан бэлтгэж ирлээ.
Юуны түрүүнд энд Монголчуудынхаа эрхэлж байгаа голлох бизнесүүдийг зах зээлээр ангилж харъя:
/Энэ ангиллыг ямар нэгэн судалгаа, бүртгэл дээр үндэслээгүй бөгөөд өөрийн ажиглалт дээр үндэслэн ерөнхий дүр зураг гаргах зорилгоор оруулж байгаа юм./
Нийт ерөнхий зах зээлд чиглэсэн бизнест:
·         Байшин барилгын босголт, засвар, чимэглэлийн үйлчилгээ
·         Нийтийн аж ахуйд чиглэсэн үйлчилгээ. /хоолны газрууд, хувцас цэвэрлэгээ, оффисийн цэвэрлэгээ, хүний асаргаа гэх мэт/
·         Бүтээгдэхүүний худалдаа /гол төлөв гоо сайхны болон бусад сүлжээний бизнесүүд/
·         Амралт, зугаа цэнгэлд зориулсан үйлчилгээ /бар, биллиард, аялал гэх мэт/
Монголчууддаа зориулсан бизнес:
·         Хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдаа: гоо сайхан, гоёл чимэглэл, бэлэг дурсгал, ном гэх мэт
·         Холбоо, Шуудан тээврийн үйлчилгээ: ачаа тээвэр, утасны ярианы үйлчилгээ гэх мэт
·         Хоол хүнсний үйлдвэрлэл /гол төлөв үндэсний хоол унд: хөлдөөсөн бууз банш, боов, еэвэн, айраг гэх мэт/
Тэгвэл Америкийн өнөөгийн нөхцөл байдалд Монголчуудын одоогийн эрхэлж байгаа бизнесүүд, эсвэл бүр зах зээл дээр ажиллаж байгаа бусад Америк бизнесүүдээс ч өөр, шинэ бизнесийг зах зээл дээр байгаа эрэлтийг шинээр олж харснаар нээх боломжтой гэдгийг энгийн практик жишээгээр та бүхэндээ харуулахаар зорьсон юм.
Лос Анжелос хотынхон гэртээ үсээ засуулах, нохойндоо жолооч дуудах, эсвэл тансаг хоол унд үүдэндээ хүргүүлэхээс өгсүүлээд гэр орны элдэв ажил, засвар үйлчилгээ хийлгэхээр “нөхөр”-ийг /Rent-A-Husband, www.rent-a-husband.com/ рентэлж, Баасан гаригийн “эмэгтэй”-г /Girl Friday www.lagirlfriday.com/ хөлслөн авч гэр орны ойр зуурын ажлаа хийлгэж байна.
Ийнхүү уншмагц таны толгойд Холливүүдийн одуудын амьдралын дүр төрх буух вий. Гэвч тэр төсөөлөл тань эндүүрэл болох бөгөөд харилцах утас, зээлийн карттай хэн ч гэсэн энэхүү олон төрлийн үйлчилгээг одуудын хэмжээнд авч болж байна. Ингээд та бүхэнд Лос Анжелос хотод ажиллаж байгаа өвөрмөц үйлчилгээ үзүүлдэг бизнесүүдээс танилцуулъя.
·         Girl Friday /www.lagirlfriday.com/. Энэ компани ажил хайж байгаа жүжигчид, зуны амарч буй багш нарыг хагас цагаар хөлсөлж хими цэвэрлэгээнээс хувцас авчрах, кабелийн хүнийг хүлээх, дэлгүүр явах зэрэг ажил хийлгүүлдэг ба цагийн үнэлгээ нь 50 доллар байдаг аж. Компаний захирлын хэлж байгаагаар хүмүүс хэт их цагийг гэр, ажлынхаа хооронд явах замд зарцуулдаг учраас хувийнхаа ажлыг амжуулж чаддаггүй, тиймээс тэдний үйлчилгээ их хэрэгцээтэй байдаг ажээ.
·     Gofer Girls /www.gofergirls.com/ гэдэг гэр орны ажлыг гүйцэтгэдэг үйлчилгээний компанийг үндэслэгч Лиза Ристоруси “Энэ хотынхон шинэхэн, моодны, хип зүйлүүдэд их дуртай. Бидний үйлчилгээ ийм ангилалд багтаж байгаа юм” гэж байна. Тэдний компани үйлчлүүлэгчдэдээ захиалсан бялууг нь хүргэж өгөх, түүнийг нь идэхэд хань болж цуг байх буюу эсвэл гэр орны жижиг шажиг ажлыг нь цагийн 30 доллараар хийх, Холливүүдийн одуудад байдаг шиг хувийн туслагчийг цагийн 37 доллараар хөлслүүлэх зэрэг үйлчилгээг үзүүлдэг.
·         Go Get It /www.gogetit.org/ компани онцгой романтик аялал зугаалга болон гэрлэх санал тавих ажиллагааг зохион байгуулж өгдөг юм байна. Тухайлбал нэг удаа уг копманийг үндэслэгч Жэннифэр Жонэс гэрлэх санал тавих залууг үлгэрийн баатар - мэлхий ханхүүгийн маягаар хувцаслуулж жүжигчилсэн үйл ажиллагааг хэд хэдэн хотоор явуулсан бол өөр нэг тохиолдолд сүйт бүсгүйг нь өдөржингөө “эрхлүүлж” нар жаргах агшинд далайн эрэг дээр сүйт залууд нь хүргэж өгөх зэргээр янз бүрийн санаанд оромгүй уран санаа гарган үйлчилж иржээ.
·         Sky Meals /www.skymeals.com/ Олон цагаар онгоцонд хоолтой хоолгүй нисдэг хүмүүс компанийн 30 доллар орчим үнэтэй тансаг хоолыг дуртайяа захиалдаг бол,
·         Pet Taxi /www.lapettaxi.com/ Завгүй ажилтай хүмүүс хайртай гэрийн тэжээмэл амьтнаа эмнэлэг, үсчинд хүргүүлэхээр зөөлгөхдөө компаний үйлчилгээг цагийн 45 доллараар авч байна.
Кино үйлдвэрлэлийн том төв болсон цагаасаа өдрөөс өдөрт өсөж хөгжиж байгаа, Америкийн баян хотуудын нэг болох бидний дуудаж заншсанаар Эль Эй-гийн зав чөлөөгүй ажилладаг, санхүүгийн чадвартай иргэд нь өөрсдөө эдгээр үйлчилгээний бизнест өргөжин тэлэх боломжийг олгож байгаа юм.
Өнөө үед хувь хүний хэрэгцээнд зориулсан үйлчилгээний бизнес гэр орон цэвэрлэх, нохой зугаалуулахаас хол хэтэрсэн байна. DoMyStuff.com цахим хуудсанд тавигдсан хүсэлтүүдээс харахад зөвхөн ЭльЭй гэлтгүй Америкийн хаана ч мөнгөтэй боловч цаг хугацаа нь хүрэлцдэггүй хүмүүс бараг л шууд утгаар нь хувийнхаа ямар ч ажлыг хүнээр гүйцэтгүүлснээр өөртөө цаг хугацааг худалдан авч байна. Жишээ нь, Нью Йорк хотод байгаа хүн “Cи Dи-нийхээ цуглуулгаа Эм Пи Ар 3 тоглуулагч руу шилжүүлж өгөх хүнийг хайж байна. Та үүнийг гүйцэтгэснээр мөнгө аваад зогсохгүй миний ховор цуглуулгыг өөртөө бичээд авах боломжтой” гэсэн байхад өөр нэг хүн “Хүүхдийнхээ төрсөн өдөрт дэлгүүрээс бэлэг авч өгөх хүнийг хайж байна” гэх мэтчилэн зарласан байна. Энэ их эрэлтийг хангах төрөл бүрийн үйлчилгээний бизнес байх боломжтой бөгөөд эдгээр олон төрлийн үйлчилгээний аль нь ч үйлчлүүлэгчдийн цорын ганц хүсч байгаа зүйл болох “цаг хугацаа”-г нь хэмнэж өгч байгаа юм.
Дээр дурдсан жишээнүүдэд үйлчилгээ тухайн хүний хувийн онцлог хэрэгцээнд зориулагдсан бөгөөд  иймэрхүү чиглэлийн үйлчилгээнд бизнесийн байршил ихээхэн нөлөөтэй байх нь гарцаагүй. Томоохон хотуудад дундаас дээш орлоготой иргэдийн эзлэх хувь их байх тул иймэрхүү өвөрмөц үйлчилгээнд хэрэглэгч ихтэй байх болно. Хэдийгээр Сакраменто том хотод орохгүй ч гэсэн энэ орчимд иймэрхүү төрлийн үйлчилгээ байгаа эсэхэд хайлт хийгээд үзэхэд Эл Дородо, Фолсом зэрэг гэдэг баячууд их амьдардаг хот дүүргүүдэд гэрээсээ эрхэлдэг бизнесүүд олдож байна. Тэд мөн л амралтанд явсан хойгуур нь мал амьтдыг нь харж хандах, дэлгүүр, эмнэлэг явж хүргэж өгөх гээд л хэрэгцээтэй гэр орны ажлыг нь цагийн 20 орчим доллараар гүйцэтгэнэ гэж сайтад нь бичигдсэн байна.

Тэгвэл ерөнхий нийтлэг хэрэгцээнд зориулагдсан үйлчилгээний бизнесүүдийн талаар жишээ авч үзье. Ийм төрлийн шинэ бизнесийн амжилттай байх нэг нөхцөл бол цагийг олсон байх явдал юм
·         Bedsites Notes. Анх Шарон болон түүний нөхөр ийш тйишээ аялдаг, завгүй ажилтайгаасаа болоод аавыгаа эмнэлэгт хэвтэхэд эргэж чадаагүй юм байна. Өдөржингөө нөхрийнхөө хажууд өнжиж байсан ээждээ туслахыг тэр хоёр хүссэн ч ажил төрлөө зохицуулж чадаагүй ажээ. Тухайн үед “Өөрийнхөө оронд хэн нэгнийг хөлслөөд эмнэлэгт аавыгаа сахиулаад, эмч нартай нь уулзуулж, биеийн байдлынх нь талаар асуулгаж тэмдэглэл хөтлүүлчихэг байвал зүгээрсэн” гэж бодсон бодол нь түүнд нэгэн шинэ үйлчилгээний бизнес нээх санааг төрүүлсэн бөгөөд хэдэн жилийн дараа буюу 2005 онд Bedsites Notes гэдэг бизнесээ нээсэн байна. Удалгүй түүний бизнес ихээхэн нэр хүндийг олж дараа жилээс нь Флорида, Аризона муж тийш өргөжүүлэхээр шийдсэн байна.Тэрээр энэ үйлчилгээний бизнесээ зөв газар, зөв цагт нь нээсэн тул амжилттанд хүрсэн юм. Зөв газраа байрласан гэдэг нь: Гадуур гэрээр халамж үзүүлдэг үйлчилгээний газар маш олон байдаг ч ямар ч байгууллага хөгшчүүлийн асрамжийн газар, эмнэлэгт байгаа байгаа төрөл садныг нь эргэж сэтгэл санаа, эрүүл мэндийн байдлыг нь хэлж мэдэгддэггүй, тухайн газар нь аятайхан үйлчилж байгаа эсэхийг ч шалгадаггүй байсан байна. Зөв цагт нь гэдэгт: Хүмүүсийн наслалт уртсаж, улам урт удаан амьдрах болсон нь жилээс жилд хөгшчүүлийг асарч тэтгэх, сувилж үйлчлэх газруудын хэрэгцээ нэмэгдсээр байгаа юм. Бүр 2001 оны судалгааны дүнгээр Америкийн дөрвөн гэр бүлийн нэг нь ямар нэгэн байдлаар өвчтэй болон настай төрөл саднаа асрамжилдаг ба тэдгээр асран хамгаалагчдын гуравны хоёр нь бүтэн цагийн ажил хийдэг, 40 хувь нь өөрийн үр хүүхдүүдээ өсгөх завгүй ажилтай гэж гарчээ. Тэгэхээр Шароны бизнес өсч байгаа зах зээлд ажиллаж байгаа нь амжилт олох боломжийг нь нэмэгдүүлж байна гэсэн үг. Тэрээр өмгөөлөгчид хөлслөн өвчтөний эрүүл мэндийн талаарх мэдээллийг төрөл садных нь өмнөөс эмч нараас авч болох боломжийг ажилтнууддаа олгох гэрээ хэлэлцээрийг байгуулж чадсан ба шинэ төрлийн тул бизнесийн даатгал хилйгэх газар нэлээд хайж байж олсон байна. Шароны байгууллагын үйлчилгээний хөлс эмнэлгийн эргэлтэнд хоёр цагаас доошгүй хугацаагаар цагийн 25 доллар, сувилал, асрамжийн газарт 15 минут ороод гарах үйлчилгээ 15 доллараас тус тус эхэлдэг юм байна.
Шароных шиг нийтлэг хэрэгцээнд зориулагдсан бөгөөд цагийг нь олсон үйлчилгээний бизнесийг томоохон, эсвэл өсөж буй зорилтот зах зээл дээр нээвэл амжилтанд хүрэх магадлал өндөр билээ.
Энэ бизнесийн түүх дээр нэмж дурдахад настай хүний асрамжийн газрын бизнесийг та бүхэн мэдэж байгаа: Нэг байранд настайчуудыг төвлөрүүлж үйлчилгээ үзүүлдэг. Нэлээн хэдэн монголчууд гэртээ  байгууллаад ажиллаж ч байгаа. Надад Сакраментод байгаа нэгэн үйлчилгээ арай өвөрмөц сонин санагддаг учраас жишээнд оруулж байна. Энэ компани насаараа амьдарсан өөрийн гэр орноо орхин асрамжийн газар байх дургүй настайчуудыг гэрт нь очиж харж асрах үйлчилгээг үзүүлдэг юм. Мэдээж илүү мөнгө төлөөд энэ үйлчилгээг авах хөгшчүүл, тэдний үр хүүхдүүд олон байдаг гэдэгт эргэлзэхгүй байна.
·         www.foreclosureS.com Байрны зах зээлийн хямралтай уялдаж банкинд хураагдсан болон хураагдах шатандаа байгаа байруудыг худалдан авахад зориулсан зөвлөгөө өгдөг цахим хуудас /www.foreclosureS.com/ ажиллуулдаг Alexic McGee бизнесийг дээрхийн адил цагийг нь олсон бизнес хэмээн нэрлэж болно. Түүний цахим хуудас сарын 49.95 долларын төлбөртэйгээр сүүлийн хоёр сарын хугацаанд зээлийн төлбөрөө хоцруулаад байгаа болон удахгүй дуудлага худалдаагаар байр нь дуудагдах айлуудын жагсаалтыг шуудангийн индекс, муж, хотоор нь хайх боломжийг хэрэглэгчдэдээ олгодог юм байна. Түүнчлэн 19.95 доллараар хураагдсан байруудад хөрөнгө оруулалт хийх талаарх 90 минутын семинар, 699 доллараар гэрээр үзэх найман цагийн хичээл, 9500 доллараар өөрийн байрандаа гурван өдрийн лаборатор сургалтыг зээлдэгчдээ санал болгодог ажээ. Тэрээр Realtytrac, Yahoo-ийн Foreclosure Center, foreclosuredeals.com, foreclosure.com, foreclosureradar.com, foreclosurefreesearch.com зэрэг олон өрсөлдөгчидтэй ч Сакраменто хотод ихээхэн ашигтай ажиллаж буй бизнесийн тоонд орсоор байна. Түүнчлэн түүний бичсэн ном нэлээд эрэлттэй номонд шалгарч өөрөө Oрrah-ийн шоунд хүртэл ороод амжсан байна.
·         Гал сөнөөгчдөд зориулсан гутал. Орегоны нэгэн жижиг компани гал сөнөөгчдөд зориулсан өндөр чанартай гутлыг хосыг нь 350-400 доллараар нийлүүлдэг гэж нэлээд хэдэн жилийн өмнө уншиж байсан юм. Амь өрссөн нөхцөлд ажилладаг тэд нарт хамгаалах хувцас хэрэгсэл, гуталдаа маш их ач холбогдол өгдөг нь ойлгомжтой юм. Манай малчдын “Дөрөө даах гутал” гэж ярьдаг шиг тэд үнэхээр сайн гутал хийдэг тул гал сөнөөгчид тэдний компаний нэрийг анддаггүй гэсэн байсан. Хуурай улирлаар Америкт, ялангуяа Калифорнид гал их гардаг. Энэ компани гал их гардаг улирлаар гал сөнөөгчдийн хотхонд явууллын засвар, худалдааны цэгүүдийг ажиллуулдаг ажээ.
·         Шавьж үржүүлэгч хүү. Хими элдэв бордоо хэрэглээгүй органик жимс ногоонд хүмүүс илүү мөнгө төлж худалдаж авдаг. 8-р ангийн нэгэн сурагч нэг хэсэг талбайд цэцэг ногоо илүүтэй ургаж байгааг ажиглаж харсан байна. Тэнд хортон шавьжийг иддэг нэг төрлийн цох хорхой ихээр байгаа хараад түүнийг үржүүлж зарах бизнесийн санаа төрсөн байна. Тэрээр өөрийн хотоос төдийгүй өөр хотуудаас хүртэл захиалга авах болсон гэж бичсэн байсан.
·         LOCAVORE гэдэг ихээхэн модонд орж байгаа үзэгдлийн талаар дурдах гэсэн юм. Энэ үг  “Oxford American Dictionaryтоль бичгийн 2007 оны үг болсон. LOCAVORE гэж өөрсдийгөө нэрлэдэг хүмүүс 20, 50, 100 майл доторх радиуст орших орон нутагтаа ургуулсан, боловсруулсан шинэхэн хүнсийг хэрэглэдэг. Эдгээр хүмүүсийн эгнээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хүнсний бүтээгдэхүүн дэлгүүрт ирэхийнхээ өмнө дунджаар 1500 майл зам явж байж бөөний төвд хүрээд тэндээсээ дэлгүүр үрүү илгээгддэг юм байна. Энэ хооронд муудаж хаягдах, мөн үзүүлэн дэх бүтээгдэхүүний хаягдал зэрээс жилд ойролцоогоор 20 биллиан долларын хүнс хог уруу хаягддаг гэсэн тоо байна. Тэгэхээр дэлгүүрт байгаа хүнсний үнэ хэрэв ийм хаягдал болон зам тээвэрлэлтийн зардал бага гардаг байсан бол илүү хямд байх байсан бизээ. Тэгвэл ойр орчиндоо ургаж, боловсруулагдсан бүтээгдэхүүнийг хэрэглэснээр шинээр идэж байгаа учраас илүү амт чанартай байх төдийгүй бензин тосыг хэмнэж байгаль орчноо хамгаалахад, орон нутгийн хүнс үйлдвэрлэгчдэдээ дэмжсэнэрээ коммунитидаа, өөрийн амьдарч байгаа нөхцөлтэй ижил нөхцөлд ургаж, үржсэн хүнсийг идсэнээр эрүүл мэнддээ ихээхэн хувь нэмэр оруулж байна гэж үзэж байна. Хотын оршин суугчдын зарим нь гэртээ аль болох ойр тарьж ургуулсан боловсруулсан хоол хүнс идэхийг хүсдэг ч өөрсдөө тарьж гараа бохир болгохыг хүсдэггүй гэдгээр тэд өөрсдийгөө lazy LOCAVORE-үүд гэж нэрлэж байна. Эдгээр хүмүүст зориулсан шинэ үйлчилгээ буюу органик ногоо тарьж ургуулж, арчилж, хурааж өгдөг үйлчилгээ гарч ирлээ. Энэ үйлчилгээг хүмүүс the highest form luxery буюу өндөр зэрэглэлийн тансаг үйлчилгээ гэж үзэж байна.  Түүнчлэн үүнтэй ижлээр тэдэнд зориулсан орон нутгийн хүнсээр хийсэн хоол хүргэж өгөх үйлчилгээ, хажуугийн фармд үржүүлсэн үхэр, гахайг гаргаад шинэхэн махыг хүргэж өгөх үйлчилгээ гарч ирээд байна. Cow pooling, pork pooling гэж ярих болов. Энэ нь манайхнаар бол гуялна гэсэн үг бөгөөд хэд хэдэн хүн нийлж үхэр, гахайг гаргуулаад хувааж аван хүргүүлж байна. Бэрклей дэх 3 stone Hearth нэртэй компани өөрсдийгөө community supported kitchen буюу коммунитигийн гал тогоо нэрлэдэг бөгөөд хэрэглэгчдэдээ орон нутагт боловсрогдсон хүнсний бүтээдэхүүнээр хоол хийхийн хамт найз нөхөдтэй болохыг санал болгодог ажээ. Түүнчлэн сургалтын чанартай үйл ажиллагаанд оролцох боломжгүй болон захиалгаа ирж авах завгүй хүмүүст онлайнаар захиалгыг нь авч хүргэж өгөх үйлчилгээ үзүүлдэг ажээ.
·         Загасаар педикьюр хийлгэж байна. DC-д модонд орж байгаа нэгэн үйлчилгээний талаар танилцуулъя. John Ho эхнэрийн хамт үсчин гоо сайхны салон ажиллуулдаг орон нутгийн засаг захиргаанаас хусагч razor ашиглаж арьс авахыг эрүүл ахуйн хувьд тохиромжгүй гэж үзэх болсноос энэ үйлчилгээг орлуулах гарц хайхдаа өвөрмөц юм бодож олохыг хичээсэн бөгөөд бодож олсон шинэ үйлчилгээг эхэлснээс хойш 4 сарын дотор 5000 гаруй хүн энэ үйлчилгээг худалдан авсан гэж байна. Garra rufa гэдэг жижиг загастай бүлээн устай танкинд хэрэглэгч 15-30 мин хөлөө дүрэх ба бүлээн ус нь ургамал, амьтныг үржих боломжгүй болгодгоос эдгээр загаснууд өөр идэх зүйлгүй буюу хөл, хурууны, үхжсэн эсвэл илүүдэл арьсийг иддэг байна. Шүдгүй тул хүний арьсыг идэж чаддаггүй юм байна. Ийм төрлийн үйлчилгээ анх Туркэд, дараа нь Азийн орнуудад түгэх болсон боловч John Америкт хэр хүлээж авахыг мэдэхгүй ч нэвтрүүлэхээр шийдсэн байна. Хэрэглэгчид нь эхлээд жаахан эргэлзэх хандлагатай байсан ч зүгээр оролдоод үзээч гэснээр ийм үйлчилгээ авсныхаа дараа бүр дуртай болсон байна. Нэг үйлчлүүлэгч нь бүр миний амьдралдаа хийлгэсэн хамгийн сайн педикьюр хэмээн найз нөхөддөө зарласан байна. Хэрэглэгч танканд загасаар педикьюр хийлгэсний дараа зөөлөн болсон арьстай хөлөнд нь стандарт педикьюр хийлгэж бүрэн үйлчилгээ авдаг. 15 мин-35 доллар, 30  мин-50 долларын үнэтэй. Мистер Хогийн үзэж байгаагаар ийм үйлчилгээ үзүүлдэг газар Америкт эднийхээс өөр газар байхгүй бөгөөд цаашид сүлжээ болгон хувиргаж франчайз болгон борлуулах бодолтой байгаа гэсэн байна.
  
Шинэ бүтээл, оновчтой санал буюу бид нарын нэрлэж байснаар ШБОС
Ажил төрөлдөө хэрэглэгддэг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин техникийг өөрсдөдөө тохиромжтойгоор ч юм уу аль эсвэл сэлбэг хэрэгслэл нь олдохгүй тохиолдолд монголчлон өөрчлөөд ажиллуулж улсад ихээхэн мөнгө хэмнэсэн хүнийг ШБОС гаргалаа хэмээн магтан сайшааж байсан билээ. Үүнтэй адил иймэрхүү хэрэглээнээс үүдсэн оновчтой санаанууд хэрхэн бүтээгдэхүүн болон гарч мөнгө авчирч болох талаар жишээн дээр харуулъя.
·         Garlic Twist нэртэй сармис жижиглэгч жижиг төхөөрөмж. Эрик гэдэг залууд энэ бүтээлийн санаа анх саримс жижиглэж хэрчих үед төрсөн бухимдлаас нь үүсчээ. Хэрчсэн саримс нь хутганд нь наалдаад, эсвэл хутганы ирэн доороос бүлт үсэрснийх нь хойноос “хөөж” хэрчих хэрэгтэй болоод байж. Шилэн саванд жижиглэж савласан бэлэн саримс худалдан авахад илүү мөнгө төлөхийг хүсээгүй түүнд саримсыг төвөг багатай, нямбайдуухан жижиглэдэг төхөөрөмж хийх бодол төрсөн байна. Ингээд унтахдаа ч бодох энэ төхөөрөмжийнхөө талаар сэрэхдээ ч санаж бодсоор босож ирдэг болов. Тэгээд эх загвараа хийв. Заримдаа бүр шантармаар байсан ч эх загварын иж бүрдлүүдийн хоорондох зай, байршил, оруулсан материал зэргийг нь өөрчлөх замаар санасандаа хүрчээ. Одоо нэлээд хэдэн дэлгүүрүүдийн салбарууд, онлайнаар борлуулж байгаагаас гадна хэд хэдэн гадаад орнуудад бүтээгдэхүүнээ гаргаад байгаа аж.
·         Гэрийн эзэгтэй Шэлли Хантэр маш олон зүйлийг түүний дотор хүүхдээ нуруундаа үүрэгч болон элгэндээ зүүгчдэд зориулсан бүтээлгээ Gold Bug компанид, түүнчлэн хүүхдүүдэд гутлаа зөв өмсөхөд нь туслах Shoes Clue наалтаа (баруун, зүүн гэж үсгээр бичиж тэмдэглэсэн, хүүхдийн гутал дотор наах зориулалттай ижил дүрсүүд юм) Mom Inventors Inc компанид тус тус лицензэлжээ. Ийм замаар Шэлли Хантэр үйлдвэрлэл, маркетингийн асуудалд толгойгоо өвтгөхгүйгээр борлогдсон бараа тутмаас тодорхой хэмжээний ашиг хүртэж байна. Хэдийгээр бараа бүрээс 50-хан центийн ашиг хүртэх нь бага мэт санагдаж байвч Уолл Март зэрэг том дэлгүүрт зарагдаж байгаа барааны тоо хэмжээ их тул өөрөө онлайнаар зарж 10 доллар олсноос хамаагүй ашигтай тусдаг ажээ.
·         Гэрийн эзэгтэй нарын шинэ бүтээгдэхүүний  бусад жишээ: төмс хальсийг нь газар унагаахгүйгээр цэвэрлэх цэвэрлэгч, хоолны савнуудыг давхарлаж өрөхөд доторхыг нь зурахгүйн тулд завсар нь хавчуулдаг зөөлөвч материал, дээр нь зураг зурж болдог хүүхдийн пүүз, машины хаалга хамгаалагч /Гартаа кофе болон зарим зүйлийг барьснаар гар нь завгүй болсон үед жолооч хаалгаа зүүн хөлөөрөө өшиглөж онгойлгох нь бий. Сакраментогийн нэгэн залуу эмэгтэй ийнхүү машины хаалганы дотор талыг бохирдуулахаас сэргийлсэн наалтыг зохион бүтээсэн ба үүнийг Хьюнда автомашинй үйлдвэрлэгч компани сонирхож байгаа гэж бичсэн байсан. Мөн хүмүүс машины паркан дээр хажуугийн машины хаалга машины хаалгыг зурж гэмтээдэг. Түүнээс сэргийлэх зүйл бүтээж өгөөчээ гэсэн санал тэр хүүхэнд дэвшүүлсэн бөгөөд одоогоор тэр санаан дээр ажиллаж байна гэж мэдэгдсэн байсан./
·         График дизайны сэтгэлгээ чадвартай хүмүүс өвөрмөц дизайн, үгтэй хувцас, подвалк, машины наалт хүртэл хэрэгтэй зах зээлд нь байршуулж чадвал худалдаалах боломжтой бүтээгдэхүүн санагддаг. Сакраментогийн 2 залуу Geek-үүд буюу текник хэрэгсэл, технологид дуртай залуусын үзэл бодлыг нь илэрхийлсэн график, дизайн, үгтэй подвалк зараад хөөрхөн орлогтой байгаа талаар уншиж байсан. Мөн нэг гэрийн эзэгтэйн зохиосон 2 ихэр хүүхдүүдтэй эхчүүдэд зориулсан график зурагтай подвалк онлайнаар ихээхэн гүйлгээтэй байдаг талаар харсан байсан.
·         Хүний дудаж нас уртсалттай холбогдож baby boomer-үүдэд /1946-1963 хооронд төрсөн/ зориулагдсан бараа үйлчилгээ зах зээл нэмгдэж байна. Тэд амьдрал нь тэгширсэн, хамгийн санхүүгийн чадвартай бүлэгт орж байгаа юм. Тэд спортоор хичээллэж биедээ их анхаарал тавьдаг. Түүний дотор эмэгтэйчүүд таалагдсан зүйлдээ мөнгө зарцуулахад бэлэн байна. Тэднийг 20, 30 жилийн өмнөх ижил насныхантай харьцуулах аргагүй бөгөөд модны хувцас сонирхолтой байдаг ч тэдний хэрэгцээгг хангах дэлгүүрүүд бага байгаа талаар өгүүлсэн байсан. Жишээ нь Сангийн нэг хүүхэн дэлгүүрт байгаа дундаж насны эмэгтэйчүүдэд зориулсан спортын хувцас нь эрэгтэйчүүдийнх шиг биенд тохиромжгүй байсан учраас өөрөө зохион бүтээж борлуулж эхэлсэн байна.
Гэхдээ та Эрик шиг ч юм уу, эсвэл чийдэн зохион бүтээгч Эдисон шиг заавал мундаг юм бүтээх хэрэггүй байж болно. Байгаа зүйлийг өөрчилж сайжруулах маш энгийн бөгөөд уран санаа ихээхэн мөнгийг дагуулах боломжтойг санаарай.
Зах зээлд гарч байгаа өөрчлөлтүүд, түүнээс үүдсэн хэрэглэгчдийн хандлагын өөрчлөлтийг соргогоор мэдэрсэн, ирээдүйд чиглэсэн бизнес амжилттай ажиллах болно. Үүний тулд сайн ажиглалт хийн, шинэ мэдээ мэдээллийг харж уншиж байх хэрэгтэй болов уу. Жишээ болгож орчны зарим өөрчлөлтүүд,  үүнд үндэслэн хэрэглэгчдийн хандлага хаашаа чиглэж байгааг харъя.
·         Байгал орчны өөрчлөлтүүд.
Green “Ногоон” чиглэлтэй буюу байгаль орчинд хал багатай техник технологи хэрэглэдэг, зөвлөгөө өгдөг копманиуд хэрэглэгчдийн дунд ихээхэн нэр хүндийг олж байгааг та бүхэн харж байна. Жишээ нь барилга, засварын бизнестэй монгол хүн бол ногоон технологийн дээвэр, цонх, чийдэн зэргийг суурилуулах чиглэрээр бизнесээ өргөжүүлж блох юм.
Дэлгүүрт гялгар уутны хэрэглээг багасгах зорилгоор үнэтэй болгож эхэлж байна. Үүнтэй уялдаад янз бүрийн дизайны дахин хэрэглэдэг сав, уут зохион бүтээж зарж байна.
Хүүхдүүддээ болон өөртөө байгалийн гаралтай түүхий эдээр хийгдсэн даавуу, материалтай хувцас авах сонирхолтой байна гэх мэт.
·         Бензиний үнэ нэмэгдэж байна.
Дугуй болон  нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх нь нэмэгдэж байна. Дугуй, цахилгаан скүүтэрийн худалдаа, засварын үйлчилгэээний бизнесийн эрэлт нэмэгдсэн гэх мэт.
Ер нь орон нутгийнхаа хүнс, бүтээгдэхүүнийг хэрэглэнэ, орон нутагтаа үйлдвэрлэнэ гэдэг үзэл цаашид ихээр түгэх  магадлалтай. Үүнд бензин тос, тээврийн зардлын өсөлттэй ихээр холбоотой. Жишээ нь 5 сард Ikea Америкт анхныхаа үйлдвэрийг байгуулсан бол цахилгаан машин үйлдвэрлэгч компани Тайваньд захиалж хийлгэдэг байсан батерейгаа Калифорнид үйлдвэрлэж угсрахаар болсон, элекроникийн үйлдвэрүүд Мексикт байсан үйлдвэрүүдээ хааж Хятад уруу шилжүүлсэн бол одооноос буцааж байгуулж эхэллээ зэрэг мэдээнүүд байна.
·         Хятадад үйлдвэрлэсэн барааны асуудал.
Low-tech буюу энгийн модон тоглоомыг эндээ үйлдвэрлэдэг компаний бизнес нэмэгдсэн.

Шинжилгээ, судалгааны дүнгийн нөлөөллийн жишээ:
·         Пластик савыг үйлдвэрлэхэд хэрэглэгддэг BPA бодис өвчин, хорт хавдар үүсгэх аюултай.
Энэ бодисыг хэрэлээгүй буюу BPA-free бичигэй хvvхдийн угжны сав гүйлгээтэй байна гэх мэт.
·         Хүүхдүүдийн дунд таргалалт нэмэгдэж байна.
Компьютер тоглоом хөдөлгөөн хоёрыг холбосон тоглоом илүүд үзэн худалдаж авч өгөх болно. Жишээ нь Wii.
Саяхан нэгэн байгууллагаас зарласан уралдаанд 10-н жилийн 1 охин түрүүлж хэдэн мянган доллараар шагнуулсан гэсэн байсан. Хүүхдүүд их текст мессэж бичдэг болсонтой уялдаж зохиосон бөгөөд тэр охины санаа нь текстийн дүрснүүдэд үндэслэж доороо хөдөлгөөн хийх тоглоом юм байна.   
Надад санаа байна. Би юунаас эхлэх вэ?
Хэрэв танд шинэ бөгөөд нийгэмд хэрэгцээтэй, амьдралд хэрэгжих боломжтой өвөрмөц, эсвэл ихээхэн хэрэгцээтэй бүтээгдэхүүн, үйлчилгээний санаа төрвөл дараах алхмуудыг хийх хэрэгтэй:
·         Өөрийн санаа, бүтээлийн талаар судал.
Интернэтийн хайлт, утасны лавлах шар номноос ижил чиглэлийн бизнес байгаа эсэх, хэрэв байгаа бол хэрхэн ажиллаж байгааг нь судалснаар ажлаа эхлээрэй. Үүний тулд ойролцоо төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй газруудаар явах буюу утасдаж яг ижил төрлийнх эсэхийг олж мэд. Энэ санаа, бүтээлийн талаарх сэдвээр холбогдолтой ном, сонин сэтгүүлээс уншиж мэд, Энэ санаа чинь анхных гэдгийг баталгаатай мэдэхийн тулд патентийн бүртгэлүүдэд хайлт хий. АНУ-н Патентийн газрын /www.uspto.gov/ бүртгэлүүдэд онлайнаар орж үнэ төлбөргүйгээр хайлт хийж болно.
·         Ингээд олж мэдсэн дээрээ үндэслээд хамгийн түрүүнд санаа, эсвэл бүтээл чинь зах зээлд борлогдох боломжтой эсэхийг тогтооно.
Бараг л хүн бүрийн толгойд энийг ингэчихвэл зүгээр юм гэсэн бодол төрч байдаг гэж хэлж болно. Мөнгө олохооргүй бол хичнээн уран гоё санаа байлаа ч түүнээсээ татгалз. Тухайлбал, лазерийн чиглүүлэгч ашиглан “жирийн бус аргаар муурыг зугаацуулж” дасгал хийлгэх арга Америкийн 5,443,036 дахь дугаарын патентыг авсан байх жишээтэй.
·         Патентлах замаар өөрийн санаа, бүтээлээ хамгаалах хэрэгтэй болно. Мөн компаниудтай лицензийн гэрээ байгуулж чадвал бүх зүйлийг тэднээр хариуцуулж борлуулалтаас тодорхой хэмжээний ашиг аваад байж болно.
·         Санаа эсвэл бүтээлээ өөрийн болгоод бүртгүүлчихээд төлөвлөгөө боловсруулаад мөнгө болгон хувиргах цаашдын алхмууд уруу орно.
 Дээр дурдсан жишээнүүдэд би дандаа амжилтын тухай яриад тухайн бизнест тулгарч болох саад бэрхшээлийн тухайн дурдаагүйг анзаарсан байхаа. Тэгвэл та бүхэндээ бага ч гэсэн шинэ санаа, та нарт болно шүү бүтнэ шүү гэсэн урам зориг өгөх үүднээс тэгсэн гэдгийг хэлэх гэсэн юм.
Монголд бизнес эрхлэхэд ямар олон асуудлуудтай тулгарч байдгийг та бүхний ихэнх нь мэдэж байгаа байх. Тэд бизнесийн асуудлаасаа гадна хажуугийн буюу зөвшөөрлийн жижиг сачиг бичиг цааснаас өгсүүлээд маш олон асуудлуудтай байнга тулгардаг. Тэд “Бид нартай таарсан байгууллага хүмүүс хаана, хориглоно, хураана, авна гэж сүрдүүлсэн л хүмүүс байдаг” гэдэг. 
Тэгвэл бид Америкт өнөөдөр бизнесийн санаа л байвал хэн нэгэнд хахууль төлөхгүйгээр өөрийн гэсэн бизнестэй болж байна. Кредит л байвал банкинд танил талгүй ч байсан банк, санхүүгийн газраас зээл, зээлийн карт авах боломжтой байна. Бидний оюун ухаан, биеийн эрч хүч хүрдэг л юм бол ямар өндөрлөгт хүрэх нь зөвхөн биднээс шалтгаалах тийм оронд бид амьдарч байна. Америкт бизнес эрхлэхэд огт асуудлгүй гэж хэлэх гээгүй л ээ. Жишээ нь бидэнд бусад үндэстний цагаагчдыг бодвол бизнесийг маань тулаад дэмжээд өгөх хангалттай бат бөх суурьтай коммунити одоохондоо бүрэлдээгүй байна. Гэвч бидний хүүхдүүд, үр удам маань амьдрах коммунитиг маань мөнгөтэй, хүчтэй бат бөх суурьтай болгох үндсийг  бизнес эрхэлж болон эхлэх гэж байгаа та бүхэн тавьж байгаа шүү. Өнөөдөр 60, 70-тай англиар нэг өгүүлбэр ч бүрэн хэлж чадахгүй өвөө эмээ нар бизнес нээгээд ашиг олоод үр хүүхдүүддийнхээ ирээдүйг баталгаатай болгоод явж байна. Бид нар тэднээс юугаараа дутах вэ. Бидэнд залуу нас, эрч хүч, мэдлэг боловсрол байна. Магадгүй бид өөрсдийн эзэмшсэн мэргэжил, боловсрол, ур чадвараараа ажиллах, бизнес эрхлэх боломж хомс байж болно. Гэвч харин нүдийг олсон бизнес байгуулаад ажиллаад явбал сэтгэл хангалуун амьдрах боломжтой байна. Бид нар чаднаа!!!