Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Friday, April 10, 2020

1/25/19 брокерийн Transfix компани

Жил гаруйгийн өмнө бичиж байсан даа нөгөө тракны “Uber” болсон дижитал брокерийн Transfix компани өнгөрсөн жил 100 сая-ыг хийжээ. Эзэн нь Drew McElroy 36 настай залуу байна. Анх 2013 50 хуудас бизнес планаа бариад SF хотоор хөрөнгө цуглуулах гэж явахдаа start up tech компани байгууллахад суралцсан бна. Тэгж явахдаа 27 настай бизнесийн зөвлөх залуу Salama-тай танилцаж хамтрахаар болсон байна. Drew 250К найз нөхдөөсөө босгох хооронд Salama апп-ынхаа эхний хувилбарыг бэлэн болгосон ба түүнийг танилцуулж ашиглуулахаар трак зогсоолууд, конфересээр явж жолооч нарыг хоолоор дайлж апп-саа утсанд нь суулгуулж явсаар одоогоор тус компани 78 сая-ын хөрөнгө оруулалт цуглуулж, 140 ажилчидтай, 800 сая доллароор үнэлэгдэх болж нийт 56,000 жолооч энэ апп -аар ажлаа авахад ашиглаж байгаа юм байна. 
Энэ бүгдийг бичдэг нь нэгэн бодол үргэлж толгойд минь явдгаас үүдэлтэй юм. Эндхийн Монголчууд олон хүн тракын бизнес хийгээд удаж байна. Ихэвчлэн нэг нэгээрээ. Америкийн тракын индустри 700 биллион долларын бизнес. Нийлээд хөрөнгө босгоод сэтгээд хийвэл 1, 2-оороо жолоо бариад явдгааас орлогоо хэдэн 10 нугалаад, дээр нь өөрсдөдөө гэртээ байх цагаа нэмэгдүүлэх боломжтой. Миний хувьд тракны бизнест оролцож үзээгүй. Гэхдээ процессыг ойлгож ядаад байх юмгүй л дээ. Заавал эд нар шиг цоо шинээр эхлэх ч хэрэггүй. Зүгээр л яг дууриагаад л хийхэд, бичиг цаас факстайгаа одоо хүртэл зууралдаад яваа том компаниудын жижигхэн хувийг тоншиход л том мөнгөний эргүүлгэнд аяндаа ороод л явчихна. Манай Дэмбэрэл багш харагдаж байгаа ямар ч юмыг босгож болно гэж хэлдэгсэн.
Дан тракын бизнес гэлтгүй бусад бизнес дээр ч гэсэн. Чадвартай нэгэнтэйгээ бизнес хийж, орлогыг нь хэд дахин нэмэгдүүлэх санаа оноо авчрах байсан ч, магадгүй тэр хүнд $3К зарцуулаад 30К олох байсан нь ч, эсвэл хамтарч ажиллаад бие биенийхээ чадваруудаараа сул талуудаа нөхөөд өдөржингөө ажиллаад жилдээ олдог орлогоо 1 сард олох байсан ч олж харж чаддаггүй. Эсвэл өөрсдийгөө жижигхэн хүрээнд хязгаарлачихдаг. Энэ нь л бидэнд болоо гээд. Та бүхэн амжилттай ажиллаж амжилтанд хүрсэн бизнесийн талаар дурын түүхийг уншихад ихэвчлэн нэг нэгийгээ нөхсөн хүмүүс бие биеэ олоод л зоригтой үзэж тарсан байдаг биз дээ.
Бүгдээрээ боломжуудад хаалгаа нээлттэй байлгацгаая. Хамтарч цуг хийж бүтээх хүн олдвол хардаж бүү алдаарай. Нийлээд дэвшээд явах тухай болохоос хүнийг ашиглах тухай би энд яриагүй гэдгийг та бүхэн юу эс андах вэ.

No comments:

Post a Comment