Хятадын эдийн засаг дахиад л асуудалтай тулгарч ирээд байгаа тухай мэргэжилтнүүд бичих боллоо. ЗГ-аас нь бизнес, улсын компаниудыг хэдийгээр буцаж ирэх ашиг нь буурсаар байгаа ч зээл авч хөрөнгө оруулалт хийхийг нь дэмжиж түлхсээр Хятадын их тооны хүн амын хэрэгцээнээс давсан бараа, үйлчилгээний илүүдлийг их хэмжээгээр үүсгээд байгаа билээ. Улс дотроо шингээж чадахгүй 2 шалтгаан байгаа аж: хятадын техник технологи өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүрчихсэн, зээлээр түлхсэн ч хурдацтай дээшлэх орон зай байхгүй, 2-т, 1 хүүхэд бодлогын улмаас ажиллах хүчний хөгшрөлттэй япон, европ шиг байдалд орж байгаа.
Дэлхий бусад улс орон уруу шахчихна гэж бодож болох ч энэ удаад гадаад худалдааны илүүдэлтэй байсан 2005-2010 оны үе шиг биш аж. Гэтэл ЗГ нь хэрэглээгээ нэмэгдүүлэх арга хэмжээ авахын оронд 40%, түүнээс дээш хувиа хөрөнгө оруулалт хийсээр байгаа нь эдийн засагчдын санааг зовоож байна. Учир нь хятадын экспорт 2017 онд 2.2 триллион (Америкийнх 2.9 триллион) -д хүрсэн, хэрэв эдийн засаг нь гэнэт унавал хөрш Монгол орныг минь бүү хэл дэлхий улс орнуудыг хөлдөө чирээд аваад явчихна нь гарцаагүй.
Friday, April 10, 2020
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment