"Магадгүй би явахыг (амьдрахыг) хүссэн газраа очоогүй байж болох юм. Гэхдээ эцсийн дүндээ би хаана хэрэгтэй байна тэндээ ирчихсэн." Douglas Adams
Америк дахь Монголчууд, түүний дотор Сакраменто хотынхоо Монголчуудын болон Америк дахь нэгэн эгэл жирийн монгол айлын түүхийг бүтээлцсээр даруй 17 жил болжээ. Анх хотын маань бүх монголчууд нэг айлд багтдаг, айл гэр бүрт болж байгаа жаргал зовлонг бүгд ирж хамтаараа хуваалцдаг, 1 настай гэлтгүй бүх хүүхдүүдийн төрсөн өдрийг томчууд нь голдуу тэмдэглэдэг хэ хэ, бичиг баримттай нь гарын 5 хуруунд багтахаар цөөхөн, хэлтэй нэгийгээ өдөржингөө дагуулаад ажлаа хөөцөлдүүлдэг тийм л хэдэн мунгинасан хүмүүс байлаа бид.Одоо бол "даяаршилд" ороод хотын өнцөг булан бүрд тархан суурьшиж, жилд 1, 2 хон удаа нэг нэгийнхээ бараа харахтай үгүйтэй, үр хүүхдүүд хоорондоо бүү хэл, бие биеэ танихгүй нь их болж байна. Монгол гэр бүлүүд маань нэг нэгээрээ, эсвэл найзуудынхаа жижиг хүрээнд сайхан амьдраад явж чадах нь гарцаагүй, гэхдээ бидний цаашдын түүх хэрхэн бичигдэх, үр хүүхдүүд маань хэрхэн төлөвшиж коммунитигийн ямар түүхийг өвлөж цааш нь авч явах нь монголчуудын амьд харилцаа холбоон дээр тогтоно гэдгийг бид ойлгох ёстой. Энэ нь мэдээж зөвхөн нийтийн үйл ажиллагаа зохион байгуулладаг ямар нэгэн байгууллага, эсвэл бусдын адил ажил амьдралтай ч нийлүүлж нэгдүүлэх гээд гүйдэг хэдхэн хувь хүмүүсээс хамаарахгүй, хүн бүрийн хүчин зүтгэл, сэтгэл орно. Наад зах нь хэн нэгнийгээ юм зохион байгууллах гээд гүйхэд нь тусалж дэмжиж чадахгүй бол ядаж зав гаргаад "ёстой очихгүй бол болохгүй" гэж хэлээд гүйгээд ирэх, хотод маань, маань эсвэл Бэй Ариад монголчуудтай маань хамааралтай ямар нэгэн үйл ажиллагаа болоход би монгол хүн учраас надад хамаатай гээд оролцох сэтгэлтэй болохоос эхэлнэ. Ялангуяа "хууччуул" үлгэрлэх хэрэгтэй санагдана. Байнга л хийдэг зүйлээсээ хөндийрч хүрч ирээд таньдаг хүмүүстэйгээ үнэн сэтгэлээсээ яриа үүсгэж, бодол санааг нь сонсож асуулт асууж, сэтгэл тавин хариултыг нь анхааралтай сонс л доо. Эсвэл шинэ ирсэн хүмүүстэй танилцаж, дасан суурьших гээд зовж байгаа тэдэндээ сэтгэлийн дэм өгч эхлээд жаахан хэцүү, гэхдээ миний дүү удахгүй бүх юм сайхан болноо гээд хэл л дээ. Магадгүй тэр үгс тэдэнд яг хэрэгтэй байж болно.
Зарим маань, өчнөөн цаг зарцуулж өөрт ямар ч хамаагүй хэн нэгний үзэсгэлэн, эсвэл номын баяр, уулзалтанд оролцох нь надад ямар ашигтай юм бэ гэж бодож магадгүй. Иймэрхүү үйл ажиллагаа чинь таньд ямар нэгэн материаллаг ашиг тус өгөхгүй ч шинэ зүйл үзэж харж, сонсох боломж олгохоос гадна Америк дахь ажлын газар, хамт олон, эсвэл гэр орноосоо авч чадахгүй нэгэн чухал зүйл болох "Би, Бид Монголынхоо нэг хэсэг, коммунитидаа хамааралтай" гэсэн сэтгэл санааны баяр баясгаланг авчрах бөлгөө.

Доор: Сакраментогийхон. 2003 он.
No comments:
Post a Comment