Friday, April 10, 2020
6/4/19 худалдааны дайн
Ойрдоо Америк хэрэглэгчдийн ихэнх хэрэглээний барааг авдаг Мексик, Хятад 2-той худалдааны дайн хийгээд удахгүй дэлгүүрийн барааны үнэ их, бага хэмжээгээр нэмэгдэх нь зайлшгүй. Мексикт Төв Америкаас Америкын хил үрүү ирж байгаа цагаачдын урсгалыг зогсоохгүй бол бараанд нь 5%-ын татвар ноогдуулна гээд. Энэ нь ядарсан улсад их л дарамт болох байх даа. Хятадын хувьд тариф ноогдуулах, хариуд нь Америкийн бараанд (гол нь фармуудын жимс, самар гэх мэт) яриа хурцдаад байгаа ч цаанаа бол миний ойлгож байгаагаар технологийн дэвшил хийж байгаа Huawei компанийг л зогсоох бодолтой байх шиг байна. Хэн 5G хийнэ, тэр дэлхийг эзэмшинэ гээд Путин хэлсэн билүү. Тэгвэл энэ компани Интернэтийн 5G хурдыг хийчихсэн, хэрэв энэ компанийг чөлөөтэй тавьчихвал дэлхийг бараг технологиор эзэмших болчихоод байгаа. 5G хурд гэдэг гайхамшигтай юм байхаа, жишээ нэг киног л гэхэд хэдхэн секундэд upload хийнэ гээд байгаа. Мэдээж Хятадын бүх компанид ЗГ-ын оролцоо хүчтэй, бараг ЗГ-ынх нь ч гэж ойлгож болох бх. Тэгэхээр дэлхийн улс орнуудын аюулгүйн байдал алдагдах асуудал үүсээд байгаа гэж ойлголоо. Дэлхийн 2 том эдийн засгийн сөргөлдөөн дэлхийн санхүүгийн зах зээл дээр тогтворгүй байдлыг үүсгээд байгаа. Ингэж байгаад хямрал чирээд ирэх вий дээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment