Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Friday, April 10, 2020

8/27/19 Америкийн сургуулийн систем

Сургуулийн хичээл эхлэхийн хамт эцэг эхчүүдээс асуулт цувардаг.
Эндхийн монгол хүүхдүүдийг амьдран сууж байгаа районыхоо хамгийн сайн сургууль, программд оруулахыг хичээхийг эцэг эхчүүдэд хэлж ирсэн билээ.
Ихэнх сургууль дистрикт бүрд open enrollment-тай сургууль буюу районы биш хүүхдүүд өргөдөл бөглөж сугалаанд оролцсоноор , эсвэл өргөдөл бөглөсөн дарааллаараа орж болдог сургуулиуд , эсвэл тусгай программтай ангиуд байдаг. Гэхдээ авах хүүхдийн тоо мэдээж тухайн сургууль, программын хэдэн хүүхэд авах багтаамж боломжоосоо хамаарах ба багтаагүй хүүхэд wait list буюу хүлээх жагсаалтанд ордрг. Хэрэв ийм сургуулиуд, проргаммд орвол сургуулийн автобус үйлчлэхгүй, өөрсдөө хүүхдээ зөөхийг зөвшөөрөх ёстой. Ийм сургуулиуд юуны түрүүнд районы хүүхдүүд, тэгээд ах эгч тухайн сургуульд явж байгаа бол дүү нар нь түрүүлж орох эрхтэй. Харин тусгай программд бол эдгээр нь хамаарахгүй. 
Америкийн сургуулийн системийн талаарх ерөнхий ойлголт, сургуулиудын талаарх мэдээллийг (тестүүдийн дүн, багш нарын боловсрол, үндэс гарлын харьцаа гэх мэт) авах вебсайтуудын жагсаалтыг нэлээд хэдэн жилийн өмнө бичсэн
http://bayaraasacto.blogspot.com/2015/12/blog-post.html?m=1
https://news.mn/r/89895/ орж хараарай. 
Хэрэв өөрийн сургууль дистриктэд байхгүй проргамм хүүхдэд чинь таарч байвал "хүүхэд өөрийн чадвар, чадамж, бие оюун санааны нөхцөл байдалд тохирсон сургалт авах" эрхийн дагуу өөр дистриктын проргаммд өргөдөл бөглөж болдгийг мэдэж байгаа байхаа. 
Жишээ нь Сактогийн San Juan School District-ын хувьд энэхүү өргөдөл бөглөх хугацаа нь 12/3-1/18 өдрүүд.
3 янзаар өргөдөл бөглөж болно: 
1/ www.sanjuan.edu/openenrollment сайтаар
2/ аль ч сургужлиын оффис дээр
3/ openenrollment оффис
3700 Garfield Ave, Carmichael

No comments:

Post a Comment