Гэтэл дээрх бүгд мессежүүд марихуаныг өдөр тутмын хэрэглээ болгохоор зүтгэж байгаа асар их хөрөнгө бүхий хөрөнгө оруулагчид, бизнесүүд, корпорациудын маркетинг гэдгийг тэд хэрхэн ойлгох билээ. Анх тамхи яг ингэж эхэлсэн байдаг. 1920 онд тамхи аддикшин авчирдаг гэдгийг хүлээн зөвшөөрч байсан нь 80 жилийн дараа л хэдэн сая хүнийг алласныхаа дараа л донтуулдаг, хүний биенд хор нөлөөтэйг тамхины том корпорацууд хүлээн зөвшөөрсөн байдаг. Тамхины хор холбогдлыг барууныхан ойлгож эхжлсэн үеэс тэдний маркетинг ази, африк уруу шилжиж хэдэн бумаар олж байх үед манай оронд 10 хэдтэй хүүхдүүд татаж эхэлсэн. Тэднийг энэ корпорацийн ирээдүйн мөнгөний үүсвэр гэдгийг ойлгож маркитенг нь ч тэгж чиглэж байсан. Тархи хөгжиж байгаа үеийн буюу өсвөр насны хэрэглээ насан туршийн хэрэглээ болох нь хамгийн их магадлалтай тул тэд ч насан туршийн хэрэглэгч болж үлдсэн. Миний ойр тамхи татагч 2 хүнээс 30 гаруйтайгаасаа эхэлж татсан 1 нь л гарч чадсан бөгөөд 10 жилд татаж эхэлсэн нөгөө нь зүрхний хагалгаанд орж бараг үхээд босч ирсэн нь одоо хүртэл зогсч чадахгүй байгааг нүдээрээ харж байгаа билээ. Би хэдэн сарын өмнө "Тамхи бол хэрэглээний барааны түүхэн дэх хамгийн ашигтай бизнесийн нэг бөгөөд урт хугацаагаар хэрэглэсэн бүх хэрэглэгчдийнхээ талаас илүүг нь алдаг" гэж James Monsees-ын хэлснийг бичихэд 1 л хүн яасан аймаар бичдэг юм бэ гэсэн байсан. Энэ бол баримттай тоо шүү дээ.
Гэтэл одоо бүр тэрнээс аюултай марихуан гэдэг зүйл үрүү том корпорациуд, Wall Street хөрөнгө оруулагчид аль хэдийн орчихсон том том мөнгө шидэн дээрх ойлголтыг хүүхдүүдэд өгөөд бат итгүүлчихсэн явж байна. Жишээ нь, хэдийгээр архины төрлийн ундаа түгээмэл хэрэглэгддэг ч архины компаниудын орлогын 75% хувийг өдөрт 10-аас дээш хундага (стакан...) уудаг тогтмол хэрэглэгчид бүрдүүлдэг. Тэд уг нь Америкийн хүн амын зөвхөн 10% гээд боддоо.
Тэд байнга хэрэглэгч ирээдүйн тогтмол хэрэглэгчдээ бэлтгэх гэж аюулгүй энээ тэрээ гэсэн мессежийг яг л тамхины реклам дээрээ хэрэглэж байсаг тактикаараа хэрэглэж байна. Олон жилийн өмнөх кино дээрээ тамхи татаагүй жүжигчин гардаггүй шиг одоо сүүлийн үеийн кинонууд марихуан татсан хүмүүс, сошиал медиан одууд хүртэл үүнд үйлчилж эхэлснийг харж байна. Сая нөгөө кардашиан хүүхэн хүүхдийнхээ бэби шоурыг THC theme-тэй хийнэ гээд биччихсэн харагдана лээ. Дээр үеийн рекламуудыг харвал гоё хүүхэн залуучууд зуучихсан, эмч энэ тэр хүмүүс хоргүйгээд ярилцлага өгөөд л.
Хор хөнөөл нь тогтмол хэрэглэсэн үед бие эрхтэнг хордуулж хөнөөдөг тамхи, архитай зэрэгцүүлэлтгүй. Биднийг адгууснаас ялгаруулдаг цорын ганц эрхэм эрхтэн тархи уруу илүүтэй чиглэж үйлчилдэг эд. Хүүхдийн тархинд багц өөрчлөлт оруулж натурал байдлаар баясал авах чадваргүй, өөр юу ч хийх сонирхолгүй, ирээдүйн сэтгэл мэдрэлийн өвчтөн, бусад хор хөнөөлт бодисын хамааралтан болгож дээр нь машин зам осолд олноор өртөж байгааг хамгийн түрүүнд хууль ёсны болсон Коларадо мужийн тоо баримтуудаас харагдаж байна. 10, 20 жилийн дараа үүнээс аюултай тоо баримтууд бэлэн болно гэж судлаачид үзэж байна.
Калифорн мужийн 12-17 настангууд 2017 мариуханд донтон эмчлүүлэгчдийн 1-т буюу 42% -ыг эзэлж байгаа тоог өчигдөр харлаа. Бид энэ их мөнгө, сурталчилгаа, соёлын эсрэг зогсож хүүхдүүдийнхээ төлөө хамтарч ажиллаж эхлэх хэрэгтэй байна.
Миний бие мариуханы хор холбогдлын талаар монгол эцэг эхчүүдэд мэдээлэл мэдлэг олгох тал дээр цуцалтгүй зүтгэх бөгөөд ойрын хугацаанд хүүхэд залуучуудын бие махбодь, тархи сэтгэхүйд хэрхэн нөлөөлж байгаа талаар Харвардын гэхчилэн эрдэмтдийн судалгаа, баталгаа, Коларадо мужийн тоо баримтууд дээр үндэслэсэн цуврал материалууд бэлдэж тавих болно. Та бүхэн, эцэг эхчүүд, коммунитигийн байгууллагууд олноор энэ асуудал дээр арга хэмжээ зохион, хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Marijuana Prevention Summit
Хэдийгээр Америкийн 8 мужид мариуханыг 21-ээс дээш насны хүн цэнгэлийн (recreational) журмаар хэрэглэхийг зөвшөөрсөн нь ч зөвшөөрөлтэй дэлгүүрүүдэд зарагдаж байгаа барааг харна уу. Мариуханы өндөр орц бүхий энэ чихэр ундааг том хүнд чиглэсэн гэж та бүхэн бодож байна уу.
No comments:
Post a Comment