Бидний бага байхад томчууд, алдартай хүмүүс конкурсанд хүүхдээ тэнцүүлэхийн тулд дээгүүр өчнөөн юм хийдэг байсансан. Хөөрхий их сургуулийн багш нар, захирал, деканууд жилд ганц сайн мөнгө хийж авдаг нь тэр байсан байх даа. Тэрнээс болоод хахууль, танил талгүй хичнээн ч ардын хүүхдүүдийн хувь тавилан өөрчлөгдсөн болдоо. Конкурсынхаа оноог хүлээгээд хүүхдүүд эгнээд зогсож байхад дүн засч байгаа өрөө үрүү алдартай жүжигчин эгч инээмсэглэл татуулаад орж явчихаж байсан нь одоо ч нүдэнд харагдана. Дараа нь хэлний бэлтгэлд сурч байхад аж ахуй явчихаад ирэх хооронд комын бэлтгэлд байсан ихэнх хүүхдүүд дэвшээд инженерийн бэлтгэлд орчихсон байж билээ. Тайлбар нь эд нар орос сургууль төгссөн учир Герман хэлэнд сайн болох магадлалтай тул оруулсан гэсэн. Уг нь тоондоо сайн хүүхдүүд ордог мэргэжил байсан юм. Олон хүүхдийг түлхэж орчхоод гадаад явчихсан тэр хүүхдүүд очоод сурсан, төгссөн гэхэд эргэлзээтэй. Гэтэл Америкт бас ийм явдал гарсан нь илэрч. Итгэмээргүй л юм.
Өнгөрсан 7 хоногт FBI болон нэгдсэн улсын яллагчдаас 2011-2019 оны хооронд Америкийн нэр хүнд бүхий доорх сургуулиудад хүүхдээ оруулахдаа баян, алдартай эцэг эхчүүд элсэлтийн шалгалтын (SAT) дүнг засах, хуурамчаар спортын чадвартай гэсэн бичиг цаас бүрдүүлэх зэрэгт нийтдээ 25 сая долларын хахууль өгөгдсөн нь илэрч баригджээ. Хүмүүсийн хамгийн их дургүйцэж байгаа зүйл нь үнэхээр хөдөлмөрлөж хичээсэн хүүхдүүдийн орон тоон дээр эд нарын хүүхдүүд сурсанд юм.

The FBI and federal prosecutors say parents paid bribes totaling $25 million from 2011 to 2019 to arrange for their children to cheat on entrance exams and win admission on bogus athletic grounds, The Associated Press reported.
The plot aimed to fraudulently admit students to schools such as Georgetown University, Stanford University, UCLA, the University of San Diego, the University of Southern California, University of Texas, Wake Forest, and Yale, NBC News.
No comments:
Post a Comment