Америкийн улсын 12 жилийн сургуулийн гол зорилгын талаар 2019 онд Америкийн олон нийт, улсын сургуулийн багш нараас авсан санал асуулгын дүн.
Санал асуулгад оролцсон эцэг эхчүүдийн талаас дээш хувь нь сургууль хүүхдүүдийг нь мэдлэг боловсролыг нь голлож бэлтгэх үүрэгтэй гэсэн бол багш нараас зөвхөн 37% хувь нь л үүнийг зөвшөөрчээ. Харин багш нарын бараг тал хувь нь сайн иргэн бэлтгэж өгөх зорилготойг сонгожээ.
Нөгөө талаас Learning Policy Institute байгууллагын саяхан хийсэн судалгаагаар (CA’s Positive Outliers: District Beating the Odds, Anna Podolsky) өмнө хийгдсэн олон судалгааны дүнтэй адилаар гэр орны нөхцөл байдал, аав ээжийн боловсрол зэрэг бусад нөхцөлүүдээс илүүтэй багш нарын чадвар, туршлага нь хүүхдүүдийн сурлагын үзүүлэлтэнд хамгийн ихээр нөлөөлдөг гэж гарчээ.
Монгол эцэг эхчүүдээ. Хүүхдийн сурлага боловсролыг 100% багш нарт нь даатгаж болохгүй ээ гэж миний хэлээд байдаг нь энэ шүү дээ. Танай хүүхдийн сурлагыг сайжруулах нь тэдний гол үүрэг, зорилго биш байх нь. Бүгд мэдээж ийм биш л дээ. Гэхдээ олонх нь ингэж үздэг гэж бодоход болно. Иймд районыхоо хамгийн сайн сургуулийг хайж хүүхдээ оруул, холоос ч гэсэн зөө, эсвэл хажууд нь нүү. Ингэснээр хүүхдүүд чинь сурах хүсэл эрмэлзэлтэй зүтгэлтэй хүүхдүүд дотор ороод явчихна. Тэгээд дээр нь тусгай эрчимжүүлсэн л программд л сурдаггүй бол одоогийн авч байгаа дүнд нь бүү бүрэн дүүрэн итгэ, хүүхдүүдийнхээ хичээл номонд нь оролц, бүр завгүй боломжгүй бол сургуулиас гадуурх сургалтанд явуул. Ингэж байж л уужуу, сул Америкийн нийтийн боловсролын сул талыг нөхөж, дуртай, сонирхолтой, өөрийнх нь потенциалд нь тохирсон мэргэжил боловсролоо эзэмших суурьтай 12 жилээ төгсөнө. Бүгдээрээ хичээцгээе.

No comments:
Post a Comment