12, 1 сард Америкийн баруун эргийг рекламаар бөмбөгддөг, хүн бүрийн толгойд үзэхгүй л бол болохгүй гэсэн хүслийг төрүүлдэг Шэн Юун shen yun хятад уран бүтээлчдийн тоглолтыг хэдэн жил үзэх хүсэлтэй яваад байснаа биелүүлж хамгийн урд суудлаас үзвээ. Цаашид үзэх бодолтой хүмүүст зориулж бичиж байна. Ерөнхийдөө балет тал уруугаа гэсэн ойлголттой орсон нь ч хятадын үндэсний бүжиг юм байна. Дээр нь муухан дуулдаг дуурийн дуучин шашины 2 дуу, 1 хөгжмийн гоцлолтой, үзүүлбэр бүрийн өмнө 2 тайлбарлагч гарч ирж хятад, англиар тайлбарлах юм. Акробат, зодооны урлагын элемент агуулсан хятадын бүжгийн онцлог агуулсан нь ч дээр өөрийн этник группын бүжгээс оруулсан гэснээс хөдөө тал, мал, гэр бүхий фоны өмнө монгол ардын бүжиг “бүжиж” бид 3 халаглахад хүрэв. Өнгө будаг, interactive фонтой (арын фон дээр нисж байсан хүн тайзан дээр гарах хэмжээний), жирийн нь л нэг ардын бүжгийн хамтлагийн хэмжээний тоглолт байлаа. Дээр нь ядаж байхад улс төр (хятадын ЗГ эсрэг үзэл), Falun Dafa гэсэн нэгэн cult шашины урсгалыг “гайхамшигтай, ид шидтэй” гэж сурталчлах юм. Өнөөдөр энэ тэр талаар гүүглэдэж харвал эндхийн сэтгүүлчийн бичсэнээр энэхүү групп нь хятадаас зугтаж гарсан дээрх урсгалыг үндэслэгчийн New York дахь холбооноос санхүүжигддэг, дэлхийд нийтдээ 7 ийм хамтлаг байгуулан, тоглолт хийдэг юм байна. Дээр нь хятадын бүжгийн мэргэжлийн судлаачийн хэлснээр тайлбарлагчийн хэлээд байсан шиг хятадын бүжиг 5000 гаруй жилийн настай, гимнастик акробатын элементүүд эдний бүжгээс гаралтай, хятадад эдгээр бүжгийг бүжиглэдэг групп байхгүй гэх зэрэг нь худлаа болох, сонгодог хятад бүжиг нь хятадад нэлээд түгээмэл орчин үеийн бүжгийн урсгал болох, 1990-аад оноос түлхүү хөгжсөн болж таарлаа.
Гэхдээ сонирхол нэгтэй найзуудтайгаа before party хийж цагийг сайхан өнгөрөөлөө. Цаашид үзэх тоглолтуудын төлөвлөгөөгөө гаргасан “чухал” өдөр байлаа бидний хувьд.
Гэхдээ сонирхол нэгтэй найзуудтайгаа before party хийж цагийг сайхан өнгөрөөлөө. Цаашид үзэх тоглолтуудын төлөвлөгөөгөө гаргасан “чухал” өдөр байлаа бидний хувьд.
No comments:
Post a Comment