Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Friday, April 10, 2020

8/11/19 Эрүүл мэнд цуврал

"Those who think they have not time to do something for their health will sooner or later have to find time for illness."
"Завгүй гээд өөрийн эрүүл мэндэд санаа тавихгүй байгаа хүмүүс хэзээ нэгэн цагт ӨВЧИНД цаг гаргахаас аргагүйд хүрнэ". 
Биеийн эрүүл жинтэй байх. Хамгийн бага эрсдэлтэйд: Биеийн жингийн индекс (БЖИ, BMI Body Mass Index) нь 18.5-24.5 хооронд байх. 
Америкт жилд 300000 хүн таргалалтаас болж нас барж байна гэж үзэж байна. Энэ нь 40-85 нас хүмүүсийн нас баралтын 18% болж байгаа юм. Таргалалт нь саахар, зүрхний шигдээс, цус харвалт, астма, апнэа зэрэг хууч өвчин болон элэг, хөх, бөөр, сав, хоолойн зэрэг хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Таргалалт нь ийнхүү олон өвчний эх үүсвэр болдог тул БЖИ ерөнхийдөө 25-аас доош байлгахад бид хичээх ёстой. 25-30 хооронд илүүдэл жинтэй, түүнээс дээш тарган гэж тооцдог. Саяхны нэгэн судалгаагаар 26-38 насны 900 орчим хүнийг 12 жилийн турш хянаж байсан ба эрүүл биш эсвэл илүүдэл жинтэй хүмүүсийн биологийн нас нь жинхэнэ наснаасаа хөгшин дээр нь оюун санааны болон настай холбоотой эрүүл мэндийн доройтлын шинж тэмдгүүдийг илүүтэй үзүүлж байжээ.
БЖИ-ийг жинг өндрийн квадратад хувааж гаргаж авна. Жишээ нь, 68 кг, 165 см бол 68/165х165=24.98 болж байна. Ft, lb хэмжээсээр бол биеийн жингээ in-д шилжүүлсэн өндрийн кв-д хувааж гарсан тоог 703-аар үржүүлж гаргаж авдаг. Эсвэл бэлэн хүснэгт, тооны машиныг ашиглаарай. https://www.nhlbi.nih.gov/…/educati…/lose_wt/BMI/bmi_tbl.htm
https://www.nhlbi.nih.gov/…/educati…/lose_wt/BMI/bmicalc.htm
Бидний ихэнхийнх нь нэлээд өндөр гарч байгаа байх. 25-аас дээш БЖИ нь эрт нас баралттай холбоотой нь нэлээд
олон тооны судалгаагаар гарсан байгаа. Үүнд:
- New England Journal of Medicine сэтгүүлд хэвлэгдсэн мета-дата (дэлхий дахины олон судалгааны мэдээллийн санг ашигласан) судалгаагаар БЖИ>25 илүүдэл жинтэй, тарган, БЖИ<18 .5="" 22.5-24.9="" 85-="" br="">- The Lancet сэтгүүлд хэвлдэгдсэн 4 тивийг хамарсан мега-дата судалгаагаар БЖИ 25-аас дээш 5-аар нэмэгдэх тусам эрт нас барах магадлал 31%-иар нэмэгддэг гэж гарчээ. Мөн тэдгээр эрдэмтэд тусгайлан зарим өвчнөөс үүдэлтэй нас баралт дээр судалсан ба дээрх магадлал зүрх судасны өвчнөөс үүдэлтэй нас барах эрсдэлийг 49%, амьсгалын замын өвчлөлтэй үүдэлтэйг 38%, хорт хавдраас үүдэлтэйг 19%-иар тус тус нэмэгдүүлдэг гэжээ. Нийтдээ 14 жил орчим үргэжилсэн, 1.6 сая үхлийг бүртгэж судалсан энэхүү судалгаанд тамхи татдаг болон татдаг байсан хүмүүс, судалгаа эхлэх үед ямар нэгэн ужиг өвчтэй хүмүүс болон судалгааны дүнд судалгаа эхэлснээс хойш эхний 1-5 жилд нас барсан хүмүүсийн мэдээллийг оролцуулаагүй.
Гэхдээ сүүлийн үед настай хүмүүсийг хэдэн кг-ийн илүүдэл жинтэй байх нь зүйтэй гэж үздэг болсон бөгөөд учир нь өвчин тусч ядарч туйлдах үед нөөц жин нь хэрэг болдог гэж үздэг. Өөрөөр хэлбэл настай хүмүүс БЖИ нь 25-30 хооронд байх нь дээр байх нь. Түүнчлэн булчин, яс нь өөхнөөс илүүтэй нягтшилтай тул булчинлаг тамирчид жишээлбэл хэдийгээр илүүдэл жинтэй биш ч өндөр БЖИ тэй байж болох юм.
Хүний биеийн өөх хуримтлал янз бүр байдаг. Илүүдэл өөх нь илүүтэй их өрөвслийг биед үүсгэдэг учраас биеийн ерөнхий өөхний хэмжээг багасгах нь чухал бөгөөд ялангуяа visceral fat буюу гэдэсний өөх эрүүл мэндэд хамгийн аюултайд тооцогддог. Учир нь гэдэсний илүүдэл өөх бусад хэсэг дэх өөхийг бодвол бидний эрхтэн мэт “аашилж” гормонууд, молекулууд үйлдвэрлэж, тэдгээр нь инсулин эсэргүүцэл, өрөвсөл үүсгэж, дархлааны системд муугаар нөлөөлдгөөс зүрх судас, зарим төрлийн хорт хавдар тусах магадлалыг нэмэгдүүлдэг гэж үздэг. Наад зах нь гэдэсний өөх бөөрийг шахаж саахарын өвчин үүсгэх магадлалыг нэмэгдүүлэхээс гадна элэг өөхлөлт гэх зэрэг бусад өвчний эх үүсвэр болдог.
Америкийн үндэсний эрүүл мэндийн институтаас (the National Institutes of Health) нь бүслэхийн тойрог нь 40 инчээс их эрэгтэйчүүд, 35 инчээс их эмэгтэйчүүдэд зүрх судасны болон хорт хавдар зэрэг ужиг өвчнүүд тусах магадлал өндөртэй гэсэн дүгнэлтэнд хүрчээ.
Нас ахихын хэмжээгээр бидний гэдэсний булчин өөхөөр солигдох бөгөөд бидний жин хэвээр байсан нь ч гэдэсний хэмжээ нэмэгдсэн байвал идэж ууж байгаа болон хөдөлж дасгал хийлтээ эргэж харах хэрэгтэй болно. Ялангуяа азиуд, монголчууд бид гаднаас харахад хэвийн жинтэй харагдавч гэдэсний өөхлөлттэй яваад байдаг. The Nurses сэтгүүлийн 44,000 дунд насны эрүүл эмэгтэйчүүд оролцуулсан судалгаагаар тэдний гэдэс, гуяны тойргийг хэмжжээ. 16 жилийн дараа шалгахад 35 болон түүнээс дээш инч бүслэхийн тойрогтой байсан эмэгтэйчүүд 28 болон түүнээс доош бүслэхийн тойрогтой байсан эмэгтэйчүүдийг бодвол зүрх судасны өвчнөөр нас барах магадлал бараг 2 дахин байжээ. Гэдэсний тойргийн хэмжээ 1 инчээр нэмэгдэх тутам хорт хавдар болон бусад өвчин тусах магадлал тасралтгүй ихсэж байгаа нь гарсан байна. Бүр БЖИ нь 25-аас бага боловч гэдэсний тойрог нь 35-аас дээш инчтэй байсан хүүхнүүд гэдэсний бага тойрогтой бусдыгаа бодвол зүрх судасны өвчин тусах эрсдэл нь 3 их байжээ. Шанхайн эмэгтэйчүүдийн эрүүл мэнд сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар мөн адил жин нь зүгээр боловч бүслэхийн тойрог ихтэй эмэгтэйчүүдэд эрт нас барах эрсдэл ихтэй гэсэн байна. Мөн саяхны судалгаагаар дунд насны БЖИ болон гэдэсний тойрог ихтэй хүмүүсийн тархи үеийн туранхай хүмүүсийнхийг бодвол ядаж 10 жилээр хөгшин гарсан байна. Дундаж нас нь 64, 1289 хүн оролцуулсан энэхүү судалгаагаар хамгийн хүнд жинтэй буюу БЖИ нь 30 болон түүнээс дээш, эрэгтэйчүүд нь 40 ээс дээш, эмэгтэйчүүд нь 35-аас дээш инч гэдэсний тойрогтой хүмүүсийн бодож сэтгэх, мэдээлэл боловсруулахад гол үүрэг гүйцэтгэдэг тархины кортекс нь хамаагүй нимгэн байжээ. 65 наснаас доош насныхны кортексын нимгэрэлтэнд цусны өндөр даралт, архи тамхины хэрэглээ зэрэг нөлөөлдгийг өмнө нь тогтоосон ба эдгээр дээрх судалгаанд оролцсон хүмүүсийн жингийн хэмжээ ихсэх тутам кортекс улам нимгэн болсон байжээ. 
UNICEF байгууллага, Эрүүл мэндийн яамны хамтарсан “KEY NUTRITION CONCERNS IN THE POPULATION OF MONGOLIA” тайлангаар илүүдэл жин, таргалалт монголын бүх нутгаар тархсан, эхчүүдийн (46.2%) болон 15-49 насны эрэгтэйчүүдийн (48.8%) бараг тал хувь илүүдэл эсвэл таргалалттай гэжээ.
https://www.unicef.org/mo…/NNS_V_Sedevchilsen_tailan_eng.pdf
https://borgenproject.org/top-diseases-mongolia/ -д бичсэнээр 2015 онд нийт эрэгтэйчүүдийн 75%, эмэгтэйчүүдийн 79% илүүдэл жинтэй байсан гэжээ. Энэ тоо нэлээлд бодитой байх боломжтой. Учир нь өмнө дурдсан Ц.Энх-Оюун тэргүүтэй эрдэмтдийн 2009 онд цуглуулсан мэдээлэл дээрээ үндэслэж хийсэн судалгаагаар БЖИ-ийн дундаж нь эрэгтэйчүүдийнх 29.5 ± 4.0, эмэгтэйчүүдийн 29.7 ± 4.2 гэж гарчээ.
Монголчууд бидний бие харьцангуй жижиг тул дээрх 35, 40 инч гэсэн тоог баримтлах хэрэггүй. Харин гэдэсний тойргийн хэмжээг биеийнхээ өндрийн хэмжээний талаас хэтрүүлэхгүй байлгавал зохилтой. Жишээ нь 170 см байлаа гэхэд 85 см-аас илүү байлгахгүй байвал сайн юм байна.
Өнөөдөр бүслэхийн тойргоо хэмжээрэй. Үүний тулд даавуун эсвэл хулдаасан метрийг яг бүслэхийн (ташааны дээд талын хамгийн нарийссан хэсэг) дундуураа явуулж хэмжинэ. Энэ нь ихэвчлэн хүйсийг чинь дайрах байх. Гэхдээ метрээ шалтайгаа параллель байлгахаа мартав.
Diabets type 2 буюу 2-р төрлийн /удамшлаар аваагүй/ сахарын өвчин гэж нэрлэгддэг өвчинг тусах магадлал Америк дахь Азиуд дунд өндөр байдаг гэдгийг бүү мартаарай. Түргэн хоол их иддэг, сода уудаг, жин ихтэй дундаж насны америкчууд хамгийн их тусдаг гэсэн ерөнхий ойлголт байдаг ч харьцангуй бага жинтэй, бие тамир дасгал сургууль, бие хөдөлмөр хийдэг, бүр зарим ногоо хоолтой Америкийн азиуд нэлээд залуугаасаа энэ өвчинд өртөгдөх нь их байгаа нь гентэй холбоотой аж. Жишээ нь ЛА коунтигийн цагаануудын 7 хувь нь ийм өвчтэй бол азиудийн 10 хувь байна (мэдээж африкан болон мексикан америкчуудын дунд өндөр хувьтай). Учир нь азиуд ижил жин, өндөртэй Европ гаралтай америкчуудын бодвол булчин бага, skinny fat нэрлэгддэг өөх ихтэй байдгаас гадна бусад этник группуудыг бодвол гуя гар гэх мэт хэсгүүдээс илүүтэй гэдсээрээ ихэвчлэн таргалдаг нь эрсдэлийг нь улам нэмэгдүүлдэг байна. Иймээс ч азиудын санаанд нь орохгүй явсаар хожуу оношлогдох нь /сохрох, мөчөө тайруулах, цус харвах гэх мэт аюултай/ их байдаг гэж бичжээ. Нэгдсэн улсын хэмжээгээр нас баралтын шалтгааны 7-д жагсдаг энэ өвчнөөс сэргийлэх талаар том жижиггүй бодож явах ёстой байхаа. Ингэхээр өөрсдийгөө цагаануудтай харьцуулаад гайгүй гэж бодоод явж болохгүй нь байна шүү.
Тэгэхээр жингээ байвал зохилтой хэмжээнд байлгах, ялангуяа гэдэсний илүүдэл өөхөө багасгах, арилгахад сайтар анхаарах хэрэгтэй байх нь. Нэг сайн мэдээ гэвэл, хэрэв нийт биеийнхээ нийт өөхний 10 хувийг гээлээ гэхэд биеийн бусад хэсэгтэй харьцуулбал бага хэмжээтэй учраас гэдэсний өөхний 15 хувь, элэгнийхээ өөхний бараг 50 хувь гээгддэг гэнэ. Энэ бүгд нь тэгэхдээ тэргүй метаболзим нь удааширсан дунд насныхан бидэнд хоолныхоо хэмжээг багасгах, хааяадаа хоолоо сойж бие махбодио цэвэрлэх шалтаг, түлхэлт болох сайн талтай. Амьтан дээр хийсэн судалгаагаар калорийн хэмжээг багасгах хоолны дэглэм нь нас уртсалтай холбоотой гардаг тул өдөрт 300-500 калоригоор хоолоо багасгахыг зөвлөдөг. Энэ нь булчингийн эсийг хамгаалах нөлөөтэй төдийгүй хоолноос гардаг чөлөөт радикалтай тэмцэгч антиоксидантыг илүү үр дүнтэй ашиглах боломжийг өгдөг гэж үздэг. Бүгдээрээ хичээцгээе.

No comments:

Post a Comment