"As a cure for worrying, work is better than whiskey" Thomas Edison
"Сэтгэл зовнилыг архинаас илүүтэй АЖИЛ эмчилдэг"

Нэгэнт л сэтгэл санааны эрүүл мэнд биеийн эрүүл мэндтэй салшгүй холбоотой тул Монголчууд, нэн ялангуяа ажил амьдралын бэрхшээл саадыг давахад гол түшиг тулгуур болдог аав ээж, ах дүү, олон жил нөхөрлөсөн найз нөхөд, заримдаа үр хүүхдээсээ хол амьдарч байгаа гадаад дахь Монголчуудад маань дунд түгээмэл гардаг ч хүн бүр яриад байдаггүй сэдэв- "өрөөн дэх заан" болох сэтгэл санааны уналт, зовнилыг багасгах, урьдчилан сэргийлэх талаар бичвэр өнөөдөр оруулж байна.
Сэтгэл санааны эрүүл байдал
Амьдралын саад бэрхшээл, асуудал нь бидний биеийн давж гарах чадвараас давсан үед стресс үүсдэг. Үүний улмаас бидний бие махбодь стресс гормон болох кортизолыг их хэмжээгээр ялгаруулдаг. Хэдийгээр түр зуурын санаа зоволт, стресс нь биднийг ажил, үйлдлийг хийх, дуусгах түлхэлт өгөхөөс гадна кортизол гормон нь өрөвслөлийг барьж бууруулснаар бидний дархлааны системийг цочроож сэргээж өгдөг ч байнгын, урт хугацаанд үргэлжилсэн сэтгэл санааны дарамт, стресс нь эсрэгээрээ бие махьбодийг хэт их кортизол гормонд дасан зохицуулж, үрэвсэл үүсэх хаалгуудыг нээж, төрөлхийн дархлааны үйлчилгээг үр дүнгүй болгодог аж. Үүнээс гадна стресс нь халдварын эсрэг тэмцэгч цусан дахь цагаан эсийн тоог бууруулснаар элдэв вирусэнд өртөмтгий болгож ой тогтоолыг муутгаж, зүрх судасны өвчнөөр өвчлүүлдэг. Цаашилбал сэтгэл санааны уналт, сэтгэл санааны зовнил өвчнүүдийг үүсгэж, эдгээр нь бас л илүү их үрэвсэл үүсэх нөхцөлийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл бидний хамгаалалтын систем урт хугацаанд хэт их үрэвслэлийн эсрэг тэмцсээр бие эрхтэнээ хамгаалах чадвар нь суларч үүний дүнд хүн өвдөхөд хүрдэг гэсэн үг.

Урт хугацаанд стресстэй амьдралаар амьдарсан бол энэ нь хуримтлагдсаар амьдралын сүүлийн хагаст чинь муугаар нөлөөлөх тул боломжтой байгаа дээрээ ажил амьдралаа стрессгүй болгох тал дээр юуны түрүүнд өөрчлөлтийг яаралтай хийх арга зам хайх нь зөв. Гаднах нөхцөлүүдийг өөрчлөх аргагүй үед өөрөө өөртөө өөрчлөлтийг эхлээрэй. Үүнд:
- Уур уцаар, бухимдал, стресс нь оюун ухааны дорйтолд шууд нөлөөлдөг. Иймд бүгдийг хянах гэж оролдохоо болих, жижиг сажиг зүйлд бухимдалгүй орхиж сурах, уур уцаараа багасгаж, аливаа юманд эергээр хандаж сурах нь стресс багасгах гол аргууд юм.
- Өөрийнхөө дуртай, амьдралд чинь урам, баяр баясал авчирдаг зүйлээ хийх, найз нөхөдтэйгээ цаг өнгөрөөх зэргээр дуртай, хайртай хүмүүстэйгээ байнга холбоотой байх нь тархинд сайхан мэдрэмжээс үүсэлтэй химийн бодисуудыг ялгаруулж эдгээр нь стресс гормоныг бууруулж өгдөг тул сэтгэл санаа, эрүүл мэндэд тустай. Ер нь бусадтай, гадаад ертөнцтэй харилцаа холбоогоо хэзээ ч тасалж болохгүй. Найз нөхөд, гэр бүл, коммунититайгаа сайн харилцаа холбоотой байх тусам ганцаардмал хүмүүсийг бодвол илүү аз жаргалтай, эрүүл, урт насалдаг хэмээн Харвард Анагаах Ухааны сургуулийн Robert Waldinger, M.D -ын 80 жилийн турш хийсэн судалгаанаасаа дүгнэжээ. Ганцаардаж, өөрийгөө тусгаарласан хүмүүс 50-60 наснаасаа эрүүл мэндийн асуудалтай, тархины үйл ажиллагаа нь эрт муудах улмаар богино насалдаг хэмжээн үздэг. Судалгаанд оролцсон хүмүүсээс 50-аад насандаа хань ижил, харилцаа холбоондоо сэтгэл хангалуун байсан хүмүүс 80 насандаа хамгийн эрүүл нь байсан байна. Түүнчлэн тэдний санах ой тогтоолт хамаагүй сайн гэж гарчээ. Найз нөхдийн холбоогоо нэмэхийг хүсвэл сайн үйлсийн ажилд оролцох, найз нөхөдтэйгээ болон шинэ танилцсан хүмүүстэйгээ 7 хоног бүр кофе уух, утас, текст, видео, сошиал хуудсаараа найз нөхөд, гэр бүл төрөл садантайгаа байнга холбогдож байх, үйл ажиллагаа, баярт урьсан урилганд очих, шинэ хичээл, сургалтанд бүртгүүлэх, хөршүүдтэйгээ танилцах, дандаа явдаг замаасаа өөр замаар алхах зэргээр шинээр найз нөхөдтэй болох боломжийг бүү алдаарай. Найз нөхдийн харьцаа үүсгэх, харилцаагаа сайхан авч явахад өөрөөс чинь сэтгэл санаа гаргах, цаг хугацаа зарцуулах зэрэг "хөрөнгө оруулалт"-ууд шаардагдана гэдгийг ойлгоорой.
- Хэрэв хүнд асуудал бэрхшээл тулгарсан бол өдөр өдөр, цаг мөчөөр амьдарч, өдөр бүрийг бүрэн дүүрэн ашиглаж, завгүй байлгаж, өнгөрсөндөө харамсалгүй орхиж, чамаас шалтгаалахгүй асуудалд анхаарлаа төвлөрүүлэхгүй, санаа зовохгүй байж чадвал ямар ч бэрхшээлийг давж гарах болно.
- Эргэн тойрон, эх дэлхий чамд туслах, дэмжих гэж хичээж байгааг болон амьдралын сайн сайхныг олж харж, үүнд баярлаж талархахын хамт бусдыг яаж байгааг асууж сонсож, чадах чинээгээрээ туслахын хэрээр сэтгэл санаа чинь сайжирч өөдрөг болдог. Инээд, баяр хөөр нь сэтгэл санаа засагч, натурал өвчин намдаагч гэгдэх гормон эндорфинийг ялгаруулдаг, мөн тогтмол инээдэг хүмүүсийн үрэвслийн хэмжээ бага байдаг гэдэг тул хааяа инээдмийн нэвтрүүлэг, кино, хошиг шог үзэж ханатлаа инээж байгаарай.
- Мөн эртний хүмүүсийн адилаар өөрийн бие махбодь, оюун санаагаа завгүй ажиллуулах нь стрессийг ялах бас нэг арга байж болох юм. Өөрөөр хэлбэл хичнээн сэтгэлээр унах, санаа зовох зүйл гарлаа ч өмнөө байгаа хийх ёстой зүйлээ хийгээд зүтгээд байхад асуудал зовлонгоо болон элдвийг санааширч бодох, өөрийгөө өрөвдөх ч зав олдохгүй тул аажмаар стрессээс чөлөөлөгдөх талтай.
- Байгаль дэлхийдээ ойр цагаа өнгөрөөх нь хүний биеийг стресстэй нөхцөлөөс гаргаж амарч-боловсруулах нөхцөлд шилжүүлдэг. Хүний биед стрессийн нөхцөл үүсэхэд биеийн бүх нөөцүүдийг чухал биш тооцогдсон зүйлсээс , түүний дотор дархлааны системээс татаж авдаг. Бие махбодь амралтын нөхцөлд шилжих үед бүх нөөц дархлааг сайжруулахад зарцуулагдаж эхэлдэг. Eco therapist гээд хүмүүсийн сэтгэл санаа, бие махбодийг байгалиар эмчилдэг мэргэжилтнүүд байдаг. Тэд өвчтөнүүддээ парк эсвэл байгальд өдөрт 30 минутийг өнгөрөө, модонд алх, зүлгэн дээр хэвт, нойтой шороог гартаа 20 минут барь гэхчилэн зөвлөгөө өгч стресс, сэтгэл санааны уналтыг эмийн бус аргаар эмчилдэг аж.
- Аялал зугаалга нь сэтгэл санаа, тархинд тустай гэж University of Pittsburgh School of Medicine -ын мэдрэлийн мэс заслын эмч, Brain Health Center Inc үндэслэгч Dr.Paul Nussbaum өгүүлжээ. Шинээр хөгжим тоглож сурах, шинэ хобби эхлэхийн адилаар шинэ орчин, өвөрмөц орчин эсвэл амьдралын сорилтонд тархийг оруулахад тархи үйлчлэлд орж, идэвхжиж хөгжиж томордог. Хэдийгээр аялалд явах, шинэ газар очиход санаа зовох явдал үүсдэг ч тогтмол хийдэг үйлдлээс холдуулж, шинэ зүйлээр сорих, түр зуурын стрессэд оруулах нь харин ч эрүүл тархинд хэрэгтэй билээ. Үүний дүнд тархи улам үр ашигтай, анхааралтай байхад чиглэж ажиллаж эхэлдэг. Жилд 2 удаа амарч аялдаг эмэгтэй хүн 6 жилд 1 удаа амардаг хүүхнүүдийг бодвол харьцангуй бага зүрхний өвчин тусах, үхэх магадлалтай гэсэн бол жилд нэг удаа амардаг эрчүүд аялаж амардаггүй бусдыгаа бодвол зүрхний өвчнөөр үхэх магадлал 30% иар бага гэж гарчээ. Нэгэн санал асуулгад оролцогчдын 89% нь аяллын эхний 1,2 өдрөөс л стресс багассан гэж бөглөжээ. Эдгээр нь амралтын 1, 2 өдрөөр ч гэсэн аялалд гарах далимыг бидэнд өгч байна даа.
- Стресстэж, бухимдсан бол хийж байгаа бүх зүйлээ зогсоож дараахь амьсгалын дасгалыг хий. Хамраараа 1-4 тоолох хооронд гүнзгий амьсгаа авч, 1-6 тоолох хооронд удаанаар амьсгалаа гаргах дасгалыг 3 дараалж хийснээр маш хурднаар стрессийн үйлчилгээг зогсоож сэтгэл санааны хүчээр артерийг өргөсгөх тушаалыг биенд өгч улмаар зүрхний цохилтыг хурдыг бууруулна. Мөн ёога, бясалгал, тай чи зэрэг дасгалууд дээрхийн адил үйлчлэлийг үзүүлж стресс бухимдлыг болон бие дэх үрэвслэлийг багасгадаг нь нотлогдсон. Бясалгалын энгийн хэлбэр Mindfulness буюу одоо цагтаа төвлөрөх дасгалыг эмч мэргэжилтнүүд зөвлөх болсон бөгөөд энэ нь өөрийн бодол санаа, сэтгэл санаа, дотор, гадаад мэдрэмжээ ямар нэгэн шүүмжгүйгээр ажиглахыг хэлдэг ба биднийг таагүй таатай бүх зүйлийг зөвшөөрч хүлээн авахад сургаж бидний стрессийг багасгадаг аж. 10 минутын дараах дасгалыг хийж үзээрэй. 1/ Чимээгүй орчинд нүдээ аниад суугаад зөвхөн амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүл. 2/ Амьгалаа гаргах тоолондоо “тайван” эсвэл “нэг” гэдэг үгийг давтаж хэл. 3/ Толгойд чинь бодол орж ирвэл санаа бүү зов. Тэр тоолонд тэр талаар дараа буцаж бодъё гэж давтаж хэлээрэй. Энэ нь анхаарлаа буцаагаад одоо цагт төвлөрүүлэхэд тусална. Эхний үед богинохон хугацаанд үргэжлүүлж чадах боловч практис их хийснээр удаан хугацаанд үргэлжлүүлж сурна.
- Бичих, тэмдэглэл хөтлөх нь задлан шинжлэх, дүгнэх болон рационал сэтгэх зүүн тархийг идэхвтэй ажиллуулдгаас баруун тархинд чөлөөтэй сэтгэх, мэдрэх боломжийг олгодог. Үүний дүнд сэтгэл санааны уналт, санаа зовнил буурч, сэтгэл санааны эерэг байдал, нийгмийн харилцаа болон бусадтай ойр дотно харилцаа нь нэмэгддэг аж.
- Бусдад тус болсон, нийтийн төлөө сайн үйл хийсний дараа тухай хүний тархи хүүхэд төрүүлсэн үеийн баяр баяслын үед ялгардаг шиг хэмжээний окситокин (oxytocin) бодисыг ялгаруулдаг аж. Ийнхүү сайн үйлс хийсний дараа хүний сэтгэл санаа сайхан болох бөгөөд үүний улмаас дахин дахин сайн үйлс бүтээх хүсэл тэмүүлэлтэй болдог. Үүнийг “cycle of good” буюу сайн үйлсийн тойрог гэж нэрлэнэ. Сайн үйлс оролцохын хэрээр сэтгэл санаа улам сайжирч, уур бухимдал багасах бөлгөө. Сайн үйл, тус хийж явдаг хүмүүс хийдэггүй бусадтай харьцуулбал стресс багатай, аз жаргал, эрүүл мэндийн хувьд болон наслалтаараа илүү байдгийг дэлхий дахинаа хийсэн судалгаанууд баталсан байдаг.

No comments:
Post a Comment