Дүүгээ үдлээ. Том эгчийн маань охин. Монголоос төрсөн анхны Азийн дугуйн аварга гэж байгаа. Ирээд цөөхөн хоногт зөндөө юм амжуулахынхаа хажуугаар хотынхоо монгол дугуйныхантай дугуй унаж, үеэлүүдтэйгээ нийлээд sky diving хийчихээд явж байгаа юм. Хэд хоног цуг байхдаа өөрийнхөө тухай 20-н хэдхэн насандаа дүү гартаа болон орчиндоо гаргаж байсан зан, үйлдлийнхээ тухай түүнд үлдсэн багынх нь дурсамжаас сонсож түүний хэрхэн намайг дууриахыг хүсдэг байсан, дүү нараа хэрхэн баярлуулж бас гомдоож байсныг сонсоод заримдаа өөрийгөө шоолж, тэнэг байснаа гайхаж, заримдаа ч овоош дээ гэж хэлж суулаа. Шинэ жилээр дүү нартаа тус тусад хүсч байгаа зүйлээр өөр өөр бэлэг өгөхөд бүгдээрээ хагартлаа баярладаг байсан гэнэ. Хөөрхий 25 мянгын цалинтай хүн юу л өгч шалих вэ дээ. Урлагийн тэмцээн хийж шалгарсанд нь ванны хөөс (хэ хэ) өгдөг. Шалгарчих санаатай энд тэнд хүүхдүүд саржингаа бэлддэг байсан гэнэ. Бүгдэд нь л өгчихгүй хөөрхий боломжгүй л байсан юм байхдаа. Төрсөн өдрөөр зориулалтын малгай байхгүй тул хуучин обойны цаасаар бүгдэд нь малгай хийж өмсүүлж байсан, гэртээ байхаараа дандаа юм уншаад хэвтэж байдаг (залхуу золиг доо) ном уншаад хэвтэж байхад маань хажууд нь дууриагаад цаас бариад хэвтдэг байсан, саад болохоор нь оставь меня в покое хэлдэг байснаас бүгдээрээ бие биендээ тэгж хэлдэг болсон гэхчилэн
гэхчилэн инээдтэй дурсамжууд сонслоо. Бүр толины өмнө зогсоод хэлж байсан үг, цүнхээ хэрхэн мөрөн дээрээ тохдог байсныг хүртэл санаж байх юм. Хүүхдүүд бидний үг, үйлдлийг бүгдийг сонсож, харж байдаг гэж энэ дээ. ❤
гэхчилэн инээдтэй дурсамжууд сонслоо. Бүр толины өмнө зогсоод хэлж байсан үг, цүнхээ хэрхэн мөрөн дээрээ тохдог байсныг хүртэл санаж байх юм. Хүүхдүүд бидний үг, үйлдлийг бүгдийг сонсож, харж байдаг гэж энэ дээ. ❤
No comments:
Post a Comment