Эндхийн Монголчуудад:
Өмнө бичвэрт дурдсанаас гадна органик эсвэл бэлчээрийн малын махыг онцлох өөр нэг шалтгаан бол эндхийн мал амьтанд их хэмжээний антибиотек хэрэглэгддэгийг та бүхэн сонссон нь лавтай. Ферм дээр өсгөж буй амьтдын гэдсэнд хүний биед хортой олон төрлийн бактери байдаг бөгөөд үүнийг устгахын тулд антибиотекийг их тунгаар амьтдад өгдөг. Антибиотек ихэнх бактерийг устгах ба харин бактерийн эсрэг бодисонд тэсвэртэй нь үлдэж хоцорно. Эдгээр тэсвэртэй, устгахад бэрхтэй “супер” бактерүүд цаашид үржиж махаар дамжин хүний биед шилжих боломжтой. Бактери 20 минут тутамд хуваагдаж байдаг болохоор бидний амьдралтай харьцуулбал маш хурдтайгаар өөрчлөгдөж, дасан зохицох чадвар бүхий шинэ төрлийн үр төлийг үүсгэж туршиж байдаг гэсэн үг. Америкт бусад өндөр хөгжилтэй улсуудыг бодвол хамаагуй их, тухайлбал Герман, Голландаас 2 дахин их антибиотик хэрэглэдэг гэж мэдээнд бичжээ. Энэ их эмний 70-аас их хувь нь та бидний иддэг мах уруу ордог байх нь. Махаа аль болох хямд зарахын тулд олноор нэг дор байршуулж мах үйлдвэрлэдэг, өвчний халдвар авахуулахгуйн тулд болон аль болох хурдан том болгох гэж зорилгоор их хэмжээний антибиотик хэрэглэж байгаа үйлдвэрлэгчдийг буруутгах ч хаашаа юм. 2011 онд гэхэд Америкчууд 7.7 сая паунд антибиотек хэрэглэсэн бол түүнээс 4 дахин их буюу 29.9 сая паунд антибиотекаар амьдтыг тэжээсэн байгаа юм. 2014 онд Cosumer Reports сэтгүүлээс Америкийн өнцөг бүрийн дэлгүүрүүдээс тахианы цээж махыг авч шалгахад бараг тал хувь нь хүнийн эмчилгээнд хэрэглэгддэг 3 болон түүнээс олон тооны антибиотект тэсвэртэй бактериудтай гарсан байгаа юм. Хятад улсад эрдэмтэд фермийн гахайнуудаас хүний эмчилгээнд бусад антибиотек үйлчлэхгүй тохтолдолд хамгийн сүүлчийн арга хэмжээ болж хэрэглэгддэг polymyxinsийн эсрэг тэсвэртэй E coli бактери гарсан байна. Иймрэхүү байдлаас үндэслээд сүүлийн үед эмнэлгүүдэд, ялангуяа настай өвчтөнүүдийн дунд drug resistant bacteria-тай тохиолдлууд гарах болсон билээ. Сүүлийн үед эндхийн Монголчууд маань хэдийгээр гаргах, бэлтгэх, хадгалах гээд төвөгтэйн дээр мах нь дэлгүүрийн махыг бодвол харьцангуй хатуу байдаг бэрхшээлийг үл харгалзан бэлчээрийн махыг хэрэглэх болсон нь тун сайшаалтай. Бэлчээрийн малын махыг дэлгүүрээс авч хэрэглэх нь маш өндөр үнэтэй байдаг болохоор дунд орчмын мужуудад үнэ нь гайгүй дээр нь өөрсдийн хэрэгцээнд зориулж өсгөж гадаанаа зөнгөөр нь шахуу орхичихдог үхэр, адуунаас авбал зүгээр санагддаг юм. Манайх Idaho мужид байдаг танилдаа захиад ойр орчинд нь зарах хүн байвал хэлээрэй гээд орхичихдог, тэгээд л олон цаг давхиж очиж гаргаж авдаг даа. Гэхдээ айл бүрт энэ нь боломжгүй нь мэдээж, тэгэхээр алс хөдөө нэг аятайхан танилтай болчихвол нэгэндээ захиад, явсан нэгнийхээ хөдөлмөр цагийг нь үнэлээд хэд хэдэн айл хуваагаад авч хэрэглээд байхад болохгүй гэх газаргүй.
Friday, April 10, 2020
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment