Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Friday, April 10, 2020

8/9/19 Эрүүл мэнд цуврал

"Эзэн хичээвэл заяа хичээнэ."
Харвардын Публиз Хэйлф (Harvard’s T.H. Chan School of Public Health) сургуулийн олон жилийн турш өргөн цар хүрээтэй хийгдсэн судалгаагаар гаргасан дараахь зөвлөмж хамгийн баримжаатай зөвлөгөө санагддаг юм
100 гаруй мянган хүний мэдээллийг 34 ЖИЛИЙН туршид (42167 үхэл) цуглуулсан ба “эрсдэл багатай амьдралын 5 хэв маяг”-ийг баримталдаг хүмүүсийн наслалт ямар байгааг анхаарчээ. Ингээд судалгааны дүнгээр эдгээрийг амьдралдаа хэрэгжүүлбэл эмэгтэйчүүдийн хувьд 14 жил, эрэгтэйчүүдийн хувьд 12 жил илүү наслах боломжтой гэсэн дүнгэлтийг гаргажээ. 
Эрсдэл багатай амьдралын 5 хэв маяг:
1. Тамхи татахгүй байх. Хамгийн бага эрсдэлтэйд: Амьдралдаа ерөөсөө тамхи татахгүй байх.
2. Биеийн эрүүл жинтэй байх. Хамгийн бага эрсдэлтэйд: Биеийн жингийн индекс (БЖИ, BMI Body Mass Index) нь 18.5-24.5 хооронд байх.
3. Бие тамир дасгал байнга хийх. Хамгийн бага эрсдэлтэйд: өдөрт 30 болон түүнээс дээш минут дунд болон өндөр эрчимтэй бие тамир дасгал хийх.
4. Архины төрлийн ундааг тохируулж хэрэглэх. Хамгийн бага эрсдэлтэйд: Эмэгтэй хүн өдөрт 1 хүртэлх, эрэгтэй хүн 2 хүртэлх хэмжээний дринк (Америкийн 1 дринк хэмжээ бол 1 стакан пиво, нэг хундага дарс, 1 шот хатуу ликёр).
5. Ерөнхийдөө Эрүүл хоолны дэглэмийг баримтлах. Хамгийн бага эрсдэлтэйд: Ногоо, жимс, самар, бүтэн үрийн бүтээгдэхүүн, полиансатуратэд өөхний хүчил (polyunsaturated fatty acids), урт омега-3 өөхний хүчил (long-chain omega-3 fatty acids) их хэмжээгээр, малын төрлийн мах болон боловсруулагдсан мах (processed), сахартай ундаанууд, транс өөх тос, содиум (давс) бага хэмжээгээр хэрэглэх.
Эдгээр эрсдэлтэй амьдралын хэв маягийг харвал Монгол хүмүүсийн харьцангуй бага дундаж наслалтын шалтгаан нь харагдаж байгаа биз. Юуны түрүүнд, дээрхийн 1, 4-т заагдсан нь амьдралын хэв маягийн хамгийн эрсдэлгүй үрүү шилжиж чадвал олон тооны Монголчуудын маань нас уртсах юм. Жишээ нь Америкийн Хорт хамдвартай тэмцэх нийгэмлэгийн мэдээгээр Америкт тамхи таталт буурсан, хорт хавдрын эрт оношлогоо нэмэгдсэний ачаар 1991 оноос хойш хорт хавдраас үүдэлтэй нас баралт 27 хувиар буюу 2.6 саяар багассан гэжээ.
Архины төрлийн ундааны хэт их хэрэглээ нь дархлааны системийг дарангуйлдгаас халдвар, хавдар зэрэгтэй тэмцэх бололцоог муутгадгаас хавдар болон олон төрлийн өвчний эрсдэлийн нэг гэдэг нь аль хэдийн тогтоогдсон билээ. Тамхины хэрэглээг Монголчуудын үхлийн нэг номерын шалтгаан болсон зүрх судасны өвчний өвчлөлтэй холбохоос аргагүй. Учир нь тамхиноос ялгарах хорт бодисууд цусны судаснуудыг гэмтээснээр халдварын эсрэг тэмцэгч цагаан эсийг хэмжээг хэт өндөр болгож үүний улмаас зүрхний шигдээс, цус харвалт, хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тамхийг зүрх судасны болон амьсгалын замын өвчнүүдийн 1 номерийн эрсдэлийн хүчин зүйл гэж дэлхий дахинаа үздэг. Тамхи татахаа зогсоосноос 1 жилийн дараанаас эхлээд аажмаар, 5 жилийн дараагаас бүр огцмоор ӨРӨВСӨЛ буурдаг. Тамхи татдаг хүний шарх ч удаан эдгэрдэг. Мөн 2 дахь, 3 дахь гарын тамхи таталт (secondhand, third hand smoking) гэж хэллэг байдаг. Энэ нь тамхи татдаг хүмүүсийн хажууд амьдардаг хүмүүс 2 дахь гараар, мөн хувцас эд хогшлоор дамжихыг 3 дахь гарын тамхины хор хүрч байна гэж үздэг. Ямар сайндаа л эмнэлэгт анкет бөглөхөд гэрт чинь тамхи татдаг хүн байгаа юу гэсэн асуулт байдаг. Тамхи татдаг хүний хажууд тогтмол байдаг хүмүүс тамхи татсантай адил хэмжээнд хорт хавдрын эрсдэлтэй байдаг ба бүр гэрт амьдардаг мууранд хүртэл ийм хэмжээний эрсдэл үүсдэг талаар "Eat to Beat Disease: The New Science on How the Body Can Heal Itself" номондоо William Li доктор бичжээ. Өөрөөр хэлбэл хамт амьдардаг үр хүүхэд, гэр бүлээ бас эрсдэлд оруулдаг гэсэн үг л дээ. Дээр нь эмэгтэйчүүддээ нэмж хэлэхэд: тамхи нь арьсанд ирдэг цусны судлыг нарийсгаж, коллагений молекулыг гэмтээж арьсыг эрт үрчийлгэдэг гэдэг шүү. 
Монголчуудын дунд хэрэглээ ямар хэмжээнд байгааг, тэдний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг зарим судалгаанаас харъя. 
2016 онд “A cohort study of chronic diseases for Mongolian people: Outline with baseline data of the Moncohort study” Ц.Энх-Оюун тэргүүтэй эрдэмтдийн хийсэн томоохон судалгааг харъя. Тэд 2009 онд УБ, 21 аймгийн санамсаргүй сонголтоор цуглуулсан 2280 хүний биеийн эрүүл мэндийн мэдээллийг цуглуулсныг харвал тэдний 41.22% нь архи нэлээд болон хүндээр хэрэглэдэг, 24% нь тамхи татдаг, 5.8% тамхи татдаг байсан гэж бөглөжээ. Хэрэв бага зэрэг хэрэглэдэг гэснийг нь нэмбэл манай хүн амын төлөөллийн 60% хувь нь архины төрлийн ундаа тогтмол хэрэглэдэг болж таарч байна.
Бүрэн эхээр нь
https://www.sciencedirect.com/…/artic…/pii/S2210600615301192хараарай. 
Мөн эдгээрийн 369 нь буюу 16.2% нь зүрх судасны өвчнөөр оношлогдсон ба эдгээрийн 9.9% нь 40-44 насныхан, 17.7% нь 60-аас дээш насныхны дунд байжээ. Энэ судалгаанаас гаргасан дүгнэлтээрээ тамхи татдаг (одоо болон өмнө нь татаж байсан ороод), жимс ногоо бага иддэг эрчүүд, хүндээр архи хэрэглэдэг болон боловсролын түвшингийн багатай эмэгтэйчүүд зүрх судасны өвчнөөр илүүтэй өвдсөн гарсан байна. Өндөр хөгжилтэй орнуудад зүрх судасны өвчин хөгшин хүмүүсийн өвчинд тооцогдох бөгөөд хэрэв зүрхний тасгаар орвол ихэвчлэн 70, 80-аас дээш насныхан л байдаг гэдгийг бодолцоно биз. 
Бас нэг сонирхолтой судалгааны тоог та бүхэнд танилцуулъя. Доорх хүснэгтийг Fumio Komatsu тэргүүтэй Японы эрдэмтдийн 2006 онд Мөрөн хотод 24-66 насны 164 эрүүл иргэдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг 220 Япон хүмүүстэй харьцуулж хийсэн судалгааны материалаас авав.
https://nutritionandmetabolism.biomedcentral.com/…/1743-707….
Энэ талаар үргэлжлүүлэн 2009, 2011 онд хийсэн судалгаануудыг Монголчуудын хоолны бүтэц хэсэг дээр оруулах болноо. Тэд Монголчуудын богино наслалтын шалтгааныг оксидатив стресс (oxidative stress) ихтэйгээс болдог байх магадлалтай гэж гаргажээ. Та бүхэн АНТИОКСИДАНТ (antioxidant)-гээд хүний биенд хэрэгтэй, чухал бодисын талаар зөндөө сонсож байсан байх. Энэ бодис нь хүний биенд болон зарим ургамлын гаралтай хүнсэнд агуулагдах бөгөөд ӨРӨВСӨЛ үүсгэх замаар биеийн эсийг гэмтээдэг бидний метоболизмийн дагавар бүтээгдэхүүн болох хорт молекул-чөлөөт радикал (free radical-тамхи, хоол хүнс, байгаль орчноос гаралтай)-аас биднийг эсийг хамгаалж, дархлааны системийг бэхжүүлж өгдөг чухал бодис юм. Тэгвэл оксидатив стресс үүснэ гэдэг нь чөлөөт радикалыг хүний бие махбодь биеэсээ цэвэрлэж дийлэхгүй байгаагаас үүсдэг бөгөөд эрт үхэл, хэд хэдэн өвчнүүдийг үүсгэдэг нь дэлхий дахинаа судалгаагаар тогтоогдсон байдаг билээ. Үүнийг ROM (reactive oxygen metabolites)-ийн хэмжээгээр тогтоосон бөгөөд япон хүнийхтэй (356.2 ± 52.5) харьцуулбал монгол хүнийх ямар байгаа болон архи, тамхины хэрэглээнээс тоон хэмжээ хэрхэн өөрчлөгдөж байгааг хараарай. 
“Investigation of oxidative stress and dietary habits in Mongolian people, compared to Japanese people”
ROM (Carr U)
Females 
Pill users (24–44 yrs) 502.7 ± 122.8
Non-users (26–66 yrs) 454.7 ± 76.9
Japanese Non-users (26–66 yrs) 356.2 ± 52.5
Males 
Smoker (31–64 yrs) 381.8 ± 64.7
Non-smoker (30–65 yrs) 374.2 ± 67.5
Females 
Smoker (59–66 yrs) 475.0 ± 224.9
Non-smoker (26–64 yrs) 454.0 ± 72.5
Males 
Drinkers (30–65 yrs) 383.6 ± 67.0
Non-drinkers (30–64 yrs) 349.2 ± 50.5
Females 
Drinkers (26–66 yrs) 454.5 ± 79.2
Non-drinkers (38–64 yrs) 455.8 ± 66.8
Дээр дурдагдсан өрөвсөл (inflammation) гэж ямар процесс болохыг тайлбарлая. Өрөвсөл гэдэг нь ханиад томуунаас өгсүүлээд хүнд өвчний үед гэмтсэн эс, нян, хортой ажентүүдийг эсрэг эд эсийг засч сэлбэх, эдгэлэлтийг түргэсгэхэд чиглэж тухайн хэсэгт цус ихээр юүлэх зэргээр ач холбогдолтой үйлдлүүдийг хийдэг биеийн хамгаалалтын нартурал процесс боловч заримдаа хэрэгцээнэээс давсан их хэмжээний өрөвсөл удаан хугацаанд явагдвал биеийн тэмцэгч эд эс төвлөрч чадалгүй ийш тийшээ үсчин тэмцэж эхэлсний уршгаар эсүүдийг гэмтээж, дархлааг сулруулж бие эрхтэнийг хурдацтай хөгшрөхөд түлхдэг. Үүний улмаас илүүтэй өвдөлт, үе мөчний зөөлөн эдийн гэмтэл, зүрх гэхчлэн олон эд эрхтэнд муугаар нөлөөлдөг, зарим төрлийн хорт хавдар, алзаймер, гоут, саахарын өвчин, ясны сийрэгжилт зэрэг өвчинтэй холбоотой нь тогтоогдоод байгаа билээ. Эрүүл биш амьдралын хэв маяг, тухайлбал хангалттай бие тамир дасгал хийхгүй байх, хоол хүнсний буруу хэрэглээ, нойр дутуу байх зэрэг нь өрөвслийн хэмжээг нэмэгдүүлэхэд хүргэдэг гэж Ленокс Хилл Зүрх Судасны интитутын зүрх судасны эмч Сузанне Стэйнбум (Suzanne Steinbaum, D.O., a cardologist at the Lenox Hill Heart and Vascular Institute, Lenox Hill Hospital, New York) өгүүлжээ. Дашрамд дурдахад өрөвсөл их үед хэмжээ нь нэмэгддэг цусан дахь CRP буюу C-reactive protein-ыг хэмжих замаар хүний бие дэх өрөвслөлийн хэмжээг тодорхойлох боломжтой.
Тэгэхээр өрөвсөл үүсгэж байгаа зүйлүүд хүний биенд муу бөгөөд өрөвслөлийг бууруулснаар бидний бие махбодь халдвар, зүрхний өвчин зэргийн эсрэг хамгийн сайнаар тэмцэх боломжтой болдог гэсэн үг.
http://www.healthdata.org/mongolia сайтаас авсан тоо баримтаар 2007 оноос 2017 оны хооронд Монголчуудын гол үхлийн шалтгаанууд болсон зүрх судасны өвчин 9.3%, элэгний хавдар 44.5%, элэгний хатуурал 31.8%, ходоодны хавдар 17.5%, уушигны хавдар 35.9%, замын осол 4.1%-иар тус тус нэмэгджээ. Эрт үхлийн шалтгаануудад зүрх судасны өвчин, цус харвалт, элэгний хавдар, хатуурал гээд архинд дондолт өвчин багтжээ. (http://www.healthdata.org/mongolia). Дээрх судалгааны дүн, жишээ баримтаас харахад тамхи, архины түгээмэл хэрэглээг бага эрсдэлтэй хэлбэрт шилжүүлснээр жилээс жилд нэмэгдэж байгаа эдгээр өвчлөл, эрт үхлийг дунд насныхны дунд бууруулах, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэж харагдаж байна.

No comments:

Post a Comment