Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Friday, April 10, 2020

8/14/19 Эрүүл мэнд цуврал

Хоол бол эм юм. 
Эмч, эрдэмтэд ерөнхийдөө тавагны чинь ¼-д уураг (махан төрлийн бүтээгдэхүүн), ¼-д бүхэл үрийн төрөл бүрийн будаа, гоймон, гурил, ТАЛД нь төрөл бүр, өнгийн ногоонууд, дээр нь нэг ширхэг жимс, эсвэл тараг, эсвэл 2-уулангий нь хэрэглэхийг зөвлөдөг. Монголчууд бидний тавган дахь хоолны бүтэц зөв эсэхийг маргахын өмнө
бидний тогтмол хэрэглэдэг хоолнууд бидний биеийг хэрэгцээт шим тэжээлийг өгөхийн хамт дархлааг тэтгэж, өрөвслөлийг бууруулж, бидний эрүүл байх үндэс болж чадаж байна уу гэдгээс л хариулт шалтгаална. Юуны өмнө бусад улс орны иргэдийг бодвол хамгийн ихээр хэтрүүлж хэрэглэдэг гэгдэх, магадгүй тавагны тал, талаас илүү хувийг эзлэх бидний дуртай малын махыг авч үзье. 
Сайн мэдээгээс эхэлье. Малын мах (red meat- улаан өнгөтэй мах), сүү төрлийн бүтээгдэхүүн нь муу холестерол үүсгэдэг saturated fat ханасан өөх тостой тул зүрх судасны өвнин үүсгэдэг хэмээн саяхныг болтол үзэж ирсэн байдаг. Гэтэл сүүлийн үеийн судалгаа, шинжилгээгээр зүрхний болон сахарын өвчинтэй хамааралтай нь тогтоогдоогүй болно.
Ялангуяа нил саахар, боловсрогдсон нүүрс ус (carbohydrate) бүхий пицца, зайрмаг, түргэн хоолнуудаар дамжуулж сүү, махан бүтээгдэхүүн авдаг Америкчуудыг бодвол тараг, бяслаг чиглэлээр ихэвчлэн хэрэглэгддэг Европийн улсуудад хийсэн судалгаагаар малын гаралтай бүтээгдэхүүнийн ач тусыг үнэлсэн судалгаа их байдаг юм билээ. 2018 онд 21 орны 130 мянган хүнд хийсэн судалгаагаар өдөрт 2 болон түүнээс дээш сервинг (serving) тослогийг нь аваагүй сүүн бүтээгдэхүүн иддэг хүмүүс иддэггүй нэгийгээ бодвол зүрхний өвчин тусах магадлал 22 хувь, тархинд цус харвах магадлал 34 хувиар тус тус бага гарчээ. Мөн 2018 онд American Journal of Clinical Nutrition-аас 65 наснаас дээш насны 2907 хүмүүс дээр 22 жилийн турш хийгдсэн судалгааны дүнгээр удаан хугацааны сүүний тосны хэрэглээ нь зүрх судасны өвчин, цус харвалттай холбоогүй гэж гарчээ. Харин нь ч сүүнд байдаг нэг төрлийн өөхийн хүчил нь харин нь ч цусны харвалтаас үүдэлтэй нас баралтыг бууруулдаг гэж гарчээ.
1.2 САЯ гаруй хүмүүсийг оролцуулсан 20 гаруй судалгаанд дүн шинжилгээ хийж үзсэнээр Харвардын судалгааны баг боловсруулагдаагүй (not processed) малын мах идэх болон дээр дурдсан өвчингүүдийн хооронд хамаарал олж илрүүлээгүй байна. ГЭВЧ боловсруулагдсан малын мах буюу bacon, hot dog, deli махнууд (давсалсан гахайн мах, хиам, болгосон turkey, ham) зэрэг нь зүрхний өвчний өвчлөх магадлалыг 42 хувиар, сахарын өвчнөөр өвчлөх магадлалыг 19-аар нэмэгдүүлдэг гэж гаргажээ. Дэлхий даяар муу холестеролоо багасгаж байна гээд малын мах, сүүний хэрэглэгээ багасгаад, сүүний тослогийг авч тосгүй болсон бүтээгдэхүүн амт муутай тул оронд нь чихэр, өөр төрлийн бодис шахаад ууж суухад манай монголчууд мэдээд хэрэглээгээ өөрчлөөгүй ш дээ гэж хэ хэ. Үүнийг өмнө оруулж байсан https://www.sciencedirect.com/…/artic…/pii/S2210600615301192#! "A cohort study of chronic diseases for Mongolian people: Outline with baseline data of the Moncohort study" судалгаанаас ч харахад илт байна.
..................................... .... эр .............. эм
Blood glucose, mmol/L ...5.11 ± 1.39......4.98 ± 1.26
Total cholesterol, mmol/L 4.69 ± 1.09 .....4.62 ± 1.10
Triglyceride, mmol/L ........1.72 ± 1.12 .....1.53 ± 0.70
HDL-C, mmol/L ........1.50 ± 0.58 ......1.57 ± 0.66
LDL-C, mmol/L ................2.43 ± 1.08...... 2.37 ± 0.99 
cholesterol-ын зохих хэмжээ < 200 mg/dL бол монголчуудын дундаж 84.42 mg/dL (нэгжийг нь шилжүүлж үзвэл монголчуудын дундаж 4.69 mmol/L х 18=84.42 mg/dL), triglyceride-ийнх <150 30.98="" dl="" hdl-c="" mg="">60 mg/dL 27 mg/dL, LDL-C-ийнх <100 43.74="" acids="" dl="" fatty="" hdl-c="" mg="" nbsp="" omega-3="" p="">
Гэхдээ хөөрөөд яахав. Дээрх судалгаанууд зүрх судас, сахар, цус харвалт өвчинтэй л зөвхөн харьцуулсан гэдгийг анхаараарай. Түүнээс биш малын махны хэрэглээг нийт үхлийн тоотой (American Cancer Institute-ээс 2009 онд хагас сая гаруй дундаж насны Америкчууд дээр хийсэн судалгаа) болон хорт хавдрын өвчлөлтэй уялдуулан хийсэн судалгаагаар (“Forks over Knifes” баримтат кино- доктор Chen Junshi, Collin Campbel нарын 1990 онд хэвлүүлсэн Diet, Life-style and Mortality in China) бол хоолны орцонд нь мах ихээхэн байр суурь эзэлдэг хүмүүс хорт хавдраар өвчлөх, эрт нас барах магадлал ихтэй гэж гарчээ. Дээр дурдсан Forks over Knifes кино нь мах, сүүн бүтээгдэхүүн их хэрэглэдэг Монгол хүн үзэхэд жаахан хэцүү ч (ерөнхийдөө амьтны гаралтай хүнс хэрэглэвэл чамд муу гэдгийг л батлах гэж оролдсон кино) авахаар хэрэгтэй мэдээлэл их өгдөг тул нэг үзчихэд зүгээр. Ялангуяа Хятадад хийсэн судалгаа нь маш өргөн хүрээтэй олон хүн оролцуулж хийсэн олон жилийн хөдөлмөрөөр гарч ирсэн судалгаа юм билээ. 1974 онд Хятадын нэг том дарга давсагны хорт хавдар туссан нь түүнийг Хятад улсын хэмжээгээр хорт хавдрын талаар өргөн хүрээтэй судалгааг эхлүүлэх хүсэл зоригийг төрүүлсэн байна. Ингээд 1973-75 оны хоорондох хорт хавдрын өвчлөлийн талаар орон даяар 650 мужийн 880 САЯ гаруй хүнийг оролцуулсан судалгааг 650 мянга гаруй эрдэмтэн судлаачдыг дайчлан гүйцэтгэсэн аж. Энэ судалгааны дүн 1976 онд гарсан ба үүгээр Хятадын зарим мужид хорт хавдрын өвчлөл, элэг, ходоод, нарийн гэдэс гэхчилэн чиглэл бүрд бусад мужийг бодвол 400 гаруй дахин ихтэй гарч ирчээ. Үүний дараа яагаад ийм гарч байна гэдэг дээр хариулт авахаар Хятадын эрдэмтэн Chen Junshi, Америкийн эрдэмтэн Collin Campbel-ын удирдсан баг 350 гаруй хүмүүсийг бэлтгэж хөдөөгийн алслагдсан мужид 6500 гаруй хүний хоол хүнс, хэрэглээ дээр голчлон судалсан судалгааг 1983 онд эхэлсэн байна. Түүнчлэн тэдгээр хүмүүсийн шээс, цусны шинжилгээг ч хийжээ. Энэхүү судалгааныхаа дүнг 1990 онд хэвлүүлсэн ба хорт хавдар, эрт нас баралт махны өндөр хэрэглээтэй холбоотой гарч тухайн үедээ маш их анхаарал татаж байсан байна. Монголд энэ талаар гарсан судалгаа байдаг бол олж харвал их сонин байхсан. Учир нь 100 мянган хүн ноогдох хорт хавдрын үхлийн тоогоороо Монгол 1-д, Орос 14, Хятад 30-д орж байгаа билээ.
Гэхдээ саяхан Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш, АШУҮИС-ийн зөвлөх багш, дэд профессор, доктор Д.Ганмаа тэргүүтэй эрдэмтдийн багийн Монгол улсын хэмжээнд болон олон улсын хүрээнд хийсэн судалгааг ихэнх нь харсан бизээ.
https://www.facebook.com/MongoliaHarvard/
Уг судалгаа нь Монгол улсын 21 аймгийн насанд хүрэгчдийн дунд өдөр тутамд идэж буй хоол хүнсэнд болон цусан дахь бичил шим тэжээлийн хэмжээг тодорхойлох зорилготойгоор 2011 оноос хойш Улаанбаатар хот, Өмнөговь, Булган, Хөвсгөл, Сүхбаатар, Ховд, Дорнод, Төв аймгуудад тус тус хийгдсэн байна. Юуны түрүүнд Монголчууд хоол хүнснээсээ уураг, өөх, тос, нүүрс ус (carbohydrate) зэрэг макро тэжээлээ өндөр хөгжилтэй орнуудын хэмжээнд авдаг боловч хот болон хөдөөгийн насанд хүрэгчдийн аль алинд нийт өөх тос болон архины хэрэглээ нь өндөр, зарим бичил шим тэжээл буюу эрдэс аминдэмийн дутагдалтай байдаг гэж гарсан байна. Судалгааны урьдчилсан дүнгээр өвлийн улиралд нийт оролцогчдын 98.5% нь Д аминдэмийн дутагдалтай (<50 37.9="" br="" fiber="" nbsp="" nmol="">Харин гадаадад байдаг монголчууд бэлчээрийн малын мах биш дэлгүүрийн голчлон мах иддэг бол ногоо, жимс болон бусад хүнсээр хэрэгцээтэй тэжээлээ авахаас өөр арга байхгүй. Юуны түрүүнд цусны шинжилгээ өгч эрдэс бодисын хэмжээгээ шалгуулах нь зөв билээ.
Түүнчлэн эндхийн дэлгүүрээс бидний авч иддэг мах Монголын хөдөөгийн эрүүл сайхан агаарт, бэлчээрт эрх чөлөөтэй идээшиж, зоволгүйгээр амиа таслуулсан малын махыг эрүүл талаасаа ч амт чанараараа ч яаж гүйцэх билээ. Food Inc киног нэлээд хүн үзсэн байх. Бидний дэлгүүрээс авдаг мах томоохон корпорацуудын бэлтгэдэг мах, бэлчээрт гаргаж өвс идүүлдэггүй, хашаанд хашигдаж, хямд тэжээл болох эрдэнэ шишээр бордогдож байгаад үй олноороо үйлдвэр үрүү цаазанд туугдан ордог, айдас хуралдуулан зовж алуулдаг амьтдын мах гэдгийг уг киноноос харагддаг.
Миний хувийн бодол бол хоолон дахь махны орцоо багасгах, тэр хэмжээгээрээ ногооны хэмжээгээ нэмэгдүүлэх, ядаж нэг өдрийг махгүй хоол идэх, зарим өдрүүдэд цагаан мах /тахиа, загас гэх мэт/ идэх, мөн эндхийн монголчууд бол боломж олдвол органик, өвсөөр тэжээсэн малын мах идэж байхыг хичээх нь зүйтэй болов уу. Гэсэн нь ч ихэнх хүмүүс махны хэрэглээгээ багасгаж чадахгүй тул махны хэмжээтэй ядаж ижил, түүнээс дээш хэмжээтэй ногоо болон ногоон салат идэх, дээр дурдагдсан болох шинжилгээгээр гарсан шим тэжээлийн дутагдлаа сайжруулах хүнсний хэрэглээгээ нэмэгдүүлэх, бусад хортой зуршлуудаасаа салах, багасгах зэргээр баланслуулах гэж оролдох нь амьдралд арай ойр төлөвлөгөө болох болов уу.
Дараагийн бичлэгт дээр дурдагдагдсан болон бусад шим тэжээлийн зохих хэмжээ болон ямар бүтээгдэхүүнээр нөхөх бололцоотой талаар оруулна. Урт бичлэг болж байна гэж хүмүүс бичиж байна. Гэхдээ богинохон өгүүлбэр зөвлөгөөг бид зөндөө л уншсан, биднийг эрүүл мэндийнхээ төлөө алхам хийхэд тэгтлээ зорилго өгч түлхэж чаддаггүйг бид мэдэж байгаа. Иймэрхүү тоо баримт, судалгаа уншихаар бидний ухаантай тархинууд нэг юм хийеэ гэсэн бодол бидэнд өгөөд байдаг юм шүү. Хичээгээрэй.

No comments:

Post a Comment