Сактогийнхоо хүүхдүүдэд зориулсан тооны зуслан маань 5 өдөр хичээллээд дууслаа. 6 сард хичээллэх, 7 сард хичээллэх 2-т их ялгаа гарч байна. Summer brain drain гэж сонссон биз дээ. Зуны саруудад хүүхдүүд хичээлээ мартаж орхидог. Зун хүүхдүүдээ байгальд болон биеийн хөдөлгөөн хийлгэж амруулахаас гадна юм сурах ядаж 1,2 кампинд явуулах, үгүй юмаа гэхэд гэрт нь заавал ном уншуулах зэргээр толгойг нь бага ч гэсэн ажиллуулбал намар сургуульдаа ороод хичээлээ хурдан "бариад" авна шүү. Эндхийн хятад, энэтхэг хүүхдүүд зуныг зугаатай өнгөрөөхөөс гадна давтсаар, цээжилсээр, бэлдсээр хичээлдээ ордог. Намар дунд, ахлах сургуулиудын өрсөлдөөнтэй клубуудад орох тестүүдийг авахад аль хэдийн бэлдчихсэн ирж байгаа юм.
Харин манай монгол эцэг эхчүүдэд нэг түгээмэл буруу ойлголт байна. Зун нь хүүхдүүдээ тархийг нь амраана гээд ганц эрдэм номын бараа харуулахгүй гэрт нь орхичихно. Нөгөө хүүхдүүд нь дэлгэцээ ширтсээр харин нь ч тархи амрах биш компьютер, видеогоор эрээлжлээд эргэсээр намар хичээлдээ орно. Дуртай зүйлийг нь хийлгэлгүй л яахав. Гэхдээ шинэ зүйл сурах спортын секц, дугуйлан, байгальд аялах зэргийг яаж ийгээд зуных нь хуваарьт оруулчихвал бусад хүүхдүүдтэй "бодит" харьцаа, үерхэл үүсгэж, хөдөлгөөн тоглоомоос бие нь, шинэ зүйл сурч мэдсэнээс толгой нь сэргэдэг гэж бодож байна.

No comments:
Post a Comment