Дэлгэцнээс биш цаасан номноос уншиж хичээлээ хийх нь илүү үр дүнтэй гэдгийг эрдэмтэд судалгаагаар гаргаад ирж. Энэ бол манай гэр доторх байнгын тэмцэл. Ихэнх даалгавар онлайнээр өгчихнө, өчнөөн гоё гоё ном гэртэй аваад ирнэ, эргүүлж ч үзэхгүй, дэлгэцний өмнө сууж байгаад л гэрийн даалгавраа хийчихнэ. Ямар сайндаа манай эгч манай хүүг компьютерийн өмнө сууж байхад нь одоо боль, хичээлээ хий гэсэн чинь би хийж байна гэж. Тэгсэн чинь эгч компьютер дээр хийдэг ямар хичээл байдаг юм гэж хэлж загнаад бид бүгд инээдэм болж билээ.
Уншиж ойлгох компьютерийн тестийг нэлээдийг өгч үзсэн, цаасаар бол бараг нүдээрээ гүйлгээд ойлгочих юмыг хэд дахин унших болдог, үүнийг би өөрийн нас, дээр нь цаасан ном, гараараа бичихийг ашиглаж өссөнийх гэж бодоод байсан гэтэл үгүй гэдгийг баталж дээ.
Харин компьютероор тооны гэрийн даалгавар хийх, тооны хичээл сурах гэдэг ямар ч үлдэцгүйг би мэддэг тул бүх шавь нараа цаасан дээр сургууль дээрээ бичиж үзээгүйгээр нь бичүүлж нүддэг билээ. Тэр нь ч зөв гэдгийг саяхан бас эрдэмтэд судалгаагаар тогтоосон байсан. Хүний гар ажиллаж эхлэх үед тархитай холбоос үүсч ойлгож мэдэх процесс эхэлдэг гэдгийг баталсан байна лээ. Хуучин бууны хугархай гэсэндээ эрдэмтдийг батлахаас өмнө мэдрээд байсан байгаа юм эгч хэ хэ.

No comments:
Post a Comment