Foreign Affairs сэтгүүл дээр судлаач Nicholas Eberstant дэлхийн улс орны хүн амын бүтэц улс орны хөгжлийн чиг хандлагад бичсэн хэрхэн нөлөөлж болох талаар сонирхолтой артикл бичжээ. Цагаачлалын бодлогынхоо ачаар Америк бусад хөгжилтэй орнуудыг бодвол хүн амын өсөлт, ажиллах хүчний асуудалтай тулгараагүй бөгөөд 1950-2015 оны хооронд нийт 50 сая цагаачид ирж суурьшчээ. 2040 он гэхэд Америкийн хүн ам бусад хөгжилтэй орнууд дотроо хамгийн залуу нь, 2015 онд коллеж төгссөн, түүнээс дээш зэрэгтэй ажиллах насны хүний тоо хүн ам ихтэй Хятадынхаас 2 дахин их, нийт дэлхийн хэмжээний 6-ны нэгтэй тэнцэж байсан байна. Гэхдээ 2008 оноос хойш хүн амын өсөлт огцом буурч эхэлсэн байгаа. Хүн ам нь 2040 он гэхэд 300, 140 саяд хүрэх Индонез, филиппин улсуудтай “нөхөрлөж” хүн амаа нөхөх боломжтой гэжээ.
Гэхдээ Европийн холбоо, Япон зэрэг нь 1970 оноос хойш хүн амын бууралтаа зогсоож чадахгүй байгаа юм байна. Үүнд бичсэнээр 1990 онд төрсөн япон эмэгтэй хүүхэдгүй байх магадлал нь бараг 40%, хэзээ ч ач зээтэй болохгүй байх магдлал нь 50% байна. Орос ч мөн асуудалтай байгаа ба 2016 онд 15 настай эрэгтэй хүүхдийн дундаж наслалт нь Хайти улсынхаас ч бага, харин эмэгтэй хүүхэд нь хөгжиж буй орнуудынхаас бага зэрэг дээгүүр байгаа аж. 145 сая хүн амтай Орос улсын хувьд эзэмшигддэг баялаг нь 10 сая хүн амтай Швед улсынхаас бага гэснийг нь бодвол баян ядуу байх нь хүн амын өсөлтөнд нөлөөлдөг учраас дурдсан болов уу.
Хамгийн сонирхолтой нь Хятадын хүн амын тоонд хийсэн дүгнэлт буюу “collapse in fertility” хүн амын өсөлтийн нуралт болно гэж бичжээ. Түүний өгүүлснээр 1975-2010 оны хооронд ажиллах насны (15-64) хүний тоо 2 дахин өссөн нь боловч сүүлийн 25 жилд ажиллах хүчний нөхөлт зохих хэмжээнээсээ доогуур байсаар байна. 2027 оноос Хятадын хүн ам багасч эхлэх ба ажиллах хүчний хэмжээ сүүлийн 5 жил тасралтгүй багасч байгаа, 2040 он гэхэд наад зах нь 100 саяар бага болно гэж тооцоолжээ. Тэр үед 15-аас доош насны хүүхдийн тооноос настайчуудын тоо 2 дахин их болох ба ирэх 25 жилд 135 саяас 325 саяд хүрснээр 1990 онд улсын иргэдийн дундаж нас 25-аас доош байсан бол 48 болно гэжээ. Дэлхий дээр ямар ч улс ийм хурдтайгаар бууралтаж байгаагүй гэнэ. Мэдээж дээр нь 1979-2015 онд явагдсан нэг хүүхэд бодлогын улмаас эрэгтэйчүүдийн илүүдэл асуудал байгаа. Эдгээрийг тооцож үзэлгүйгээр Хятад улс эдийн засгийн өсөлт, хурд өнөөгийн хэмжээнд үргэлжилнэ гэж Америкийн корпорациуд тооцоолж байгаа нь буруу юм гэжээ. Миний бие эдийн засагч, судлаачдын бичлэгээс ийнхүү 2 дахь удаагаа Хятадын өсөлт тогтворгүй талаар урьдчилсан таамаг харлаа.
Манай эдийн засагчид, судлаачид, бодлого боловсруулагчид энэ талаар нэгийг бодож улс орны бодлого чиглэлийг гаргах ёстой, энэ талаар нарийн судалсан төлөвлөсөн хүмүүсийг сонгох тал дээр ард иргэд бид хичээх нь зөв болов уу.
Friday, April 10, 2020
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment