Монгол уруу Америкаас мөнгө шилжүүлэхэд техник технологи хөгжсөн энэ үед үнэтэй бөгөөд төвөгтэй хэвээр. Жишээ нь $100 яаралтай явуулах боллоо гэхэд өөр улс уруу бол шууд утсаараа 1-3$ төлөөд шууд шилжүүлж болж байхад монгол уруу бол дэлгүүр үрүү очно, очёрлоно, 8-10$ төлнө гээд, (онлайнаар болохоор нэлээд хэдэн өдрийн дараа данснаас шилждэг) гэнэ.
TransferWise Америкаас Европ, мөн Хятад, Энэтхэг гэхчилэн Азийн зарим орнууд уруу мөнгө шилжүүлэхэд амар бөгөөд хамгийн хямд байх шиг байна.
Саяхан шинээр гарсан Remitly гээд ядуу голчлон орон уруу мөнгө шилжүүлэхэд амар болгосон 1.3% хан төлдөг үйлчилгээ Монгол бас л ороогүй байна. Хангалттай зах зээл байхгүй гэж үздэг байх даа. Энэ тэнд өөр гоё апп байвал дуулгаарай. Элдэв үйлчилгээнд мөнгө төлөхгүйгээр Монголчууд маань хоорондоо мөнгө солилцох нь амар байдаг ч таньж мэддэг хэн нэгэнтэйгээ л солилцохгүй бол саяхан манай Европт амьдардаг найз групп чатаар харилцаж байгаад мөнгөө солилцохоор болсон нь ч дундаас нь хүн орж ирээд монголд өөр данс уруу хийлгэж орхисныг мэдэнгүүтээ мөнгийг нь авахаас өмнө монгол дахь дансыг нь “хөлдөөж” орхисон нь ч асуудлыг шийдэх явц цагдаа энэ тэр гээд удаан явагдаж, тэр хооронд нь “солилцох хүн нь өдөр бүр мөнгөө авна гэж дарамтлал, онлайнээр доромжлоод хэцүүхэн юм болсон билээ. Магадгүй солилцох хүн нь ч гэсэн хамтардаг байж магадгүй санагдсан. Манай энд харин иймэрхүү зүйл сонсогдоогүй байхаа.Өмнө дурдсан Remitly aпп-ын адилаар ядуу орны ард иргэдэд туслах чиглэлтэй үйлчилгээний нэг болох Tala app нь банкнаас зээл авч чаддаггүй, эсвэл өндөр хүүтэй зээлийг мөнгө хүүтэй зээлийг авч хохирдог иргэдэд жижиг зээлийн үйлчилгээ үзүүлдэг. Энэ апп-ыг суулгаснаар утсаар үйлдэгдэх бүх үйлдэл хянагдах ба үүнд үндэслэн зээлийн зөвшөөрөл өгдөг байна. Үүний ачаар Энэтхэг, Филлипин зэрэг орнуудад өдрийн орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй ч зээл авч чаддаггүй эмэгтэйчүүд залуучууд богино хугацааны бага хүүтэй зээл авах боломжтой болж байгаа тухай Forbes сэтгүүлд бичжээ. Нэг жишээ дээр, анх нэгэн филипин эмэгтэй сарын хугацаатай 15% тай $20 зээлж энэ мөнгөөрөө хүнс авч сэндвич хийж зараад сарбн дараа мангө хүүтэй, дээр бага хэмжээний шилжүүлгийн төлбөр төлөөд $4 ашиг хийсэн ба одоо тэрээр Tala—аас сард $250 зээлэх эрхтэй болж хоолны бизнес нь цэцэглэж байгаа тухай бичжээ. Амь зуулгын ажил бизнес хийгээд зүтгэж байгаа нэгэндээ туслаад аап-ыг нь суулгаад зээлэнд бөглөөд өгчихвөл хэдэн хүний амьжиргаанд нэмэр болох юм тиймээ. Монголд ажиллах эсэхийг нь туршаад үзээрэй.
Friday, April 10, 2020
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment