Америкийн багийг сүүлийн 4 жил Олон улсын математикийн олимпиадад дасгалжуулж түрүүлүүлсэн Po-Shen Loh (Carnegie Mellon University туслах профессор) гэдэг мундаг хятад залуу чинь энэ дээ. Хүүхдүүд khanacademy.org сайтаас уйдаж байвал түүний нээсэн үнэгүй expii.com орж хийлгээрэй. Дашрамд дурдахад 4 жил эндхийн хүүхдүүдтэй ажиллаж байгаа хүний хувьд хэлэхэд өөр хичээлийг онлайнаар хүүхдүүд эзэмшиж магадгүй юм, харин математикийг зөвхөн гараараа бичиж хийж, бодож байж сурдаг гэдэгт бүрэн итгэдэг. Үнэхээр хичээлээс гадуур таарах математикийн сургалт олдохгүй байх, ажил төрлийн байдлаас хүүхдээ сургалтанд хамруулах үнэхээр боломжгүй тохиолдолд онлайнаар хичээл авахад нэмэртэй. Механикаар давтах үйдлүүдийг их хийлгэдэг тул нэн ялангуяа хичээлдээ хоцролттой байгаа болон бататгаж, гартаа оруулахыг хүссэн сэдвээ онлайнаар хийхэд хүүхдэд үлдэцтэй.
Po-Shen Loh хэлсэн зүйлийн утгыг ерөнхийд нь товчилбол:
Хүүхдүүд сургуулийнхаа (сурах бичгийнхээ) бодлогыг бүрэн, бүгдийг бодож чаддаг болсон үед зүтгэл шаардагдах олимпиадын бодлогуудыг бодож эхэлбэл зүгээр. Мэдээж Хүүхдээ чадвараас хэтрүүлж хэт хол түлхэх нь дэмий. Бага багаар ахиулах нь зөв. Ер нь хүүхдүүд бүгд өөрсдийгөө үргэлж сорьдог бх ёстой (дандаа чаддаг зүйлээ хийх хэрэггүй) хэдийгээр тэмцээн уралдаанд оролцох төлөвлөгөөгүй ч тийм төрлийн зүйл бодож сэтгэх нь тэдний амьдралд тустай. Хэдийгээр бодлогын арга барил, бодолтыг харж болох ч өөрсдөө хариуг бодож гаргах нь илүүтэй сонирхолтой бас баяр баяслыг авчирдаг. ... Бодож сэтгээд сурчихвал зөвхөн тооны хичээл төдийгүй бусад хичээлдээ амжилттай бх болно.
... Хүүхдийг тоонд дуртай болгох нэг арга бол тоонд дуртай хүнтэй ойр байлгах явдал. Хэрэв хүүхдүүд тоог зөвхөн өндөр оноо авахын тулд сурч, гоёийг олж харахгүй бол тэд хэзээ ч дуртай болохгүй. Багш нар хүүхдүүдээ амжилтанд дуртайгаас хүчийг нь сорьсон сорилтонд (challenge) дуртай болгох хэрэгтэй.
... Хүн бүр ухаалаг боддог болбол илүүтэй ухаалаг шийдвэрүүд гарах болно

No comments:
Post a Comment