Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд шууд ажил дээр гарснаас коммунитигийн коллеж юм уу мэргэжлийн сургуулиудын сертификат программыг төгсөөд ажилд орвол илүүтэй цалин өндөр, дээр нь боломжийн ажил олдох нь илүүтэй байдаг. Манай гэрийн хажуугийн коллежид гэрэд л цэцэгчин, машин засварчин, гагнуурчин, оршуулгын байгууллагын ажилчин гэх мэт олон мэргэжлийг 6-12 сард эзэмших боломж байдаг. Мөн олон мэргэжлийн холбоодын дэргэд хэрэгцээтэй мэргэжлүүдийг дадлага дээр суурилан эзэмшүүлэн ажлын байранд гаргадаг хямд эсвэл үнэгүй (тэтгэлэг, туслалцаа) сургалтууд байдаг. Доор цахилгаанчны мэргэжлийг эзэмшүүлэхмэргэжлийн сургалтын мэдээллийг оруулав. Цахилгаанчин, шугам сүлжээний ажилчид хаана ч хэрэгцээтэймэргэжилд орох бөгөөд дунджаар цагийн $24-42 цалин авдаг гэжээ. Түүнчлэн туршлагажаад ирэхээрээ өөрийн бизнесээ нээхэд болохгүй зүйлгүй.
Мэдээллийг:
poweringamerica.org/careers орж хараарай.
Мэдээллийг:
poweringamerica.org/careers орж хараарай.
No comments:
Post a Comment