Конференс, хичээл сургалт энэ тэрд хамрагдах үед өгч байгаа мэдээлэлтэй нь холбогдуулаад толгойд орж ирсэн бүх санаануудаа дэвтэр дээрээ арзайтал нь бичиж өгнө дөө. Тэгээд сард нэг удаа нэг бүтэн өдрийг сард цугларсан санаануудаасаа өөрт болон өрөөлд хэрэг болох, цааш нэмж судлах, хэрэгжүүлэх боломжтойг нь сонгоод дээр нь санаа зовсон эсвэл шийдвэрлэх асуудлуудаа хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргахад зарцуулдаг.
Таньдаг хүмүүс намайг өөр өөр төрлийн олон ажлуудаа яаж амжуулдаг юм бэ гэж асуудаг. Бодож, төлөвлөхдөө цаг зарцуулж, төлөвлөснөө цаасан дээр буулгаад, биелүүлснээ дараад явахаар өөрөө өөрийгөө зүтгүүлж, зөв шийдэл олж биелүүлэх магадлал нь өндөр байдаг билээ.
Өнөөдөр байгууллагаас явуулсан бүтэн өдрийн бизнесийн хичээлд “хүчээр” (чухал ажилтай давхцсан нь ч босс хичээл заасан учраас бултах боломж бага байлаа хэ хэ) суух хэрэгтэй болсон нь ч хөөрхөн хөөрхөн санаанууд бууж ирлээ. Иймэрхүү за энэ ч дээ нэг хэвийн нь л юм заах байх гэж бодсон ч юмуу эсвэл залхуураад явмааргүй сургалтуудад өөрийгөө чихдээд гаргачихад хоосонгүй л буцаж ирнэ. Тэгээд ер нь өөрийгөө шагнамаар байвал аятайхан сургалт, амралт гэх зэргээр өөрийгөө дотроос нь баяжуулах зүйлээр шагнах нь зөв санагддаг. Өнөөдөр жишээ нь өөрт хэрэгтэй санхүүгийн санаануудаа цэгцлэхийн хамт хэдийгээр тэс өөр зүйлд зориулагдсан нь ч нэг дасгалыг хүүхдүүд хичээлдээ шантраад байгаа үед жаахан өөрчлөөд хийлгэхэд хөөрхөн санагдаад мартахгүй гээд бичээд авлаа. Санаж төлөвлөснөө цаасан дээр буулгадаг хүмүүсийн төлөвлөгөө бичдэггүй хүмүүсийнхийг бодвол биелж хэрэгжих магадлал нь 42%-иар илүү байдаг гэсэн тоог хараад Залуучуудад зорилго, төлөвлөгөөгөө бичихийн чухлыг ойлгуулах пост оруулах санаа тэнд төрсөн бөлгөө. Надаас хичээл авдаг том хүүхдүүдэд би 1979 оны Харвардын MBA программын төгсөгчдид дунд явуулсан нэгэн судалгааны талаар заавал ярьдаг билээ. Эдгээр төгсөгчдийн 84% нь тодорхой зорилгогүй, 13% нь толгойндоо бодсон төлөвлөгөөтэй гэхдээ бичээгүй, зөвхөн 3% нь бичиж тэмдэглэсэн зорилго, төлөвлөгөөтэй байсан байна. Тэгээд 10 жилийн дараа тэдгээр төгсөгчдөөс ярицлага авахад бичиж тэмдэглээгүй ч дотроо төлөвлөгөөтэй байсан 13% маань төлөвлөөгүй байсан бусдыгаа бодвол дунджаар 2 дахин их орлого, цалин авдаг байсан бол бичиж тэмдэглэсэн зорилготой нөхдүүд дунджаар бусад 97%-ийн орлогуудын бүгдийг нийлүүлснээс их орлого олдог гэж гарчээ. Залуучуууд минь ажлаасаа гадна гэр орон, санхүү, үр хүүхэд, амралт, бусдын төлөө хийх гэхчилэн хийх зүйлээ ядаж 7,7 хоногоор, сараар, жилээр нь бичээд, хэрэгцээтэй бол засч өөрчилж, хэрэгжүүлээд явбал алдсан нь ч, оносон нь ч нэлээд их зүйл амжуулсан байх болно. Хичээгээрэй.

No comments:
Post a Comment