5 нас хүрэхэд үед хүүхдийн тархи том болоод хүрэх хэмжээнийхээ 90%-д хүрсэн байдаг. Хүүхэд энэ их өсөлтийн явцад маш их зүйлийг сурч мэдэж шингээх чадвартай байдаг ба хүүхдийн анхны багш нар эцэг эхчүүд маш их зүйлийг их хүч хөдөлмар зарцуулахгүйгээр хүүхдийнхээ төлөө хийж чадна. Энэ нь гэдсэнд байхаас л эхлэх ба ээж аавын яриа, дуулж өгөх, ном уншиж өгөх, цуг тоглох бүгд л энэхүү боловсролын хэсэг бөгөөд үүн дээр нэмээд сургуулиас өмнөх албан ёсны боловсролын байгууллага, preschool-цэцэрлэгт хүүхдээ явуулж сургуульд бэлдэх нь зөв.
Preschool алгассан хүүхдүүд ангийхныгаа бодвол 1 алхам хоцролттой сургуульд орж байгаа нь анзаарагддаг. Ихэнх улсын болон мужийн санхүүжилттай цэцэрлэгүүд дунджаар 4 цаг үргэлжилдэг ч 10 гаруй хүүхэдтэй 2-4 багш, туслахууд ажиллаж, ерөнхийдөө хүүхдүүд тоглож баясах зуураа үсгээ нүдэлж, гар нь эвлэрч, зарим нь уншдаг болоод бэлтгэл ангид орцгоодог. Харин заримдаа цэцэрлэг олдохгүй байх, төлбөртэй үнэтэйгээс болоод оруулж чадахгүй байвал залуу ээжүүд юу хийж болох вэ гэвэл ээжүүд хоорондоо ээжүүдийн клуб үүсгэж хүүхдүүдээ хооронд нь тоглуулж, ном уншиж өгч мөн заримдаа нэг нэгнийгээ амрааж байж болно. Би 2 багыгаа жаахан байхад нь Цайны найзууд гээд клуб байгуулж хотынхоо монгол ээжүүдтэйгээ хамтарч иймэрхүү маягаар хүүхдүүдээ сургуульд бэлдэх гэж зүтгэдэг байлаа. Дээр нь ээжүүд ч нэг нэгэнтэйгээ уулзаж ярилцаад гоё байдаг байлаа. Мөн яахын аргагүй Америкийн хамгийн сайн сайхан зүйлүүдийн нэг болох номын сангуудыг хүүхдүүдээ сургуульд бэлдэхэд ашиглаж болно.
Номын сан бүрт бага насны хүүхдүүдэд зориулсан тоглоомын болон уншлагын булангууд байдаг, жишээ нь манай хотын номын сангуудад гэртээ хүүхэддээ уншиж, тоглуулж сургахад зориулж Read Together Kits гээд номын цуглуулга, эцэг эхчүүдэд зориулсан санал, зөвлөгөөг багтаасан багц, шинжлэх ухааны STEM, хүүхдэд артыг танилуулах Crocker Art pack гээд хотын арт музей үнэгүй үзэх билет багтаасан багцыг хүртэл бэлдсэн байдаг. Дээр нь бага насны хүүхдүүд зориулсан номын санчид, ахмадууд бүр номын баатруудын хувцсыг хүртэл өмсөөд хүүхдүүдэд ном уншиж, ярьж өгдөг Story Time гэхчилэн олон програмууд, үйл ажиллагаа байнга зохион байгуулж байдаг. Мөн иргэд үнэгүйгээр уулзалтын өрөөг төрөл бүрийн үйл ажиллагаа, түүний дотор хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаанд ашиглаж болдог. Эдгээр бүх үйлчилгээг үнэгүйгээр авах боломжтой гэхээр номын санг магтахаас өөр аргагүй.
Тухайн өдөр, 7 хоногт төлөвлөгдсөн программуудыг хлтын номын сангийн сайтын календарь уруу ороод үзээрэй. Өвөө эмээ нь Англиар ойлгодоггүй байсан нь ч гэсэн оруулчхад хүүхдүүд өөрсдөө сонсоод тоглоод учрыг нь олчихно доо.
Friday, April 10, 2020
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment