Бага хүү маань төрөхийнхөө 2-хон хоногийн өмнө эход үзүүлэхэд зөв байршилтай байсан ч төрөх гээд очиход гэдсэнд эргэчихсэн байсан тул аргагүй хийсвэр хийхэд хүрсэн билээ. Мэдээж мэдээ алдуулах тариа нугасандаа хийлгэсэн, түүнээс хойш юм амархан мартдаг болсноо би мэддэг билээ. Өмнөх төрөлт дээрээ өвчин намдаагч хэрэглэсэн нь ч нэмэрлэсэн нь лавтай. Урьд нь бол хүмүүсийн хэлсэн үг үйлдэл, юм тавьсан газраа, бүр уншсан номныхоо ямар нэг онцгой эсвэл хэрэгтэй гэсэн санаануудыг аль орчим хуудсанд, тэр хуудасныхаа яг хаана нь байсныг нүд анх харснаараа яг таг санадаг байжээ. Одоо бол юм тавьсан газар, хийх гэсэн зүйл, хүний хэлсэн бүү хэл өөрийн хэлсэн зүйлээ заримдаа тархины миллиметр бүрээс ч хайгаад олохгүй. Хамгийн харамсалтай нь олон минут, цагийг юмаа хайж хайран цагаа гарздана. Эндхийн өөрийн таараалдсан эмч нартай ярьж үзэхэд өвчин намдаагч, мэдээ алдуулагч нөлөөлдөггүй гэж хэлдэг. Хүмүүс насных гэдэг ч оргиороо хүүхдүүдээ төрүүлсэн 80 хүрсэн ээж маань бид хэдийн хэлсэн үг, үйлдэл, хүмүүсийн нэрийг ширхэгчлэн санадаг хэвээрээ.
Өнөөдрийн сонин дээрээс анх удаа эндхийн хөгшчүүл, тухайлбал 1 минут тутамд 5, жилд 2.6 сая настангууд ямар нэгэн мэс засал хийлгэсний дараа delirium буюу юм мартагнах, будилах тохиолдолтой тулгардаг ба энэ нь удаан хугацааны оюун санааны асуудал, цаашилбал Alzheimer, dementia тусах эрсдэлийг өндрөөр нэмэгдүүлдэг гэжээ. Үүний шалтгааныг эрдэмтэд мэс заслын үед хэрэглэсэн зарим төрлийн мэдээ алдуулагчид (зарим хүний мэдрэлийн эсүүдэд илүүтэй нөлөөлөл үзүүлдэг), дээр нь мэс заслын дараахь наркотикийн гаралтай өвчин намдаагч болон нойрны эмнүүд нөлөөлдөг гэж үзэж байна.
Friday, April 10, 2020
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment