National Geographic сэтгүүл энэ сарын дугаараа Эмэгтэйчүүдэд зориулан гаргасныг хүмүүс уншсан байхаа. Мэдээж ийм том сэтгүүл монгол эмэгтэйчүүдийг тухайлбал 2007 онд фэнтэйгээ авахуулсан Цогцолмаа гуайн болон Өмнөд Суданд энхийг сахиулагч С. Гиймаагийн зургийг багтаасанд баяртай байлаа.
Энэ сард нүүр номоор Монголын маань хуулийн томоохон ажилтан эмэгтэйчүүд, охидын үзэл бодол, хүсэл сонирхлыг үл харгалзан, тэдэнд эд зүйл мэт ханддаг багаасаа сурсан зангаа гадаадын үйлчлэгчид гаргаж түмний шившиг болсонд олон түмэн нэлээд үзэл бодлоо илэрхийллээ. Иймэрхүү эрх мэдлээ ашигладаг хүмүүсээс болж хичнээн охид, хүүхнүүд ажил, хичээл дээрээ тэдний нүдэнд хэрхэн өртөхгүй өдрийг өнгөрөөх, зөрөх болбол яаж тойрох тухай бодлоо чилэээдэг нь зайлшгүй. Хэдийгээр дэлхийн зарим улс орнуудад одоо ч хүртэл оршин тогтнож байгаа хүүхэд гэрлэлт, санал өгөх, жолоо барих эрхгүй байх гэхчилэн томоохон эрхийн зөрчил эх оронд маань азаар байхгүй ч таны охин, дүү, эгч, найз охин, ээж чинь, хамт ажиллаж сурдаг жирийн эмэгтэйчүүд бүгд гудамж талбай, нийтийн тээврийн хэрэгсэл, анги танхим, ажлын байрандаа эмэгтэй хүн болж төрснийхөө улмаас өөрийн хүслээс гадуур хэн нэгэнд бариулж, чимхүүлж, элдвээр хэлүүлж, дуудуулалгүй амар тайван алхах, зорчих, ажиллах, сурах бүрэн эрхтэй гэдгийг бүх хүмүүс хүлээн зөвшөөрөөсэй.
Уг дугаарт эмэгтэйчүүдэд олгодог боломж нөхцөлөөр нь улс орнуудыг жагсаахад Монгол маань 167 орноос нэлээд дээгүүр 47-д жагсчээ. Үүнд эрх зүйн гадуурхал, хүүг илүүд үзэх, гадуурхах ёс заншил, зохион байгуулалттай хүчирхийлэл, боловсрол, санхүүгийн эрх, гар утасны ашиглах боломж, ажил эрхлэлт зэрэгт сайн үнэлгээ авсан нь ч нийгэм дахь аюулгүй байдал (15 наснаас дээш насны эмэгтэйчүүд шөнө орой гудамжаар айлгүй алхах боломж) дотны хүний зүгээс гаргах хүчирхийлэл (өнгөрсөн жилд хань, хамтран амьдрагчийн зүгээс биемахбодийн болон сексийн хүчирхийлэл амссан байдал), ЗГ дахь төлөөлөлд (ЗГ, хууль боловсруулагч доторх эмэгтэйчүүдийн эзлэх хувь) догуур үзүүлэлттэй гарчээ. Үүн дээр нэмж бодлоо хэлэхэд хэдийгээр цөөхөн тоотой ч манай хууль боловсруулагч эмэгтэйчүүд, мөн хүмүүст нөлөө үзүүлэх боломжтой алдар нэр хүндтэй эмэгтэй дуучин, жүжигчид маань хүүхэд, эмэгтэйчүүд эрхийн зөрчил, тэдний эсрэг хийгдсэн хүчирхийлэл, гэмт хэргийн эсрэг дуугарч, дуугарч чадахгүй байгаа хүүхэд, эмэгтэйчүүдийн дуу хоолой нь болж, идэвхтэй байгаасай гэж ихээхэн хүсдэг билээ.

No comments:
Post a Comment