PISA буюу Program for International Student Assessment тестийн 2008 онд үзүүлэлт гарчээ.
Энэхүү тестийг 3 жил тутамд дэлхийн улс орнуудын 15 настангуудаас математик, унших, шинжлэх ухааны чиглэлээр авдаг ба үүний дүнг тухайн улс орны эдийн засгийн ирээдүйн өрсөлдөх чадварын хэмжүүр гэж үздэг. Өнгөрсөн оны тестэнд 79 орон оролцсоноос Америкийн сурагчид уншихаар (зүгээр унших биш шүү, reading comprehension буюу уншиж ойлгосноор төрөл бүрийн асуулт, өгүүлбэр дээр ажилладаг), тоогоор 30-д, шинжлэх ухаанаар 11-д оржээ. Унших бол ч сайн байхын аргагүй ээ. Бүр бага ангиас л хүүхдүүдийг ангийнх болон түүнээс дээш ангийн түвшинд ордог олон номноос сонгож унших боломжуудыг өгч, тэдгээрийг задалж ойлгуулж, хүүхдүүд өөрсдөө ойлгосондоо тест өгөөд унших түвшинээ сайжруулаад явдаг. Эндхийн Science хичээл ч сайн шүү бас. Гэхдээ бусад оронтой харьцуулаад Common Core -оор сургалтын системээ өөрчилсөн нь ч урьд жилүүдийнхээс тэгтлээ дээшлээгүй, эхний байруудад ороогүйд сэтгэл хангалуун биш байх шиг байна.
Математик бол ойлгомжтой. Яахын аргагүй Америкийн боловсролын системийн сул тал. Энэ сул талыг Монголчууд бид 2 аргаар багасгаж хүүхдүүдээ ирээдүйд нь бэлтгэж болно хэмээн 10 гаруй жил бичиж ирлээ. Зарим хүмүүс тоонд хүүхэд болгон сайн байх албагүй гээд байдаг. Энэд тоонд мундаг болгох тухай биш дэлхийн бусад үеийхнээс нь хоцруулахгүй байлгах. дээр нь ажил мэргэжлээ сонгохдоо илүү сонголттой байх тухай гэж ойлгоорой. Тооноос болоод дуртай мэргэжлээ сонгож чадаагүй хүүхэд, залуучууд олон. Учир нь сүүлийн үеийн ихэнх мэргэжил математик, физик оролцоогүй нь ховор болж байна даа. Сэтгэл судлал л гэхэд л нил статистик, эрүүл мэндийн судалгаа шинжилгээ applied math, physics болсон, хуулийн сургуулийн тест хүртэл сэтгэхүйн асуулт, бодлого, MBA орох тестүүд тал нь Math.
Монгол эцэг эхчүүдийн хийж болох зүйл:
1/ одоогийн сургууль дээрээ тооны хичээл, тестэндээ хичнээн өндөр оноотой байсан илүү математикийн хичээл, тусгайлсан сургалтууданд сургуульд орохын өмнөөс эхлээд 11-р анги хүртэл авч явуулах. Аль болох эрт эхлэх тусмаа сайн. Ахлах ангид орсон хүүхдийг гэнэт сайжруулах гээд илүү даалгавар өгөх, сургалтанд оруулах гэхэд хүүхдийн зүгээс их эсэргүүцэлтэй тулгарч эцэг эх нь бууж өгдөг. Эсвэл тэдний ихэнх нь сургууль дээрээ авч байгаа дүндээ сэтгэл нь ханаад “мэдэхгүйгээ мэдэхгүй “ тул надад илүү сургалт хэрэггүй гэх нь их. Яг коллежид ороод тооны хичээл авах үедээ математикийн ямар ч сууригүйгээ мэдэрдэг. Коллежид байгаа хүүхдээсээ асуугаарай.
2/ Үнэхээр ажил төрлийн байдлаас болон ойр орчинд сургалт байхгүй бол ном аваад даалгавар өгөөд, өөрсдөө зааж туслаад явах.
Миний бодлоор манай эцэг эхчүүд номнууд аваад бага анги төгстөл нь хийлгээд, өөрсдөө туслаад явах боломжтой. Миний мэдэхээс хятад, энэтхэгүүд хүүхдүүддээ 4,5-аас нь бага багаар заагаад эхэлдэг юм билээ. Дунд ангиас эхлээд зааж туслахад хэцүү болоод эхэлбэл сургалтанд хамруулах арга хэмжээ авсан нь дээр байх. Хэдийгээр би интернэт хичээлээс амьд сургалтыг илүүд үздэг ч үнэхээр боломжгүй бол юу ч хийлгэхгүй явж байснаас онлайн хичээлд бүртгүүлээд өдөр хэдэн цаг, минут, эсвэл хэдэн хувь, хэдэн бүлэг хийхийг нь төлөвлөөд өг. Өөрсдөө цуг харахгүй ч юу хийснийг хянахад их амархан, бэлээхэн гараад ирнэ. Тэгээд ч үнэгүй сайхан 2 ч сайт байна. Expii.com, khanacademy.org

No comments:
Post a Comment