National Geographic энэ сарын дугаар дээр дэлхийн дулаарлаас үүдэж Хойд туйлын (Арктик) мөс хайлж эхэлсний улмаас мөсөн доороос гарч ирэх газрын баялаг, тээврийн гарцуудын төлөө дэлхийн улсууд уралдаан, тэмцэл эхэлсэн тухай бичжээ. Америк, Канадын цэргүүд туйлынхаа нутгийн иргэдээс суралцаж, хүйтэнд дасах сургууль хийдэг гэсэн бол Орос улс хүчээрээ хойд туйлд давамгайлдаг бөгөөд дэлхийн хамгийн том мөс зүсэгч усан онгоц 10 гаруй цэргийн баазуудаа байрлуулсан гэжээ. Мөс зүсэгчид хамгийн чухал хэрэгсэлд ордог бөгөөд оросууд хамгийн олонтой нь дээр нь Хятад улс нэлээд их хөрөнгө оруулж байгааг дурджээ. Хэдийгээр Хятад улс Хойд туйлд газар нутаггүй ч баялгийг зөөвөрлөх, худалдааны зам үүсгэхэд Орос улстай хамтран ажиллаж нөлөөгөө үүсгэж байгаа юм байна. Доор зурагт улаанаар оросын цэргийн бааз, ангиудыг тэмдэглэсэн. Саяхан суугуул нутгийн маань ерөнхийлөгч Greenland--ыг худалдаж авах санал тавиад байсан сайхан бодохгүй ярьдаг хүн яахав цэргийхнийхээ бодлогыг аваад хаячихсан бололтой.
Friday, April 10, 2020
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment