Өмнө дурдаж байсан Японы эрдэмтдийн судалгаан дээр Монголчуудын үснээс Япон хүмүүсийнхийг бодвол Manganese (Mn), төмөр (Fe), хар тугалга (Pb), cadmium (Cd), хөнгөн цагаан (Al) зэрэг хүнд металиуд ихээр олдсон ба энэ хэмжээ нь тэдний шээсэн дэх 8-OHdG хэмжээтэй хамааралтай гарсан тухай бичжээ. Энэхүү 8-OHdG нь ДНХ үрүү үзүүлэх оксидативын стрессийн хэмжээ заадаг бөгөөд үүний ихсэлт нь хорт хавдар болон бусад төрлийн өвчин тусах магадлалыг нэмэгдүүлдэг гэж өмнө нь дурдсан билээ. Эдгээр эрдэмтэд яагаад ийм их байгааг хонины мах их иддэгээс болон элсээр шуурах салхинаас үүдэлтэй агаарын бохирдол байж болох юм гэж таамаглажээ . (Author(s): Fumio Komatsu, Yasuo Kagawa, Terue Kawabata, Yoshinori Kaneko, Ulziiburen Chimedregzen, Baatar Purvee, Jugder Otgon.) Дээрх судалгаанд 2011 онд Улаанбаатар болон бусад орон нутгаас 299 хүнийг оролцуулсан аж.
Эдгээрээс төмөр, манганез, хар тугалга нь бага хэмжээгээр хүний биед оршдог, бөөр илүүдлийг нь гадагшлуулдаг боловч мэдээж илүүдэл нь хүний бие хортой юм. Харин хүний биед маш хортой нь дэлхий нийтээр зөвшөөрсөн кадиум, хар тугалга 2 ихээр байгаа нь тухай нутаг оронд аж үйлдвэр, ялангуяа УУРХАЙН хорт бодисууд агаар (салхи, шуургаар) усаар дамжин хүмүүст ирж байна уу эсвэл үнэхээр хонинд ихээр агуулагдаж байсан металиуд хүний бие үрүү дамжив уу гэдгийг цаашид эрдэмтэн дүү нар судлах нь зүйтэй. Түдэв гуай "Өөртөө өлсгөлөн зарлацгаая" эсседээ "Улаанбаатарын утаанд нь хар тугалгын агууламж хэвийн хэмжээнээс бараг л хоёр дахин их, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхэрлэг хий, азотын давхар исэл, тоосны хэмжээ мөн л хэрээс хэтэрчээ. Хүүхэд хөгшидгүй, дарга цэрэггүй цөм л ийм аюултай агаараар амьсгаа авцгаах болов" гэжээ. Утаа бас үүнд буруутай байх нь.
Мөн хар тугалга бүхий сумаар агнасан ангийн махаар дамжиж байгааг үгүйсгэх аргагүй. Хортой учраас хар тугалган сумыг Америкт хориглосон байгаа. Хар тугалга нь нялхас, хүүхдийн тархинд муугаар нөлөөлдөг, том хүний бөөрний дутагдалд оруулж, элгийг гэмтээдэг нь аль хэдийн судлагдсан зүйл. Кадиумын хувьд мөн л бөөрний үйл ажиллагаа, араг яс, үржлийн системд муугаар нөлөөлдөг. Өчигдрийн бичлэгт бичсэн комментын дагуу судалгаанууд хайж үзэхэд үнэхээр эрүүл бус орчинд өссөн мал амьтдын ялангуяа элэг, бөөрөнд илүүтэй хорт металиуд хуримтлагддаг гэсэн байгаа тул уурхай ойр орчимд бэлчдэг, хордсон байх магадлалтай мал амьтдын мах, ядаж элэг, бөөрийг хэрэглэхгүй байх нь зүйтэй. Гадаад байгаа бид Монголынхоо газар нутагт өссөн мал амьтан, тарьсан хоол хүнсийг ямагт л эрүүл сайхан гэж бодож явдгаас энэ талаар ерөөсөө анхаарч бодож байсангүй. Уул уурхайн эзэд Монголынхоо байгаль орчноор төдийгүй хүн амын эрүүл мэндээр тоглож байгаагаа ухаараасай.
Friday, April 10, 2020
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment