Манай ТУС клубаас монгол хүүхдүүд (гэр бүлийн хамт) Volcano Adventure Camp-ын Lassen NP сантай хамтран 6/30-7/4-ны хооронд Lassen NP-д зохион байгуулах гэж байгаа бөгөөд одоогоор 8 хүний давхар эвхдэг ортой 2 тент кабин илүү байгаа тул явах хүсэлтэй айл байвал надтай холбогдож хүүхдүүдийн нас, хэдэн том хүн явах мэдээллээ өгнө үү. Уг кампин дээрх сангаас санхүүжигдэж байгаа (байр, парк уруу ороход үнэгүй, зөвхөн хоол ундаа өөрсдөө бэлдэж ирнэ) бөгөөд хүүхдүүдийн байгаль орчны мэдлэг боловсролыг дээшлүүлэх, байгальд хүүхдүүдтэй тоглож, алхаж, хайкин хийж, усанд сэлэх зэргээр идэвхтэй сайхан амрах боломжийг өгөх зорилготой юм. Одоогоор Бэй Ариа, Сактогийн нийт 30 орчим хүүхэд, тэдний аав ээж явахаар бүртгэгдсэн байгаа. Паркийн ренжерүүдтэй хамтарч зохион байгууллах проргаммд (өдөрт ойролцоогоор 1 цагийн программууд төлөвлөгдсөн байгаа) хүүхдүүд заавал оролцох ёстой . Мөн миний зүгээс (ТУС клуб) тусад нь хүүхдүүд зориулсан хайкинг, алхалт, чөлөөт цаг, тоглоом зэрэг хөтөлбөр гаргасан байгаа бөгөөд үүнд хүүхдүүд болон эцэг эхчүүд чөлөөтэй оролцох боломжтой.
Баяраа
ТУС клубаас Lassen NP-тай хамтарч Lassen NP сангийн санхүүжүүлэлтээр зохион байгуулсан хүүхдийн зуслан маань амжилттай болж өнгөрлөө. Нийтдээ 50 гаруй хүүхэд, эцэг эхчүүд оролцсон энэ кампин дээр паркийн рэнжэрүүд ирж заасан байгаль орчноо хамгаалах "Ул мөрөө байгальд үлдээхгүй байх 7 дүрэм, галт уулын 4 төрөл, ялгаа, компас ашиглаж зүг чигээ олох зэрэг хичээлүүд хүүхдүүд төдийгүй эцэг эхчүүд бид олон зүйл сурч мэдэж авлаа. Интернэт, бүр утасны сүлжээгүй уулын модон дотор өнгөрөөсөн 4 хоногт хүүхдүүд маань байгаль эхийн шороотой холилдож биеийн дархлаагаа сэргээхийн хамт бодит харилцаа холбоо, нөхөрлөлийг хоорондоо үүсгэж дотносож, бүр салахдаа зарим нь уйлж байгааг эцэг эхчүүд бид хараад багадаа зусланд өнгөрөөсөн өдрүүдээ өөрийн эрхгүй дурсацгаалаа. Миний бие өмнө нь Сакраменто монгол коммунити болон монгол хүүхдүүддээ амьдарч буй нутаг усныхаа сайхныг мэдрэх, байгаль орчны боловсрол олгох кампуудыг нэлээдийг зохион байгуулж байсан нь ч Бэй Ариа, Сакраменто хотоос олон хүн, хүүхэд хамрагдсан нь анхны камп боллоо. Шөнөдөө хүйтэн байсныг эс тооцвол тохилог сайхан кабин майхан, гал тогооны тусгай павилион, душ бүхий хотхоныг тэр чигээр нь эзлэж хайкин хийж, ууланд авирч, байгальд модонд алхаж, усанд сэлж, каяакидаж, гал түлж, тоглож наадаж хүүхэд томчуудуудгүй сэтгэл өндөр буцацгаалаа.
Сайхан хоол ундаар дайлсан эцэг эхчүүд, санхүүгийн агент болон даатгалыг хариуцаж тусалсан Занабазар төвийн Лам гуай, Бааска нар, Чука бид 2-ынтөрсөн өдрийг сэтгэл гаргаж зохион байгуулж бүр торт авчирчихсан байсан Болороо, Уучка болон тэдний гэр бүл, бусад эцэг эхчүүддээ их баярлалаа. Хөөрөөд дараа жил дахиад зохион байгууллана гээд эцэг эхчүүд, хүүхдүүд, рэнжерүүдэд хүртэл амалчихсаан.
Утас, интернэтгүй улмаас төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн хүмүүст тэр дор нь талархсанаа илэрхийлээгүйд хүлчил өчье.
Цаашид олон хүүхдүүдийг танилцуулж, тоглуулсан, байгаль орчинд өнгөрөөдөг олон зуслангууд зохион байгуулагдах болтугай.
No comments:
Post a Comment