“When you have mastered numbers, you will in fact no longer be reading numbers. You will be reading meanings” W.E.B Bubois
"Чи тоонд мэргэших үед чи тоог зөвхөн тоо гэж харахаа больж түүний цаадах утгыг уншиж эхэлнэ"
Америкт хангалттай мөнгөө хадгалж тэтгэвэрийн нас “алтан үедээ” бэлдэх талаар чухалчилдаг. Тэгвэл эрүүл биеэ хадгалж алтан үедээ бэлдэх нь түүнээс ч хэд дахин чухал тул ирээдүйд бэлдсэн чиглэлээ гаргаж, шантарсан үедээ “өөрийнхөө ирээдүйд хийж байгаа хөрөнгө оруулалт” хэмээн өөрийгөө зоригжуулж зүтгэхээс өөр аргагүй билээ. Бидний хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол бидний биологийн цагийг хурдасгаж байгаа гадаад хүчин зүйлүүдийг үгүй болгох, ядаж багасгах явдал юм. Монгол хүний эдгээр хүчин зүйлүүдийг тус тусад авч үзнэ, өнөөдөр англиар "elephant in the room" гэж хэлцдэг, өрөөн доторх зааны асуудал буюу хүн бүрийн мэддэг ч тэгтлээ хэлэлцэхээс зайлсхийдэг асуудлаар эхэлж байна. Дутуу орхигдсон зүйл байвал та бүхэн санал бодлоо нэмэрлээрэй.
Өмнө дурдсанаар Статистикийн Газрын мэдээгээр Монголд 2015 онд дундаж наслалт эрэгтэйчүүд 66.0, эмэгтэйчүүд 75.8 жил, гэтэл 2016 онд буурч 2016 онд эмэгтэйчүүд 75.1 эрэгтэйчүүд 65.6 болжээ . Эрчүүд эмэгтэйчүүдийн дундаж наслалтын хооронд бараг 10 насны зөрөө байсан бол 2018 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр эмэгтэйчүүдийнх 74.2, эрчүүдийнх 65.7 буюу 8.5 насны зөрөөтэйгээр зөрүүнийнхээ хэмжээгээр дээрээсээ 13-т жагсчээ (https://www.worldlifeexpectancy.com/gender-ratio-by-country). Эдгээр хэдхэн тоог харахад хэд хэдэн анхаарал татахаар зүйл ажиглагдаж байна. Нэгдүгээрт, амьдралын нөхцөл байдал, эрүүл мэндийн салбарын хөгжилтэй уялдаж бараг улс бүрийн дундаж наслалт жилээс жилд нэмэгддэг байтал эх орондоо амьдарч байгаа монгол эмэгтэйчүүдийнх маань бага багаар буурсан байх юм. Хоёрдугаарт, ихэнх улсуудын эр эмийн дундаж наслалтын зөрөө нь багасаж байгаагийн адилаар монголд маань 9.8-аас 8.5 болж буурсан нь өнгөц харахад сайшаалтай ч үүнд ердөө эмэгтэй хүний дундаж наслалт харамсалтайгаар 1.6 жилээр буурсан нь энэхүү ялгааны зөрүү багасгасан болж таарч байна. Бусад улсуудыг харьцуулан харъя. Америкт 2004 онд эрчүүдийн дундаж наслалт 73.4, эмэгтэйчүүдийнх 80.1, ялгаа нь 6.7 байсан бол 2018 онд харгалзах тоонууд 76.0, 81.0, зөрүү нь 5.0 болсон бол Франц зөрүү нь 2004 онд 7.8, 2018 онд 5.5, Их Бритайнд 5.3, 2018 онд 3.5 болжээ. Зөрүүгээрээ нэгдүгээрт жагсах Орос улсад 2004 онд 12 жил, 2018 онд 10.8, бараг зөрүүгүй шахам Гвинея (0.😎, Бутан (0.4) зэрэг улсууд байх юм.
Эмэгтэйчүүдийн генетик нь хөгшрөлтийн эсрэг эсэргүүцэл сайтай ба дээр нь биологийн хувьд бүх төрлийн амьтдын эрийнх нь бие организм нь тэмцэлдэх, эрсдэл хийхэд, эмийнх нь урт наслалтанд зориулагдсан байдаг гэж үздэг. Жишээ нь эрэгтэй хүний гормон болох тестостерон нь булчинчийн массыг бүтээхэд, эмэгтэйчүүдийн гормон естроген нь дархлааны системийг өдөөн сэргээх, “сайн” холестрол HDL-ын хэмжээг нэмэгдүүлэхэд тусалдаг аж. Гэвч эдгээр генетикийн болон биологийн зөрүүтэй байдал нь тогтоогдсон нь ч энэ нь наслалтын зөрөөний шалтгааны зөвхөн 30% гэж эрдэмтэд үзэж байна. Үлдсэн 70% нь зан чанар, амьдралын хэв маягаас үүдэлтэй байх нь. 18-р зуунаас хойш дэлхийн дахины нийгэм, эдийн засгийн хөгжил нь өмнө нь эмэгтэйчүүдийн насыг богиносгож байсан нийгмийн хүчин зүйлүүдийг багасгаж өгсний дээр эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол эрүүл мэндэд муу үйлдлийг бага үйлддэг, одоогийн эрүүл мэндийн үйлчилгээ, амьдралын нөхцөлийг зөвөөр сайн ашиглаж чаддагаас насаа уртасгаж чадаж байна гэж үздэг. Нөгөө талаас эмэгтэйчүүд урт наслаад байгаад биш эрчүүдийн дунд ЭРТ нас баралт их байдгаас ийнхүү зөрүүтэй байдал үүсдэг байна. Тэдний эрт нас баралтын ихэнх шалтгаан нь “хүний өөрийн гаргаж ирсэн” өвчин буюу хүнд хүчир ажил төрөл эрхлэлт, архины ХЭТ, тамхины хэрэглээнээс гадна сүүлийн зуунд нэмэгдээд байгаа автомашины осол зэрэг болно. Статистикийн баримтаар эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол илүүтэй их тамхи архи хэрэглэдэг, машин илүү болгоомжгүй жолооддог нь бүртгэгдсэн байгаа. Жишээ нь Америкт хамгийн их үхэлд хүргэдэг 10 өвчин дотор эрэгтэйчүүдийн нас баралтын тоо хэд дахин их байдаг болон архидалтаас үүсэлтэй элэгний хатуурлаар эмэгтэйчүүдийг бодвол 4 дахин олон эрэгтэйчүүд нас бардаг аж. Дээр дурдсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан эрчүүд эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрөөг харуулсан хүснэгтийг харъя. Эхний 20 байрт Орос улсаар тэргүүлээд дайн байлдаан, иргэний болон хар тамхины дайн болсон улсуудыг хасвал хуучны оросын хэсэг байсан болон хэдэн соц орнууд л бараг торойгоод үлдэж байгаа биз? https://www.worldlifeexpectancy.com/…/russia-poisions-her-p… дээр Оросын архины хэрэглээнээс үүдэлтэй үхлийн талаар судалгааг гаргасан байна. Үүнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын таамаглалаар оросын сургуулийн насны хүүхдүүдийн 40% дөнгөж 55-60 наслана гэсэн айхтар тоог оруулжээ. Энэд найз нөхөдтэйгээ ярьж суугаад 1, 2 аяга пиво уух тухай яриагүй гэдгийг ойлгож байгаа гэж найдая. Дээрх судалгаанд бичсэнээр Оросууд архийг бусад улс орнуудын иргэд шиг сэтгэл санаагаа баясгах гэж биш согтох гэж уудаг гэсэн бөгөөд жилд ойролцоогоор хагас сая хүн архинаас болж нас барж байна гэж үзжээ.
Монголчуудын хувьд нас баралтын шалтгааны 3, 4-т элэгний хавдар, элэгний өвчлөлт байгаагийн нэлээд хувь нь архинаас үүдэлтэй байх магадлалтай бөгөөд 22-т жагссан архинаас үүдэлтэй үхлийг тоог нэмээд харвал эдгээр шалтгааныг бууруулах гол арга бол буруу сонголт хийхээс нь урьдчилж бага ангиас эхлэн хүүхдүүдэд архи, тамхины эсрэг кампанит ажил зохион байгуулж, хор холбогдлыг нь сайтар тайлбарлаж ухуулж, толгойнд сайн хийж өгвөл үр хүүхдүүд, тэдний хойч үеийхний насыг уртасгах боломж бидэнд байна. Дашрамд дурдахад Америкийн сургуулийн хүүхдүүдэд хар тамхи, архи , тамхины эсрэг сурталчлах ажлыг сургуулиуд дээр байнга зохион байгуулдаг бөгөөд зүгээр нэг хурал цуглаан хийх маягаар биш хөгжилтэй зүйл хийхийн хажуугаар жишээ нь Тамхинд “үгүй” гэж хэлье гэдэг 7 хоногт гэхэд үсээ янз янзаар боох, будахыг зөвшөөрөн “галзуу” үсний өдөр, эсвэл өнгө өнгийн оймс өмсөхийг нь зөвшөөрсан “өрөөсөн” оймсний өдөр ч гэдэг юм уу өдөр бүр нэг нэг сонин зүйл санаачлахын хамт сурталчилгааны ажлаа завсраар хавчуулаад мартахын аргагүй толгойд нь хийж өгөөд байгаа санагддаг юм. Энэ талаар та бүхэн тунгаан харна бизээ.
Гэхдээ энэ мэт мэдээжийн өвчнүүдээс гадна эрэгтэйчүүдийн эрт нас баралтанд нөлөөлж байгаа ерөнхий зан үйл, чанар гэвэл тэдний хэнэггүй чанар байж болох юм. Эмэгтэйчүүд төрөлхийн асрагч, халалмжлагч учраас эрэгтэйчүүдийг бодвол арай олон удаа, биедээ анхаарал тавьж эмчид үзүүлдэг. Манай эрэгтэйчүүд биднээр үглүүлж шаардуулж байж эмнэлэгт очно. Хэрэв эмэгтэй хүн өвчин тусвал яагаад ингэв?, яасан бол энэ өвчнийг тусахгүй байсан бэ? Эмчилгээ маань үр дүнтэй юу? Дахин тусахгүй байх арга юу байна гэхчилэн асуулт эрэл сурал, судалгааг эмчээс болон өөр бусдаас хайж, цаашид эрүүл мэндээ арай дээр авч явахад анхаарч эхэлдэг. Харин хэдэн эрэгтэй хүн ингэж судалдаг вэ? Хэд нь эмчийн болон эхнэрийн зөвлөгөөг ясчлан дагадаг вэ? Хүүхнүүд маань гоо сайхнаа бодоод дасгал хөдөлгөөн их хийдэг нь ерөнхий дүнгээрээ эрүүл мэндэд нь сайнаар нөлөөлдөг нь зайлшгүй. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд өөрсдийн бие махбодьдоо илүүтэй анхаарал тавьдаг, эрүүл мэнд, нийгмийн ач тусыг илүүтэй ашиглаж чаддаг бол эрчүүд маань эрүүл мэндэд хортой зан үйлдэл гаргаж өөрсдийн эрт үхлийн шалтгааныг үүсгээд байгаа юм биш үү? Нөгөө онигоо дээр “таамаглаад” байдаг хоолны дээжээс болоод байгаа нь биш байх нь дээ. Үргэлжлэл бий.

No comments:
Post a Comment