Сүүлийн үед сошиалаар монгол философич залуугийн хүүхдээ хэрхэн өсгөх вэ зөвлөгөөг (бүрэн ярилцлагыг миний бие үзээгүй болно) эгч дүү нараас өгсүүлээд таньдаг найз нөхдүүд туйлын зөв гэж хүлээн зөвшөөрч шэйрлээд байгааг хараад ийм үзэл бодол монгол хүүхдийн ирээдүйд маш хортой нөлөөлж болохыг хэдэн жил монгол хүүхдүүдтэй орооцолдож яваа хүний хувьд үзэж байна.
Мэдээж эцэг эхчүүдийн туйлын зорилго бол хүүхдээ аз жаргалтай хүн болгож өсгөх явдал. Тэгвэл та ямар хүнийг аз жаргалтай хүн гэж боддог вэ? Миний бодлоор хүний аз жаргалд тэр хүний мөнгөний хэмжээ, алдартай мундаг өндөр албан тушаал энэ тэр ямар ч хамаа байхгүй. Хүмүүсийн нүдээр Дэлхий дээрх хамгийн гоё ажлыг хийдэг хүн ч аз жаргалгүй байж болно. Харин хүн анх авч төрсөн, дээр нь хөдөлмөр, зүтгэл, туршлагаа нэмээд хөгжүүлсэн чадвар авьяасаа өөрөөр хэлбэл өөрийн потенциалаа ДЭЭД зэрэгт нь хүргэж ашиглаж чадаж байгаа хүн л хамгийн АЗ ЖАРГАЛТАЙ хүн.
Тэгвэл хүүхдүүдийг дуртай юмаа хий, тэгж байгаад компьютераар эрдэм ном сурчихна гээд түлхэж зүглүүлж өгөхгүйгээр зөнд нь орхивол үнэхээр хүүхэд төрөлхийн эрдэм номонд шамддаг болж төрөөгүй (тун ховор) л бол ирээдүйн амьдралд нь эрдэм номын хэрэг болох хэрэгцээ шаардлага ач тусыг олж харж чадахгүй тул юу сонгож цагаа өнгөрөөх нь ойлгомжтой. Аливаа хүүхэд өөрийн насанд хэрэгцээтэй наад захын эрдэм мэдлэгийг эзэмшчихсэн, аливаа эрдэм номыг сурах, суралцах арга барилтай болчихсон амьдралд хөл тавих ёстой байтал "аз жаргалтай" -аар утас, дэлгэцтэй ноцолдож сурч мэдэх насаа өнгөрөөсөн хүн өөрийн потенциалаа бүрэн таньж мэдэлгүйгээр үүндээ нийцэх мэргэжил боловсрол эзэмшиж чадалгүй сэтгэлдээ нийцэхгүй ажил төрөл хийж уг нь би хичээчихсэн бол, аав ээж хэлээд загнаад өгсөн бол гэх зэргээр хамаг насаа харамсан өнгөрөөвөл ямар хэрэг байх вэ. Дахин хэлэхэд үүнд боловсрол мэргэжлийн шатлал хамаагүй бөгөөд өөрийн хэмжээнд хичээл номондоо шамдсан хүүхэд өөрийн чадвар хэмжээгээ таньж мэдсэн байх тул сонгосон ажил мэргэжлийн харамсах зүйлгүйгээр дуртайяа хийх болно.
Мэдээж дэлхий дахины статистикийн тоо баримтаар дээд боловсролтой эсвэл эрдэм номонд шамддаг хүмүүс илүүтэй өндөр цалин авч, илүүтэй эрүүл амьдарч урт насалдгийг үгүйсгэх аргагүй. Иймээс ч бид хүүхэддээ чадах чинээгээрээ эрдэм номын ач тусыг ойлгуулж таниулж, түлхэж, сайн гэсэн сургуульд оруулж, хичээл номоо хийх нөхцөлөөр хангахыг хичээдэг. Тэгэхээр ямар ч тохиолдолд хичээл ном хийх хий гэж шаардаад яахав гээд хүүхдээр өөрөөр нь сонголтыг хийлгэх тухай БИШ харин яавал хүүхдийг өөрийгөө дээд зэргээр дайчилж эрдэм номд зүтгэдэг хүүхэд болгох вэ гэж яриад сууж байх ёстой биш үү? Учир нь эцэг эхчүүдийн түлхэлт эсвэл хэтэрчих гээд, эсвэл дутчих гээд байдаг талтай. Гэхдээ л өөрсдийн биеийн болон сэтгэл санааны амрыг хараад орхичхож болохгүй, хүүхэд өөрөө хүсээд зүтгээд ирэх хүртэл нь бид хүүхдийнхээ сайн сайхны төлөө ЗӨВ сонголт уруу нь сэмээрхэн түлхээд, зоригжуулаад нудраад явахаас өөр арга байхгүй.

Өмнөхөн энэ талаар бичиж байсан. Түлхэлт өдөөлт нь дотроос (intrinsic motivation) буюу амжилтанд хүрэхийг хүссэн өөрийн хүсэл тэмүүлэл гаднаас (extrinsic motivation) буюу хэн нэгнээс, тухайлбал эцэг эх, хань нөхөд, багш, зөвлөгч нараас гэсэн хоёр гарал үүсэлтэй.
Гэхдээ эцсийн дүндээ хэн нэгийн түлхэлт биш өөрийн хүсэл тэмүүлэл л хүнийг, хүүхдийг амжилтанд хүргэдэг. Эндхийн ихэнх азиуд, түүний дотор Монголчууд маань хүүхдээ хүсэл мөрөөдлөө гүйцээх боломжийг олгодог эрдэм ном, боловсролыг өөрийн чадал хэмжээгээ дээд зэргээр ашиглаж эзэмшээсэй хэмээн хүсдэг, чадлынхаа хэмжээгээрээ түлхэж зоригжуулдаг. Гэхдээ бидний түлхэлт, үглэлт заримдаа тэгтлээ үр дүнд хүрэхгүй нь бий. Бага дунд ангид ч яахав, ихэнхдээ үгэнд ороод хичээл номоо бариад явна. Ахлах ангид л хүүхэд ёстой жинхэнэ өөрийн хүсэл тэмүүлэлгүй бол эрдэм номоосоо ухрах шинжтэй болж ирдэг. Яг л тэр үед нь тэрхүү "кнопыг" нь л олоод дарчихвал үнэндээ хүүхэд биднээр үглүүлэх нь бүү хэл өөрийн эрхгүй цэцэглээд яваад өгнө. Би л товчлуур гээд байгаагаас энэ нь хүүхэд "Яагаад" хичээж сурах хэрэгтэй вэ (Big Why) гэдгээ олж ухаараад сурах хүсэл эрмэлзэлтэй болохыг хэлээд байгаа юм л даа. Энэ нь аав ээжийгээ баярлуулах, эсвэл өндөр цалин авна ч гэдэг юм уу эсвэл эмч болно ч гэсэн зорилго байж болно.
Мэдээж энэ кноп нь айл бүр, хүүхэд бүрт өөр өөр байх нь гарцаагүй. Бүр кноп нь дараастай төрсөн хүүхэд ч байдаг. Гэсэн нь ч Монгол хүүхдүүдэд ерөнхий зүй тогтол байх боломжтой юм. Эндхийн Монгол гэр бүлүүдэд хийсэн ажиглалтаар энд ухаан орсон хойноо ирсэн том хүүхдүүд илүүтэй гэр бүлээ бодсон, аав ээжийгээ баярлуулах гэсэн сэтгэлээр хичээл номондоо зүтгэдэг нь ажиглагддаг. Өөрөөр хэлбэл аав ээжийн хамтаар шинэ газар ирж хөлөө олох гэж зүтгэсэн, тэднийгээ хэрхэн зүтгэж хөдөлмөрлөж байгааг ухаарч олж харж мэдсэн тэдэнд тэр тал дээр нь дөрөөлөөд түлхэж өгнө гэсэн үг. Харин бүр багадаа ирсэн, эсвэл энд төрсөн хүүхдүүдэд тэр зүгт нь "inspiration" төрдөггүйг зарим нь анзаарсан бизээ. Амьдралд нь тулгарах асуудал багатай тэд маань хэр барагтай л бол урам зориг авахгүй Америк хүүхэд, тухайлбал Ази Америк группын хэсэг болж эхэлсэн гэсэн үг байх.
Этник групп дотор хүүхдүүд ямар зүйлээс сурах мэдлэг үрүү тэмүүлэх өдөөлтийг авдаг талаарх судалгааны артиклуудаас үзэхэд жишээ нь африк гаралтай америк хүүхдүүд магтаал урамшууллаас, латин америк хүүхдүүд гэр бүлийн бахархал зэргээс урам авдаг аж. Сурах хүсэл тэмүүлэл хамгийн ихтэй гэж тооцогддог Ази хүүхдүүдийн хувьд аав ээжийн хүлээлт, найдалт, баримтлах чигээс шууд хамаардаг гэж үзжээ. Тухайлбал элдэв ахуйн бэрхшээл, нийгмийн гадархуулалт зэргийг давж гарах арга зам бол сайн боловсрол эзэмших явдал гэж бүрэн итгэдэг (Xie and Goyette, 1998), боловсролд тавьсан аливаа зорилт нь хүүхдийн зөвхөн чадвараас хамаарахгүй, хичээл зүтгэлээр хүрэх боломжтой гэж үздэг учраас аль болох ихээхэн боловсролыг эзэмшихийг хүүхдээсээ шаарддаг (Goyette & Xie, 1999), Hao and Bonstead-Bruns (1998) судалгаанд мөн л эцэг эхийн хүлээлт найдалт, мөн хүүхдүүдийн өөрсдөдөө тавьсан шаардлага нь тэднийг урт хугацаанд сурах мэдэх хүсэл тэмүүлэлтэй болгодог, Ази, Латин гаралтай америкчууд "сайн дураараа ирсэн цагаачид" тул хичээл зүтгэл амжилт хоёр холбоотой гэж өөдрөгөөр үздэг гэжээ.
Ер нь ээж аавын expectation буюу хүлээлт хүүхдийн амьдралд чухал нөлөөтэйг дээрхийн адил олон судалгаа, шинжилгээ нотолж байгаа төдийгүй нөгөө талаас хүний тархи аливаа шийдлийн эхний өгөгдлийг өөрчлөхийг хичээдэггүй, залхуурдаг ч бас нөлөөлдөг байж болох юм. Өөр хэлбэл ахлах сургуульд төгсөөд шууд коллежид орно гэдэг аав ээжийн суулгаж өгсөн өгөгдлийг "залхуураад" өөрчилж өөр төлөвлөгөө гаргахгүй явчихна гэсэн үг.
Эдгээрийг болон бусад мэдээллийг Орчин цагийн Монгол хүүхдийн хүмүүжил номны "Суралцах зөв арга барилыг эзэмшүүлэх нь" бүлэгт шинжлэх ухааны баталгаатай, жишээтэй дэлгэрэнгүй бичсэн байгаа. Та бүхэн сонирхвол уншина биз.

No comments:
Post a Comment