Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Friday, April 10, 2020

9/2/19 Эрүүл мэнд цуврал

"Бидний ген эрүүл мэндэд чухал нөлөөлтэй ч бидний амьдралд хандах хандлага, сонголтууд хамгийн том нөлөөллийг авчирна. Эрүүл саруул байдал биднээс л шалтгаална" Dr. Maxine Barish-Wredin
Бие махьбодийн эрүүл мэнд
Хоорондоо нягт холбоотой байдаг бие махбодь, оюун ухаан, сэтгэл санааны эрүүл байдлаас бидний ерөнхий эрүүл мэнд хамаарна.
Бие махбодийн эрүүл мэнддээ анхаарахын тулд
А. өвчнөөс аль болох урьдчилан сэргийлэх
Б. хэрэв архаг хууч өвчтэй болсон бол бусад эд эрхтэн, биенд үзүүлэх нөлөөллийг нь багасгах, эмчлэх эдгээх,
В. ирээдүйд бие махьбодио бэлтгэх, сайжруулах гэсэн 3 чиглэлтэй амьдрах нь зүйтэй.
А. Хамгийн түрүүнд танай гэр бүлд удамшлын гаралтай ямар өвчин байж болох талаар мэдээлэлтэй байх нь зөв билээ. Иймээс ч энэ асуулт эмнэлэг, эмчийн оффист хамгийн түрүүнд бөглөгдөг анкетэнд байдаг. Америкт хүмүүс генетикийн шинжилгээ өгөөд ямар ямар өвчин тусах хэдэн хувийн магадлалтайгаа тодорхойлуулах боломжтой ч хүн бүр энэнд дуртай биш байдаг. Миний бодлоор хамгийн чухал нь эцэг эхийн аль аль талын өвөг, эцэг эх, ах дүүс нь ихэвчлэн ямар хавдар, өвчин туссан, энэ нь үхлийн шалтгаан болсон эсэх, хэд насалсан зэргийг асууж мэдэх нь чухал. Учир нь гэр бүлд өвлөгдөж дамжсан эсийн өөрчлөлт (mutation зарим тохиолдолд 100 хувь, зарим нь 20-25 хувийн магадлалтайгаар хорт хавдарт хүргэдэг. Мэдээж энэ нь өндөр хувьтай сонсогдож байгаа ч заримдаа нэг, эсвэл хоёр үе алгасах нь бий.
Ямар ч тохиолдолд тэр өвчнийг тусах эрсдэлээ бууруулах арга хэмжээнүүд, тухайлбал, амьдралын хэв маяг, заншлаа өөрчлөх, тэрхүү эрхтнээ тогтмол эмчид үзүүлж, шинжилгээ өгч шалгуулж байх нь тусч болох өвчнийг эртхэн илрүүлэх, эмчлэх боломжийг бидэнд өгөх болно. Доор Америкийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдээс зөвлөдөг дунд, түүнээс дээш насныхны өгч явах ерөнхий шинжилгээнүүдийн жагсаалтыг оруулав. Энэ нь Америкт түгээмэл байдаг өвчлөлөөс үүдэлтэй тул Монголд байгаа хүмүүс эмч нараас өөр ямар шинжилгээ оношлогоог тогтмол өгч байх талаар асууж зөвлөгөө авах нь зүйтэй болов уу. Үүний хамтаар элдэв шинжилгээ, компьютер оношлогоо энэ тэрийг онц шаардлагагүй үед өгөхгүйг хичээх, эмчээс зөвлөгөө авах, өгөхдөө хор бодис туяаны үр нөлөөг бодолцох нь зүйтэй. 
Хамгийн наад захын шинжилгээ, тестийн давтамж
1/ Даралт. Цусны өндөр даралт нь зүрх судасны өвчний үүсвэрүүдийн нэг. 40 наснаас дээш насныхан жилд ядаж нэг удаа. Зохистой хэмжээ ≤120/80,
2/ Холестерол. 5 жил тутам. Хэрэв зүрхний өвчин тусах эрсдэлтэй бол тогтмол. Зохистой хэмжээ нийтдээ ≤200 мгр/длитр. Тосон дотроос олив тос зүрх судасны өвчин тусах эрсдэлийг бууруулдаг гэж үздэг. Судасны хлорестролыг хамгийн буулгагч үр самрууд нь: наранцэцгийн үр, пистачо, пампкин үг, хушны самар, бүтэн үрийн флэх үр болно. 
3/ Саахарын хэмжээ. 45 наснаас дээш 3 жил тутам.
Жин ихтэй, өндөр даралттай, саахарын хэмжээ өндөртэй бол тогтмол. Зохистой хэмжээ 8 цаг хоол сойсны дараа
≤100 мг/длитр
4/ Нүдний үзлэг. 40-64 настангуудыг 2-4 жил тутам,
≥65 насныхан 1-2 жилд тутам. Хэрэв саахарын өвчтэй бол тогтмол.
5/ Бүдүүн гэдэсний хавдрын /colonoscopy/ 45 наснаас эхлэн 10 жил тутамд
6/ Савны хавдрын ≤65 настай эмэгтэйчүүд 3 жил тутам
Хэрэв өвчин илрээгүй бол цаашид үзүүлэх шаардлагагүй гэж үздэг.
7/ Хөхний хавдар. 45-54 настай эрүүл эмэгтэйчүүд жил алгасаад
8/ Уушигны хавдрын. 50-80 насны тамхи ихээр татдаг хүмүүс жил бүр.
Жилээс жилд шинжилгээ, илрүүлэлт хялбар, боломжийн болсоор байна. Саяхан John Hopkins их сургуулийн боловсруулсан CancerSEEK нэртэй тестээр зөвхөн цус аваад л сав, элэг, ходоод, нойр булчирхай, улаан хоолойн зэрэг 8 төрлийн хорт хавдрыг оношилж үр дүнгээ өгсөн гэж бичигдсэн байсан тул ба батлагдвал удахгүй практик хэрэглээнд шилжих нь гарцаагүй.
Б. Хүн бүрт л, ялангуяа дунд, түүнээс дээш насныхан өөр өөрийн эрүүл мэндийн асуудал байдаг. Бие махбодид өвчний эхний физик шинж тэмдгүүд үзэгдэж эхлэх үед бие махьбодиос ямар нэгэн зүйлийн баланс алдагдсаны анхааруулах дохиог бидэнд явуулж байна гэсэн үг билээ. Иймд бэлээхэн дохиог явуулсаар байтал хэнэггүй зангаар орхиж болохгүй бөгөөд юуны түрүүнд санаа зовж байгаа эд эрхтэнээ болон хууч өвчнүүдээ нэг нэгээр тодорхойлж оношлуулах нь зүйтэй. Үүний дараа юунаас үүдэлтэй болохыг, тухайлбал хоол унд, амьдралын хэв маяг, нойрны дутагдал, сэтгэл санааны байдал, ажлын болон орчны нөхцөл байдал гэхчилэн ямар зүйлээс үүдэлтэй байж болохыг тогтоох, тогтоохыг хичээх, эдгэрүүлэх, эмчлүүлэх, дахин үүсгэхгүй байх тал дээр эм эмчилгээний болон өөрийн талаас ямар ямар арга хэмжээ авахаа төлөвлөж эртнээс арга хэмжээ авах ёстой. Гэхдээ САЙН мэдээлэл дээр үндэслэсэн эрүүл мэндийн шийдвэр нь хамгийн зөв шийдвэр байх болно гэдгийг хатуу анхаарна уу. Өөрөөр хэлбэл аливаа өвчний талаар болон тохиромжтой эмчилгээний талаар мэргэжлийн бус таньж мэдэхгүй 1, 2 хон хүний өгсөн ч юм уу, вэб сайт, сошиол дээр элбэг тааралдах бараа сурталчилгааны чанартай мэдээлэл дээр үндэслэж шийдвэр гаргах нь дутуу дулимаг төдийгүй эрүүл мэндээ аюулд оруулах магадлалтай. Хамгийн түрүүнд эмч мэргэжилтнүүдийн үгийг сонсох ёстой. Мөн дээр нь эмч мэргэжилтнүүдийн зөвлөгөөг тухайн өвчнийг эмчлүүлсэн хүмүүсийн санал сэтгэгдлүүдийг crowdsourcing сайтуудтай харьцуулж уншихад зүгээр. Жишээ нь нурууны өвчнөө яаж эмчлүүлэх талаар шийдвэр гаргая гэвэл healthoutcome.org сайтын lower back pain хэсгээс 70 гарй мянган өвчтөнүүдийн өөрсдийнх нь сэтгэгдлүүдээс аль эмчилгээ үр дүнтэй байсныг харах бололцоотой. 
В. Зөв хоолло, өдөр бүр хөдөл, сайн унтаж амар, инээ баярла, эргэн тойрондоо таларх.
Johns Hopkins их сургуулийн эрдэмтдийн Science сэтгүүлд хэвлүүлсэн 32 төрлийн хорт хавдрын тохиолдол дээр хийгдсэн нэгэн сонирхолтой судалгаагаар нийт хорт хавдрын өвчлөлийн дунджаар 66 хувь нь DNA хувилах үед гарсан алдаанаас (3, 4 удаагийн DNA-ын мутаци нь хорт хавдар үүсгэх нөхцөл болдог), 29 хувь нь хүний орчин нөхцөл, биеэ авч явсан байдлаас, 5 хувь нь удмаас үүдэлтэй гэж гарчээ. Гэхдээ нарийвчилбал хорт хавдрын төрөл бүр дээр өөр хувь гарах бөгөөд жишээ нь нойр булчирхайн болон хүүхдийн хорт хавдруудын 77% нь DNA хувилах үед гарсан алдаанаас болдог гэсэн бол уушигны хорт хавдрын 75% нь орчин нөхцөлийн нөлөөнөөс, тухайлбал тамхинаас үүдэлтэй байх жишээтэй. Үнэхээр бидний хэн нь ч “азгүй”-хувьд орж болох ч 30-40 хувь нь биднээс өөрсдөөс хамаарах тул өмнөх нийтлэлүүд дээр бичсэнчлэн хожим харамсахгүйн тулд эрүүл мэндийн хортой муу зуршлуудаас татгалзах, багагсгах зэргээр эрүүл амьдралын хэв маягийг баримтлах, антиоксид, үрэвсэл бууруулах чиглэлтэй хоол унд сонгож хооллож хэвших, биеийн жингээ тохиромжтой хэмжээнд хүргэх, жин нэмэхгүй байх, дасгал хөдөлгөөн хийж хичээхээ хэзээ ч зогсоож болохгүй.
Ялангуяа залуудаа эрүүл мэнд, бие махбодидоо анхаарал муутай байсан дунд насныхан бид илүүтэй их зүтгэл гаргах хэрэгтэй билээ. Бидний бие үрүү микроб, бактери, нян, вирус зэрэг өвчин үүсгэгчүүд өвчлүүлэхээр дайрах үед тэднийг устгахаар дархлааны систем тусгай уураг, молекул, эд эсийг ялгаруулдаг. Энэхүү дархлааны системийн ачаар бидний биемахбодь өвчний эсрэг тэмцэх ба тэмцлийн дүнд улаалт, хавдалт, халуурах, өвдөлт өгөх зэрэг дагавар шинжүүдийг бидний бие мэдэрдэг. 65 насны үеэс эхлэн дархлааны эс үйлдвэрлэлт багасч дархлааны систем суларч эхэлдгээс настай хүмүүс өвчинд амархан өртөмтгий болж ирдэг. Иймд нас ахихын хэрээр бие тамир дасгал хөдөлгөөн хийж, дархлааг сайжруулахад чиглэсэн хоол хүнсийг сонгож хэрэглэхийг хичээх нь зүйтэй. 
Монголчуудын эрт нас баралтын шалтгаан болж байгаа цус харвалт, зүрхний аттакын шинж тэмгүүдийг оруулав.
Цус харвалт
FAST
Face drooping - Нүүрний нэг тал унжих, эсвэл мэдээгүй болох
Arm weakness - Нэг гар сул эсвэл мэдээгүй болсон уу?
Speech difficulty – Юу ярьж чадахгүй байх, ярьж байгаа нь зүйл нь ойлгогдохооргүй бувтнах. Энгийн өгүүлбэрийг давтаж хэлж чадаж байна уу?
Time to call 911 – Хэрэв аль нэг шинжийг үзүүлж байвал, мөн үзүүлэхээ больсон нь ч даруй түргэн дууд.
TIA transient ischemic attack буюу жижиг хэмжээний цус харвалт явагдах үед дээрх шинж тэмдгүүдийн аль нэг нь, жишээ нэг талын гараа өргөж даахаа болих ч гэдэг юм уу, хэдхэн минут үргэлжлээд алга болчихдог байна. Тэр үед хүмүүс тоохгүй орхих нь буруу. Шууд түргэн явах ёстой. Учир нь жижиг хэмжээний цус харвалтын 10 тохиолдолын 1 нь 48 цагийн дотор бүрэн хэмжээний цус харвалт болдог гэдгийг анхаараарай. 
Зүрхний шигдээс буюу зүрхний аттакын шинж тэмдгүүд:
- Цээж эвгүй болох. Цээжний төв хэсэгт даралт, базалт, өвдөлт бүхий бачимдалт хэдэн минут орчим үргэлжлэлээд зүгээр болсноо буцаад эхэлдэг.
- Биеийн дээд бусад хэсгүүдэд. Нэг эсвэл 2 гар хоёулаа, хүзүү, цээжний ар тал, эрүү, ходоод хавиар өвдөх, нэг л эвгүй болох
- Бусад. Хүйтэн хөлс цувах, бөөлжис цутгах, толгой эргэх.
Эдгээр шинж тэмдгүүд мэдэгдвэл даруй түргэн яваарай

No comments:

Post a Comment