Сүүлийн хэдэн өдөр сошиал медиагаар тараад, олон хүний хараал бухимдлыг төрүүлсэн хүүхдийн эсрэг хийгдсэн хүчирхийлэл, гэмт хэргийн тал дээр эх хүний хувьд, монгол хүүхдүүдтэй бас бусгүй хэдэн жил ажиллаж байгаагийн хувьд хэдэн үг дайх гэсэн юм. Нэгдүгээрт, хүний үнэр байхгүй этгээдийг болон үрээ тамлуулаад сэтгэл санаагаар шаналж зовж байгаа хохирогч эх хүнийг оролцуулаад харааж загнаж, алж тал, чулуу шидье гэж бичиж ярьж байгаа хүмүүс чинь өөрсдөө өрөвдөх, нинжин сэтгэлгүй гэж надад харагдах юм. Арай ч хүн үрүү чулуу шидээд ч юмуу цаазын тавцанд гарахыг хараад сэтгэл нь ханалт авах хүмүүс биш гэж найдъя. Хүнийг бусдыг зовж шаналгасны учир өөрийг нь зовж шаналгахыг хүсэх, хорлох, хорлохыг хүсэх сэтгэл чинь өөрөө хүнлэг биш. Тэр хүн төрөөс болон нүгэл буяны дэнсээрээ хүртэхээ хүртэнэ.
Хоёрдугаар, Уур уцаараасаа болж зүгээр ингэж бичиж ярьж байгаа бол бухимдлаа сайн зөв Үйлс үрүү чиглүүлж ирээдүйн охид эмэгтэйчүүд, залуучуудын хүмүүжилд нэмэр болооч гэж уриалах гэсэн юм. Бичих, ярих бол хоосон шүү дээ. Эргэн тойрны гэр бүл, ах дүү, хамаатан садан, хөрш, ажлын газрын хүмүүсээ хар, ажигла. Энд тэнд таны тус, зөвлөгөө хэрэгтэй хүүхэд, охид, эмэгтэйчүүд зөндөө байгаа. Тэд нараас эхэл. Заавал аймшигт зүйл тохиолдох хүртэл нь хүлээх хэрэггүй шүү дээ. Ер нь бол материалаг тус байх ч албагүй. Өнөөдөр урваагаад явж байгаа охиноос миний дүү зүгээр үү гээд асууж ярьчихад л тэр хүүхдэд гэгээ өгөөд л явчих нь. Тэр хоёр хүүгийн эргэн тойронд ах дүү, эмээ өвөө, багш, хөрш гээд олон хүн байсан байж таараа. Тэд өөрийн асуудлаасаа гараад жаахан л тэдэнд анхаарал тавьчихсан бол ийм зүйлийг гарахаас өмнө тасалж чадах байсан. Нийгэмд өөрчлөлт хийхэд таны тус их. Хэрэв чи ганцаараа би зүтгээд яахав вэ, юу өөрчлөж чадах вэ гэж бодож байвал өчүүхэн шумуултай унтах гээд үз гэдэг далай багш хэлснийг санаарай.
Гуравдугаар, Үнэхээр эргэн тойронд чинь тус болчихоор хүн байхгүй бол энэ чиглэлээр ажиллаж байгаа байгууллагад, тухайлбал Лантуу Дохио-д тусалж, хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойд нэгд л дээ. Сайн сайхан зүйл, үйлс чинь өөрөө “халдварлахдаа” амархан, нийгэмд түгээд л ирнэ. Зүгээр нэг удаа очоод гутал хувцас хандивлаад дуусах биш тогтмол очоод туслаад, сургалт зөвлөгөөн дээр нь очоод ирээдүйд хүүхдийг энэрэнгүй нинжин сэтгэлтэй, бусдыг ойлгож хүндэлдэг болгох, охидыг өөртөө итгэлтэй, амьдралдаа зөв шийдвэр гаргахад нь тусалдаг хүмүүсийн нэг болж болно шүү дээ. Энэ аймшгийн юм хийгээд байгаа хүмүүс чинь цагтаа гэнэн цагаан, төрөлхийн нинжин сэтгэлтэй төрсөн хүүхэд л байсан шүү дээ. Тэгээд ч бусдад сайн сайхан үйл хийхэд оролцох чинь өөрөө таньд буцаагаад эрүүл мэнд, сэтгэл санаанд чинь эм тарианаас илүү сайнаар нөлөөлдгийг заавал шашин ном гэлтгүй шинжлэх ухаан баталсан байгаа шүү дээ. Бусдад тус болсон, нийтийн төлөө сайн үйл хийсний дараа тухай хүний тархи хүүхэд төрүүлсэн үеийн баяр баяслын үед ялгардаг шиг хэмжээний окситокин (oxytocin) бодисыг ялгаруулдаг аж. Ийнхүү сайн үйлс хийсний дараа хүний сэтгэл санаа сайхан болох бөгөөд үүний улмаас дахин дахин сайн үйлс бүтээх хүсэл тэмүүлэлтэй болдог. Үүнийг “cycle of good” буюу сайн үйлсийн тойрог гэж нэрлэдгийг саяхан хүүтэйгээ цуг үзэж байсан кинон дээрээс мэдэж авсан билээ. Сайн үйлсд оролцохын хэрээр сэтгэл санаа улам сайжирч, уур бухимдал багасах бөлгөө. Тэгээд сэтгэл санаа сайхан бол бие эрүүл мэндэд нөлөөлөөд ирэх нь гарцаагүй. Сайн үйл, тус хийж явдаг хүмүүс хийдэггүй бусадтай харьцуулбал стресс багатай, аз жаргал, эрүүл мэндийн хувьд болон наслалтаараа илүү байдгийг дэлхий дахинаа хийсэн судалгаанууд баталсан байдаг. Түүнчлэн хүүхдүүд таниас үлгэр дууриал авч хүнлэг сайхан сэтгэлтэй нэгэн болж өсөх болно. Дэлхий дахины нийгэм, бизнесийн сүүлийн үеийг хандлага, шинжлэх ухааны судалгаа, ажиглалтаас харахад Хүүхдэд хүнлэг сайхан зан чанар, тусч сэтгэл суулгаснаар тэд мундаг компаниудад ажилд орох магадлал нь нэмэгдэж, хань найз нөхөд, хамт олонтойгоо илүү сайн, дотно харилцаа холбоо тогтоож аз жаргалтай амьдрах үндэс нь тавигддаг гэдгийг олж харж болно. Хүүхдээ аз жаргалтай амьдрахыг харах чинь л эцэг эх бидний туйлын зорилго биш үү.
Энэ талаар өөрийн номондоо бүхэл бүтэн бүлэг болгож бичснийг сонирхвол уншаарай. Зургийг
"Орчин цагийн Монгол хүүхдийн хүмүүжил" номноос.

No comments:
Post a Comment