https://www.worldlifeexpectancy.com/…/mongolia-vs-united-st…
Бичиж байгаа зүйлтэйгээ холбоотойгоор тоо баримт судалж байгаад энэ сайт уруу орчихлоо. Тэгээд Монгол улсынхаа дундаж наслалт, хамгийн их үхэл авчирдаг шалтгаануудыг амьдралын хэв маяг, хоол унд, цаг агаарыг нь гайгүй сайн мэддэг гэж боддогоороо 2 хөрш, амьдардаг улстайгаа харьцуулав. Хэд хэдэн сонирхолтой зүйл ажиллагдав. Хятадууд 60-аад онд Монголчуудаас дунджаар 10 гаруй жилээр богино насалдаг байж байгаад огцом сайжирч явсаар 2016 онд 76.4 болж бараг хөгжилтэй орнуудыг (Америкийнх 78.5) гүйцээд ирж. Монголын маань дундаж наслалт 69.8 буюу Америкийн 60,70-аад оны хэмжээнд л байна даа. Улсын статистикийн газрын газрын мэдээг харлаа, Арай өөр тоонууд байна. Монголд 2015 онд дундаж наслалт эрэгтэйчүүд 66.0, эмэгтэйчүүд 75.8 жил, гэтэл 2016 онд буурч 2016 онд эмэгтэйчүүд 75.1 эрэгтэйчүүд 65.6 (Нийтдээ 70.4) болжээ. Буурдаг гэж би ерөөсөө бодож байгаагүй юм байна. Дээр нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн тооны хооронд ямар их зөрөө байнаа? Ихэнх улсуудад 3-5 насны л зөрөө ажиглагдаж байна.
Та бүхэн өөрсдөө ороод харьцуулаад харж болно. Би сонирхуулаад дэлгэцнээс авсан зурагнуудаа оруулав.
Идэж уудаг зүйл, амьдралынхаа хэв маягийг тунгааж бодоход хамгийн их үхэл авчирдаг өвчнүүдийн жагсаалт бүхий хүснэгтүүд их хэрэгтэй санагдав. Жишээ нь Монголчуудын дунд элэг, ходоод, хоолойн хавдрууд, ходоодын шархын үхэл их байхад Хятадад ходоод, хоолой, элэг, уушигны хавдар, Оросд мөн л ходоодны хавдар их, дээр нь зүрх, гэдэсний хавдраар их нас барж, харин элэгний өвчлөл их багатай байдаг юм байна. Хамгийн түрүүнд санаанд бууж байгаа зүйл бол хятадууд их тамхи татдаг байсан санагдана. Газар сайгүй, Америкт ч азиуд элэгний өвчний эрсдэлтэй бүлэгт ордог. Зүрхний аттак, тархинд цус харвахын хувьд хаа сайгүй өвчлөл ихтэй ч техник технологи, эмчилгээний чадал боломж нь хөгжилтэй орнуудад их сайн байх шиг байгаа юм. Орос, Монголд архинаас болсон үхлээрээ дээгүүр давхиж явна даа.

No comments:
Post a Comment