МОНГОЛ ХҮҮХДИЙН СУРАХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛД НӨЛӨӨЛЖ БАЙГАА ХҮЧИН ЗҮЙЛҮҮД
Америк дахь монгол эцэг эхчүүдэдэ зориулсан Монгол хүүхдийн сурах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх зөвлөмжөө Вашингтон хотноо болсон Монгол судлалын бага хурал дээр уншигдсан судалгаа лекцнээсээ товчлон өөрийн хуудсаараа болон томоохон хотуудын нүүр номын группүүдэд хэсэгчлэн хүргэж эхэлье.
Судалгаанд оролцсон бүх эцэг эхчүүддээ болон уг хурлын Монгол коммунитигийн панелийг зохион байгуулсан Хойт Америкийн Цахим Өртөө TUNA байгууллагыхандаа баярлалаа.
Монгол эцэг эхчүүдэд бага ч болов нэмэр болох санаатай сэтгэл гаргаж зүтгэж хийсэн ба энэ талаар санаа оноо, асуулт, хуваалцах туршлага байвал миний нэрийг tag-лаж байгаад коммент үлдээгээрэй.

Гадаад улс орнуудад ажиллаж байгаа Элчин сайд, Консулын газраас авсан тоо баримт дээр үндэслэн Монгол Улсын Консулын газрын газраас гаргасан тоо баримтаар 2019 оны нэгдүгээр сарын байдлаар Монгол Улсын 144.483 иргэн гадаадын 75 улсад амьдардгаас 21 хувь нь АНУ амьдардаг гэжээ. Үүнээс үзвэл 2019 оны байдлаар Америкт 30 мянга орчим иргэн, 10-15 мянга орчим гэр бүл амьдардаг гэж тооцож болох юм. Эдгээр 10 мянга гаруй гэр бүлийн төлөөлөл болсон хүүхэдтэй нийт 100 гаруй хүнээр 49 асуулт бүхий “Америк дахь монгол хүүхдүүдийн боловсрол” асуулгыг бөглүүлж дүнг коммунитигийн удирдагч, идэвхтэний хувьд 2004-2019 оны хооронд монгол коммунитигийн гэр бүлүүд дээр болон Deterding бага сургууль дээр ажиллуулсан Math Club-д суралцагчид болон тэдний эцэг эхчүүд, зарим Америкийн ази эцэг эхчүүд, хүүхдүүдтэй ярилцсан харилцан яриа, ярилцлага, уулзалт, ажиглалтаас цугларсан мэдээлэл өгөгдлийг өөрийн туршлага, Грит сургалтын төвийн хүүхдүүд, өөрийн 2 хүүхдийн сурлагын зарим үр дүнтэй харьцуулан судалгааг боловсруулсан. Үүнд хүүхдийн боловсрол, сурлагын үзүүлэлт, чанарт нөлөөлдөг гэж тооцогддог хүчин зүйлс болох гэр бүлийн нөхцөл байдал, эцэг эхийн боловсрол, хүүхдийн боловсрол дахь эцэг эхийн оролцоо, тохирох сургуулийн сонголт, нийт өрхийн гишүүдийн хүүхдэд тавих хүлээлт, шаардлага зэргийн нөлөөллийг Монгол хүүхдүүд дээр авч үзсэн болно. Судалгааны дүнг ашиглан шинжлэх ухааны болон монгол соёл, ёс уламжлал, бусад давуу тал дээрээ түшиглэн Америк дахь монгол хүүхдүүдэд сурах хүсэл эрмэлзэл төрүүлэх, нэмэгдүүлэх тал дээр эцэг эхчүүдэд зориулсан ерөнхий зөвлөмжийг гаргав.
Англиар “motivation”, монголоор сэдэлжүүлэлт, түлхэлт, өдөөлт нь дотроосоо (intrinsic), эсвэл гаднаас (extrinsic) буюу хэн нэгнээс, тухайлбал эцэг эх, хань нөхөд, багш, зөвлөгч нараас гэсэн хоёр гарал үүсэлтэй. Гэвч хүүхэд бүрийн онцлогоос хамаарч гадны түлхэлт, зоригжуулалт нь түүнд тохирч байгаа эсэхийг мэдэх боломж хомс тул эсвэл хэтэрчих гээд, дутчих гээд байдаг. Иймээс ч эцэг эх бидний түлхэлт, үглэлт заримдаа үр дүнд хүргэхгүй нь бий. Калифорни мужийн их сургуулийн боловсролын сэтгэл судлалын профессорууд Аллен, Аделе Готтфриед нарын 1970-аад оноос хойш хийж байгаа судалгаагаар багаасаа сурах эрмэлзэл өндөртэй буюу өөрийнхөө төлөө өөрийгөө дотроосоо түлхэж чаддаг хүүхдүүд сургууль хичээлдээ сайн дүн авдаг, хичээл номон дээрээ өөртөө илүүтэй итгэлтэй, илүүтэй хэцүү хичээлийг сонгож авдаг, үеийнхнээсээ илүү бөгөөд зүтгэлтэй хөдөлмөрлөдөг, тиймээс ч үеийхнээсээ илүүтэй өндөр боловсрол эзэмшдэг, удирдагч болох магадлал нь өндөр гэжээ. Тэгэхээр эцсийн дүндээ хэн нэгийн түлхэлтээс илүүтэй өөрийн өөртөө өгсөн түлхэлт-эрмэлзэл л хүнийг, хүүхдийг амжилтанд хүргэдэг аж. Хүүхэд, ялангуяа дунд, ахлах ангидаа өөрийн төрөлхийн эсвэл өөртөө хөгжүүлсэн сурах хүсэл тэмүүлэлгүй бол эрдэм номоосоо ухрах шинжтэй болж ирдэг. Гэвч дээрх эрдэмтдийн үзэж байгаачлан хүүхэд бүрт сурах хүсэл эрмэлзлийг төрүүлэх, нэмэгдүүлэх бүрэн боломжтой тул яг л тэр үед нь сурах хүсэл эрмэлзлийн түлхүүр болсон "Яагаад" хичээж сурах хэрэгтэй вэ (Big Why) гэдгээ олж ухаарахад нь хүүхдэдээ эцэг эхчүүд тусалж чадвал гадны ямар нэгэн түлхэлт шахалтгүйгээр хичээл номондоо тэмүүлээд яваад өгдөг. Мэдээж энэ түлхүүр нь айл бүр, хүүхэд бүрт өөр өөр байх нь гарцаагүй ч эндхийн Монгол хүүхдүүдэд сурах эрмэлзлийг нь үүсгэх, нэмэгдүүлэх эцэг эхийн зүгээс бүрдүүлэх боломжтой нөхцөлүүдийн ерөнхий зүй тогтол байх боломжтой гэдэгт энэхүү судалгаа үндэслэгдсэн юм.
Судалгаанд оролцсон гэр бүлүүдийн нөхцөл байдлын талаарх судалгааны хэсгээ алгасаж сонирхуулах үүднээс графикүүдийг оруулав.
Судалгаанд оролцсон эцэг эхчүүдийн боловсролын түвшин харьцангуй өндөр буюу аавуудын 77.7% ээжүүдийн 87.2% нь нь их дээд сургууль, коллежийн болон магистрийн дипломтой, зөвхөн нийтдээ 12 хувь орчим нь 10 жилийн боловсролтой байгаа нь 2018 онд National Geographic сэтгүүлд нийтлэгдсэн тоо баримт уруу (https://www.nationalgeographic.com/…/south-asian-american-…/) дөхөж очиж байна. Энэхүү нийтлэлд дурдсанаар нийт 21000 орчим монголчууд амьдардгаас зөвхөн 14% нь ахлах сургууль, түүнээс доош боловсролтой гэсэн нь америкийн (америкчуудын 41% нь) аль ч ази үндэстнүүд, түүний дотор хамгийн өндөр боловсролтойд тооцогдох хятад, энэтхэгчүүдээс дээгүүр үзүүлэлттэй гарчээ. Тэгэхээр үлдсэн 86 хувь нь дээд сургууль, коллеж, техникком, ТМС төгссөн боловсролтой. Үүнээс 23-24 орчим хувь нь магистр, түүнээс дээш боловсролтой гэсэн байгаа.
Нийт 90 гэр бүлийн хамгийн их хувь нь буюу 41.1 хувь нь 3, 34.4 хувь нь 2, 6.7 хувь нь 4 болон түүнээс дээш хүүхэдтэй гэж бөглөсөн нь Америк дахь хүүхэдтэй монгол айлуудын ерөнхий төлвийг харуулах боломжтой юм. Өөрөөр хэлбэл ихэнх Монгол айл 2-3 хүүхэдтэй байна.
Эдгээр гэр бүлүүдэд нийт 189 хүүхэд байгаагаас бараг тал хувь нь буюу 46 хувь нь бага сургуульд сурдаг гэсэн бага насны хүүхдүүдтэй залуу гэр бүлүүд судалгаанд дийлэнх нь оролцжээ. Асуулгын дүнгээс харахад гэр бүлийн ерөнхий төлөв байдал, тухайлбал амьдарсан жил, бичиг баримттай эсэх, орон сууц эзэмшдэг эсэх, гэр ажил хийдэг хүний тоо зэргээс хүүхдийн сурах хүслийн хооронд ямар нэгэн хамаарал олдсонгүй.

1. Дэлгэцийн хэрэглээ
Сурах эрмэлзэлийг нь сул гэж үнэлсэн хүүхдүүдийн 84%-д эцэг эхчүүдийн зүгээс ТВ, Юүтюб видео, видео тоглоомын хэрэглээнд хязгаарлалт тавьдаггүй, эсвэл хязгаарлалттай ч хянах боломжгүй, зөвхөн 13%-д ямар нэгэн хэмжээний цаг, өдрийн хязгаарлалттай гэсэн бол эсрэгээрээ сурах хүсэл эрмэлзлийг нь 4-5 оноогоор үнэлэгдсэн хүүхдүүд дээр видео тоглоом тоглуулдаггүй, эсвэл хичээлийн өдөр тоглуулдаггүй, зөвхөн амралтын өдрөөр гэхчилэн тодорхой хэмжээний хяналт, хязгаарлалттай нь 53%, ТВ, Юүтюб үзэх цаг, өдрийн хязгааралалттай нь 37% байгаа нь дэлгэцний цагийн хэмжээ хүүхдийн сурах хүсэл эрмэлзэлтэй урвуу хамааралтай байх магадлалтайг харуулж байна.
Өөрөөр хэлбэл дэлгэцийн цаг их байх тутам хичээл номондоо зарцуулах цаг төдий чинээ бага болох бөгөөд хамгийн их цаг зарцуулж байгаа зүйлдээ л хүүхэд татагдаж, сайжирдаг нь зүйн хэрэг юм. Судалгаанаас харахад дэлхий дахинаа урлаг, спорт, шатар зэрэгт амжилт гаргасан хүмүүст байдаг нэгдмэл нэг үзүүлэлт бол тасралтгүй дадлага, практис хийх урам зориг, эрмэлзлийг өөртөө төрүүлж явдаг чадвар нь юм. Тэдний бусдаас ялгаргах онцлог нь хэдийгээр эхлэхдээ бусадтай ижил хэмжээний чадвартай байсан нь ч ихэнх нь 4, 5 настайгаасаа бэлтгэлээ эхэлж 10 мянган орчим цагийг зарцуулсан байдагт гэж үздэг. Үүнтэй адилаар багадаа цагаануудтай бараг ижил хэмжээний IQ-тай гардаг Америкийн ази сурагчид бага наснаасаа хичээж зүтгэдгийнхээ ачаар ихээхэн чадвар, мэдлэг шаардагдах чиглэлийн мэргэжил эзэмшиж 110-120 хэмжээнд хүрсэн өндөр IQ-тай группт багтаж чаддаг. Станфордын их сургуулийн судлаач Санфорд Доренбуш 10 мянга гаруй ахлах сургуулийн хүүхдүүдийг судлахад ази хүүхдүүд бусад хүүхдүүдээс дунджаар 40 хувиар илүү цагийг гэрийн даалгаварт зарцуулдаг гэж гарчээ. Тэрээр ихэнх Америк эцэг эхчүүд хүүхдийн сул чиглэлийг хүлээн зөвшөөрч давуу тал дээр нь төвлөрөхөд анхаардаг бол ази эцэг эхчүүд хүүхэд нь ямар нэг хичээлд сулхан байгаа бол хичээлэлт давталтаа нэмэгдүүлдэг нь ямар ч хүүхэд зохих нь хичээл зүтгэлийг гаргаснаар хичээл номондоо сайн байх боломжтой гэж үздэгт байдаг гэжээ. Ийнхүү хүүхэд хичээл номондоо ихээхэн цагийг зарцуулах тутам “урсгал” (flow) гэж нэрлэгдэх нөхцөл үрүү оюун ухаан, сэтгэлээ аваачиж, үүний дүнд хийж байгаа зүйлийнх нь үр дүн, ур чадвар нь сайжирдагтай холбоотой. Энэ нь хийж байгаа зүйлдээ бүрэн анхаарлаа шилжүүлж, оюун ухаан нь тэр чигээрээ хийж байгаа зүйлдээ уусан орж, цаг хугацаа, орон зайг умартан, сэтгэл, сэтгэмж бүрэн хэмжээгээр урсах бүтээлч цаг бөгөөд хүнд хамгийн сайн үр бүтээлүүдийг гаргах боломжийг өгдөг. Урсгал түвшинд орж чадах чадвар нь сэтгэлийн чадварын дээд цэг бөгөөд хэд хэдэн аргаар үүнд орж болно гэж үздэгийн нэг нь өөртөө өндөр сахилга батыг баримталж, хийж буй зүйлдээ анхаарлаа маш ихээр төвлөрүүлэх явдал юм. Нөгөө нь хүн өөрийн сайн чаддаг зүйлд өөрт нь өндөр шаардлага тавигдсан үед урсгал уруу амархан ордог. Хэт бага шаардлагатай бол уйддаг, хэт өндөр шаардлага тавигдвал тэвддэг тул энэ 2 бүсийн дунд “урсгал” нь оршдог аж.
Хэрэв сурагчид “урсгал” уруу орж чадаж байвал хичээл номондоо сайн байна гэсэн үг байх нь. Ахлах ангийн сурагчид дээр хийсэн судалгаагаар сайн сурдаг хүүхдүүд хичээлээ хийж байгаа цагийн 40 хувьд нь “урсгал”-д орсон байжээ. Гэтэл тааруухан сурдаг хүүхдүүдийн хичээл хийсэн цагийнхаа зөвхөн 16 хувьд “урсгалд” орж чаджээ. Тэд сурахдаа биш өөр зүйлд цагаа зарцуулж байсан нь ирээдүйд тааламжтай болох үйлдлийг хийхгүй буюу бага хийснээс “урсгалд” орох боломжийг олгох чадвараа багасгасан гэсэн үг юм.
2016 онд American Academy of Pediatrics дэлгэцний их хэрэглээ нь хүүхдэд таргалалт, нойрны дутагдал, хэл ярианы болон танин мэдэхүйн хоцрогдолд хүргэж байгааг анхааруулсан байгаа. Энэчлэн хүүхдийн эрүүл мэнд, оюун санаа, дээр нь хичээл номоо хийх цагийг нь багасгаж, үүний дүнд сурах чадвараа сайжруулах, хичээл номондоо дуртай болох, эрмэлзлээ нэмэгдүүлэх боломжийг нь багасгаж, сурлаганд муугаар нөлөөлдөг нь дээрх санал асуулгын дүн болон Грит сургалтын төвийн сурагчид дээр хийсэн ажиглалт харуулж байгаа юм. Тухайлбал, хэрэв Грит төвийн сургалтанд хамрагдагч сурагч гэрийн даалгавраа дутуу, чанаргүй, эсвэл огт хийхгүй байх, хичээлийн цагаар анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх зэргээр хичээлдээ тавих анхаарал нь огцом өөрчлдөгдөх үед эцэг эхтэй уулзаж ярилцах үед аав ээжийнх нь ажил, болон амьдралын асуудлаас болж хараа хяналтаа сулруулсан, эсвэл шинээр компьютер тоглоом, гар утас авч өгсөн зэргээс болж сүүлийн үед компьютер ихээр тоглож, видео үзэж байгаагаас үүдэлтэй байдаг. Түүнчлэн багшийн зүгээс хичээлд ирэхийн өмнө дэлгэц харж электрон сарниулалтанд орж байгаад ирсэн хүүхдийн анхаарлыг буцааж төвлөрүүлэхэд дэлгэц хараагүй ирсэн хүүхдийнхээс илүүтэй төвөгтэй, хичээл зүтгэл шаардлагатай болдог.
Доорх график:
Зураг 1. Сурагчдын сурах хүсэл эрмэлзэл сайн байгаа шалтгааныг хүүхдийнхээ хүсэл эрмэлзлийг 4-5 оноогоор үнэлсэн эцэг эхчүүдийн хувьд

Зураг 2. Сурагчдын сурах хүсэл эрмэлзэл сул байгаа шалтгааныг хүүхдийнхээ хүсэл эрмэлзлийг 1-3 оноогоор үнэлсэн эцэг эхчүүдийн хувьд
2. Эцэг эхийн хүлээлт шаардлага
Санал асуулгаар сурах эрмэлзэл өндөртэй сурагчдын эцэг эхчүүд хүүхдүүдийн сурах хүсэл эрмэлзэлд эцэг эхийн зүгээс тавих шаардлага чухал нөлөө үзүүлснийг, сурах эрмэлзэл султай хүүхдүүдийнх өөрсдийн зүгээс тавих шаардлага хүлээлт СУЛ байсан нь хүүхдийн эрмэлзлэлд сөрөг нөлөө үзүүлсэн гэж үзсэн нь эцэг эхийн хүлээлт, шаардлага нь эерэг түлхэлт болж ази хүүхдийн амьдралд чухал нөлөө үзүүлдгийг баталсан олон судалгаа, шинжилгээний дүнд дөхөж очиж байгаа юм.
Этник групп дотор хүүхдүүд ямар зүйлээс сурах мэдлэг үрүү тэмүүлэх эрмэлзлээ илүүтэй авдаг талаарх олон судалгааны бичвэрүүд хэвлэгдсэн байдаг. Жишээ нь африк гаралтай америк хүүхдүүд магтаал урамшууллаас, латин америк хүүхдүүд гэр бүлийн бахархал зэргээс урам авдаг бол сурах хүсэл тэмүүлэл хамгийн ихтэй гэж тооцогддог ази хүүхдүүдийн хувьд аав ээжийн хүлээлт, найдалт, баримтлах чигээс шууд хамаардаг гэж үздэг. Тухайлбал, элдэв ахуйн бэрхшээл, нийгмийн гадархуулалт зэргийг давж гарах арга зам бол сайн боловсрол эзэмших явдал гэж бүрэн итгэдэг, боловсролд тавьсан аливаа зорилт нь хүүхдийн зөвхөн чадвараас хамаарахгүй бөгөөд хичээл зүтгэлээр хүрэх бүрэн боломжтой гэж үздэг учраас аль болох их зүйл сурч, өндөр боловсрол эзэмшихийг хүүхдээсээ шаарддаг, Hao and Bonstead-Bruns (1998) судалгаанд мөн л эцэг эхийн хүлээлт найдалт, мөн хүүхдүүдийн өөрсдөдөө тавьсан шаардлага нь тэднийг урт хугацаанд сурах мэдэх хүсэл тэмүүлэлтэй болгодог, Ази, Латин гаралтай америкчууд "сайн дураараа ирсэн цагаачид" тул хичээл зүтгэл амжилт хоёр холбоотой гэж өөдрөгөөр үздэг гэжээ. Дээр нь хүний тархи аливаа шийдлийн эхний өгөгдлийг өөрчлөхийг хичээдэггүй, залхуурдаг ч бас нөлөөлдөг байж болох юм. Өөрөөр хэлбэл ахлах сургуульд төгсөөд шууд дээд сургууль, коллежид орно гэдэг аав ээжийн суулгаж өгсөн өгөгдлийг "залхуураад" өөрчилж өөр төлөвлөгөө гаргахгүй гээр дагаад явчихна гэсэн үг юм.
Яагаад эцэг эхийн хүлээлт ингэж ази хүүхдийн сурах эрмэлзэлд нөлөөлдөг вэ?
Даниал Голмен “Сэтгэлийн Чадамж” номондоо үргэлж ингэчих вий, тэгчих вий гэж хэт санаа зовж зовсон байдал, бодол нь оюун санааг бүрхэгдүүлж нөхцөл байдлыг зөвөөр дүгнэх, анхаарлыг төвлөрүүлэх, зөв сонголт хийхэд саад учруулдаг. Харин өөрийн сэтгэл санаагаа удирдаж чаддаг хүмүүс санаа зовнилоо ашиглаж өөрийгөө эрчимжүүлж тест, шалгалт гэхчилэн санаа зовсон зүйлдээ амжилт гаргаж чаддаг гэжээ. Сэтгэл судлалын сонгодог ном сурах бичигт сэтгэл зовнил, аливаа зүйлийн гүйцэтгэлийн хооронд урвуугаа харсан “U” хамааралтай гэж үздэг. Өөрөөр хэлбэл урвуу “юү” үсгийн орой дээр сэтгэл зовнил, гүйцэтгэл 2 хамгийн оптимал буюу хамгийн зохимжит нийцэлд байна гэсэн үг бол эхний өгсүүр хэсэгт бол санаа зовнил хэт бага байснаас хангалттай хэмжээнд түлхэц өгдөггүй бол, урвуу хэсэгт хэт их санаа зоволт нь сайнаар гүйцэтгэх чадварыг үгүй хийж эхэлсэн гэсэн үг байх нь. Нөгөө талаас сэтгэл санаа сайхан байх үед уян хатан, нарийвчлан сэтгэх бодох чадвар нэмэгдэж аливаа асуудлыг шийдлийг илүүтэй амар олдог. Тэгээд ч сэтгэл санаа эерэг үедээ хүн зоригтой, өөрийгөө түлхсэн шийдвэрүүдийг гаргадаг нь үнэн билээ. Канзасын их сургуулийн Снэйдар хэмээх профессорын судалгаагаар оюуны ойролцоо чадавхтай оюутнуудын дүн нь тэдний итгэл найдвар нь аль зэрэг байгаагаас хамаарч ялгагдаж байсан ба итгэл найдвар өндөртэй оюутнууд өөрсдөдөө өндөр зорилтыг тавьж, түүндээ хүрэхийн тулд яаж ажиллаж хичээх ёстойгоо мэддэг байжээ. Тэрээр итгэл найдварыг “өөртөө тавьсан ямар нэгэн хүсэл зорилго, түүнийг биелүүлэх өөрийн чадвартаа итгэх” гэж тодорхойлжээ. Итгэл найдварын адилаар “Оптимизм” гэдэг нь саад бэрхшээлээс үл хамааран бүх юм зүйл гайгүй болно гэсэн хүлээлт юм. Үнэхээр оптимист буюу юмыг гэгээлгээр хардаг хүмүүс ерөнхийдөө сэтгэлийн зовнил, уналтанд бага автагдаж амьдрал дахь зорилгодоо эвийг нь олоод хүрэх гэж тэмүүлдэг билээ. Хүн итгэл найдвартай байх, юмыг өөдрөгөөр харах чадваруудыг нийлүүлээд self-efficacy буюу амьдралд аливаа асуудал бэрхшээл тулгарахад хүн өөрөө хичээвэл шийдэж чадна гэсэн итгэлийг хэлэх ба хэдийгээр энэхүү итгэл нь хүнд өөр өөр байх ч хүнд суулгах боломжтой гэж үздэг. Хэрэв хүнд энэхүү итгэл үнэмшил байвал алдаж оносон нь ч буцаад босох чадвартай, тухайн асуудлыг шийдэхдээ яаж буруу тийшээ эргэчихвол гэж санаа зовохын оронд харин асуудал тулгарвал яаж шийдвэрлэх вэ гэдэг өнцгөөс хардаг гэж Станфордын проффессор Албэрт Бандура бичжээ. Учир нь хүний чадварын хэмжээ нь өөрчлөгдөх хэмжигдэхүүүн бөгөөд хүнээс гарах чадварын хэмжээнд олон зүйл, түүний дотор хүний өөртөө итгэх итгэл нь чухал нөлөөллийг үзүүлдэг аж. Тэгэхээр урам зориг, тааламжтай байдлаас үүссэн сэтгэл хөдлөл, тохирох хэмжээний сэтгэл санааны зоволт нь биднийг амжилт уруу түлхэх чадвартай аж.
Иймээс эцэг эх хүүхдэд эрдэм номондоо амжилт гаргана гэсэн шаардлага, хүлээлтийг үүсгэснээр 1-д, хүүхдэд сэтгэл санааны зовнил, санаа зоволтыг зохилт хэмжээнд үүсгэх нь хүүхдийг сайн үр дүн гаргахад түлхэж өгдөг(уруугаа харсан U үсгийн орой уруу), 2-т, миний хүүхэд сайн сургуульд, дуртай мэргэжлээ эзэмшиж чадна гэсэн итгэл нь хичээж, зүтгэвэл сайн сайхан зүйлд хүрэх боломжтой гэсэн өөдрөг үзэл, итгэл найдварыг хүүхдэд давхар өгснөөр түүний ирээдүйн ажил, амьдралд нь томоохон нөлөөлөл авчирдаг гэж үздэг сэтгэлийн чадамжийг суулгачихдаг учраас хүүхэд үүндээ дөрөөлөөд өөрийгөө идэвхжүүлээд явдаг байх нь.
Миний өөрийн хүүхдүүд болон шавь нар дээрээ хийсэн ажиглалт, туршлагаас харахад ямарваа хүүхэд эцэг эхийн зүгээс заавар, чиглүүлэлт хүлээж байдаг тул өмнө нь тодорхой ойлгомжтой шаардлага, хүлээлтээ тавьж байгаагүй хүүхдэд эцэг эх хэмжиж болохуйц шаардлага хүлээлтийг тавихад хүүхдийн дүн болон сурах хүсэл эрмэлзэл нь огцом нэмэгддэг. Тухайлбал, хүүхдэдээ сайн сурах ёстой гээд хэлээд орхихын оронд ойрын хэдэн жил болон улиралд авсан дүн, одоогийн сурах эрмэлзэл зэргийг нь шинжилж үзсэний дагуу сар бүр, эсвэл улиралд, жилд чи ийм ийм хичээлдээ чадвараа өдөрт, долоо хоногт төдий хэмжээнд хичээл хийснээр сайжруулж тийм дүнг авсан байх ёстой гэхчилэн бодит, хэмжигдэхүйц үр дүнг шаардсанаар хүүхдийн өмнө хийх, хүрэх зорилго нь тодорхой болж үүний төлөө ажиллаж эхэлнэ гэсэн үг.
Доор графикааар төрөлхийн хүсэл эрмэлзэл багатай өөрийн хүүхдүүд дээрээ амаар болон үйлдлээр өндөр шаардлага, хүлээлт тавьж эхэлсэний дараа сурлага, тестийн оноо огцом сайжирсныг хоёр бага хүүгийн математикийн тестийн онооны үзүүлэлтийн сайжралтыг жишээ болгож график дээр харуулав.

T1, T2-ийн 3 жилийн CAASPP математикийн тестийн оноог стандартаас дээш шатны (стандартаас дээш, стандарт, стандартад хүрээгүй гэсэн 3 шаттай) дээд, доод 2 оноотой харьцуулсан байдал
3. Эцэг эхийн зүгээс хүүхдийн боловсрол, хүмүүжилд зарцуулах цаг, анхаарал
Доорх Зураг дээр судалгаанд оролцогч эцэг эхчүүд хүүхдийн суралцах процест оролцох оролцоогоороо өөрсдийгээ хэрхэн үнэлснийг суралцах эрмэлзэл сайтай, султай гэж гэж үнэлэгдсэн хүүхдүүд дээр харьцуулж харуулав. Үүнд 1 нь маш бага оролцдог, 5 нь маш сайн оролцдог гэсэн үнэлгээ бөгөөд сурах хүсэл эрмэлзэл сайтай хүүхдүүдийн 66 хувь дээр эцэг эхчүүд оролцоогоо 4-5 хувиар үнэлсэн бол эрмэлзэл султай гэж үнэлэгдсэн хүүхдүүд дээр зөвхөн 16 хувь нь өөрсдийг хүүхдийн сурах процесст идэвхтэй гэж үнэлжээ. Энэ нь эцэг эхийн зүгээс хүүхдийн хичээл ном, амьдралд анхаарч, оролцсоноор хүүхдийн амьдралд ямар их хувь нэмрийг оруулдгийг харуулж байна. Эцэг эхчүүд санаа тавиад оролцох тусам хүүхдүүдэд улам урам зориг төрж, хичээж, зүтгэдэг. Миний ажиглалтаар хүүхдийн хичээл сурлагын амжилт гэрээс эхэлдгийг болон эцэг эх чухал үүрэгтэйг ойлгодоггүй, өөрсдийн хуучин системд амьдарч байсан эцэг эхчүүдийн адилаар бүгдийг боловсролын системд даатгаж орхидог монгол эцэг эхчүүд олон. Энэ нь бусад шинэ цагаачдын адилаар олонх монгол эцэг эхчүүд маань ихэнхдээ хоёул бүтэн цагаар биеийн хүч хөдөлмөр шаардсан ажил хийдэг, ажлын цагаа өөрийн дураар тохируулах боломж хомс байдагтай холбоотой ч сул талаа багасгах арга хэмжээ авалгүй цаг алдсанаас хүүхэд хохирч дуусах нь ихээр ажиглагддаг.
Хүүхдэд үнэхээр түүний хажууд байж, хянаж, хичээл ном, сахилга батад нь туслах, ойлгох, мэдэх зүйлээ асуух, чиглүүлэх, найдах хүн зайлшгүй хэрэгтэй тул үүнд зориулж эцэг эхчүүд сонголтуудыг хийхээс өөр аргагүй. Торгон мэдрэмж, олон ажлыг зэрэг амжуулдаг, төлөвлөгөөг нарийвчлан хэрэгжүүлэх чадварынхаа ачаар эхчүүд голчлон хичээл номд оролцох нь хүүхдэд илүү үр дүнтэй тусдаг нь ажиглагддаг. Иймээс ч эцэг эхийн боловсрол, түүнийг үнэлэх үнэлгээ, ялангуяа эхчүүдийн боловсролыг хэр зэрэг эрхэм болгож байгаа нь хүүхдийн сургуулийн насандаа гол зорилго болгон сонгож цагаа зарцуулах зүйл, хүсэл эрмэлзэл, цаашилбал амьдралын сонголтонд нь нөлөөлдгийг монгол гэр бүлүүд, хүүхдүүд дээр олон жилийн ажиглалтаар харагдсан билээ.

Хүүхэдтэйгээ хамт байж цагаа зарцуулахдаа хичээл номонд нь тусалж оюуны чадварыг нь сайжруулахын хамт одоо, ирээдүйд өөрийн чинь оролцоогүйгээр хүүхэд өөрийн оюун санаа, сэтгэлээ удирдаад явах чадварыг суулгахад анхаараарай.Хүний зорилгодоо зохицуулж сэтгэл санаагаа хянах чадвар нь анхаарлаа төвлөрүүлэх, өөрийгөө түлхэж зоригжуулж, зоригжуулж сурах, бүтээлч сэтгэхэд чухал үүрэгтэй. Учир нь хүүхдийн СЭТГЭЛ САНАА нь тэднийг сэтгэн бодох, төлөвлөх, холын зорилтонд хүрэхийн тулд хичээж зүтгэх, асуудал бэрхшээлийг шийдэх зэрэг оюуны болон бусад чадваруудыг нь сайжруулж эсвэл сааруулж чаддаг. Тодруулж хэлбэл оюуны чадвараа хэр үр дүнтэй ашиглаж чадах нь сэтгэл санаагаа хянан удирдах чадвар, сэтгэлийн чадамжаас хамаарах нь. Жишээ нь хүний сэтгэл санааны тархи оюун санааны тархийг дийлж, бодох сэтгэхийг боогдуулах чадалтай тул сэтгэл санааагаар унасан, уурласан, хэт санаа зовсон тохиолдолд хүн мэдээллийг үр ашигтайгаар хүлээн авах, ашиглах чадваргүй буюу сурах чадваргүй болчихдог. Үүний эсрэгээр эерэг сэдэлжүүлэлт буюу урам зориг, өөртөө итгэлтэй байдал нь амжилтыг нэмэгдүүлдэг байна. Иймээс л эцэг эх хүүхдийн хажууд насаар нь хамт байж уурласан үед нь аргадаж, эсвэл миний хүү сайн шүү гэж байнга хэлж түлхэж чадахгүйгээс хойш хүүхдийг өөрийгөө сэтгэл санаагаа удирддаг болгоход нь анхаарч хамт өнгөрүүлж байгаа цагаа зарцуул гэж хэлэх гээд байна л даа.
Юуны түрүүнд олон төрлийн амжилтын эх үүсвэр болдог хүслээ барин тэвчих(gratification), түргэн зангаа дарж сурах зэрэг сэтгэл санаагаа удирдах чадварыг хүүхдэд багаас суулгах дээр ажиллах нь зөв. Энэхүү сэтгэл санаагаа удирдах чадварыг эзэмшсэн хүмүүс ямар ч зүйлийг өндөр үр ашиг, дүнтэйгээр хийж, бүтээж, шийдвэрлэж чаддаг билээ. Энэ чадварын ач холбогдлыг 1960 онд Станфордын их сургуулийн проффессор Валтер Мичэлийн Маршмоллоу тест гээд алдарт тест дүн сайн харуулдаг. Үүнд 4 настай хүүхдүүдийн өмнө маршмоллоу тавиад 15-20 минут хүлээвэл 2, үгүй бол 1 маршмоллоу өгнө гэхэд зарим нь нөгөө хүнийг хэлж дуусаагүй байхад л шахуу шүүрээд идсэн бол зарим нь 2-ыг идэхийн тулд хэвтэж, нүдээ аньж, унтах гэж оролдож, гар хуруугаараа тоглож тэвчиж хүлээж чаджээ. Судалгаанд оролцсон эдгээр хүүхдүүдийг 12-14 жилийн дараа судлахад гарсан үр дүн нь тун сонирхолтой. 4 хөн насандаа тухайн нөхцөл байдлыг дүгнэж үзээд хүлээж тэвчвэл илүүтэй үр дүнд хүрэхийг олж хараад өөрийн хүслээс анхаарлаа салгаж сатааруулж чадсан хүүхдүүд өвсөр насанд нь судлахад тэд илүүтэй нийгмийн чадвар нь сайн: хувь хүний өөрийгөө аваад явах чадвар сайтай, амьдралд гарах бэрхшээл саад, стресс, бухимдлыг даваад гарах чадвартай, илүүтэй өөртөө итгэлтэй, найдвартай, санаачлага гаргаж, аливаа ажлыг зоригтой эхэлдэг, хамгийн гол нь олон жил өнгөрсөн нь ч зорилгынхоо төлөө хүслээ барьдаг хэвээр байжээ. Харин тэвчилггүй идсэн хэдэд дээрх зан чанарууд багатай, сэтгэл санааны хувьд амархан гутрамтгай, сэтгэл санаа нь ханамжгүй, бусдад амархан атаархдаг, хурц зантай, амархан уурладаг, маргаан, зодоонд орох магадлалтай гарчээ. Мөн л нөгөө тэвчээр муутай зан нь хэвээр байжээ. Дахин тэднийг ахлах сургууль төгсөх үед нь судлахад эцэг эхчүүдийн дүгнэлтээр хүлээх тэвчээртэй хүүхдүүд сурах чадвар сайтай, санаагаа үгээр сайн илэрхийлдэг, анхаарлаа төвлөрүүлж чаддаг, төлөвлөгөө гаргаж түүнийгээ дагах чадвартай, сурах хүсэл эрэмэлзэлтэй гэжээ. Тэд SAT тест дээрээ хүлээж чаддаггүй гуравны нэгийгээ бодвол дунджаар 210 оноо илүү авсан байжээ. Энэхүү проффессорын үзэж байгаагаар зорилгоо гол болгож хүслээ барих чадвар нь өөрийн сэтгэл санааг хянах чадварын гол хэсэг гэсэн ба үнэхээр алгебрын бодлогын хариуг гаргах гэж ноцолдох, спортын тэмцээнд бэлтгэх, бүр том болоод бизнес босгох гээд зүтгэхэд өөрийн хүслээ барьж зорилгондоо зүтгэх чадвар чухал үүрэгтэй нь ойлгомжтой юм. Тэгэхээр хүлээж тэвчихийн амтыг мэдрүүлэхийн оронд дуртай хүссэн юмыг нь хэлсэн тоолонд нь авч өгөөд, хичээлээ хийгээд 30-хан минут сууснаа ядарлаа гэхэд нь үргэлжлүүлэн зоригжуулахын оронд өөгшүүлэх зэрэг нь хүүхдэд сурлаганд төдийгүй алс ирээдүйнд нь хор болох нь. Энэ талаар миний бичсэн "Орчин цагийн Монгол хүүхдийн хүмүүжил" номон дээрээс унших боломжтой шүү.
Ингэхээр хүсэл сонирхлоо болон түргэн зангаа тэвчин барих сэтгэл санаагаа удирдах чадвар нь хүүхэд өөрийн бодол санаагаа хянаж өөдрөгөөр бодож итгэх, үр ашигтай ажиллахын тулд өөрийгөө “урсгалд” (flow)оруулах замыг хайх, эрмэлзэл буюу өөрийгөө зүтгэх, бэрхшээл саадын үед дахин дахин оролдох урам зоригоор эрчимжүүлэх зэрэг авьяас чадварын удирдамжийн (master aptitude) бусад чадварыг эзэмших урьтал нөхцөл гэж үзэж болно.
Ийнхүү эцэг эхийн оролцоо, туслалцаа, хяналт нэмэгдсэнээр хүүхдийн хичээл ном, даалгавартаа зарцуулах цаг нь нэмэгдэж, дээр нь сэтгэлийн чадамжаа сайжруулж улмаар хичээл зүтгэл нь сайжирна.

4. Математикийн чадамж
Хятад, энэтхэг эцэг эхчүүдийн туршлагаас харахад тэд хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрлөх зан чанарыг өөрсдөө үлгэрлэхийн хамт хүүхдийг сургуульд орохоос нь өмнө ихээхэн цаг, нөөц боломжуудыг хүүхдүүдэд зарцуулж, ялангуяа математикийг голлон давтуулж бэлдүүлж эхэлдэг. Ингэсний дүнд эдгээр хүүхдүүд нэгэнт түрүүлж үзсэн тул сургуульд ормогц хамгийн хэцүү гэгдэх математикийн хичээлдээ үеийнхээ хүүхдүүдээс илүү байгаагаа мэдмэгц "би ухаантай юм" байна гэсэн бодолтой болж улам хичээх урам зоригтой болдог.
Тоо баримтаас харахад Америкийн ахлах сургууль төгсөгчдийн дөнгөж 25% нь математик проргаммаа бүрэн эзэмшсэн үзүүлэлтээр төгсдөг, улс орны эдийн засгийн ирээдүйн өрсөлдөх чадварын хэмжүүр гэж үздэг, 3 жил тутамд дэлхийн улс орнуудын 15 настангуудаас математик, унших, шинжлэх ухааны чиглэлээр авдаг PISA буюу Program for International Student Assessment тестийн 2008 онд үзүүлэлтээр 79 орон дотроос Америкийн сурагчид тоогоор 30-д жагссан байх жишээтэй.
Миний олон жилийн ажиглалт, туршлагаас үзэхэд математикийн хичээлийг зааж байгаа арга барил, багш нарын чадвар бол Америкийн боловсролын системийн сул тал бөгөөд бага сургуулийн 4,5-р ангиас, дунд сургуулиас эхлэн америк хүүхдүүдийн математикийн хичээлд өөртөө итгэх итгэл нь алдагдаж эхэлдэг. Иймд хэрэв багаас нь илүүтэй бэлдүүлж яваагүй бол ядаж энэ үеэс нь эцэг эхчүүд тооны хичээлд нь илүүтэй анхаарч чиглүүлэх, туслах, бүр зав, боломж багатай бол сургуулиас гадуурх математикийн сургалтанд явуулж өөртөө итгэлтэй байдлыг нь дээшлүүлээрэй.
Үнэхээр хүүхэд сургууль дээрээ хамгийн хэцүү хичээлд тооцогддог математиктаа бусад хүүхдүүдээс илүү сайн байвал өөртөө улам итгэлтэй болж улмаар сурах хүсэл эрмэлзэл нь сайжирдаг нь манай Грит тооны сургалтанд суралцагчдын сургалтын үзүүлэлтээс тод харагддаг. Энэ нь ч явуулсан санал асуулгын дүнтэй нийцэж байгаа юм.
Санал асуулгаас харахад сурах эрмэлзэл сайтай хүүхдүүдийн 90-ээс дээш хувь нь тооны хичээлд дуртай гэж сонгосон бол султай хүүхдүүдийн дөнгөж 40 гаруй хувь нь тооны хичээлд дуртай гэж сонгожээ.
‘Grit math’ 6 болон 3 хүүхэдтэй 2 группын хүүхдүүдийн CAASPP математикийн тестийн оноонууд долоо хоногт 2-хон цаг математикийн хичээл илүү хийснээр хэрхэн өөрчлөгдсөнийг доорх графикаас хараарай.
Иймд математикийн чадамж нь хүүхдийн сурах хүсэл эрмэлзэлд ихээхэн нөлөөлдөг тул боломжтой эцэг эхчүүд хүүхдийг сургуульд орохын өмнөөс эхлээд 11-р анги хүртэл нь математикийн хичээлийг илүү цагаар хүүхдэдээ зааж туслах, хийлгэх эсвэл тусгайлсан математикийн хичээл, сургалтанд явуулах нь зүйтэй.
5. Сургууль,орчны сонголт
Хүүхдийн ирээдүйг амьдардаг газрынх нь зип код нь тодорхойлдог гэдэг яриа байдаг нь тухайн районы сургуулийн чанар, тээврийн хэрэгсэл, нөөц бололцоо, эрүүл мэндийн үйлчилгээ, хоол унд, ажлын байрны хүрэлцээ зэрэг нь муж, хот, нутаг дэвсгэр бүрт харьцангуй ялгаатай байдгаас үүдэлтэй билээ.
Learning Policy Institute байгууллагын 2019 онд 400 гаруй сургууль дистрикт дээр хийсэн судалгаагаар өмнө хийгдсэн олон судалгааны дүнтэй адилаар гэр орны нөхцөл байдал, аав ээжийн боловсрол зэрэг бусад нөхцөлүүдээс илүүтэйгээр багш нарын чадвар, туршлага нь хүүхдүүдийн сурлагын үзүүлэлтэнд хамгийн ихээр нөлөөлдөг гэж гарчээ.
Тааруухан районд ажиллах багш олдоггүйгээс багшлах үзүүлэлтийг хангаагүй хүмүүсийг ажилд авах нь олонтой тул ийм багш нараар хичээл заалгах нь хүүхдийн сурлага, сурах хүсэл эрмэлзэлд муугаар нөлөөлнө. Жишээ нь манай сургалтанд хамрагдагч охины сургуульд хичээл заах багш олдоогүйгээс түүний ангид бүтэн жил, нэг шавийн сургуульд зодоон цохион их гардгаас сахилга бат, дүрэм танилцуулсаар хичээлийн шинэ жилийн эхний 2 сар математикийн хичээл ороогүй байх жишээтэй. Өдөр бүр үзэх ёстой хичээлийг бүрэн хэмжээгээр орхигдуулахад хүүхдийн сурлагад, цаашилбал ирээдүйд хэрхэн муугаар нөлөөлөх нь ойлгомжтой. Түүнчлэн эцэг эхийн хүлээлт, шаардлагын адилаар багш нар хүүхдэд өндөр шаардлага, хүлээлтийг тавих үед хүүхдүүд түүнд хүрэхийн тулд зүтгэдэг.
Эдгээрээс гадна зарим сургуульд суралцагч хүүхдүүдийн нөлөөлөл хүүхдийн эрмэлзэлд шууд нөлөөлдөг. Сайн сургууль гэж тооцогддог сургуульд ирээдүйн өндөр зорилготой, хичээл зүтгэлтэй, тэвчээртэй, шургуу хөдөлмөрлөдөг хүүхдүүд олонх байдгаас хүүхдэд хамгийн сайн нөлөөллийг үзүүлдэг. Иймээс ч хүүхдийг grit буюу бууж өгдөггүй, тэвчээртэй занд сургах аргын нэгд тэвчээр ихтэй хүмүүс дунд оруулах явдал гэж үздэг .
Санал асуулгаас харахад хэдийгээр нийт дүнгээр эцэг эхчүүд хүүхдэд сургуулийг сонгож харуулдаг нь харагдаж байгаа ч хүүхдүүдийн сурах эрмэлзэлд 1-3 оноо өгсөн эцэг эхчүүдийн хувьд бараг тал хувь нь хүүхдэд тохирох сургуулийг сонгож оруулаагүй бол 4-5 оноо өгсөн эцэг эхчүүдийн хувьд бараг ¾ хувь нь сонгож хүүхдээ элсүүлсэн нь ажиглагдаж байна. Сайн сургуулийн ач холбогдлыг харуулсан энэ тоо нь миний ажиглалт болон өмнө ази америкчууд дээр хийгдсэн судалгааны дүнтэй нийцэж байна. Ази америкчуудын хувьд боловсрол маш чухал зүйл гэж үздэг учраас хүүхдүүддээ хамгийн сайн сургуульд оруулахын тулд бүхнийг хийдэг. Үүний дүнд ч нийгэм эдийн засгийн хувьд амжилтанд хүрдэг. U.S. Census Bureau-ийн тоо баримтаас харахад бусад үндэстэй, цагаануудыг бодвол ази америкчууд илүү олон тоогоор коллеж төгсдөг, PhD болон мэргэжлийн өндөр зэрэг авдаг, гэрийн дундаж орлого илүүтэй, өндөр албан тушаалд ажилладаг аж. Өндөр боловсролтой амжилттай эцэг эхчүүд хүүхдээ өндөр боловсрол эзэмшүүлэхэд түлхэж урамшуулдаг гэж үзжээ.
No comments:
Post a Comment