"It's easier to change man's religion than to change his diet" Margaret Mead
"Эрчүүдийн иддэг хоол хүнсний дэглэмийг солихоос шашиныг нь солиход илүү амархан"

Америкийн алдарт хүн судлаач үнэнийг ажиглаж хараад дээрх үгийг ортой л хэлсэн байгаа. Гэхдээ эрчүүд гэлтгүй биднийг хоол ундандаа жаахан ухаалаг хандахад 2 өөр группын хоолны дэглэмийг хооронд нь сольсноор 14-хан хоногийн дотор ямар өөрчлөлт гарч эхэлснийг харуулсан доорх судалгааны дүн түлхэц болж магад.
Бүдүүн гэдэсний хорт хавдрын өндөр эрсдэлтэй гэгдэх Африк гаралтай Америкчууд болон бага эрсдэлтэй Өмнөд Африкийн хүмүүсийн хоол хүнсийг 14 хоног сольж идүүлэхэд эслэг ихтэй, тос багатай, мах багатай хоол хүнс хэрэглэсэн Африк гаралтай Америкчуудын үрэвсэл болон бүдүүн гэдэсний хорт хавдрын үзүүлэлт болдог хэд хэдэн биомаркерүүдийн үзүүлэлт багассан байжээ. Харин үүний эсрэгээр өмнөд Африкчуудын эрсдэлийн хэмжээ нэмэгдсэн гарчээ. Хааяа хааяа дуртай зүйлээ идэлгүй л яахав. Өдөр тутам хэрэглэдэг хүнс дээрээ мах, давс, саахар, цагаан гурилын бүтээгдэхүүнээ багасгаж, тод өнгийн ногоо, жимс, самраа нэмэгдүүлээд, эслэг ихтэй гурил будаа сонгож хэрэглээд явахад л бие махбодид эерэг өөрчлөлт өгөөд эхлэх нь дээ. Хичээцгээе даа.

No comments:
Post a Comment