Америкт хууль бус цагаачдыг баривчлах нь гэсэн шуугианыг албан ёсны мэдээн дээр нь үндэслэж тайлбарлая.
Хамаг зүйл ерөнхийлөгч нэг дэхийн шөнө бичсэн"цагаачлалын шийдвэр гүйцэтгэгч алба (Англиар бичихийг хүссэнгүй. Энэ албаны нэр Мөс гэдэг англи үгээр товчилж бичигддэг Б.Д) сая сая хууль бус цагаачдыг баривчлах болно" твитээс эхэлсэн. Энэ алба ямар нэгэн том үйл ажиллагаа явуулахын өмнө зарлаад байдаггүй ч албаны даргын ABC news-д өгсөн ярилцлагадаа "бид коммунити дотор айдас үүсгэх гэж байгаа юм биш. Хуулиа л сахиулах гэж байна. Америк уруу сүүлийн жилүүдэд орж ирээд асилум (орогнол) хүсч өргөдөл бөглөхдөө хурдавчилж (expedited) шийдвэрлэх сонголтыг сонгоод үгүй гэсэн хариулт авч 30 хоногийн дотор гарч явах ордер авсан 2040 гаруй айлын гишүүдийг олж баривчилж албадан гаргах төлөвлөгөөтэй" гэсэн байна. Тэд энэ бүтэн сайнд (ихэвчлэн үүрээр, шөнөөр очдог гэж хүмүүс бичсэн байдаг) Балтимор, Чикаго, Миами, Нью Орлеанз, манай мужаас Лос Анжелес зэрэг 10 гаруй том хотуудад үйл ажиллагаа явуулна гэсэн байгаа. Лос Анжелевс хотын цагдаагийн газрын даргын хэлснээр "МӨС" байгууллага өмнөд Калифорнид ойролцоогоор 140 хүний гэрт очихоор төлөвлөсөн ба хотын цагдаагийн байгууллагаас МӨС-д ямар ч туслалцаа үзүүлэхгүй гэж мэдэгдсэн байгаа. Дээрхээс гадна өөр хотуудын албадуудад үйл ажиллагаанд бэлтгэх тушаал өгөгдсөн гэж бичжээ.
Тэгэхээр тэдний онилж байгаа цагаачид нь гаргах ордер авсан бөгөөд өгсөн хугацаанд нь гараагүй, эсвэл байнга очиж бүртгүүлдэг, зарим нь монетер зүүлттэй цөөн тооны цагаачид болохоос (монголчуудаас маань ийм нөхцөлд тийм ч их хүн байхгүй байгаа байх гэж би таамаглаж байна) сошиалаар шуугиад байгаа шиг, эсвэл Ерөнхийлөгчийн бичсэн шиг сая сая хүнийг албадан гаргах хэмжээний том үйл ажиллагаа болохгүй. Учир нь тус алба нийтдээ 6000 хан ажилтантай бөгөөд америкт амьдарч байгаа хэдэн сая бичиг баримтгүй иргэдийн мэдээлэл, хаягийг хайх, мэдэх, олох, гаргах хүчин чадал,боломж байхгүй гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх. Ерөнхийдөө ерөнхийлөгч дараагийн сонгуулийнхаа сурталчилгаагаа эхэлсэн тул энэ нь дэмжигчдийнхээ сэтгэлийг тайвшруулах гэсэн алхмуудын нэг гэж би ойлгож байна. Үнэхээр л олон хүн гаргах бодолтой бол ингээд зарлаад байх нь юу л бол, зарлачихсан хойно гаргах ордертой хүмүүс чадах чинээгээрээ гэрээсээ явчих нь дамжиггүй.
Өчигдөр үдээс ерөнхийлөгч хууль бусаар оршин сууж байгаа цагаачдыг албадан гаргахаа түр хойшлуулсан гэж жиргэжээ. UCLA их сургуулийн цагаачлалын хуулиар мэргэшсэн профессор Хироши Мотомура "Эдгээр твит нь 2 үр дүнг авчирсан гэж бодож байна. 1-т дэмжигч нартаа амалснаа хийж байгаагаа итгүүлэх гэж. 2-т хүмүүст айдас төрүүлэх гэж. Зарим хүмүүс сайн дураараа явна. Хүмүүүсийг айлгаснаар тэд хүнд нөхцөлд, бага цалингаар ажиллахад бэлэн болно. Мөн 2020 оны тооллогонд тэднийг орохгүй байхаар айдас авчирсан байж магад" гэж дүгнэжээ. Тооллогын дүнгээр сонгуулийн тойргууд тодорхойлогддог тул Цагаачдыг оруулж тооллох нь Бүгд Найрамдах намынханд ашиггүй байгаагаас тооллогын хуудсанд "иргэн эсэх" гэсэн асуултыг оруулах гэж зүтгэж байгаа билээ. Ямартаа ч зөвхөн өөртөө ашиг унагаах зорилгоор логикгүй, дүр үзүүлсэн жиргээнүүдээрээ гэр бүл, коммунити, улс орон, дэлхий дахиныг цааш нь нааш нь болгочихож дөнгөх юмаа энэ нөхөр.
Friday, April 10, 2020
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment