"Be teachable. You ’re not always right”
"Хүнд, чамд заах боломжийг өгч бай. Заримдаа чиний зөв биш байж болно гэдгийг хүлээн зөвшөөр"

Багын эцэг эхийн хурал өчигдөр боллоо. Back to school night. Монголд байдаг найз нар маань мэдэхгүй байж магадгүй. Хичээлийн эхэнд багш нар эцэг эхчүүдэд мэдээлэл өгөх зорилгоор нэг оройг зориулах ба бусад сургууульд яг хэдэн минут байдгийг мэдэхгүй, манай хүүхдүүдийнх бол хичээл ордог 6 багш 11 минутанд амжиж (11' минут болмогц хонх дуугарч, 4 минутанд амжиж дараагийн ангид бид очих ёстой) өөрийгөө танилцуулж, хичээл, даалгавар, төслүүд хэрхэн явагдах талаар амаар эсвэл дэлгэцэн дээр тайлбарлаж, эцэг эхчүүдтэй холбогдох мэдээллээ солилцож, сурагчдад зориулж хандиваар өгч болох напкинс, самбарын үзэг гэхчилэн хичээл, лаб-ын хэрэгцээтэй зүйлсийн жагсаалтаа өгч, дээр нь зарим багш нар янз бүрийн сонирхолтой зүйл, тухайлбал шинжлэх ухааны хичээлийн багш хүүхдүүдийн ээж аавдаа баярлалаа гэж бичсэн зурвасыг бидэнд өгч, хариу бичүүллээ. Дашрамд дурдахад нийт эцэг эхчүүдтэй жилийн эхэнд ингэж нэг уулзана, жилийн төгсгөлт эцэг эх тус бүртэй нь цаг гаргаж нэг нэгээр уулздаг Parents conference гэж бий.
Энэ жилийн Англи хэл, түүх 2-г заадаг багш нь их таалагдав. Түүний хэлж байгаагаар сүүлийн жилүүдэд нэвтрүүлж байгаа, түүхийг зөвхөн 1 өнцгөөс заадаг байсныг болиулж тухайн түүхийн үйл явдалд оролцсон нийгмийн төлөөллийн үзэл бодлыг оруулдаг болсон гэнэ. Жишээ нь СА-д Gold rush гээд манай мужид алт олдож, үүнээс үндэслэж олон хот суурин, аж үйлдвэр хөгжих үндэс болсон түүхийн том үйл явдлыг зөвхөн цагаан америкчуудын үзлээр биш түүнд оролцсон хятад, япон цагаачид, уугуул иргэд индианчуудын үзэл бодлыг багтааж үздэг гэнээ. Дээр нь 7-р ангийхан гэхэд CNN 10 гээд улс орон, дэлхий дахинаа болж байгаа чухал үйл явдлыг 10 хан минутын дотор ямар нэгэн талын үзлийг хэт баримтлахгүйгээр мэдээлдэг мэдээ, Humanrightwatch.org гэхчилэн хүний эрх дэлхий дахинаа зөрчигдөж үйл явдлыг үзэж, холбогдолтой нийтлэлүүдийг уншиж, үзэл бодлоо солилцдог гэнэ. Англи хэл уран зохиолын хичээл дээр өдөр бүр 10 минут ном унших цаг өгдөг, өөрөө 5 дахь өдөр бүр номын 1 бүлгийг уншиж өгдөг, хүүхдүүдийн зүгээс улиралд ойролцоогоор 25 орчим ном унших, эссе бичих, хүүхдүүдийн өмнө номын яриа хийх, мэдээж гэрийн даалгавар зэрэг үүрэгтэй. Үүнээс гадна олон ном унших уралдаан явагдаж бгаа гэсэн, дүн тавихгүй ч шагналтай гэсэн бөгөөд хичээл эхлээд 2хон долоо хонож бгаа ч 10 гаруй ном уншчихсан хүүхдүүд харагдана. Түүний самбарын өмнө тавьсан эвлүүлж тавьсан үг их таалагдав. Хүүхдүүд гэлтгүй томчууд бид бас санаж явахад илүүдэхгүй санагдана.

No comments:
Post a Comment