Америкт 50 хүрэв үү үгүй та middle-aged буюу дунд насныхны эгнээнд шилждэг. Өөрөөр хэлбэл насныхаа дунд хэсэгт хүрсэн хүмүүс болно. Миний бие хэдхэн жилийн дараа тэдний эгнээнд шилжих ба залуу насаа амьдралын төлөвлөгөө багатайхан өнгөрөөчихсөн хүн, амьдралынхаа 2 дахь хагасдаа жаахан нь ч гэсэн бэлтгэлтэй оръё хэмээн бодож, судалж уншиж, өөртөө төлөвлөгөө, талөвлөгөө ч гэж дээ чиглэл гаргаж байгаа билээ. Нэгэнт л олон цагийг зарцуулсан тул өөрийн олж мэдсэн, шүүн тунгаасан мэдээллийг өөрийн үеийнхэндээ, магадгүй залуучуудад хэрэгтэй байж магад хэмээн эрүүл мэнд, санхүү, аз жаргал гэсэн хэсэгтэйгээр бичиж эмхтгэж байгаа юм. Доор "Эрүүл мэнд, урт наслалт" хэсгээс оруулав. Саналаа бичээрэй. Завны байдлаас болоод комментэнд хариу бичихгүй байж магадгүй, гэхдээ бүх хүмүүсийн комментийг уншдаг шүү.
Та бүхэндээ эрүүл энхийг хүсэн ерөөе.
Та бүхэндээ эрүүл энхийг хүсэн ерөөе.
Одоогоор Америкт хүний дундаж наслалт 78.6, Монголд 69.8 байгаа бөгөөд яг хэд хүрэх нь тухайн хүний ген, хүйс, амьдралын хэв маяг, аз зэргээс шалтгаална. Эрдэмтэд урт, эрүүл наслахад төрөлхийн ген 25-30 хувь үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Үлдсэн 70-75 хувь биднээс өөрсдөөс шалтгаалах аж. Генийн азын “сугалаа” таарчихсан урт наслаад байгаа эдгээр хөгшчүүлээс хөгшрөлтийг удаашруулах, өвчин тусах магадлалыг нь бууруулах хэмжээний хамгаалах үйлчилгээ бүхий 281 төрлийн генетикийн тэмдэглэгээ олдсон байна. Эрдэмтэд тэдний биологийн цаг нь бусад хүмүүсийнхээс удаан гүйдэг байхад зарим хүмүүсийнх төрөлхийн хурдан гүйж эрт хөгширдөг үзэж байгаа юм. 50-аад оны сүүлчээр залуу микробиологч Leonard Hayflick хорт хавдар үүсгэгч вирусыг судалж байхдаа Hayflick limit буюу Хэйфлик хязгаарыг нээсэн аж. Тэрээр хүний эхийн ургаас авсан эсэн дээр ажиллаж байсан ба нэг өдөр л эс хуваагдах нь удааширч 40 дэх хуваагдал дээрээ ирээд зогссон байна. Тухайн үедээ эрдэмтэд тэжээл нь байвал эс хуваагдахаа хэзээ ч зогсоодоггүй гэж итгэдэг байсан үе бөгөөд тэрээр өөрийгөө техникийн алдаа гаргсан гэж бодсон бөгөөд дахин өөр өөр эс дээр туршихад бас л тодорхой хуваагдалд хүрээд зогсч байжээ. Тэгээд бүх бичлэгээ үзэхэд хамгийн хөгшин эс нь хамгийн түрүүнд хуваагдахаа зогсоож байжээ. Тэр хорт хавдрын эс нь үхэлгүй маш эрчимтэй үржиж хуваагддаг байхад хүний энгийн эс тодорхой хугацаанд л амьдардаг гэдгийг ийнхүү нээсэн ба тэрээр эсийг хэдэн сараар хөлдөөгөөд буцааж гэсгээхэд мөн хэд дэх хуваалт дээрээ байсан тэрнээсээ үргэлжлүүлэн хуваагдсаар 40-60 хуваалт дээр ирмэгц мөн л зогсож байжээ. Тэрээр эс дотроо санах ойтой, тэднийг хэд дээр зогссоныг хэлдэг ямар нэгэн тоолдог механизм дотор нь байх нь гэдгийг ухаараад би сандал дээрээсээ бараг унах шахсан хэмээн дурсчээ. Үүнээс хойш нэлээд хугацаа өнгөрсний дараа 80-аад оны сүүлчээр л энэ тал дээр томоохон ахиц гарчээ. Аливаа амьтны ген нь эсийн бөөм дэх хромосом дахь ДНХ /DNA/ молекулуудад хадгалагддаг. Хүний ДНХ 46 хромосомтой. Эс хуваагдах үед хромосомууд нь бүрэн хэмжээгээрээ хувилагдах ба хромосом бүрийн үзүүр-теломер (telomere) хэмээх ДНХ-ын богино хэсэг /гутлын үдээсийн үзүүр лугаа- зургаас тодорхой харна уу/ эдгээрийг эвдрэхээс хамгаалж байдаг байна. 1980-аад оны үед Elizabeth Blackburn (2007 онд Нобелийн шагналыг химийн чиглэлээр хүртсэн) нэг эст амьтны хромосомын үзүүр теломерийг тодорхой ДНХ агуулдгийг, 1982 онд Jack Szostak-ийн хамтаар теломер нь эсийг хуваагдах явцад хромосомыг задрахаас хамгаалдгийг, 1984 онд Carol Greider-ийн хамтаар теломерийг үйлдвэрлэдэг telomere enzyme-ийг гэдгийг тус тус нээжээ. Тэд 1990, 1992 онд хэвлүүлсэн эрдмийн ажилдаа теломер нь эсийн Хэйфлик хязгаарыг тогтоодог нөгөө “тоолдог” мехнизм нь мөн байх магадлалтай гэснээр анх удаа теломер, эсийн хөгшрөлт 2-ын хооронд холбоог илрүүлжээ.
Түүнээс хойш нэгэнт теломерийн богиносох үзэгдэл нь эсийн хөгшрөлтийг илэрхийлэгч гэж бүрэн хэмжээнд үзэх болсон ба ДНХ-ийн энэхүү жижиг хэсэг хүний хүний хөгшрөлтийн шалтгааны нэг болох нь судалгаа шинжилгээ харуулсаар байна. Анх эрдэмтэд ахмад настай хүмүүсийн теломер нь залуучуудынхыг бодвол богино байдгаас теломер нь хүний наслалтын хэмжээг илэрхийлэгч байх магадлалтай гэж үзэж байв. Хүнийг анх төрөхөд теломерүүд нь нэлээд урт байж байгаад эс хуваагдаж тутамд багассаар эс ажиллагаагүй эсвэл үхэх үед маш жижиг болдог байна. Жижгэрч богиноссон теломер нь зүрх судас, саахарын, алзаймер, тархин дахь цус харвалт зэрэг нэлээд олон тооны наслалтай холбоотой өвчингүүдтэй уялдаатай байдаг. Зүрх судасны өвчтэй 8400, нийтдээ 43725 хүнийг оролцуулсан 24 судалгааны нэгдсэн дүнгээр теломер нь сүүлийн гуравны нэгдээ орж багассан хүмүүс теломерийн урт нь үзүүрийн гуравны нэгдээ байгаа хүмүүсийг бодвол зүрх судасны өвчнөөр өвчлөх магадал нь 50%-иар илүүтэй гэж гарчээ (BMJ, 2014).
2012 онд Кайзер эмнэлэгийн 100 мянга орчим өвчтнүүдийн шүлсний дээж дээр хийсэн судалгаагаар дараахь дүгнэлтүүд гарчээ:
Үүнд: - Богино теломертэй төрсөн бол залуудаа нас бардаг,
- Хэдийгээр эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол урт насалдаг ч залуучуудын теломерийн урт эрэгтэй эмэгтэй гэх зөрөөгүй ижил урттай байдаг ба нас явахын хэрээр теломер нь багассаар 50 нас өнгөрмөгц эрэгтэйчүүдийнх илүү хурдтай богиносч ирдэг байна. Энэхүү зөрөө үргэлжилсээр 75 нас хүрэхэд богиноссон теломертэй хүмүүс өвчнөөр нас бардаг аж. Хүн амын ихэнх үхэл 75 насны орчимд тохиолддог ба үүнээс хойш насалдаг хүмүүс биологийн хувьд “шилэгдсэн” хүмүүс гэж үзэж болно доктор Blackburn өгүүлжээ .
Дээр өгүүлсэнчлэн төрөлхийн хэт богино теломертэй төрсөн хүмүүс (нийт хүн амын 10 орчим хувь) тoдорхой тооны хорт хавдар,чөмөгний дутагдал (loss of bone narrow), дархлын хомсдол зэрэг өвчинд нэрвэгдэхдээ амархан байдаг нь бүрэн хэмжээгээр тогтоогдсон билээ. Бага насны хэт богино теломертэй хүүхдүүд "теломер синдром" хэмээн нэрлэсэн өвчнөөр өвчилдэг ба тэдний ихэнх нь залуу насанд ч хүрдэггүй гэж үздэг. Иймээс ер бусын богино теломертэй төрсөн хүмүүс тодорхой төрлийн эмчилгээнд орохгүй байх нь зүйтэй хэмээн John Hopkins-ийн Telomere Center-ийн клиник захирал Mary Armanios өгүүлжээ.
Хэдийгээр теломерийн урт нь ийнхүү ихэвчлэн генээс хамааралтай боловч эргэн тойрны нөхцөл байдал, амьдралын сонголтууд үүнд нөлөөлдөг билээ. Доктор Blackburn -ын багыхан 2000 оны эхэн үед хүнд өвчтэй хүүхдээ асарч байгаа эхчүүдийн теломерийг хэмжихэд хамгийн их стресстэй эхчүүд богино теломертой байсан нь тэд 10 болон түүнээс олон жилээр наснаасаа хөгшин болсныг илтгэж байжээ. Дуйк (Duke) Их сургуулийн хийсэн судалгаа бас сонирхолтой. Тус сургуулийн эрдэмтэд хэсэг хүүхдүүдээс 5 настай байхад нь мөн 5 жилийн дараа 10 настай байхад нь ДНХ-ээс дээж авч судалжээ. Энэхүү хугацаанд зарим хүүхдүүд зодуулж дээрхлүүлсэн, эсвэл эргэн тойрны томчуудыг зэрлэг догшин авир гаргахыг харсан зэрэг үйл явдлууд тохиолдсон байжээ. Эдгээр хүүхдүүдийн теломерийн хэмжээ бусад амар тайван байсан хүүхдүүдийнхтэй харьцуулахад хамаагүй богиноссон байжээ. Boston хотын эмэгтэйчүүдийн эмнэлэгт хийгдсэн өөр нэг судалгаа байна. Америкийн газар бүрт амьдардаг 5243 сувилагчийн ДНХ-ийн дээжид хийсэн судалгаагаар phobia өвчтэй /жирийн хүмүүсийн хувьд энгийн зарим нэгэн зүйлээс айдаг өвчин/ сувилагчдын теломер нь ийм эрүүл бусдыгаа бодвол богино байсан байна. Ялгааны хувьд 60 болон 66 настай хүмүүсийн теломерийг харьцуулсан мэт зөрөөтэй байжээ. Одоогоор эрдэмтэд теломерийн хэмжээнд нөлөөлдөг тамхи татах зэрэг бусад хүчин зүйлсийг жагсааж эхэлсэн ба ямартаа ч хөдөлгөөн нь үүнийг удаашруулдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Судалгааны дүнгүүдээс үзэхэд хөдөлгөөний дутагдалтай, нойр муутай, боловсруулагдсан карб (carbohydrate) ихтэй хоол хүнс хэрэглэдэг хүмүүсийнх илүүтэй богино теломертэй гэж гарсан байдаг. Амьдралын эрүүл дадал зуршлыг хэвшүүлснээр теломерээ уртасгах боломжийн талаар нэлээд судалгаанууд хийгдсэн байгаа. 2013 онд SF Калифорний Их сургууль, Preventive Medicine Research Institute 2-ын хамтарсан бүдүүн гэдэсний хорт хавдар тусах бага эрсдэлтэй гэж үзсэн 35 хүн дээр 5 жилийн турш хийгдсэн судалгаа байна. Эдгээр оролцогчдын эрүүл хооллолт, бие тамир дасгал, стресс менежмэнт, нийгмийн харилцаа холбооны программыг дагаж мөрдсөн 10-ынх нь теломер нь мөрдөөгүй нөгөө хэдйинхээс 10 хувиар урт байсан байна. Зарим шүүмжлэгчид бие тамир дасгал, эрүүл хооллолт, стресс багасгалт нь үхэх, өвчин тусах магдлалыг бууруулдаг ч теломерийн хэмжээ үүнд ямар ч хамаагүй гэж үзэх нь бий. Германд хийсэн судалгаагаар 40-өөд болон 50-иад насны хүмүүсийн теломер нь 20-иад насныхнаас 40 хувиар богино гарсан ба харин 40-50 насныхан нэлээд сайн гүйлтээр хичээлдэг бол 10-хан хувиар богино байжээ. (Smithsonion magazine, 2015).
Дашрамд дурдахад 2 ихэр сансрын нисэгчийн теломерийг хэмжээнд үндэслэж NASA удаан хугацаагаар сансарт байх нь хүний насыг богиносдог гэсэн дүгнэлтэнд хүрсэн билээ. Ихрийн өрөөсөн Скотт сансарт 1 жил орчим байж байгаагаад буцаж ирэхэд теломерийг нь хэмжихэд дэлхийд үлдсэн Маркийнхаас 4 дахин урттай болсон байж. Гэхдээ хэсэг хугацааны дараа буцаж хэвийн байдалдаа орсон нь ч анх сансарт нисэхийн өмнөх хэмжээнээс арай богино болж үлдсэн байна.
Хүний биологийн нас болон теломерийн настай (TeloYears) харьцуулсан тестийг Telomere Diagnostics компанид цусныхаа дээжийг явуулж $90 төлснөөр хийлгэх боломжтой бөгөөд тестийн дүнг эрүүл мэнд, хооллолт, бие тамир дасгалаар сайжруулах зөвлөгөөний хамт илгээдэг юм билээ. Дунджийг нь биш, бүр нарийвчилж бүх 92 теломерийг нь нэг бүрчлэн хэмжиж дүгнэлт гаргадаг Life Length гээд Мадридын компани ч($395) байна. Хэрэв хүний теломерийн урт нь тухайн насныхны дунджаас богино бол ирээдүйд эрүүл мэндийн асуудал үүсэх анхааруулах дохио гэж хүлээж авах нь зүйтэй. Ямартаа ч одоогийн шинжлэх ухааны түвшинд хийгдсэн судалгаа шинжилгээний дүнгээс өрөвслийг (inflammation) багасгах арга хэмжээ авч, бие тамир дасгал хийж, эрүүл жин, хоолын дэглэм барьж, тамхи татахгүй байх нь теломерийн хэмжээ богиносгох явцыг удаашруулдаг гэж үзэж болно. Үүнээс гадна enzyme бодис теломерийг хэмжээг уртасгадаг гэж тогтоогдсон ч энэ нь үрийн шингэн, өндөг, стем эс, хорт хавдрын эсд ихэвчлэн агуулагддаг бөгөөд гадуур зарагдаж байгаа enzyme гаралтай элдэв бүтээгдэхүүн нь хүнд сайнаар нөлөөлдөг гэсэн баталгаа одоогоор байхгүй гэдгийг бодолцоно бизээ. Үргэлжлэл бий.

Зургийг Discover сэтгүүл, 2016
No comments:
Post a Comment