Долоо хоногийн үг

"Success is a lousy teacher. It seduces smart people into thinking they can't lose." Bill Gates
Амжилт бол муу багш. Ухаантай хүмүүсийг ялагдах ёсгүй гэсэн бодолд уруу татдаг.

Showing posts with label Хоол хүнс. Show all posts
Showing posts with label Хоол хүнс. Show all posts

Friday, April 10, 2020

2/9/19 National Geographic

National Geographic сэтгүүл ирээдүйн анагаах ухааны хандлагын тал дээр бүтэн дугаар зориулжээ. Эдгээрээс сонирхол татсан зүйл бол Хятадын ардын эм, эмчилгээг хавдар, сахарын өвчин, паркинсоны өвчин зэрэгт хэрэглэх судалгааны ажлууд Америк, Европийн UCLA, Duke, Oxford зэрэг нэртэй сургуулиудад явагдаж байгааг дурджээ. Барууныхан яаж зүгээр байхав, ийм өргөн хүрээтэй биш ч эртнээс, тухайлбал вьетнамын дайны үед 1972 онд 4-р зууны үеийн жороор эмийн өвс ургамлын үндсэн дээр хумхай (чичрэг, malaria) эсрэг вакцин гаргасан гэж зарласан хятадын химич Tu-г америкийн ЗГ авч хумхай өвчин туссан цэргүүдийг эмчлэх сэргийлэх цэргийн нууц төсөлд ажиллуулж байсан түүх байна. Тэр үед үүгээр өвдсөн хүмүүсийн бараг тал нь нас бардаг байсан аж. Ту халуурсан үед хэрэглэдэг байсан ургамлуудаас туршсаар wormwood гэдэг ургамалд үндэслэсэн эмийг амжилттай гаргаж авснаар сая сая хүний амийг амарсан гэж үзэж 2005 онд Нобелийн шагнал хүртсэн юм. Эрдэм шинжилгээний ажлуудаас гадна эндхийн иргэд, тамирчид, одууд барууны эм тариа үйлчлэхгүй тохиолдолд зүү, бумба тавиулах гээд эндхийгээр бол уламжлалт биш эмчилгээнд хандах, элдэв ургамлын бүтээгдэхүүнийг хэдэн саяар хэрэглэх болсон билээ.
Дээрх нийтлэлд бичсэнээр баавгайн цөсийг зүрх болон бас бус эрхтэнд сайн гэж хятадын ардын эмчилгээнд үздэг аж. Үүний дагуу Миннесотагийн их сургуулийн Хятад гаралтай доктор баавгайн цөстэй адил төрлийн химийн бодис гаргаж аваад үүний уусмалд эх биеэс салгасан гахайн зүрхийг байлгаж гуурс тогны хүчээр зүрхийг ажиллуулахад 8 цаг цохилж байсан байна. Yale их сургууль дээр Ying-Chi Cheng докторын багынхан 20 гаруй жилийн турш химийн эмчилгээний сөрөг талууд, тухайлбал өвчтөнүүдийн дотуур муухайралт, шингэн тууралтыг зогсоох эм бэлдмэл дээр ажиллах явцдаа хятадын эртний эм судрыг судалж олон төрлийн ургамлыг найруулж туршсаар PHY906 бэлдмэлийг гаргаж авчээ. Үүнийг хулгана, цааш нь өвчтөнүүд дээр турших явцад маш амжилттай болж химийн эмчилгээний сөрөг үр дагаврыг багасгасан төдийгүй хавдрын хэмжээ багасч ирсэн байна. Элэг, цөс, гэдэсний хорт хавдрын химийн эмчилгээнд туршсан, FDA батлагдах анхны ургамлын гаралтай эм болно гэдэгт найдаж байгааг бичсэн байна. Олон ч эмийн компаниуд сонирхож байгаа нь гарцаагүй. Энэ эрдэмтний хүү энэ эмийн маркетингийг хариуцаж эхэлсэн ба хятадад тусгайлан нөхцөл дор нарийвчлан эмийн ургамал ургуулдаг газар тариалангийн фирм ажиллуулж эхэлсэн гэжээ.
Тэгээд л бодлоо. Монголчуудаас маань байсхийж байгаад л хавдар энэ тэр эмчлэх гайхамшигтай эм бүтээлээ гээд зарлаад байдаг даа. Тэгээд цааш мэдээлэл авах гэхээр ямар нэгэн баталгаа үндэслэл, туршилт шинжилгээ байхгүй яриа байдаг. Монголын маань ардын эмчилгээ, ухаан гэж том зүйл байдаг байж таараа. Үнэхээр мэддэг, чаддаг хүмүүс, залуучуудыг мөнгө төгрөг хангалттай зарцуулдаг дэлхийн нэртэй сургууль, шинжилгээний төв үрүү чиглүүлээд өгвөл шинжлэх ухааны үндэслэл суурьтай эм эмчилгээг нэвтрүүлж олон хүний амийг аврах бус уу.
Дашрамд дурдахад монголоос ирсэн бүтэээхүүн дотроос ногоон цай, эсвэл хиймэл сүүтэй дотор юу орсон нь үл мэдэгдэх эсвэл хугацаа нь тодорхойгүй найруулдаг элдэв цайнуудаас илүүтэй цөс, элэг , үе мөчийг тэтгэх гэхчилэн эх оронд минь ургасан эмийн өвс ургамлын цайг их дуртай хэрэглэдэг. Бас хужир байна.
Доорх зургийг оруулсан нь учиртай. Манай том хүү хятадын асар олон хүн ам эрүүл мэндэд сайн нэрийдлээр хэрэглээний том зах зээл үүсгэдгээс африк, ази, ер нь дэлхий дахинаа ховор амьтан ургамлыг алж устгахад хүргэдэг тухай саяхан дургүйцэн ярьсныг үүнийг унших явцдаа санав. Үүнээс болж эх орны маань хичнээн олон ан амьтны амь тасарч, иймэрхүү захын лангуу тавиур дээр хэсэгчлэн зарагдаж байгааг таах аргагүй. Гэвч сурсан зангаараа тэднийг хараахаасаа өмнө нэгэнт л тэдний хэрэглээ бид хааж зогсоож чадахгүйгээс хойно иргэд бид үнэхээр л эх орондоо хайртай юм бол авъя гэсний тоолонгоор нь хэдэн халтар төгрөгнөөс болж эх орноо өөрсдөө цөлмөхөө л болих хэрэгтэй ш дээ.

8/14/19 Эрүүл мэнд цуврал

Хоол бол эм юм. 
Эмч, эрдэмтэд ерөнхийдөө тавагны чинь ¼-д уураг (махан төрлийн бүтээгдэхүүн), ¼-д бүхэл үрийн төрөл бүрийн будаа, гоймон, гурил, ТАЛД нь төрөл бүр, өнгийн ногоонууд, дээр нь нэг ширхэг жимс, эсвэл тараг, эсвэл 2-уулангий нь хэрэглэхийг зөвлөдөг. Монголчууд бидний тавган дахь хоолны бүтэц зөв эсэхийг маргахын өмнө
бидний тогтмол хэрэглэдэг хоолнууд бидний биеийг хэрэгцээт шим тэжээлийг өгөхийн хамт дархлааг тэтгэж, өрөвслөлийг бууруулж, бидний эрүүл байх үндэс болж чадаж байна уу гэдгээс л хариулт шалтгаална. Юуны өмнө бусад улс орны иргэдийг бодвол хамгийн ихээр хэтрүүлж хэрэглэдэг гэгдэх, магадгүй тавагны тал, талаас илүү хувийг эзлэх бидний дуртай малын махыг авч үзье. 
Сайн мэдээгээс эхэлье. Малын мах (red meat- улаан өнгөтэй мах), сүү төрлийн бүтээгдэхүүн нь муу холестерол үүсгэдэг saturated fat ханасан өөх тостой тул зүрх судасны өвнин үүсгэдэг хэмээн саяхныг болтол үзэж ирсэн байдаг. Гэтэл сүүлийн үеийн судалгаа, шинжилгээгээр зүрхний болон сахарын өвчинтэй хамааралтай нь тогтоогдоогүй болно.
Ялангуяа нил саахар, боловсрогдсон нүүрс ус (carbohydrate) бүхий пицца, зайрмаг, түргэн хоолнуудаар дамжуулж сүү, махан бүтээгдэхүүн авдаг Америкчуудыг бодвол тараг, бяслаг чиглэлээр ихэвчлэн хэрэглэгддэг Европийн улсуудад хийсэн судалгаагаар малын гаралтай бүтээгдэхүүнийн ач тусыг үнэлсэн судалгаа их байдаг юм билээ. 2018 онд 21 орны 130 мянган хүнд хийсэн судалгаагаар өдөрт 2 болон түүнээс дээш сервинг (serving) тослогийг нь аваагүй сүүн бүтээгдэхүүн иддэг хүмүүс иддэггүй нэгийгээ бодвол зүрхний өвчин тусах магадлал 22 хувь, тархинд цус харвах магадлал 34 хувиар тус тус бага гарчээ. Мөн 2018 онд American Journal of Clinical Nutrition-аас 65 наснаас дээш насны 2907 хүмүүс дээр 22 жилийн турш хийгдсэн судалгааны дүнгээр удаан хугацааны сүүний тосны хэрэглээ нь зүрх судасны өвчин, цус харвалттай холбоогүй гэж гарчээ. Харин нь ч сүүнд байдаг нэг төрлийн өөхийн хүчил нь харин нь ч цусны харвалтаас үүдэлтэй нас баралтыг бууруулдаг гэж гарчээ.
1.2 САЯ гаруй хүмүүсийг оролцуулсан 20 гаруй судалгаанд дүн шинжилгээ хийж үзсэнээр Харвардын судалгааны баг боловсруулагдаагүй (not processed) малын мах идэх болон дээр дурдсан өвчингүүдийн хооронд хамаарал олж илрүүлээгүй байна. ГЭВЧ боловсруулагдсан малын мах буюу bacon, hot dog, deli махнууд (давсалсан гахайн мах, хиам, болгосон turkey, ham) зэрэг нь зүрхний өвчний өвчлөх магадлалыг 42 хувиар, сахарын өвчнөөр өвчлөх магадлалыг 19-аар нэмэгдүүлдэг гэж гаргажээ. Дэлхий даяар муу холестеролоо багасгаж байна гээд малын мах, сүүний хэрэглэгээ багасгаад, сүүний тослогийг авч тосгүй болсон бүтээгдэхүүн амт муутай тул оронд нь чихэр, өөр төрлийн бодис шахаад ууж суухад манай монголчууд мэдээд хэрэглээгээ өөрчлөөгүй ш дээ гэж хэ хэ. Үүнийг өмнө оруулж байсан https://www.sciencedirect.com/…/artic…/pii/S2210600615301192#! "A cohort study of chronic diseases for Mongolian people: Outline with baseline data of the Moncohort study" судалгаанаас ч харахад илт байна.
..................................... .... эр .............. эм
Blood glucose, mmol/L ...5.11 ± 1.39......4.98 ± 1.26
Total cholesterol, mmol/L 4.69 ± 1.09 .....4.62 ± 1.10
Triglyceride, mmol/L ........1.72 ± 1.12 .....1.53 ± 0.70
HDL-C, mmol/L ........1.50 ± 0.58 ......1.57 ± 0.66
LDL-C, mmol/L ................2.43 ± 1.08...... 2.37 ± 0.99 
cholesterol-ын зохих хэмжээ < 200 mg/dL бол монголчуудын дундаж 84.42 mg/dL (нэгжийг нь шилжүүлж үзвэл монголчуудын дундаж 4.69 mmol/L х 18=84.42 mg/dL), triglyceride-ийнх <150 30.98="" dl="" hdl-c="" mg="">60 mg/dL 27 mg/dL, LDL-C-ийнх <100 43.74="" acids="" dl="" fatty="" hdl-c="" mg="" nbsp="" omega-3="" p="">
Гэхдээ хөөрөөд яахав. Дээрх судалгаанууд зүрх судас, сахар, цус харвалт өвчинтэй л зөвхөн харьцуулсан гэдгийг анхаараарай. Түүнээс биш малын махны хэрэглээг нийт үхлийн тоотой (American Cancer Institute-ээс 2009 онд хагас сая гаруй дундаж насны Америкчууд дээр хийсэн судалгаа) болон хорт хавдрын өвчлөлтэй уялдуулан хийсэн судалгаагаар (“Forks over Knifes” баримтат кино- доктор Chen Junshi, Collin Campbel нарын 1990 онд хэвлүүлсэн Diet, Life-style and Mortality in China) бол хоолны орцонд нь мах ихээхэн байр суурь эзэлдэг хүмүүс хорт хавдраар өвчлөх, эрт нас барах магадлал ихтэй гэж гарчээ. Дээр дурдсан Forks over Knifes кино нь мах, сүүн бүтээгдэхүүн их хэрэглэдэг Монгол хүн үзэхэд жаахан хэцүү ч (ерөнхийдөө амьтны гаралтай хүнс хэрэглэвэл чамд муу гэдгийг л батлах гэж оролдсон кино) авахаар хэрэгтэй мэдээлэл их өгдөг тул нэг үзчихэд зүгээр. Ялангуяа Хятадад хийсэн судалгаа нь маш өргөн хүрээтэй олон хүн оролцуулж хийсэн олон жилийн хөдөлмөрөөр гарч ирсэн судалгаа юм билээ. 1974 онд Хятадын нэг том дарга давсагны хорт хавдар туссан нь түүнийг Хятад улсын хэмжээгээр хорт хавдрын талаар өргөн хүрээтэй судалгааг эхлүүлэх хүсэл зоригийг төрүүлсэн байна. Ингээд 1973-75 оны хоорондох хорт хавдрын өвчлөлийн талаар орон даяар 650 мужийн 880 САЯ гаруй хүнийг оролцуулсан судалгааг 650 мянга гаруй эрдэмтэн судлаачдыг дайчлан гүйцэтгэсэн аж. Энэ судалгааны дүн 1976 онд гарсан ба үүгээр Хятадын зарим мужид хорт хавдрын өвчлөл, элэг, ходоод, нарийн гэдэс гэхчилэн чиглэл бүрд бусад мужийг бодвол 400 гаруй дахин ихтэй гарч ирчээ. Үүний дараа яагаад ийм гарч байна гэдэг дээр хариулт авахаар Хятадын эрдэмтэн Chen Junshi, Америкийн эрдэмтэн Collin Campbel-ын удирдсан баг 350 гаруй хүмүүсийг бэлтгэж хөдөөгийн алслагдсан мужид 6500 гаруй хүний хоол хүнс, хэрэглээ дээр голчлон судалсан судалгааг 1983 онд эхэлсэн байна. Түүнчлэн тэдгээр хүмүүсийн шээс, цусны шинжилгээг ч хийжээ. Энэхүү судалгааныхаа дүнг 1990 онд хэвлүүлсэн ба хорт хавдар, эрт нас баралт махны өндөр хэрэглээтэй холбоотой гарч тухайн үедээ маш их анхаарал татаж байсан байна. Монголд энэ талаар гарсан судалгаа байдаг бол олж харвал их сонин байхсан. Учир нь 100 мянган хүн ноогдох хорт хавдрын үхлийн тоогоороо Монгол 1-д, Орос 14, Хятад 30-д орж байгаа билээ.
Гэхдээ саяхан Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш, АШУҮИС-ийн зөвлөх багш, дэд профессор, доктор Д.Ганмаа тэргүүтэй эрдэмтдийн багийн Монгол улсын хэмжээнд болон олон улсын хүрээнд хийсэн судалгааг ихэнх нь харсан бизээ.
https://www.facebook.com/MongoliaHarvard/
Уг судалгаа нь Монгол улсын 21 аймгийн насанд хүрэгчдийн дунд өдөр тутамд идэж буй хоол хүнсэнд болон цусан дахь бичил шим тэжээлийн хэмжээг тодорхойлох зорилготойгоор 2011 оноос хойш Улаанбаатар хот, Өмнөговь, Булган, Хөвсгөл, Сүхбаатар, Ховд, Дорнод, Төв аймгуудад тус тус хийгдсэн байна. Юуны түрүүнд Монголчууд хоол хүнснээсээ уураг, өөх, тос, нүүрс ус (carbohydrate) зэрэг макро тэжээлээ өндөр хөгжилтэй орнуудын хэмжээнд авдаг боловч хот болон хөдөөгийн насанд хүрэгчдийн аль алинд нийт өөх тос болон архины хэрэглээ нь өндөр, зарим бичил шим тэжээл буюу эрдэс аминдэмийн дутагдалтай байдаг гэж гарсан байна. Судалгааны урьдчилсан дүнгээр өвлийн улиралд нийт оролцогчдын 98.5% нь Д аминдэмийн дутагдалтай (<50 37.9="" br="" fiber="" nbsp="" nmol="">Харин гадаадад байдаг монголчууд бэлчээрийн малын мах биш дэлгүүрийн голчлон мах иддэг бол ногоо, жимс болон бусад хүнсээр хэрэгцээтэй тэжээлээ авахаас өөр арга байхгүй. Юуны түрүүнд цусны шинжилгээ өгч эрдэс бодисын хэмжээгээ шалгуулах нь зөв билээ.
Түүнчлэн эндхийн дэлгүүрээс бидний авч иддэг мах Монголын хөдөөгийн эрүүл сайхан агаарт, бэлчээрт эрх чөлөөтэй идээшиж, зоволгүйгээр амиа таслуулсан малын махыг эрүүл талаасаа ч амт чанараараа ч яаж гүйцэх билээ. Food Inc киног нэлээд хүн үзсэн байх. Бидний дэлгүүрээс авдаг мах томоохон корпорацуудын бэлтгэдэг мах, бэлчээрт гаргаж өвс идүүлдэггүй, хашаанд хашигдаж, хямд тэжээл болох эрдэнэ шишээр бордогдож байгаад үй олноороо үйлдвэр үрүү цаазанд туугдан ордог, айдас хуралдуулан зовж алуулдаг амьтдын мах гэдгийг уг киноноос харагддаг.
Миний хувийн бодол бол хоолон дахь махны орцоо багасгах, тэр хэмжээгээрээ ногооны хэмжээгээ нэмэгдүүлэх, ядаж нэг өдрийг махгүй хоол идэх, зарим өдрүүдэд цагаан мах /тахиа, загас гэх мэт/ идэх, мөн эндхийн монголчууд бол боломж олдвол органик, өвсөөр тэжээсэн малын мах идэж байхыг хичээх нь зүйтэй болов уу. Гэсэн нь ч ихэнх хүмүүс махны хэрэглээгээ багасгаж чадахгүй тул махны хэмжээтэй ядаж ижил, түүнээс дээш хэмжээтэй ногоо болон ногоон салат идэх, дээр дурдагдсан болох шинжилгээгээр гарсан шим тэжээлийн дутагдлаа сайжруулах хүнсний хэрэглээгээ нэмэгдүүлэх, бусад хортой зуршлуудаасаа салах, багасгах зэргээр баланслуулах гэж оролдох нь амьдралд арай ойр төлөвлөгөө болох болов уу.
Дараагийн бичлэгт дээр дурдагдагдсан болон бусад шим тэжээлийн зохих хэмжээ болон ямар бүтээгдэхүүнээр нөхөх бололцоотой талаар оруулна. Урт бичлэг болж байна гэж хүмүүс бичиж байна. Гэхдээ богинохон өгүүлбэр зөвлөгөөг бид зөндөө л уншсан, биднийг эрүүл мэндийнхээ төлөө алхам хийхэд тэгтлээ зорилго өгч түлхэж чаддаггүйг бид мэдэж байгаа. Иймэрхүү тоо баримт, судалгаа уншихаар бидний ухаантай тархинууд нэг юм хийеэ гэсэн бодол бидэнд өгөөд байдаг юм шүү. Хичээгээрэй.

8/15/19 Хүнсний бүтээгдэхүүний хэрэглэх хугацаа

Хуучин бичлэгээ дахин тавив. 
Хүнсний бүтээгдэхүүн дээр “Sell by”, “Best by" гэх мэтчилэн өдрүүд тавьсан байдаг. Эдгээрийг ихэнх хэрэглэгчид улсаас хянаж байдаг, эдгээр өдрүүдээс хойш идэх нь хүний биед хортой гэж буруугаар ойлгож их хэмжээний хоол хүнсний бүтээгдэхүүн хогийн сав уруу хийдэг. Үнэндээ бол Америкт хүнсний бүтээгдэхүүний хэрэглэх хугацааг тэмдэглэдэг ерөнхий систем байхгүй бөгөөд нялх хүүхдийн хуурай сүү, зарим нялх хүүхдэд зориулсан хоолноос бусад хүнсний бүтээгдэхүүний сав баглаа дээр заавал хугацаа бичнэ гэсэн дүрэм журам БАЙХГҮЙ . Харин бичихээр бол өдөр сар, хөлдөөсөн бүтээгдэхүүнд өдөр сар, жилийг оруулсан байх ёстой л гэж заасан байдаг аж.
Эдгээр хугацаа нь өдрийн бараа үйлдвэрлэгчдийн зүгээс сайн дураараа хэрэглэгчдэд зориулж уг бүтээгдэхүүний чанар, шинэлэг байдлыг харуулсан тэмдэглэгээ юм.
- Sell by гэдгээр дэлгүүрийн лангуу дээр ямар хугацаанд зарах эсвэл лангуу дээр байрлуулахыг заасан дэлгүүрийн барааны менежментэнд зориулсан тэмдэглэгээ.
- Best by гэдгээр нь тухайн бүтээгдэхүүнийг энэ өдрөөс өмнө хэрэглэвэл хамгийн чанартай байна /амт, үнэр, доторх орцын хольцын хувьд/ гэсэн үг . Уг хугацааг өнгөрсний дараа бүтээгдэхүүнийг идэж болохоор боловч чанарын хувьд компани баталгаа өгөхгүй гэсэн үг байхнээ.
- Use by: Энэ нь тухайн бүтээгдэхүүн чанартай байх хамгийн сүүлчийн өдөр. Энэ бол аюулгүйн хугацаа БИШ. Үйлдвэрлэгчээс тавьсан өдөр.
- Expires on: Энэ өдрөөс хойш битгийн хэрэглэ гэсэн үг.
Харин лаазалсан бүтээгдэхүүн дээр үсэг тоо бүхий савлалтын кодтой байх дүрэмтэй. Хэрэв бүтээгдэхүүн буцааж дуудагдвал энэхүү кодоор бүтээгдэхүүнийг олох боломжийг үйлдвэрлэгчид өгдөг. Ихэнх лаазалсан бүтээгдэхүүнүүд “Best if used by” өдрүүд тэмдэглэгдсэн байдаг ба тэдгээрийг ямагт хуурай, сэрүүн газар хадгалах ёстой.
Дараахь тохиолдолд хүнсний бүтээгдэхүүнийг шууд хаях нь зөв. Үүнд:
- Хэрэв лаазалсан бүтээгдэхүүний лааз зэвэрсэн, цуурсан, гоожсон дусалсан, нэлээд хонхойж гэмтсэн байвал
- Ямар ч хүнсний зүйлийн өнгө, үнэр нь нэг л биш, муудсан шинжтэй бол
- Хугацаа нь дууссан /expiration date/ бүтээгдэхүүнийг /өндөгнөөс бусад /. Харин зөв хадгалсан өндгийг /хальстайгаа/ Sell by өдрөөс хойш 3-5 долоо хоног дотор хэрэглэж болох ба энэ хугацаанд Expiration date /хэрэв бичигдсэн бол/ өнгөрсөн ч хэрэглэхэд аюулгүй гэсэн байдаг. Манайхан ч өндгийг ч амархан хаяж орхидог доо. Sell by өдрөөс хойш бараг сар хэрэглэж болно гэж мэддэггүй.
Зөв хадгалалт: Дэлгүүрээс ирсэн савтай нь хөргөгчний тавиур дээр ар хэсэг хадгална. Арай дулаан учраас хөргөгчний хаалганд хадгалж болохгүй.

Friday, March 16, 2012

Гэрийн пицца илүү амттай


 

Эндхийн хамгийн түгээмэл хоолны нэг пиццаг гэртээ хийвэл хамаагүй амттай байдгийн дээр дотор нь юу орсныг мэдэх тул хамаагүй эрүүл байх болно. Хийхэд ч тийм хэцүү биш. Томхон хүүхдүүдэд хийх аргыг нь заагаад өгчихвөл орой ажлаасаа ирэхэд чинь хийгээд тавьчихсан байх болов уу. Пиццаны нэг сайн тал нь бяслаг л байвал дээр нь гэртээ байгаа хүнсээ ашиглаад эсвэл өөрийн дуртай зүйлээ дураараа нэмээд, хасаад тавьчихаж болно. Мөн сүүлийн үед моодонд орж байгаа өндөг энээ тэрээ тавиад breakfast пицца ч хийсэн болно.  Түрүүчийн 7 хоногт манай том хүү ажиллаж байхад нь талхны машиныг маань талхаа жигнэж амжаагүй байхад нь андуурч салгаснаас жигнэгдээгүй хөөсөн гурил үлдэж түүнийг нь бага зэрэг элдээд пицца хийж орхисон чинь санамсаргүй их амттай пицца болж орхисон юм. Хамгийн гол нь бэлэн соус байхгүйгээс нэгэнд нь помидор хэрчээд хийчихсэн, нөгөөд нь таргаар соус хийчихсэн болохоор өвөрмөц болчихсон билээ.


Жор:
Гурилд нь:
2 cup талхны /bread/ гурил /эсвэл зүгээр ердийн all purpose гурил байж болно/
2 tablespoon оливийн тос /байхгүй бол дурын тосоо хэрэглэж болно/
1 teaspoon давс
2 teaspoon элсэн чихэр
1 пакеттай дрож /би задгай дрожноос 1 1/2 -2 tablespoon хэрэглэдэг/
1 cup бүлээн ус

Дээр нь:
1 cup лаазалсан /crushed/ помидор /гоймонгийн төрөл бэлэн соусууд, tomato pasta, tomato sauce ч байсан болно/
1-2 хумс сармис /эсвэл сармисны нунтаг байж болно/

Пиццаны хатаасан  амтлагч ногоо /pizza seasoning/. Эсвэл oregona, basil 2 байхад л болно.
1/2 паунд үрсэн эсвэл хэрчсэн mozzarella бяслаг - /манайх монголын бяслагтай ойролцоо болохоор Monterey Jack cheese худалдаж авдаг. Түүнийгээ л хэрэглэж орхидог/
 Өөрсдийн дуртай мах, ногоо. Үүнд хиам, pepperoni, болгосон бөөрөнхий мах , тахианы мах, сонгино, мөөг, аннанас, ногоонууд гээд л байгаа болон дуртай зүйлээ ашиглаарай.

Жич: Америк хэмжүүрийн нэгж ашигласан. Teaspoon, tablespoon, cup-ийг хэмжээс нь арай өөр тул цайны халбага, том халбага, аяга гэж бичээгүй болно.

 Бүлээн усандаа дрожоо найруулж хутгаад хөөсөртөл нь байлгана. Гурилан дээрээ орох зүйлсээ хийгээд дрожтой усаараа зуурна. Тэгээд бүтээгээд 2-3 дахин хөөтөл нь ойролцоогоор 30 минут байлгана. Бэлэн болмогц хуурай гурилтай тавцан /мод/ дээр бага зэрэг элдэж эсвэл гараараа эвтэйхэн татаж /пиццаны газар ажиллаж байсан бол бүр эвтэйхэн сунгаж чадах байх/ хүссэн хэмжээндээ нимэглээд жигнэх тавиур дээр тавьж дээр нь помидорын соусаа  тавьж дээр нь сармис, амтлагч ногоогоо цацаж дээрээс нь бяслагаа тавина. Үүний дараа өөрсдийн дуртай мах, ногоогоо тавьж дуусаад дээр нь үлдсэн бяслагаа тарааж тавиад 350F /170C/-д халаасан зуухандаа 20 миунт орчим эсвэл гурил нь шаргал болтол нь жигнээд бэлэн болно. Сайхан хооллоорой.